Categories
News mn

МОНГОЛЫН АНХНЫ ФОРДЫН 2-Р ТҮВШИНТЭЙ МЕХАНИК

МСМ Групп ажилтнууддаа ажиллаж буй салбарын мэргэжлийн сургалтыг дотоодын болон гаднын мэргэжилтнүүдээс авах боломжийг олгоод зогсохгүй хувийн ур чадвараа хөгжүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Үүний нэг жишээ бол манай байгууллагын Ахлах механик албан тушаалтай Э.Ивээлтнаран Тайланд улсад зохион байгуулагдсан Форд дистрибьютерийн техникийн Level 2 түвшний сургалтад амжилттай хамрагдаж Монгол улсдаа анхдагч төдийгүй бүсийн хэмжээнд цөөхөн тооцогддог механикуудын нэг болсон нь Автомотивын салбарт шинэ стандартыг тогтоолоо.

Цаашид ч МСМ Групп үйлчлүүлэгч, харилцагч нартаа дээд зэргийн, чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүргэх, ажилтнууд байгууллагадаа тогтмол хөгжиж, шинэ ур чадвар эзэмшихэд дэмжин ажиллана.

Categories
News mn

НИЙСЛЭЛИЙН 116-Р СУРГУУЛЬД УРЛАГИЙН ТАНХИМЫН САНДАЛ ХАНДИВЛАЛАА

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн урлагийн танхимд 30 ширхэг сандал хандивлалаа.

116-р сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын сургууль юм. Харааны бэрхшээлтэй сурагчид нь сонсох болон дуулах, шүлэг унших зэрэг урлагийн олон төрлийн авьяастай байдаг билээ. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмжийг сайжруулах зорилгоор урлагийн танхимын сандал хандивлаж байгаа юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Групп үйлдвэрийн тусгай хаягдлыг ангилж, устгалд оруулах ба дахин боловсруулж байна

Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд компанийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулж, ангилан ялгасан хаягдлыг дахин боловсруулах “Zero Waste” санаачилгыг хэрэгжүүлэн 2023 онд бид 9,1 тонн шуудай, 3,3 тонн төмөр боошиг, 186кг хуванцар канистр, хагас тонн гялгар уут, 27кг батарей, 6000л тос, масло болон бусад хог хаягдлуудыг дахин боловсруулах компаниудад нийлүүллээ.

МСМ Групп байгаль орчин, хог хаягдлын менежментийн сургалтад дотооддоо нийт ажилтнуудаа хамруулж, дахин боловсруулах боломжтой бүхий л хаягдал болон үйлдвэрийн тусгай хаягдлуудыг хөрсний бохирдол үүсгэхгүй устгалд орууллаа.

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.

Categories
News mn

НЭГ МСМ | Ажилтны сэтгэл ханамж бидний үнэт зүйл

Ажилтны сэтгэл ханамж болон харилцагчийн сэтгэл ханамж нь шууд холбоотой байдаг билээ. МСМ Групп нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтыг оны гол зорилтуудын нэгээр тодорхойлон ажилласнаар 2023 онд өөрсдийн 25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ажилтан болон харилцагчийн сэтгэл ханамжуудын үзүүлэлтүүдийг гаргалаа. Бид ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн юм.

Багийн хамтын ажиллагаа – МСМ Групп нь МСМ Автомотив, МСМ Индастриал, МСМ Бетастар гээд төрөлжсөн салбар, бүс нутгуудад үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ. Иймд эдгээр салбаруудын хамтын ажиллагааг дэмжихэд бүх нийтийг хамарсан байгууллагын үйл ажиллагаанууд чухал байдаг ба бид МСМ Наадам, quiz night, спортын наадам, шинэ жилийн үдэш зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Хамтын ажиллагаа нь бидний эрхэм зүйлсийн нэг билээ.

Нийт ажилтны хурал – Ажилтнууддаа нээлттэй харилцаа холбоо, мэдээлэл хүргэх нь аливаа байгууллагын тогтвортой хөгжлийн гол үндэс сууриудын нэг байдаг. Бид энэ зарчмын хүрээнд улирал бүр нийт ажилтны хурлыг зохион байгуулж, үйл ажиллагааны гүйцэтгэл, ололт амжилтууд, тулгарч буй бэрхшээл, алсын хараа зэрэг бүхий л мэдээллийг хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Хурлаар ажилтнууд ТУЗ, удирдах багт нээлттэй хандан бүхий л асуултдаа хариу авах боломжтой.

Ажилтны хөгжил – Бид ажилтнуудаа байгууллагадаа тогтмол хөгжин, шинэ ур чадварт суралцаж, өөрийн цар хүрээг тэлэхэд үргэлж дэмждэг билээ. Мөн бид ажилтан хоорондын 360 манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, бие биеэсээ суралцаж хөгжүүлэх санаачилгыг дэмжин ажиллалаа. Тогтмол сайжруулан хөгжих нь бидний эрхэм зүйлсийн нэг юм.

Талархал – Бид ажилтнуудынхаа өдөр тутам компанийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, шагнаж, тэдний амжилтыг ажилтнуудтайгаа хуваалцдаг билээ. Ажилтнуудаа үнэлэн, тэдэнд талархах нь бидний эрхэмлэдэг зүйлүүдийн нэг юм.

Урамшуулал – Бид ажилтнуудын урамшууллын дүнг тогтмол салбарын шилдэг жишиг болон инфляцтай уялдуулдаг ба гүйцэтгэлд суурилсан шударга тогтолцоог баримталдаг билээ.

МСМ Группэд ажилласнаар дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ажиллахаас гадна мөн нээлттэй харилцаа холбоо, тогтмол хөгжиж, өөрийн цар хүрээгээ тэлэх боломжтой багийн нэг болон ажиллах боломжтой.

Categories
News mn

2024 ОНЫГ МСМ ГРУППИЙН АЖИЛТНУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ЖИЛ БОЛГОЛОО.

Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэнд шиг чухал байдаг. Тиймээс МСМ Групп 2024 оныг ажилтнуудынхаа сэтгэлзүйнэрүүлмэндэд анхаарах жил болгож 2 удаагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй авч, сургалтад хамрагдаж, сэтгэл зүйн талаар мэдээллүүдийг тогтмол авах юм.

Уг ажлуудын хүрээнд 1-р сард сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хэрхэн хадгалах, сэтгэл зүйгээ таньж мэдэх талаарх сургалтыг Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төвийн Захирал Д.Цогзолмаа “Хувь хүний сэтгэл зүйн тэнцвэртэй байдал” сэдвээр орлоо.

Categories
News mn

МСМ ГРУПП “ИД ШИДИЙН УУТ” АЯНД НЭГДЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах олон төсөл санаачилгуудыг хэрэгжүүлдэг Лантуун ДОХИО ТББ-аас жил бүр шинэ жилээр “ИД ШИДИЙН УУТ 2023” аяныг хэрэгжүүлж байгаа билээ.


МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “ИД ШИДИЙН УУТ 2023” ид шидийг бүтээх аянд нэгдэж, хандив илгээлээ. Ид шидийн бэлгийн уутанд 3000 ширхэг Ocean Spray ундааг хандивласан бөгөөд мөнгөн хандив өгч, бэлгийг машинаар түгээхэд оролцохоор боллоо.


Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтад хамрагдлаа

МСМ Группийн ажилтнуудад сар бүр мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Monthly Speaker Talks” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
11-р сарын “Monthly Speaker Talks” хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй нийгмийн асуудал болон тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгох талаар сургалтыг ХНХЯ-ны мэргэжилтэн, Олон улсын сургагч багш Б.Болороо “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сэдвээр орлоо.
Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүн ямар байх бус тэдний нийгмийн оролцоог хязгаарлах, тусгаарлахаас үүдэж буй бэрхшээл бөгөөд эдгээр бэрхшээлийг бид хандлагаа өөрчилж, орчин нөхцөлөө сайжруулахад зорьсноор тэгш хүртээмжтэй нийгэм бүрдүүлж чадна.
Бидэнд маш үнэ цэнтэй ойлголт, мэдлэгийг олгосон Б.Болороод гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Categories
News mn Uncategorized

МСМ ГРУППИЙН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бид “НЭГ МСМ”-ийн үнэт зүйлс, соёлыг хамтдаа бий болгох зорилгоор нэгдсэн арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Манай байгууллагын соёлын нэг хэсэг болох нийт ажилтнуудын спортын наадмыг жилийн турш сагс, хөлбөмбөг, теннис, шатар, гар бөмбөг болон дартсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулан өндөрлөж байна.
Спортын наадмын сүүлчийн тэмцээн болох гар бөмбөг болон дартсын тэмцээнд нийт 8 эрэгтэй баг, 6 эмэгтэй баг оролцсон бөгөөд ажилтнууд спортын авьяас чадвараа харуулахаас гадна хамтын ажиллагаа, эв нэгдэл, тууштай байдлыг харуулж чадлаа.
“НЭГ МСМ” – БИДНИЙ ҮНЭТ ЧАНАР

Categories
blogs mn News mn бевереж блог

Дарсны танилцуулга

Categories
blogs mn News mn бевереж блог

Amaro Montenegro

Амаро ба түүний төрлүүд.
Амаро нь Италиар “bitter” гэсэн утгатай бөгөөд ганц тоон дээр Амари, олон тоон дээр Амаро гэгддэг ургамлын гаралтай ликёр юм. Дэлхий даяар олон төрлийн биттер байдаг ч Амаро нь ургамал, үндэс, цэцэг, халуун ногоо зэрэг олон төрлийн ургамлын гаралтай Итали согтууруулах ундаа гэдгээрээ онцлог. Амарогийн амт чанар нь гашуунаас чихэрлэг, ургамлагаас цэцэгсийнх зэргээр орц нь баяжихын хэрээр амт нь ч мөн баяждаг онцгой бүтээгдэхүүн юм.

Амаоро Монтенегрогийн өв уламжлал
Амаро нь эртний Грек, Ромын үеэс улбаатай бөгөөд анхандаа ургамлын хандтай дарс байсан боловч 1800-аад он гэхэд дарсыг нэрмэл спиртээр сольж хийдэг болжээ. Сүм хийд гэлтгүй хүмүүс гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байсан ба ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай хэрэглэдэг байж. Амарогийн жорууд нь олон зуун жил, олон арван үе дамжин уламжлагдан ирсэн онцгой жорууд байдаг.


Харин Амаро Монтенегро брэндийн хувьд 135 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг брэндийг Италийн Болонья хотод 1885 онд Станислао Кобианчи үүсгэн байгуулжээ. 1862 онд төрсөн Станислао, гэр бүлийнхээ түүнийг санваартан болох хүслийг нь эсэргүүцэж, адал явдалт замыг сонгосон урт хугацааны аялалд гарчээ. Тэрээр аяллынхаа хугацаанд асар олон чамин ургамлын ургамалтай танилцаж, Итали руу буцаж ирэхдээ онцгой бэлдмэл, ликёр хийх урам зориг дүүрэн иржээ.

Олон жил туршилт хийсний эцэст Станислао өөрийн Кобианчи Станислао гэх уурын нэрэх үйлдвэрийг байгуулжээ. Тэрээр амарогоо анх Элисир Лунгавита гэж нэрлэсэн бөгөөд дараа нь Монтенегрогийн гүнж Елена Италийн хаан болох хунтайж III Виктор Эммануэльтай гэрлэснийг нь бэлгэшээн Амаро Монтенегро хэмээн нэрлэжээ.

Гар урлал ба найрлага
Амаро Монтенегро нь дэлхийн өнцөг булан бүрээс амтлагч, хатаасан жимс, үндэс, үр, холтос, цитрусын хальс, үндэслэг иш, цэцэг, модны төрөл зүйл зэрэг 40 төрлийн ургамлын гаралтай түүхий эдийг ашиглан урладаг. Эдгээрээс зөвхөн 13 төрлийн ургамал нь л олон нийтэд зарлагдсан бөгөөд анхны жор нь 1885 оноос хойш өөрчлөгдөөгүй гэдгээрээ онцлог юм. Амаро Монтенегрогийн Ургамал судлаач Маттео Боноли үүгсэн байгуулагч Станислаогийн өвийг үргэлжлүүлж, хамгийн сайн орц найрлагыг олж, сонгож, чанарын хатуу стандартыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байна.

Үйлддвэрийн явц
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц нь буцалгах, дэвтээх, нэрэх гэсэн гурван чухал үе шаттай. Нэгдүгээрт, сонгосон ургамлыг нарийн нунтаглаж, амтыг нь гаргаж авахын тулд буцалгана. Дараагаар нь хүссэн үнэрийг гаргаж авахын тулд бусад ургамлуудтай уусмалд дэвтээн, чихрийн манжингийн спиртийг нэмж олон төрлийн хэмжээтэй саванд хийнэ. Энэ үе шат нь 20-30 хоног үргэлжилдэг. Нэрэхийн тулд 1000 литрийн багтаамжтай тусгай зэс саванд дэвтээн боловсруулж, тодорхой үнэрээр баяжуулсан спиртийн уурыг нягтруулж, чанартай спирт үүсгэдэг.

Дэвтээж хийсэн 12 эессэнийг сайтар хольж, Амаро Монтенегрогийн зургаан үндсэн ноотыг бий болгоно. Үүнд Дулаан ба халуун орны, гашуун ба өвслөг, халуун ногоотой ба цэцэгт, чихэрлэг ба хуурсан, шинэхэн ба бальзам гэсэн ноотууд багтана. Эцсийн бөгөөд хамгийн чухал үе шат бол зөвхөн Ургамлын мастер болон цөөн хэдэн хүний мэддэг ховор таван ургамлыг нэрж хийсэн нууц жор болох Премиог нэмэх. Premio нь маш хүчтэй амттай учир 15,000 литр тутамд ердөө 1 литр Премио шаардлагатай буюу 1 лонх Амаро Монтенегрод 1 дусал л ордог гэсэн үг. Premio гэдэг нь итали хэлээр “шагнал” гэсэн утгатай бөгөөд Премиогүйгээр Амаро Монтенегро хэзээ ч бий болохгүй байсан.

Амаро Монтенегро бол адал явдал, хүсэл тэмүүлэл, төгс төгөлдөр байдлын баталгаа юм. Орц ургамлаа сонгохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл хамгийн өндөр стандартыг баримталж ирсэн үүсгэн байгуулагчийнхаа үнэ цэн, үнэт зүйлийг үеийн үед хадгалж Амаро Монтенегрогийн лонх бүрд уламжлал, шинэчлэлийг хослуулсан гайхамшигт өв бий болгосоор байна.