Categories
News mn

EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EБСХБ) Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжих амлалт, зорилтоо дахин бататгаж, борлуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг МСМ Группт 26.2 тэрбум төгрөгийн (7 сая евро) санхүүжилтийг олгон, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зориулагдах бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ үэрэг олборлолтын бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн нь Монгол дахь EБСХБ-ны тэргүүлэх зорилтуудын нэгийг илтгэж байна.

МСМ Групп нь химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашин болон индастриал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон засвар үйлчилгээ, шингэн хүнсний борлуулалт үйлчилгээ зэрэг томоохон чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ. EБСХБ-ны тус санхүүжилт нь орчин үеийн агуулах, засвар үйлчилгээний төв, автомашины үзэсгэлэнгийн танхим байгуулах зориулалттай бөгөөд мөн компанийн эргэлтийн хөрөнгийн суурийг бэхжүүлэхэд чиглэх юм.

2024 онд Монгол Улсад автомашины импорт 67%-иар өсөн МСМ Группийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг илүү хүртээмжтэй, чанартайгаар хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зөвхөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг болж, олборлолтын бус салбарт чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлогыг улам бататгаж байна.

МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалт нь илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн үе шат болж байна. Одоогийн байдлаар EБСХБ нь Монгол Улсад нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн байна.

EБСХБ нь Монгол Улсад тогтвортой өсөлт, инновацийг дэмжих, олборлох салбараас хамааралтай байдлыг бууруулах, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг цогцлоон бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.

Categories
News mn

МСМ Групп үйл ажиллагаагаа Ханбогд суманд тэлнэ

Ханбогд сум нь Өмнөговь бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум бөгөөд аймгаасаа 295км, Улаанбаатар хотоос 779км алслагдсан хэдий ч засмал замаар бүрэн холбогдсон давуу талтай. Урд талаараа Хятад улстай хил залгаа Гашуун сухайт боомттой. Баруун талаараа Баян-Овоо сум, Зүүн талаараа Дорноговийн Хатанбулаг, Мандах сумтай, зүүн хойд талаараа Манлай сумтай хил залгаа. Сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд, түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын яг гол, төв хэсэгт байрладаг.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тэлэх, хэрэглэгчдэдээ илүү ойртох хүрээнд МСМ Группийн Засвар үйлчилгээ, агуулах, үзэсгэлэнгийн төвийн шав тавих ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай болж өндөрлөлөө.

Шав тавих ёслолд “МСМ Групп” ХХК-ийн удирдлагууд, Ханбогд сумын төрийн болон орон нутгийн удирдлагууд, “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөгчид, төслийн үндсэн гүйцэтгэгч болох “Говийн Нар Констракшн” ХХК-ийн удирдлага, ажилтнууд зэрэг олон зочид төлөөлөгч оролцож, шинэ төвийн ирээдүй, орон нутагт үзүүлэх эерэг нөлөөний талаар санал бодлоо хуваалцсан юм.

Энэхүү төслөөр дамжуулан МСМ Группээс үзүүлдэг чанартай үйлчилгээ, албан ёсны бараа бүтээгдэхүүнийг Ханбогд сум болон бүс нутгийн иргэд, хэрэглэгчдэд түргэн шуурхай, шууд хүргэх боломж бүрдэх төдийгүй, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал бүтээн байгуулалт болж байна. Шинэ төв ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, инженер, техникч, үйлчилгээний ажилтнууд орон нутгаас бэлтгэгдэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн бизнес, худалдааны урсгал нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт урт хугацааны эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Төслийн хүрээнд:

• Индастриал тоног төхөөрөмж болон автомашины засвар үйлчилгээний төв
• Автомашины үзэсгэлэнгийн танхим
• Гар болон цахилгаан багаж хэрэгслийн дэлгүүр
• Шингэн хүнсний брэнд дэлгүүр
• Тоног төхөөрөмж, автомашин техникийн сэлбэг хэрэгслийн болон барилгын нэмэлт материалын агуулах бүхий цогц байгууламж баригдах юм.

Энэхүү бүтээн байгуулалтын онцлог нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэвтрүүлж буй юм. Цогцолборын эрчим хүчний эх үүсвэрийг нарны цахилгаан үүсгүүрээр хангаж, хэрэглээний саарал усыг дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь ногоон хөгжилд чиглэсэн бодит алхам болж байна.

МСМ Группийн хувьд энэхүү төв нь бүс нутгийн иргэд, хэрэглэгч, харилцагчдад орчин үеийн дэвшилтэт, чанартай үйлчилгээг хүргтээмжтэй байдлаар хүргэх шинэ жишиг болохоор зорьж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Categories
News mn

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг World Masters Games 2025-т амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ

МСМ Группийн ажилтнуудын сайн дурын хөлбөмбөгийн баг болох MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь World Masters Games 2025 спортын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт нь багийн тууштай байдал, спортын ур чадварын төдийгүй ажилтны санаачилгыг дэмжих МСМ Группийн идэвхтэй дэмжлэгийн илэрхийлэл юм.

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь МСМ Групп болон Монгол улсын нэрийг олон улсын тэмцээнд гаргаж буй МСМ Группийн ажилтнуудыэ сайн дурын баг юм. Багийн дэлхийн түвшний энэхүү спортын наадамд оролцоход МСМ Группээс дэмжсэн нь ажилтны сайн дурын оролцоог дэмжих МСМ Группийн компанийн нийгмийн хариуцлагын зорилготой уялдаж буй юм.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг, дэлхийн хэмжээний нэр хүндтэй олон спортын төрөлт энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган сонирхогч тамирчдыг нэгтгэдэг. MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь туршлагатай өрсөлдөгч багуудтай тоглож, бүх тэмцээний туршид үлгэр жишээ спортын ёс зүй, багаар ажиллах чадвараа харуулж чадлаа.

Энэхүү амжилт нь МСМ Группийн ажилтнуудын оролцоог дэмжсэн, олон талт, нээлттэй байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тууштай бодлогын нэг илэрхийлэл юм. Сайн дурын үндсэн дээр ажиллаж буй хөлбөмбөгийн багийг дэмжсэнээр МСМ Групп нь ажилтнуудынхаа хөгжилд болон нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байна.

Нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд Wings for Life by Red Bull олон улсын хандивын гүйлтэд оролцлоо

MСМ Группийн ажилтнууд анх удаа Red Bull-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын “Wings for Life World Run” нийгмийн сайн сайхны төлөөх гүйлтийн тэмцээнд оролцлоо. Тус уралдааны хураамжийг 100% нуруу нугасны гэмтлийн эмчилгээний судалгаанд зориулдаг юм.

МСМ-чүүд нийт 523.4км зам туулж, нийт 9,997 багаас 367 дугаарт эрэмбэлэгдэн шилдэг 5%-д багтаж, албан ёсны аппликэйшн ашигласан оролцогчдын тоогоор дэлхийд #140-д жагссан бахархам амжилтыг үзүүллээ.

Бид хамтын хүчин чармайлтаараа нийт 1,073 еврогийн хандив босгож, Швед, Герман, Итали, Сингапур, Украин зэрэг улсын хамт олонтой мөр зэрэгцэн гүйсэн нь бидний бас нэг онцлох бахархал боллоо.

Дэлхийн хэмжээнд “Wings for Life World Run” уралдаан өмнөх амжилтаа ахиулж, нийт 310,719 оролцогчтой болсон бөгөөд нэг оролцогч дунджаар 12.4 км гүйж, нийт 3.85 сая км туулсан байна. Энэ нь дэлхийг 64 удаа тойрсонтой тэнцэхүйц үзүүлэлт юм. Тус уралдааны хүрээнд ойролцоогоор 9.7 сая ам.доллар хандив цугларсан ба энэ нь 100% нугасны гэмтлийн судалгаанд зориулагдах юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Групп болон Shambala2056 төсөл 2024 онд нийт 266 тонн нүүрсхүчлийн давхар ислийг боловсрууллаа

МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн цөлжилттэй бүсэд мод тарьж ногоон байгаль орчныг бүрдүүлэх зорилготой Shambala2056 төслийг 2021 оноос эхлэн урт хугацаанд дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд хөрсний доройтол, цөлжилтөд өртсөн бүс нутаг болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт тарьж ургуулж буй ой модод нийт 286 мод тарьж ургуулан, тордолт арчилгааг дэмжин ажиллаж байгаа юм.

Эдгээр тарьсан моддын үр дүнд 2024 онд нийт 266.96 тонн нүүрсхүчлийн давхар ислийг боловсруулж шингээн, 568.01 тонн биомассыг үүсгэсэн буюу тус бүс нутгийн хөрсний бүтцийг сайжруулж байна.

Нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Групп Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд Дизайн технологийн сургалтын багаж хэрэгслийг хандивлалаа

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн Дизайн технологийн кабинетад шаардлагатай гар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлалаа.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургууль нь тусгай хэрэгцээт сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэх, засан сайжруулах, нөхөн сэргээх засал зэрэг мэргэжлийн үйлчилгээг хүргэдэг сургууль юм. 63 дугаар сургуулийн Дизайн технологийн анги нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн боловсрол олгох, мэргэжлийн сургалтыг хүүхдүүдэд хүргэдэг. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлаж байна.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
Захирал

С. Мөнхцэцэг

Ерөнхий нягтлан бодогч

Categories
News mn

МСМ Групп Snap-on брэндийн албан ёсны дилерийн эрхийг авлаа

MCM Групп нь дэлхийн алдарт Snap-on брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг “ТИ И ЭС Индустриал” ХХК-аас шилжүүлэн авч Индастриалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн тэлж байна.

Snap-on брэнд нь 1920 онд байгуулагдсан бөгөөд гар багаж, цахилгаан багаж, оношилгооны систем зэргийг үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч Америк брэнд юм. Нарийвчлал, бат бөх чанар, инновацаар танигдсан Snap-on бүтээгдэхүүнүүд нь автомашин, хүнд даацын тоног төхөөрөмж, төмөр зам зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийн тэргүүлэх сонголт болоод байна.

Энэхүү шинэ түншлэлээр MCM Групп нь Snap-on брэндийн дэлхийн түвшний шийдлүүдийг Монголын зах зээлд хүргэж, Индастриалын салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тууштай ажиллан шилдэг чанар, туршлагыг харилцагчдадаа хүргэхийг зорин ажиллаж байна.

Эрхэм чанарыг түүчээлнэ.

Categories
News mn

МСМ Групп элчин сайд Шэнь Минжуан болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МСМ Групп нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шэнь Минжуан болон элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч, хамтын ажиллагааны талаар чухал уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр худалдааны харилцааг бэхжүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт шинэ боломжуудыг судлах талаар санал солилцлоо. Эдгээр нь манай хоёр орны хувьд өсөлтийн өндөр боломж бүхий стратегийн чухал салбарууд билээ.

МСМ Групп нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаанд анхаарч, автомашин, дэд бүтэц, хэрэглээний бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч БНХАУ-ын тэргүүлэгч цахилгаан автомашины BYD брэнд, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч SANY Group, өндөр зэрэглэлийн дарсны Long Dai Fine Wine брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, дэвшилтэт технологи, тогтвортой шийдлүүд, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна.

Бид БНХАУ-ын Элчин сайдын яам болон бизнесийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өндөрөөр үнэлж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжуудыг нээн, өсөлт, инноваци, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Categories
News mn

Хог хаягдлыг бууруулахад МСМ Группийн оролцоо

Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд компанийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулж, дахин боловсруулах боломжтой бүхий л хаягдал болон үйлдвэрийн тусгай хаягдлуудыг хөрсний бохирдол үүсгэхгүй дахин боловсруулах компаниудад нийлүүллээ.

2024 онд бид 234кг хуванцар, лааз, 75кг электрон хаягдал, 24,9тн хаягдал тос, 9,6тн химийн бодисын уут, шуудай, 40,2тн хаягдал химийн бодис болон бусад хог хаягдлуудыг дахин боловсруулах компаниудад нийлүүллээ.

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.