Categories
industrial-brands mn SANY

Дугуйт ачигч

Хөдөлгүүрийн хүчин чадал :162 kW/2000 rpm
Шанаганы түрэх хүч≥175 кн
Утгуурын багтаамж:3.0м3
Даац (хамгийн дээд өндөрт)5500 кг
Асгах өндөр5235±50 мм
Ачих өндөр     3126±50 мм
Дээд хурд       40 км/ц
Нийт жин17900 кг
Categories
industrial-brands mn SANY

SY550H Экскаватор

Хөдөлгүүрийн хүчин чадал :300 kW/1800 rpm
Ажиллах үеийн жин:52 тн  
Шанаганы багтаамж:3.1м3
Гүн ухах хэмжээ:11500мм
Шанаганы ухах хүч:270 кн
Газарт үзүүлэх даралт:87.1 к/па
Хэмжээ:12300*3470*4110 мм
Ажиллах үеийн хурд:5.4/3.1 (км/ц)
Categories
industrial-brands mn SANY

SANY S650H Экскаватор

Хөдөлгүүрийн хүчин чадал :345 kW/1800 rpm
Ажиллах үеийн жин:65 тн  
Шанаганы багтаамж:4м3
Гүн ухах хэмжээ:11670мм
Шанаганы ухах хүч:345 кн
Газарт үзүүлэх даралт:103 к/па
Хэмжээ:12710*3500*4320 мм
Ажиллах үеийн хурд:4.8/3.1 (км/ц)

Categories
News mn

EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EБСХБ) Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжих амлалт, зорилтоо дахин бататгаж, борлуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг МСМ Группт 26.2 тэрбум төгрөгийн (7 сая евро) санхүүжилтийг олгон, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зориулагдах бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ үэрэг олборлолтын бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн нь Монгол дахь EБСХБ-ны тэргүүлэх зорилтуудын нэгийг илтгэж байна.

МСМ Групп нь химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашин болон индастриал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон засвар үйлчилгээ, шингэн хүнсний борлуулалт үйлчилгээ зэрэг томоохон чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ. EБСХБ-ны тус санхүүжилт нь орчин үеийн агуулах, засвар үйлчилгээний төв, автомашины үзэсгэлэнгийн танхим байгуулах зориулалттай бөгөөд мөн компанийн эргэлтийн хөрөнгийн суурийг бэхжүүлэхэд чиглэх юм.

2024 онд Монгол Улсад автомашины импорт 67%-иар өсөн МСМ Группийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг илүү хүртээмжтэй, чанартайгаар хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зөвхөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг болж, олборлолтын бус салбарт чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлогыг улам бататгаж байна.

МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалт нь илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн үе шат болж байна. Одоогийн байдлаар EБСХБ нь Монгол Улсад нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн байна.

EБСХБ нь Монгол Улсад тогтвортой өсөлт, инновацийг дэмжих, олборлох салбараас хамааралтай байдлыг бууруулах, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг цогцлоон бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.

Categories
News mn

МСМ Групп үйл ажиллагаагаа Ханбогд суманд тэлнэ

Ханбогд сум нь Өмнөговь бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум бөгөөд аймгаасаа 295км, Улаанбаатар хотоос 779км алслагдсан хэдий ч засмал замаар бүрэн холбогдсон давуу талтай. Урд талаараа Хятад улстай хил залгаа Гашуун сухайт боомттой. Баруун талаараа Баян-Овоо сум, Зүүн талаараа Дорноговийн Хатанбулаг, Мандах сумтай, зүүн хойд талаараа Манлай сумтай хил залгаа. Сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд, түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын яг гол, төв хэсэгт байрладаг.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тэлэх, хэрэглэгчдэдээ илүү ойртох хүрээнд МСМ Группийн Засвар үйлчилгээ, агуулах, үзэсгэлэнгийн төвийн шав тавих ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай болж өндөрлөлөө.

Шав тавих ёслолд “МСМ Групп” ХХК-ийн удирдлагууд, Ханбогд сумын төрийн болон орон нутгийн удирдлагууд, “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөгчид, төслийн үндсэн гүйцэтгэгч болох “Говийн Нар Констракшн” ХХК-ийн удирдлага, ажилтнууд зэрэг олон зочид төлөөлөгч оролцож, шинэ төвийн ирээдүй, орон нутагт үзүүлэх эерэг нөлөөний талаар санал бодлоо хуваалцсан юм.

Энэхүү төслөөр дамжуулан МСМ Группээс үзүүлдэг чанартай үйлчилгээ, албан ёсны бараа бүтээгдэхүүнийг Ханбогд сум болон бүс нутгийн иргэд, хэрэглэгчдэд түргэн шуурхай, шууд хүргэх боломж бүрдэх төдийгүй, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал бүтээн байгуулалт болж байна. Шинэ төв ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, инженер, техникч, үйлчилгээний ажилтнууд орон нутгаас бэлтгэгдэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн бизнес, худалдааны урсгал нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт урт хугацааны эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Төслийн хүрээнд:

• Индастриал тоног төхөөрөмж болон автомашины засвар үйлчилгээний төв
• Автомашины үзэсгэлэнгийн танхим
• Гар болон цахилгаан багаж хэрэгслийн дэлгүүр
• Шингэн хүнсний брэнд дэлгүүр
• Тоног төхөөрөмж, автомашин техникийн сэлбэг хэрэгслийн болон барилгын нэмэлт материалын агуулах бүхий цогц байгууламж баригдах юм.

Энэхүү бүтээн байгуулалтын онцлог нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэвтрүүлж буй юм. Цогцолборын эрчим хүчний эх үүсвэрийг нарны цахилгаан үүсгүүрээр хангаж, хэрэглээний саарал усыг дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь ногоон хөгжилд чиглэсэн бодит алхам болж байна.

МСМ Группийн хувьд энэхүү төв нь бүс нутгийн иргэд, хэрэглэгч, харилцагчдад орчин үеийн дэвшилтэт, чанартай үйлчилгээг хүргтээмжтэй байдлаар хүргэх шинэ жишиг болохоор зорьж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Categories
Баннер Индастриал баннер

SUMMER SALE 2025

Categories
News mn

ProShack багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэлгүүрийн “ЗУНЫ ХЯМДРАЛ” эхэллээ.

ProShack багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэлгүүрт “SUMMER SALE” эхэллээ.

Та Bosch Professional Power Tools, STANLEY, Snap-on Tools, DEWALT, MSA, Lincoln Electric, RIDGID Power Tools, BLACK+DECKER, Proxxon зэрэг брэндүүдийн бүх төрлийн багаж хэрэгслүүдийг 2025.06.02-2025.06.30-ний өдрийг дуустал 15%-ийн хямдралтай худалдан авах боломжтой.

Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7718-1111 дугаараас аваарай.

Ажиллах цагийн хуваарь:

– Даваа – Баасан: 08:00-17:00 цаг

– Бямба: 10:00-16:00 цаг

– Ням: Амарна.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, “MСM Групп” ХХК-ийн байр, ProShack багаж хэрэгслийн дэлгүүр.

Categories
News mn

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг World Masters Games 2025-т амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ

МСМ Группийн ажилтнуудын сайн дурын хөлбөмбөгийн баг болох MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь World Masters Games 2025 спортын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт нь багийн тууштай байдал, спортын ур чадварын төдийгүй ажилтны санаачилгыг дэмжих МСМ Группийн идэвхтэй дэмжлэгийн илэрхийлэл юм.

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь МСМ Групп болон Монгол улсын нэрийг олон улсын тэмцээнд гаргаж буй МСМ Группийн ажилтнуудыэ сайн дурын баг юм. Багийн дэлхийн түвшний энэхүү спортын наадамд оролцоход МСМ Группээс дэмжсэн нь ажилтны сайн дурын оролцоог дэмжих МСМ Группийн компанийн нийгмийн хариуцлагын зорилготой уялдаж буй юм.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг, дэлхийн хэмжээний нэр хүндтэй олон спортын төрөлт энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган сонирхогч тамирчдыг нэгтгэдэг. MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь туршлагатай өрсөлдөгч багуудтай тоглож, бүх тэмцээний туршид үлгэр жишээ спортын ёс зүй, багаар ажиллах чадвараа харуулж чадлаа.

Энэхүү амжилт нь МСМ Группийн ажилтнуудын оролцоог дэмжсэн, олон талт, нээлттэй байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тууштай бодлогын нэг илэрхийлэл юм. Сайн дурын үндсэн дээр ажиллаж буй хөлбөмбөгийн багийг дэмжсэнээр МСМ Групп нь ажилтнуудынхаа хөгжилд болон нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байна.

Нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
Аутомотив баннер Баннер

BYD SEALION 6

Categories
Daimler truck Fuso Брэнд Машинууд

Fuso Rosa

Хөдөлгүүр4,214cc, 4D33-6A
ХөтлөгчRWD
Морины хүч120м.х
Дээд хурд115км/ц
Суудлын тоо23+7 / 26 + 8
Түлшний багтаамж100л
Урт6,990мм / 7,730мм
Өргөн2,010мм
Өндөр2,630мм
Нийт жин5,600кг / 6,100кг
Тэнхлэг хоорондын зай3,995мм
Дугуй7.00R16-10PR