Categories
Журам

НУУЦЛАЛЫН БОДЛОГО 

Мэдээлэл цуглуулах

Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн ч мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.

Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар цуглуулж авч болно. Үүнд:

  1. Таны ил болгохоор шийдсэн хувийн мэдээлэл. Тухайлбал та манай цахим хуудасны боломжуудыг ашиглахаар бүртгүүлэхдээ бүртгэл шаардсан хэсэгт бидэнтэй цахимаар болон шууд байдлаар холбоо барихдаа
  2. Манай цахим хуудсыг ашиглах үед болон цахим шуудангаар харилцах үед цуглуулсан мэдээлэл. Бид cookies (Түр хугацаанд компьютер болон гар утасны хэсэгт хадгалагдсан жижиг мэдээллийг хэсгүүд) болон ижил төрлийн технологийг ашиглан эдгээр мэдээллийг цуглуулдаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Cookie-гийн талаарх бодлого хэсэгт зочлоорой. Вэб сервер хэсэгчилсэн автомат үйлдлээр таны IP хаяг, цахим хөтчийн төрөл болон манай цахим хуудсанд хандахаасаа өмнө зочилсон цахим хуудаснууд, ашигласан аппликэйшн, цахим шуудангийн харилцаа зэрэг мэдээллийг цуглуулдаг. Эдгээр мэдээлэл нь дараах зорилготой: 
  • Цахим хуудасны аль хэсгээр зочилсон тухай мэдээллийг тэмдэглэснээр агуулга болон бүтцийн сайжруулалт хийх;
  • Цахим шуудангийн харилцаа хэр үр ашигтай байгааг дүгнэх;

Бид энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд нэргүй бүртгэл маягаар хүргэж, өөрийн цахим хуудасны харилцаа холбоонд ашиглаж болзошгүй.

МСМ Групп хувийн мэдээллийг юунд ашигладаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашигладаг. Мэдээллийг хэрхэн ашигладаг талаарх жишээг дор дурдав. Үүнд:

  • Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд хүргэх, Гэрээний зорилгоор;
  • МСМ Группийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх, Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор;
  • Бидний үйлчилгээний талаарх үзэл бодлыг тань онлайн санал асуулга, хэлэлцүүлгийн форумаар дамжуулан асуух Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор;
  • Танд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, Бизнес зорилгоор;
  • Маркетинг хийх, Бизнес болон Зөвшилцлийн зорилгоор;
  • Статистик болон аналитик зорилго бүхий, Бизнес зорилгоор;
  • Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах, Бизнесийн болон Хуулийн зорилгоор;
  • Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх, Бизнес зорилгоор;

Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой. Түүнчлэн маркетингийн намтар үүсгэхийн тулд, манай цахим хуудсыг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, цахим хуудаснуудынхаа стратеги хөгжилд ашигладаг. Ингэхдээ бид таны нэр болон бусад таних мэдээллүүдийг устгадаг болно. Санал асуулга болон хэлэлцүүлгийн форумд оролцох нь бүхэлдээ сайн дурын хэрэг бөгөөд тантай холбоо барих явдлыг таны хүссэн үед зогсоох боломжтой. Санал асуулгын мэдээллийг маркетингийн судалгаанд ашиглах бөгөөд үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой.

Аюулгүй байдлын хяналт

Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернэт хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээлэл МСМ Группийн веб сайт болон аппликэйшны системд хадгалагдахгүй.

Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.

Хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах тохиолдол

Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:

  • Бизнесийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцогч хуулийн этгээд
  • Үйлчилгээ үзүүлэгч компаниуд (зээлийн мэдээллийн агентлаг, төлбөр тооцоог боловсруулагч, бүтээгдэхүүний дистрибьютор, агентууд, цахим хуудасны хост болон хөгжүүлэгчид зэрэг)
  • Хуульд заасны дагуу хэрэглэгчийн профайл хуудасны URL-д хэрэглэгчийн нэрийг оролцуулан бүртгэдэг гуравдагч этгээдийн хайлтын системтэй
  • Таныг хууль зөрчиж байна хэмээн үзсэн бол, эсвэл хуулийн дагуу шалгах шаардлага үүссэн тохиолдолд холбогдох гуравдагч этгээдүүдтэй (тухайлбал таны ажил олгогч, сургууль, интернэтийн үйлчилгээ түгээгч, хууль хэрэгжүүлэгч агентлагууд)
  • Таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээдтэй

Хэрэглэгч 18 нас хүрээгүй тохиолдолд

Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгохгүй зүйл гарвал тэднээс асуугаарай. Өөрийн хувийн мэдээллээ илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авах нь зүйтэй.

Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай

Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

МСМ Группийн хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.  

Categories
Журам

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО 

Бид доорх бодлогыг баримтална:

  • Холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхойлж, тэдгээрийг мөрдөж ажиллах.
  • Байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх бүх боломжит арга хэмжээг авах.
  • Эрчим хүч, материалыг үр ашигтай ашиглах замаар нөөцийг арвилан хэмнэх.
  • Бизнесийн бүх төслүүддээ байгаль орчны үйл ажиллагааг системтэйгээр удирдан зохион байгуулах. 
  • Өөрийн ажилтнуудын байгаль орчны мэдлэг, энэ талаар хүлээсэн үүргийн талаар ойлголтыг сайжруулахын тулд сургалт явуулах.
  • Байгаль орчны үйл ажиллагаагаа байнга сайжруулах үүднээс зорилго зорилтоо тодорхойлж, үр дүнг тогтмол хянах.
  • Байгаль орчны зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгөөр хангах.
  • Байгаль орчны удирдлагын тогтолцоогоо ISO 14001 олон улсын стандартад нийцүүлэх.

Ажилтан бүр энэхүү журмын талаар ойлголттой байж, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Мөн ажилтнууд уг журмыг манай хамтран ажилладаг түншүүд, нийлүүлэгч, үйлчлүүлэгч нар таниулж ойлгуулах, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх талаар ажиллах шаардлагатай.  

Categories
Журам

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО 

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд:

  • Бизнесийн үйл ажиллагаандаа бэртэл гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа таслагдахад хүргэж болзошгүй, мөн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж болзошгүй осол зөрчлүүдээс сэргийлж ажиллана. 
  • Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн арга барил болон стандартуудыг баримтална. 
  • Үйлдвэрлэлийн бүтээмж буюу ашигт ажиллагаа зэрэг бизнесийн тулгамдсан асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.
  • Аюулгүй ажиллагааг сайжруулах, тэргүүн туршлагыг бий болгох, нэвтрүүлэх зорилго, зорилтуудаа тодорхойлж, түүнийг биелүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг эдгээр зорилго, зорилтуудын биелэлттэй харьцуулж хянана. 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд бий болгож, тасралтгүй сайжруулж байхын төлөө компанийн дээд удирдлага идэвхтэй дэмжин ажиллах ба уг тогтолцоо нь олон улсын ISO 45001 болон ISO 9001 стандартад нийцсэн байна. Ингэснээр бид бүхий л үйл ажиллагааны явцад аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэн, шаардлагатай хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Ажиллагсдад шаардагдах сургалтыг зохион байгуулж, ажилд нь тохирсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган, ажил үүргээ аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд ажиллагсад хувь нэмрээ оруулах оролцоог хангана. 
  • Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц зохих нөөцөөр хангана.
  • Энэхүү бодлогыг олон нийтэд нээлттэй байлгана. 

Манай компанийн бүх ажиллагсад, гэрээтүүд болон зочид энэхүү бодлогыг дагаж мөрдөх ба компанийн талбайд ажиллах, зочлох үедээ МСМ Групп ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны бодлого, журмуудыг заавал дагаж мөрдөнө. 

Бизнесийн нэгжийн ахлах менежерүүд нь өөрсдийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэхүү бодлогыг дагаж мөрдүүлж ажиллана.

Categories
Журам

ЧАНАРЫН БОДЛОГО 

Чанарын үзүүлэлт, бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа тогтмол сайжруулан ажилласнаар хэрэглэгчдийн шаардлагыг хангаж, улмаар давуулан биелүүлнэ.           

Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001:2015-н бүхий л шаардлагыг амжилттай биелүүлж, Монгол улсын хуульд бүрэн нийцэж ажиллана;         

Чанарын бодлого нь МСМ Группийн жил жилийн зорилтууддаа хүрэх, ажилчдаа чадавхжуулах үндсэн зарчим мөн бөгөөд түүнийг бүхий л оролцогч талуудад таниулах, тэдний ойлголтыг бэхжүүлэхийн төлөө ажиллана.