Categories
News mn

МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габел Алтан гадас одон хүртлээ

МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габел Алтан гадас одон хүртлээ. Шагналыг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ гардуулсан бөгөөд энэхүү шагнал нь МСМ Группийн улс орны эдийн засаг, хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг үнэлсэн илэрхийлэл юм.

МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт олон улсын премиум зэрэглэлийн брэндүүд, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 750 гаруй ажилтантай МСМ Групп нь Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхим, засварын төвүүд, агуулах болон борлуулалтын төвүүдийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймаг болон бусад бүс нутагт мөн үйл ажиллагаа явуулж байна. МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.

МСМ Автомотив нь Mercedes-Benz, Jeep, INEOS, Ram, Ford, BYD, Fuso зэрэг дэлхийд танигдсан автомашины брэндүүдийг албан ёсоор төлөөлөн борлуулдаг бөгөөд тэдгээрийн 40 гаруй автомашины загварыг санал болгодог. МСМ Групп нь дэлхийд цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг болох BYD брэндийн цахилгаан автомашиныг анхлан нэвтрүүлж тогтвортой тээврийн хэрэгслийн шийдлээр тэргүүлэн, Монгол Улсын авто тээврийн салбарын ирээдүйг тодорхойлж байна. МСМ Группийн шингэн хүнсний салбарын охин компани болох МСМ Бетастар нь 90 гаруй брэндийн 260 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн борлуулж байна. МСМ Индастриал нь уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн салбарт борлуулалт, түрээс, засвар үйлчилгээ болон багаж хэрэгсэл нийлүүлэн, нийт 50 гаруй индастриалын брэндийг Монголд албан ёсоор төлөөлөн үйлчилж байна. Мөн МСМ Индастриал нь уул уурхайн салбарын аюулгүй байдал, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хамгийн сүүлийн үеийн уул уурхайн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний цогц шийдлийг санал болгож байна.

2024 онд МСМ Групп нь улсын төсөвт нийт 97 тэрбум төгрөгийн татварыг татан төвлөрүүлсэн бөгөөд Монголын Татварын Албаны Том сегментийн /Бизнес скоринг А үнэлгээтэй/ шилдэг 10 татвар төлөгчийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдалд тасралтгүй хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ.

МСМ Групп нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна ажилтнуудынхаа өсөлт, хөгжилд анхааран, тогтмол хөрөнгө оруулалт хийж ирсэн. Ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн өсөлтийг дэмжсэн орчныг бүрдүүлснээр МСМ Групп нь ажилтнууддаа өөрсдийн мэдлэг, туршлагаасаа бодитой үр өгөөж хүртэх нөхцөлийг бүрдүүлж байна.

МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелийн алсын хараа, манлайлах ур чадвар, мэдлэг, туршлага нь МСМ Группийн амжилттай өсөлт, хөгжлийн үндэс болсон. Энэхүү шагнал нь түүний болон МСМ Группийн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт оруулсан хувь нэмэр, эерэг нөлөөллийн илэрхийлэл юм.

МСМ Групп нь харилцагч, түншүүддээ хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өндөр стандартыг эрхэмлэн, нийгэм эдийн засагт эерэг хувь нэмрээ оруулахыг зорилго болгон ажилладаг.

Categories
News mn

МСМ Групп элчин сайд ноён Ричард Буанган-г хүлээн авч уулзлаа

МСМ Групп АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанган болон түүний Эдийн засгийн багийг хүлээн авч, хоёр байгууллагын найрсаг харилцааг бэхжүүллээ.

Уулзалтын үеэр МСМ Групп нь хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, инновацыг дэмжих зэрэг энэ онд төлөвлөж буй онцлог хөгжүүлэлтүүдээсээ хуваалцлаа. Бид МСМ Автомотивийн Ford, Jeep, Ram, МСМ Бетастарын Jack Daniel’s, МСМ Индастриалын John Deere, Terex зэрэг бизнесээрээ Монгол улс болон АНУ-ын худалдаанд хувь нэмрээ оруулан, хамтын ажиллагааг цаашид улам сайжруулахаар зорин ажиллаж байна.

МСМ Групп нь Элчин сайд болон Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд талархал илэрхийлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийсэнд талархаж байна.

Categories
Баннер Индастриал баннер

Вэбсайтаар захиалах

Categories
drilling mn reflex

REFLEX ACT- III

ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

· Хэмжээ: Урт 30см, Жин 30кг, Гадна диаметр 42мм

· Ажиллах орчин -30С +60С, 10000 па хүртэлх даралт

· Хэмжилтийн нарийвчлал

Хэмжих хязгаар – 00 – 880 унал, Алдаа +- 10

· Зай – 2 жил

Categories
News mn

Mercedes-Benz G580 EQ: Бүрэн Цахилгаан G-Class Монгол улсад худалдаалж эхэллээ

Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийн бүрэн цахилгаан G580 EQ загвар Монгол улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэллээ. Та бидний сайн мэдэх G-Class автомашины цахилгаан загвар нь Mercedes-Benz брэндийн бие даан хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн дэвшилтэт технологи, олон зуун жил туршигдсан бат бөх чанарыг тансаг зэрэглэлийн дизайнтай хослуулсан гайхамшигтай шийдэл болж байна.

Техникийн Үзүүлэлт

G580 EQ загвар нь өндөр гүйцэтгэл бүхий 4ш цахилгаан мотортой 0-100 км/цаг хурдыг ердөө 4.6 секунд хурдалдаг. 116 кВт.ц хүчин чадалтай батарей нь нэг удаагийн цэнэглэлтээр 470 км хүртэлх зайг туулах бөгөөд хурдан цэнэглэгчээр 0-80% хүртэлх цэнэгийг 45 минутад авах хүчин чадалтай. Цахилгаан автомашины ертөнцөд бат бөх байдал, хурд хүч хийгээд технологийн дэвшлийг цогцлоон гарч ирж буй G580 EQ загвар нь цаглашгүй хийцлэл, дэвшилтэт аюулгүй байдлын систем, дээд зэргийн тав тухыг эзэмшигчдээ санал болгох болно.

МСМ Групп ХХК: Албан Ёсны Борлуулагч

Mercedes-Benz брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч МСМ Групп нь 1998 оноос эхлэн Монгол улсад Mercedes-Benz автомашинуудыг албан ёсны эрхтэйгээр, баталгаат хугацаа, засвар үйлчилгээ болон баталгаат сэлбэгийн хамтаар борлуулж эхэлсэн түүхтэй. МСМ Групп ХХК нь Mercedes-Benz брэндийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж олон улсын үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
G580 EQ Монгол улсад борлуулагдаж эхэлсэн нь Монголын хэрэглэгчдэд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн автомашиныг эзэмших боломж олгож байгаагаас гадна Монгол улс дахь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж агаар болон дуу чимээний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа билээ.