Categories
News mn Uncategorized

MSMental Care аяныг амжилттай хэрэгжүүллээ

Биеийн эрүүл мэнддээ анхаардаг шиг сэтгэл зүйн эрүүл мэндээ чухалчлах шаардлага дэлхий нийтээр тулгарч байгаа билээ.
МСМ Групп 2024 оныг ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж MSMental Care аяныг жилийн турш амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Аяны хүрээнд:

  • 90 гаруй ажилтан 139 удаагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй авч
  • 4 удаа байгууллагын сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж
  • Жилийн хугацаанд сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой нийт 50 мэдээллийг Мягмар гараг бүр дотоодын сувгуудаар түгээлээ.

Сэтгэл зүйдээ анхаарах нь бүтээмж, амжилт болон амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд стрессийг бууруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. МСМ Групп ажилтнуудынхаа аз жаргал, амжилтыг дэмжихийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.

Categories
News mn

МСМ-ЧҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫН 5 ӨНЦӨГ

Ажилтнууд маань өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл ханамжтай, урам зоригоор дүүрэн байх нь МСМ-ийн бахархал юм. МСМ-чүүдийг байгууллагадаа ажиллахад юу тэднийг аз жаргалтай болгодог талаар манай 5 ажилтан та бүхэнтэй хуваалцсаныг доорх зургаас хүлээн авч уншина уу.

“МСМ Групп” ХХК-д карьерын аяллаа эхлүүлэх бол ЭНД ДАРЖ зарлагдсан нээлттэй ажлын байруудад анкетаа илгээгээрэй.

Categories
News mn

МСМ Автомотив: 2024 оны шинэ Ford Bronco Raptor албан ёсоор худалдаалагдаж эхэллээ 

МСМ Автомотив-д 2024 оны цоо шинэ Ford Bronco Raptor загвар гурван өнгийн сонголттойгоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү өндөр хүчин чадалтай офф-роуд SUV нь адал явдал эрэлхийлэгчдэд төгс тохирсон унаа билээ.

Bronco Raptor нь 3.0 литрийн хос турбо EcoBoost® V6 хөдөлгүүртэй, 420 морины хүчтэй бөгөөд 600Nm мушгих хүчтэй. 37 инчийн офф-роуд дугуй нь бүх төрлийн зам дээр барьцалдах чадвар сайн байх бөгөөд тогтвортой байдлыг дээд зэргээр хангана.

Bronco Raptor-ийн онцлогууд:

  • 3.0 литрийн хоёр турбо EcoBoost® V6 хөдөлгүүр нь 10 шатлалт хурдны хайрцагтай 
  • Хүчэтгэсэн явах эд (HOSS4.0) анги нь Fox брэндийн 3.1 инчийн амортизатортой.  
  • Тухтай бөгөөд тансаг салон: 12 инчийн өргөн дэлгэцээр та Apple CarPlay, Android Auto, Wi-Fi ашиглах боломжтой. Мөн орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн Bang & Olufsen дууны системтэй.  
  • Baja горим: Уг горим нь элс, шавар зэрэг сул гадаргуу дээр автомашины тогтвортой байдал болон хүчийг хадгалж, өндөр хурдтай жолоодох боломжийг олгодог. 

2024 оны Bronco Raptor нь Ford Co-Pilot360™ технологийн тусламжтайгаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Уг технологи нь 360 градусын камер, адаптив хурд хянах систем зэрэг онцлогуудтай.  

Та бүхэн Ford үзэсгэлэнгийн танхимаар зочилж 2024 оны шинэ Bronco Raptor-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч туршилтын жолоодлого хийгээрэй.  

Categories
News mn

Карьерийн өсөлт

МСМ Индастриал салбарт Сэлбэг зохицуулагч албан тушаалд ажиллаж байгаа Г.Түвшинжаргалын КАРЬЕРИЙН ӨСӨЛТТЭЙ танилцацгаая.
МСМ Групп ажилтнуудаа салбар хооронд албан тушаал дэвших, шилжих боломжийг олгох зарчмыг баримтлан ажилладаг. Энэ нь ажилтнууд шинэ туршлага хуримтлуулах, карьераа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Categories
News mn

Аж үйлдвэрийн аюулгүй байдал гэж юу вэ?

Аж үйлдвэрийн аюулгүй байдал гэдэг нь осол гарах эрсдлийг бууруулж, хүмүүс, эд хөрөнгө, байгаль орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндсэн дүрэм, журмын цогц юм.

Эдгээр дүрмүүд нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, устгал зэрэгт хамаарна.


Аж үйлдвэрийн аюулгүй байдлын ач холбогдол

  • Ажилчдыг хамгаалах: Аж үйлдвэрийн аюулгүй байдал нь ажилчдын бие махбод, сэтгэл зүйн бүрэн бүтэн байдлыг нэн тэргүүнд тавьж, хөдөлмөрийн осол, өвчнөөс сэргийлдэг. Энэ нь ажилчдад ээлтэй, илүү эерэг, бүтээмжтэй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
  • Хууль, дүрмийг мөрдөх: Аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх нь хуулийн хариуцлага, торгуулиас сэргийлнэ. Үүнийг үл тоомсорлох нь компанийн нэр хүндийг ч мөн сэвтүүлэх эрсдэлтэй.
  • Зардлыг бууруулах: Аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь эхэндээ их зардалтай мэт боловч урт хугацаанд хэмнэлт авчирна. Тухайлбал, хөдөлмөрийн нөхөн олговор, үйлдвэрлэлийн саатал, эмчилгээний зардлыг бууруулна.
  • Бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх: Аюулгүй орчин нь ажилчдын итгэлцлийг нэмэгдүүлж, ажилдаа үнэнч хандахад түлхэц болдог.
  • Байгаль орчныг хамгаалах: Аж үйлдвэрийн аюулгүй байдал нь байгаль орчныг хамгаалахад ч мөн чиглэнэ. Компаниуд үйлдвэрлэлээс үүдэх сөрөг нөлөөллийг багасгаж, байгаль орчныг хамгаалах хууль, дүрмийг мөрдөх ёстой.

Аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ

  • Эрсдлийн үнэлгээ: Ажлын байран дахь эрсдэлийг тодорхойлж, үнэлэх нь үр дүнтэй аюулгүйн арга хэмжээ авах эхний алхам юм. Энэ нь ажлын нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлийг шинжлэх, тэдгээрийг бууруулах стратегийг боловсруулахыг багтаана.
  • Сургалт, мэдлэг олгох: Ажилчдад тухайн орчинд тохиолдох аюул, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт өгөх нь маш чухал. Үргэлжилсэн сургалт, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь байгууллагад аюулгүйн соёлыг төлөвшүүлэхэд тусална.
  • Бүтцийн хамгаалалтын суурилуулалт: Ажилчдыг хамгаалахад хувь хүний хамгаалах хэрэгсэл (ХХХ) шаардлагатай байдгийн адил орчныг хамгаалахад хамгаалалтын хаалт, тулгуур, багана хамгаалагч зэргийг суурилуулах нь чухал.
  • Хувийн хамгаалах хэрэгслийн ашиглалт: ХХХ-ийг ажилчдад хангаж, ашиглахыг шаардах нь осол, гэмтлийг бууруулах гол алхам юм. Үүнд дуулга, нүдний шил, хамгаалалтын гутал, бээлий, хамгаалалтын хувцас зэрэг орно.
  • Онцгой байдлын журмыг хэрэгжүүлэх: Гал түймэр, нүүлгэн шилжүүлэлт зэрэг онцгой байдлын үед бэлэн байх нь томоохон осол, хохирлоос сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ажилчид бүгд аюулгүй ажиллагаа, яаралтай үед авах арга хэмжээний талаар сайн мэддэг байх ёстой.

Proshack багаж хэрэгслийн дэлгүүрт MSA брэндийн хамгаалах хэрэгслүүд өргөн сонголттойгоор худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7718-1111 дугаараас аваарай.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, “МСМ Групп” XXK-ийн байр, ProShack багаж хэрэгслийн их дэлгүүр.

Categories
News mn

МСМ Автомотив Jeep Wrangler загвартаа шинэ жилийн урамшуулал зарлалаa

МСМ Групп 2024 оны шинэ Wrangler Rubicon загвартаа шинэ жилийн урамшуулал зарлажээ. Тодруулбал, 12 сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд Jeep брэндийн Wrangler Rubicon загварыг худалдаж авсан харилцагч бүр МСМ Группийн төлөөлдөг брэндүүдээс 10 сая хүртэлх үнэ бүхий худалдан авалт хийх эрхтэй болох юм. Уг урамшууллын багцад автомашины засвар үйлчилгээ, тоноглол, ProShack (гар багаж хэрэгслүүд) болон Betastar (шингэн хүнс) дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ багтана.

Багцын урамшуулалд:

· Автомашины засвар үйлчилгээ, дагалдах хэрэгсэл: МСМ Группийн итгэл даах засвар үйлчилгээнд хамрагдах болон дагалдах хэрэгслүүдээр өөрийн Wrangler Rubicon-ийг тоноглох боломж

· Үйлдвэрлэлийн болон гар тоног төхөөрөмж: МСМ Группийн төрөлжсөн дэлгүүрүүдээс гэр, ажил, гадаа болон үйлдвэрлэлд тохиромжтой шаардлагатай багаж хэрэгслээ нөөцөлж авах

· Шингэн хүнс: Шинэ жилийн баярын ширээг тань чимэх МСМ Бетастарын худалдаалдаг дэлхийн алдартай, премиум зэрэглэлийн 180 гаруй брэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдээс сонгох боломжууд багтжээ.

2024 оны шинэчлэгдсэн Wrangler Rubicon загвар 2024 оны шинэчлэгдсэн Wrangler Rubicon загвар нь аливаа бартаат замыг ажрахгүй туулахаар хүчирхэг ган төмөр арал биетэй бүтээгдсэн бөгөөд адал явдал эрэлхийлэгчдэд төгс тохирох унаа билээ. Бусад давуу талуудаас дурдвал:

· Кабины битүүмжийг сайжруулах үүднээс хажуугийн цонхнуудад хоёр давхар шил суурилуулж салхины шилийг “Gorilla Glass” ашиглаж хийснээр зурагдах, цуурах эрсдэлээс сэргийлсэн

· Радар бүхий ACC систем нь хурд түгжих бөгөөд таны урд зорчин яваа тээврийн хэрэгслийн хурдыг тооцоолж түүнээс хамааран хурд нэмэх, хасах, эсвэл зогсох үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай

· Шинэчлэгдсэн 12.3” дэлгэц

· Uconnect® үйлдлийн системээр Apple CarPlay, Android Auto ашиглан автомашиныхаа ухаалаг функцуудыг кабел ашиглахгүйгээр хялбараар удирдах боломжтой

· Урд болон хойд эгнээний хажуугийн хөшигний аюулгүйн дэрийг нэмэлтээр байршуулж аюулгүй байдлын үзүүлэлтийг хоёр дахин нэмсэн зэрэг шинэчлэлтүүд хийгдсэн аж.

Энэхүү урамшуулал нь зөвхөн 12 сарын туршид үргэлжлэх тул Jeep Wrangler Rubicon загвар сонирхож буй, урамшуулалд хамрагдах хүсэлтэй хэрэглэгчид МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авч туршилтын жолоодлого хийх боломжтой.

МСМ Группийн тухай

МСМ Групп нь автомотив, индастриал, шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн гурван салбарт дэлхийд тэргүүлэх брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өндөр чанартайгаар хүргэн ажилладаг. Автомотив салбарт Mercedez-Benz, Ford, Jeep, BYD, Fuso Trucks, Ram, Ineos зэрэг дэлхийн алдарт автомашины брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр төлөөлдөг. Харин шингэн хүнсний салбарт Jack Daniel’s, Hennessy, Guinness зэрэг дэлхийд тэргүүлэгч премиум зэрэглэлийн 180 гаруй брэндээр хэрэглэгчдэд танигдсан билээ.

Хаяг: ХУД, Яармагийн гүүр явах замд байрлах МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим

· Даваа – Баасан: 9:00-18:00

· Бямба: 09:00-15:00

· Ням гарагт амарна.

Холбоо барих: 7718-1111