Categories
News mn

“МСМ ГРУПП” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

МСМ Групп ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-тэй хамтран цус хандивлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд манай 60 гаруй ажилтан оролцож, цусаа хандивлан донорын эгнээнд нэгдсэн бөгөөд цугласан цус, цусан бүтээгдэхүүн нь 190 гаруй хүнд шаардлагатай сийвэн, улаан эс, ялтаст цусан бүтээгдэхүүн болж хүрэх боломжтой боллоо.

Цусаа өгч, амьдрал бэлэглэе. Та ч мөн донорын эгнээнд нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Categories
News mn

Карьерийн өсөлт

MСМ Индастриал салбарт Сэлбэг зохицуулагч албан тушаалд ажиллаж байгаа Б.Батдоржийн КАРЬЕРИЙН ӨСӨЛТТЭЙ танилцацгаая.

МСМ Групп ажилтнуудаа ажиллаж буй салбар дотроо болон салбар хооронд албан тушаал дэвших, шилжих боломжийг олгох зарчмыг баримтлан ажилладаг. Энэ нь ажилтнууд шинэ туршлага хуримтлуулах, карьераа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Categories
News mn

МСМ-чүүдийн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах давуу талууд

МСМ Групп ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч ажлын уян хатан цаг, ажилтны автобус, унааны нэмэгдэл зэрэг давуу талуудыг олгодог.

  • 07:00-09:30 цагаас 16:00-18:30 цагийн хооронд ажлын 8 цаг ажиллах боломж
  • Ажилтны унааны нэмэгдэл
  • Ажилтны үнэ төлбөргүй автобус

MСM Групп ХХК-ийн Автомотив, Индастриал, Шингэн хүнсний салбарт дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, карьерийн аяллаа ЭНД ДАРЖ эхлүүлээрэй.

Categories
News mn

МСМ-ЧҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫН 5 ӨНЦӨГ

Ажилтнуудын сэтгэл ханамж бол манай байгууллагын хамгийн том үнэт зүйл, бахархал юм. МСМ-чүүдийг байгууллагадаа ажиллахад юу тэднийг аз жаргалтай болгодог талаар манай 5 ажилтан та бүхэнтэй хуваалцсаныг доорх зургаас хүлээн авч уншина уу.

“МСМ Групп” ХХК-д карьерын аяллаа эхлүүлэх бол ЭНД ДАРЖ зарлагдсан нээлттэй ажлын байруудад анкетаа илгээгээрэй.

Categories
News mn

МСМ Групп ажилтнуудынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?

Ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун, тав тухтай ажиллах нөхцөлийг хангахад ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал байдаг.

МСМ Групп ажилтнуудынхаа биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч 50,000,000₮ үнэ бүхий эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бөгөөд ажилтан гэр бүлээ даатгуулах, үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө авах, 7 хоног бүр спортоор хичээллэх боломжтой байдгийг дуулгахад таатай байна.

Categories
News mn

МСМ-ЧҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨНЦӨГ

Ажилтнуудын сэтгэл ханамж бол манай байгууллагын хамгийн том үнэт зүйл, бахархал юм. МСМ-чүүдийг байгууллагадаа ажиллахад юу тэднийг аз жаргалтай болгодог талаар манай 5 ажилтан та бүхэнтэй хуваалцсаныг доорх зургаас хүлээн авч уншина уу.

“МСМ Групп” ХХК-д карьерын аяллаа эхлүүлэх бол ЭНД ДАРЖ зарлагдсан нээлттэй ажлын байруудад анкетаа илгээгээрэй.

Categories
News mn

МСМ Групп нь Нэгдсэн Удирдлагын Тогтолцоог амжилттай нэвтрүүлснийг “TÜV Cyprus” байгууллагаас баталгаажууллаа.

МСМ Групп ХХК (болон охин компаниуд болох “Бетастар”, “SGT”) нь үйл ажиллагаандаа чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон байгаль орчны олон улсын стандартуудыг нэвтрүүлснийг “TÜV Cyprus” байгууллагаас 2024 оны 7-р сард аудит хийж, Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо (ISO9001:2015; ISO14001:2015; ISO45001:2018 Стандартууд)-ын шаардлагыг бүрэн хангаж буйг баталгаажууллаа.

Бид үйл ажиллагаандаа төгс гүйцэтгэлийг эрмэлзэж тасралтгүй сайжруулалтыг хийж байгаа бөгөөд манай компанийн бизнесийн үйл явц, чанар, ХАБЭОБО болон компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журмын хэрэгжилт нь олон улсын стандартын дагуу явагдаж байна.

Categories
News mn

МСМ Групп-д карьераа өсгөх боломж

МСМ Групп нь 600 гаруй ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн 3 салбар, 6 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг билээ.

МСМ Группийн “ONE MSM” соёлын хүрээнд дэлхийн тэргүүлэх брэндүүдтэй хамтран ажиллаж, үргэлж суралцах боломжтой байдаг тул ажилтнууд салбар болон хэлтэс дотроо эсвэл өөр хэлтэс, салбарт албан тушаал дэвших болон шилжиж карьераа өсгөх боломж нээлттэй байдаг.

2024 оны хагас жилд нийт 28 ажилтан албан тушаал дэвших болон шилжиж карьераа өсгөж, карьертаа өөрчлөлт оруулжээ.
“МСМ Групп” ХХК-д карьерын аяллаа эхлүүлэх бол ЭНД ДАРЖ зарлагдсан нээлттэй ажлын байруудад анкетаа илгээгээрэй.

Categories
News mn

МОНГОЛЫН АНХНЫ ФОРДЫН 2-Р ТҮВШИНТЭЙ МЕХАНИК

МСМ Групп ажилтнууддаа ажиллаж буй салбарын мэргэжлийн сургалтыг дотоодын болон гаднын мэргэжилтнүүдээс авах боломжийг олгоод зогсохгүй хувийн ур чадвараа хөгжүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Үүний нэг жишээ бол манай байгууллагын Ахлах механик албан тушаалтай Э.Ивээлтнаран Тайланд улсад зохион байгуулагдсан Форд дистрибьютерийн техникийн Level 2 түвшний сургалтад амжилттай хамрагдаж Монгол улсдаа анхдагч төдийгүй бүсийн хэмжээнд цөөхөн тооцогддог механикуудын нэг болсон нь Автомотивын салбарт шинэ стандартыг тогтоолоо.

Цаашид ч МСМ Групп үйлчлүүлэгч, харилцагч нартаа дээд зэргийн, чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүргэх, ажилтнууд байгууллагадаа тогтмол хөгжиж, шинэ ур чадвар эзэмшихэд дэмжин ажиллана.

Categories
News mn

НИЙСЛЭЛИЙН 116-Р СУРГУУЛЬД УРЛАГИЙН ТАНХИМЫН САНДАЛ ХАНДИВЛАЛАА

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн урлагийн танхимд 30 ширхэг сандал хандивлалаа.

116-р сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын сургууль юм. Харааны бэрхшээлтэй сурагчид нь сонсох болон дуулах, шүлэг унших зэрэг урлагийн олон төрлийн авьяастай байдаг билээ. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмжийг сайжруулах зорилгоор урлагийн танхимын сандал хандивлаж байгаа юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.