Categories
blogs mn News mn

Өвлийн хямдрал

❄️ WINTER SALE
ProShack багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэлгүүрт “WINTER SALE” эхэллээ!

🔥 Их хямдралын давалгаа! 🔥

  • БҮХ багаж хэрэгсэлд 20%-ийн ХЯМДРАЛ
  • Сонгогдсон бараанууд 80%-ийн ХЯМДРАЛТАЙ

📅 Хугацаа: 2024.11.15 – 2024.12.13

🎁 Супер сугалаа хожих боломж!
Худалдан авалтын дүнгээс хамааран:

  • Хувь хүн: 300,000₮-өөс дээш худалдан авалтад сугалааны эрх.
  • Байгууллага: 1,500,000₮-өөс дээш худалдан авалтад 1 удаагийн сугалааны эрх.
    Бэлгэнд: багажны ком, цохилттой өрөм, пуужин халаагуур зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хожих боломжтой.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7718-1111

Ажиллах цагийн хуваарь:

  • Даваа – Баасан: 08:00 – 17:00
  • Бямба: 10:00 – 16:00
  • Ням: Амарна

📍 Хаяг:
“MSM Групп” ХХК-ийн байр, ProShack багаж хэрэгслийн дэлгүүр, Яармагийн гүүрний зүүн талд.

Categories
blogs mn News mn бевереж блог

Захиаллаа, хүргэлээ!

Дэлхийд танигдсан премиум зэрэглэлийн Moёt & Chandon, Hennessy, Jack Daniel’s, Johnnie Walker, Glenmorangie, Santa Margherita зэрэг 180 гаруй брэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг “МСМ Бетастар” ХХК нь харилцагч та бүхэндээ Betastar хүргэлтийн аппликэйшн болон шингэн хүнсний хамгийн том, өргөн сонголттой Sour Liquor Shop дэлгүүрээр санал болгодог.

Харилцагч та мөн вэбсайтаар хүссэн шингэн хүнсний бүтээгдэхүүнээ захиалан авч, хүргүүлэн авах боломжтой боллоо.

Та худалдан авах бүтээгдэхүүнийхээ түүх соёл, амт чанар, хэрэглэх заавар зөвлөгөө зэргийг вэбсайт болон хүргэлтийн аппликэйшнээс дэлгэрэнгүй авах боломжтой бөгөөд Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой билээ.

Та ЭНД ДАРЖ вэбсайтаар захиална уу.

“Хамгийн сайхан дурсамжийг Хамгийн сайн сонголтоос”

Categories
News mn

МСМ групп дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн албан ёсны борлуулалтын түнш боллоо

МСМ Групп нь мотор болон жолоодлогын дэвшилтэт системээрээ дэлхийд тэргүүлэгч Инномотикс компанитай стратегийн түншлэл байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаагаар MSM Industrial нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарын үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн өндөр хүчин чадалтай цахилгаан моторуудыг нийлүүлж, найдвартай, шинэлэг шийдлээр үйл ажиллагааг нь сайжруулна.

МСМ Групп нь Innomotics-тэй хамтран ажиллахаас гадна дараах нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны борлуулалтын түнш болжээ.

  • RCT (Австрали) – Хүнд болон хөнгөн даацын барилга, уул уурхай, зам засварын ажилд автоматжуулалт хийх боломжтой систем, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэгээрээ алдартай.
  • Bosch Rexroth (Герман) – Гидравлик насос, моторын шилдэг үйлдвэрлэгч Bosch Rexroth нь өргөн хүрээний тоног төхөөрөмжийн найдвартай шийдлүүдийг санал болгодог.
  • Nordic Light (Финлянд) – Тоног төхөөрөмжийн гэрэлтүүлгийн салбарт тэргүүлэгч, хүнд хэцүү ажлын орчинд өндөр чанартай, бат бөх гэрэлтүүлгийн шийдлүүдийг нийлүүлдэг.
  • Альфагомма (Итали) – Аж үйлдвэрийн төрөл бүрийн хэрэгцээг хангадаг өндөр даралтын хоолой болон холбогдох хэрэгслүүдээр мэргэшсэн.

Эдгээр брэндүүдийн тусламжтайгаар МСМ Индастриал нь хэрэглэгчдийнхээ шаардлагыг хангаж, тэдний үйл ажиллагааг илүү үр ашигтай, гүйцэтгэл сайтай болгоход чиглэсэн шийдлүүдийг санал болгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7718-1111 дугаараас аваарай.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, “MCM Групп” ХХК-ийн байр

Categories
News mn

Карьерийн өсөлт

MСМ Индастриал салбарт Сэлбэг зохицуулагч албан тушаалд ажиллаж байгаа Б.Батдоржийн КАРЬЕРИЙН ӨСӨЛТТЭЙ танилцацгаая.

МСМ Групп ажилтнуудаа ажиллаж буй салбар дотроо болон салбар хооронд албан тушаал дэвших, шилжих боломжийг олгох зарчмыг баримтлан ажилладаг. Энэ нь ажилтнууд шинэ туршлага хуримтлуулах, карьераа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Categories
News mn

Автомашины хөдөлгүүр, салон халаах №1 шийдэл WEBASTO

Монголын тэсгэм хүйтэн өвлийн улиралд жолооч бүр дулаан зогсоол, хучлага, шинэ аккумлятор гээд олон зүйлсийг бэлтгэх шаардлагатай болдог. Эдгээр олон асуудлыг хялбар шийдэхийн тулд хөдөлгүүр халаагч системийг ашиглах боломжтой боловч хямд, баталгаагүй халаагчийг суурилуулснаар автомашины эд ангиа эвдэх, гэнэтийн галын аюул, осол үүсэх зэрэг олон сөрөг тал бий болж илүү эрсдэлд орох шалтгаан болдог.

Эрүүл мэнд, эд хөрөнгөө даатгаж байгаа учраас автомашин халаагчийг сонгохдоо бид хамгийн түрүүнд баталгаатай байдлыг харгалзан үзэх нь чухал байдаг. MСМ Автомотив нь Германы 100 жилийн түүхт автомашины хөдөлгүүр, салон халаагч систем Webasto брэндийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд нийлүүлдэг ба баталгаат засвар үйлчилгээг 12 сарын хугацаанд үнэ төлбөргүй хийж өгдөг юм.

Webasto-г та өөрийн автомашиндаа суулгаснаар ямар ч нөхцөлд 5-10 минутад автомашинаа асаахгүйгээр хялбар халаах боломжтой ба шатахуун, цаг хугацааг давхар хэмнэнэ. Мөн гар удирдлаганаас гадна ухаалаг утсандаа нэмэлтээр application суулгаж ажил, зуслан хаана ч автоматаар халаах хугацаа, халууны хэмийг ч тохируулах боломжтой.

Бүтээгдэхүүний захиалга суурилуулалт, засвар үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 7718-1111 дугаараар аваарай.

Categories
blogs mn News mn бевереж блог

Flor de Caña | Sustainable Cocktail Challenge 2024

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой экологийн тэнцвэрт байдлыг хадгалах болон байгалийн шавхагдах нөөцийг хамгаалах зорилгын хүрээнд “Бетастар” ХХК нь “Flor de Caña” брэндийн “Sustainable Cocktail Challenge” олон улсын тэмцээнд албан ёсны эрхтэйгээр 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын дотоодын тэмцээний хоршоо Аварга Д.Номунбилэг төлөөлөн БНХАУ-ын Чөндү хотноо зохион байгуулагдсан “Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээн” -д амжилттай оролцоод ирлээ.

МСМ Бетастар ХХК. 2024 он
ХАМТДАА ИЛҮҮ НОГООН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОЦГООЁ💚

Categories
News mn

МСМ Групп Ид Шидийн Орон Хэнтий салбарт техник спортын сургалтын гар багаж хэрэгслийг хандивлалаа

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн техник спортын сургалт дугуйланд шаардлагатай гар багаж хэрэгслийг хандивлалаа.

Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг хүргэх, технологийн боловсрол олгох зорилгоор техник спортын сургалтыг үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд хүргэдэг юм. Техник спортын сургалтаар нисэх загвар, усан загвар, авто загвар болон оньсон техник зэрэг загваруудыг зохион бүтээх инженерийн мэдлэг чадвар, ур дүйд хүүхдүүд суралцаж бүтээдэг байна. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгслийг хандивлаж байгаа юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn Uncategorized

MSM Industrial Mining week & MinePro 2024-д оролцлоо

“Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro Mongolia 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.

Бид уул уурхай, салбартаа тэргүүлэгч SANY, Manitou, Bobcat, Pramac брэндүүдийн том оврын кран, цахилгаан ачааны машин, , универсал трактор, цахилгаан үүсгүүр мөн RCT, Alfagomma, IMDEX, REFLEX, ANSUL брэндүүдийн бүтээгдэхүүнийг болон ProShack дэлгүүрийн гар цахилгаан багаж, хөдөлмөрийн хамгаалах хэрэгслүүдийг танилцуулан оролцож байгаа бөгөөд та бүхнийг А42-А48 талбайд болон Оюутолгой асрын 10 дугаар павильонд хүрэлцэн ирж бидний нийлүүлдэг дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжтэй танилцахыг урьж байна.

Categories
News mn

2025 RAM 1500 REBEL

ПИКАП ангилалд хүч нэмэхээр 2025 оны RAM 1500 REBEL тун удахгүй Монголд

30 гаруй жилийн хугацаанд алдарт Dodge брэндийн томоохон хэсэг болон оршин тогтнож байсан RAM брэнд нь 2010 оноос эхлэн бие даан өрх тусгаарласнаар менежмент болон технологийн сайжруулалтуудыг зогсолтгүй хийж, өдгөө дэлхийн Pick-Up ангиллын автомашины ертөнцийн урдаа барих шилдэг хүлгүүдийг дэлхий дахинд нийлүүлсээр байна.

RAM брэндийн албан ёсны дистрибьютор МСМ Автомотивын зүгээс энэ оны төгсгөлд бүрэн шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварыг зах зээлд нэвтрүүлж байна.

Энэхүү загварын ялгарах онцлог чанаруудыг танилцуулъя.



HURRICANE 3.0L I6 TWIN TURBO ХӨДӨЛГҮҮР

Шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварын амин зүрх болох Stellantis группээс 2021 оноос хөгжүүлсэн Hurricane 3.0L хос турбо хөдөлгүүр нь Ram Rebel-ын үндсэн хүчин чадлыг бууруулалгүйгээр илүү үр ашигтай зарцуулалттайгаар, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулж илүү байгальд ээлтэйгээр хөгжүүлсэн орчин үеийн хөдөлгүүрийн технологи бөгөөд 850 кг даац болон 5,2 тонн ачааг чирэх боломжтой болгож, их биеийн зөв шийдэл, нарийн хийцлэлийн ачаар RAM 1500 REBEL 100км замд 7.8л шатахуун зарцуулах боломжтой болгосон билээ.

ЗӨВХӨН АЖИЛД ЗОРИУЛАГДААГҮЙ

Пикапууд зөвхөн ажилд л зориулагдсан гэсэн бодолтой хэвээр байгаа бол та ангилалдаа шинэ СТАНДАРТ тунхагласан Ram 1500 Rebel дотор хараахан сууж амжаагүй байгаа гэсэн үг. Энэхүү загвар нь дээд зэрэглэлийн материал, жинхэнэ модон оруулга, металлын хольц, давтагдашгүй өнгөний зохицлууд нэгтгэснээр Хүч чадал, Гоо сайхан хоёрыг эвцэлдүүлэх ажээ. 12 инчийн өргөн TOUCHScreen дэлгэцийг өөрийн хүссэнээр хуваан ашиглах боломжтойгоос гадна нэмэлтээр урд эгнээний зорчигчийн нэмэлт 10.2 инчийн дэлгэцийг суурилуулсан.

Мөн 1953 оноос эхлэн дэлхийн хөгжмийн зах зээлд чанар, дуугаралтаараа хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Harmon Kardon брэндийн 19 спикер бүхий хөгжмийн систем танд өндөр чанартай, бодит дуугаралтыг мэдрүүлнэ.

Шинэчлэгдсэн Ram 1500 Rebel загварын бусад сайжруулалт, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл RAM борлуулалтын менежерүүдийн 9910-9084, 9907-8052, 9999-7411 дугаарт холбогдоорой.

Categories
News mn

МСМ-чүүдийн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах давуу талууд

МСМ Групп ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч ажлын уян хатан цаг, ажилтны автобус, унааны нэмэгдэл зэрэг давуу талуудыг олгодог.

  • 07:00-09:30 цагаас 16:00-18:30 цагийн хооронд ажлын 8 цаг ажиллах боломж
  • Ажилтны унааны нэмэгдэл
  • Ажилтны үнэ төлбөргүй автобус

MСM Групп ХХК-ийн Автомотив, Индастриал, Шингэн хүнсний салбарт дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, карьерийн аяллаа ЭНД ДАРЖ эхлүүлээрэй.