Categories
News mn

Дэлхийн гүн рүү аялсан нь

Жюль Верний зохиолд дэлхийн төв рүү алхаж очих хэрэгтэй болдог. Харин Аззаяа Mercedes-Benz Arocs хүнд даацын машиныхаа 630 морины хүчийг түшиглэдэг. 28 настай бүсгүй дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойн газар доорх 1,300 метрийн гүнд “Road Train” хэмээх хүнд даацын, аварга автомашиныг жолоодон ажиллуулж байна.

Өглөө юү, шөнө үү гэдгийг Аззаяа аль хэдийн мартжээ. Гадна хасах хэмтэй байгаа нь түүнд бас л чухал биш. Учир нь тэр үргэлж байгалийн гэрэлгүй, харанхуй, жилийн турш 22 хэмийн тогтмол дулаантай орчинд ажилладаг. Тэрээр Өмнөговь дахь Оюу Толгойн зэсийн уурхайн 1,300 метрийн гүнд ажилладаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн огцом өсөлтийн ачаар Оюу Толгойн уурхай дэлхийн хамгийн томд тооцогдох уурхайнуудын нэгт багтах нь улам л ойртсоор.

Уурхайн бусад ажилтнууд тоос шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж, өдөр бүр 30,000 тонн, ирээдүйд бүр 95,000 тонн хүрэх хүдэр олборлож байхад, Аззаяа агааржуулалттай кабинд суун, гоёмсог маникюртай хуруугаараа 30 метр урт, 160 тонн ачаатай Mercedes-Benz Arocs-оо уран жолоодлогоор удирдана. Хоёр талдаа ердөө 50 см орчим зайтай тийм нарийн хонгилоор тээвэрлэлт үргэлжилнэ.

Mercedes-Benz Arocs: хурдны хязгаар 20 км/цаг

Уурхайн 200 км урт хонгилд хурдны дээд хязгаар 20 км/ц байна. Аззаяагийн Arocs-д энэ хурдны хязгаарыг электрон хяналтаар тохируулчихна. Гэсэн ч харанхуйд, зузаан тоосон дунд мөн зөвхөн уулзварууд дээр л гэрэлтэй энэ нарийн сүлжээнд аварга том машиныг жолоодно гэдэг хэний ч хийж чадах амар ажил биш юм. Урьдчилан харах чадвар, нарийн мэдрэмж, төгс төвлөрөл энэ бүхэнд хэрэгтэй.

Аззаяа бол “Дундад газрын охидын” нэг бөгөөд 1,300 метрийн гүн дэх уурхайн сүлжилдсэн замаар аварга том road train-ийг жолооддог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа эндхийн ганц эмэгтэй жолооч биш бөгөөд тэрээр онцгой тохиолдол биш харин нийтлэг дүр төрх юм. Уурхайн олборлолт эхэлснээс хойш хоёр жилийн дотор газрын гүнд дөрвөн road train ажиллаж байгаа ба удахгүй хорь гаруй болох төлөвтэй. Жолооч нарын ихэнх нь Аззаяа шиг эмэгтэйчүүд. Уурхайн бусад ажилтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо улам өсөх төлөвтэй. Тиймээс ч уурхайн булан тохой бүрд байрлуулсан зөөврийн суултуурын тал нь ягаан өнгөтэй харагдана. Улаанбаатар дахь МСМ компанид ягаанаар будаж бэлдсэн Arocs ч байгаа нь “Эмэгтэйчүүд уул уурхайд” хөтөлбөрийг сурталчилж буй хэрэг юм.

Ил уурхайн уурхайчидтай Аззаяаг дүрэмт хувцсаараа л ижил. Бусдаар тэрээр жолооны ард ч гэсэн дуулга, малтлагын гэрэлтэй, хиймэл уушги бүхий амь аврах төхөөрөмжөө бүсэлжээ.

Ердийн ачааны жолооч биш

Түүний ажлын хувцас энгийн ачааны жолооч шиг биш, түүний машин ч бас ердийн Arocs биш юм. Нийт 15 тэнхлэг, 56 дугуйтай Германы Вёрт хотын Mercedes-Benz үйлдвэрээс ирсэн уг машиныг уурхайн орчинд зориулан тусгайлан тоноглосон байна.

Гүний уурхайчдын тал нь эмэгтэйчүүд бөгөөд road train машины жолоочдын дунд энэ тоо бүр ч өндөр. Тиймээс “Эмэгтэйчүүд уул уурхайд” хэмээх уриатай ягаан ачааны машинууд уурхайгаар сүлжилдэнэ.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Уурхайд зориулагдсан аюулгүй байдал хангах радар, автомат гал унтраагч систем, кабин доторх агаар шүүлтүүр, нэмэлтээр бэхжүүлсэн рам, тоормосны нэмэлт бэхэлгээ гэх мэт бүгдийг нэмэлтээр суурилуулжээ. Германы замд нийт жин нь 41 тонн байхаар зохион бүтээсэн Arocs энд зургаа дахин хүнд ачааг зөөж байна. Энэ “Benz” хэмээх араатан 80 тонн хүдэр бүхий хоёр чиргүүлийг чирч яваа.

625 морины хүчтэй, 15.6 литрийн багтаамжтай, 3000Нм мушгих хүч бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр нь дөрвөн хөтлөгч тэнхлэгээр хөтлөгддөг ч багахан өгсүүр газарт ихээхэн хүчин чармайлт шаардана. Тиймээс ч хөдөлгүүр болон холхивчийг хэт халалтаас сэргийлэхийн тулд кабины ард аварга хөргүүр суурилуулжээ.

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.

Аззаяа машинаа явган хүний алхах хурдны хэмжээнд аажим аажмаар урагшлуулж, хүдрийг хоёр том ган тэвшинд жигд тараасны дараа 3 км-ийн тойрог замаар дараагийн агуулах руу явна. Тэндээс хүдэр аварга лифтээр дээш зөөгдөж, дуусашгүй мэт урт туузан дамжлагад ачигдан зөөвөрлөгдөнө. Ингээд бүх зүйл дахин эхэлнэ. Энэ процессыг нэг ээлжид 30 удаа давтдаг.

Төгсгөлгүй тойрог

20 жил барьсан энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 1,300 метрийн гүнд гурван минут тутамд нэг road train тойрог хийнэ. 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр, жилийн 52 долоо хоногт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хоёр тэсэлгээний үед, өглөө 5 ба орой 17 цагт түр зогсоно. Тиймээс газар дор бүрэн тоноглогдсон засварын газар, шатахуун түгээх станц ч байгуулжээ. Удахгүй жилд 35 сая тонн хүдэр олборлож, түүнийгээ боловсруулж, буталж, Хятад руу гаргана.

1 тонн хүдэрт 30 кг зэс, 30 грамм алт, бусад үнэт металлын хольц байдаг. Rio Tinto энэ олборлолтоороо цахилгаан автомашины эрэлтийг хангах зорилготой. Нэг цахилгаан машинд 80 кг зэс ордог нь уламжлалт автомашинаас дөрөв дахин их. Цахилгаан сүлжээ, нэг бүр нь 5 тонн зэс хэрэглэдэг салхин сэнсний хэрэгцээ өсөхийн хэрээр зэсийн эрэлт ч дагаад өсөж байна. Оюу Толгой жилд 500,000 тонн зэс гаргаж, өдөрт 16,400 цахилгаан машин эсвэл 1,600 салхин цахилгаан станцын хэрэгцээг хангах зорилготой.

Оюу Толгойн уурхайг хорь гаруй жил барьсан. Уурхайн ажил өглөөний 5 цагаас оройн 5 цаг хүртэл хоёр ээлжээр, өдөр шөнөгүй үргэлжилдэг.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа ажилдаа маш их төвлөрөх ёстой. Арын тэнхлэг зөв эргэж байгаа эсэхийг толиндоо шалган тун анхааралтайгаар машинаа жолоодох ч энэ нь нэг хэвийн давтагддаг ажил тул хааяа өөрийн эрхгүй ядарна. Дандаа шөнө, дандаа дулаан орчин түүнийг хүрээлнэ. Уг нь газар доор Wi-Fi байдаг ч Arocs-д нь радио байхгүй тул заримдаа дуулж өөрийгөө сэргээнэ.

Ачааны машины романс биш

Мэдээж энэ бүхэн холын замын жолоочийн романтик түүх шиг биш ч Хятад эсвэл Оросоос хуучин машинаар зэсийн хүдэр тээвэрлэж ирдэг холын замын жолооч нартай Аззаяа солигдохыг хүсдэггүй. Учир нь түүний ажил өглөө эхэлсэн газраа л дуусдаг мөн тэр зундаа 40 хэмийн халуунд хөлөрч, өвөлдөө -30 хэмийн хүйтэнд даардаггүй, үргэлж л 22 хэмийн дулаан орчинд ажилладаг. Түүнчлэн газар дээрх жолооч нараас хоёр дахин их цалинтай. Тэгээд ч Жюль Верн шиг дэлхийн төв рүү аялж буй мэт, эсвэл Дундад газрын хоббитууд шиг мэдрэмж төрөх нь ч бас бий.

Эх сурвалж: www.autobild.de

Categories
BYD Брэнд ЖИЙП Машинууд

BYD Sealion 6

БатерейBYD Blade battery (LFP), 18.3 кв/ц
Хөдөлгүүр1,5л бензин болон цахилгаан хосолсон
ХөтлөгчУрд
Дээд хурд8,3 second / 100km/h
Бүтэн цэнэгээр105 км (эко)
Цахилгаан зарцуулалт18.07 квц/100км 
Бензин зарцуулалт4-5л, 100 км
Урт (м)4.77м
Өргөн (м)1.89м
Өндөр (м)1.67м 
Цэвэр жин (кг)1,940 кг
Тэнхлэг хоорондын зай  2.65м
Дугуйн хэмжээ235/50 R19
Суудал2 эгнээ 5 суудал
Categories
News mn

Mercedes-Benz G580 EQ: Бүрэн Цахилгаан G-Class Монгол улсад худалдаалж эхэллээ

Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийн бүрэн цахилгаан G580 EQ загвар Монгол улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэллээ. Та бидний сайн мэдэх G-Class автомашины цахилгаан загвар нь Mercedes-Benz брэндийн бие даан хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн дэвшилтэт технологи, олон зуун жил туршигдсан бат бөх чанарыг тансаг зэрэглэлийн дизайнтай хослуулсан гайхамшигтай шийдэл болж байна.

Техникийн Үзүүлэлт

G580 EQ загвар нь өндөр гүйцэтгэл бүхий 4ш цахилгаан мотортой 0-100 км/цаг хурдыг ердөө 4.6 секунд хурдалдаг. 116 кВт.ц хүчин чадалтай батарей нь нэг удаагийн цэнэглэлтээр 470 км хүртэлх зайг туулах бөгөөд хурдан цэнэглэгчээр 0-80% хүртэлх цэнэгийг 45 минутад авах хүчин чадалтай. Цахилгаан автомашины ертөнцөд бат бөх байдал, хурд хүч хийгээд технологийн дэвшлийг цогцлоон гарч ирж буй G580 EQ загвар нь цаглашгүй хийцлэл, дэвшилтэт аюулгүй байдлын систем, дээд зэргийн тав тухыг эзэмшигчдээ санал болгох болно.

МСМ Групп ХХК: Албан Ёсны Борлуулагч

Mercedes-Benz брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч МСМ Групп нь 1998 оноос эхлэн Монгол улсад Mercedes-Benz автомашинуудыг албан ёсны эрхтэйгээр, баталгаат хугацаа, засвар үйлчилгээ болон баталгаат сэлбэгийн хамтаар борлуулж эхэлсэн түүхтэй. МСМ Групп ХХК нь Mercedes-Benz брэндийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж олон улсын үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
G580 EQ Монгол улсад борлуулагдаж эхэлсэн нь Монголын хэрэглэгчдэд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн автомашиныг эзэмших боломж олгож байгаагаас гадна Монгол улс дахь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж агаар болон дуу чимээний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Categories
News mn

МСМ Автомотив: 2024 оны шинэ Ford Bronco Raptor албан ёсоор худалдаалагдаж эхэллээ 

МСМ Автомотив-д 2024 оны цоо шинэ Ford Bronco Raptor загвар гурван өнгийн сонголттойгоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү өндөр хүчин чадалтай офф-роуд SUV нь адал явдал эрэлхийлэгчдэд төгс тохирсон унаа билээ.

Bronco Raptor нь 3.0 литрийн хос турбо EcoBoost® V6 хөдөлгүүртэй, 420 морины хүчтэй бөгөөд 600Nm мушгих хүчтэй. 37 инчийн офф-роуд дугуй нь бүх төрлийн зам дээр барьцалдах чадвар сайн байх бөгөөд тогтвортой байдлыг дээд зэргээр хангана.

Bronco Raptor-ийн онцлогууд:

  • 3.0 литрийн хоёр турбо EcoBoost® V6 хөдөлгүүр нь 10 шатлалт хурдны хайрцагтай 
  • Хүчэтгэсэн явах эд (HOSS4.0) анги нь Fox брэндийн 3.1 инчийн амортизатортой.  
  • Тухтай бөгөөд тансаг салон: 12 инчийн өргөн дэлгэцээр та Apple CarPlay, Android Auto, Wi-Fi ашиглах боломжтой. Мөн орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн Bang & Olufsen дууны системтэй.  
  • Baja горим: Уг горим нь элс, шавар зэрэг сул гадаргуу дээр автомашины тогтвортой байдал болон хүчийг хадгалж, өндөр хурдтай жолоодох боломжийг олгодог. 

2024 оны Bronco Raptor нь Ford Co-Pilot360™ технологийн тусламжтайгаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Уг технологи нь 360 градусын камер, адаптив хурд хянах систем зэрэг онцлогуудтай.  

Та бүхэн Ford үзэсгэлэнгийн танхимаар зочилж 2024 оны шинэ Bronco Raptor-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч туршилтын жолоодлого хийгээрэй.  

Categories
News mn

МСМ Автомотив Jeep Wrangler загвартаа шинэ жилийн урамшуулал зарлалаa

МСМ Групп 2024 оны шинэ Wrangler Rubicon загвартаа шинэ жилийн урамшуулал зарлажээ. Тодруулбал, 12 сарын 1-нээс 12 сарын 31-ний хооронд Jeep брэндийн Wrangler Rubicon загварыг худалдаж авсан харилцагч бүр МСМ Группийн төлөөлдөг брэндүүдээс 10 сая хүртэлх үнэ бүхий худалдан авалт хийх эрхтэй болох юм. Уг урамшууллын багцад автомашины засвар үйлчилгээ, тоноглол, ProShack (гар багаж хэрэгслүүд) болон Betastar (шингэн хүнс) дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ багтана.

Багцын урамшуулалд:

· Автомашины засвар үйлчилгээ, дагалдах хэрэгсэл: МСМ Группийн итгэл даах засвар үйлчилгээнд хамрагдах болон дагалдах хэрэгслүүдээр өөрийн Wrangler Rubicon-ийг тоноглох боломж

· Үйлдвэрлэлийн болон гар тоног төхөөрөмж: МСМ Группийн төрөлжсөн дэлгүүрүүдээс гэр, ажил, гадаа болон үйлдвэрлэлд тохиромжтой шаардлагатай багаж хэрэгслээ нөөцөлж авах

· Шингэн хүнс: Шинэ жилийн баярын ширээг тань чимэх МСМ Бетастарын худалдаалдаг дэлхийн алдартай, премиум зэрэглэлийн 180 гаруй брэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдээс сонгох боломжууд багтжээ.

2024 оны шинэчлэгдсэн Wrangler Rubicon загвар 2024 оны шинэчлэгдсэн Wrangler Rubicon загвар нь аливаа бартаат замыг ажрахгүй туулахаар хүчирхэг ган төмөр арал биетэй бүтээгдсэн бөгөөд адал явдал эрэлхийлэгчдэд төгс тохирох унаа билээ. Бусад давуу талуудаас дурдвал:

· Кабины битүүмжийг сайжруулах үүднээс хажуугийн цонхнуудад хоёр давхар шил суурилуулж салхины шилийг “Gorilla Glass” ашиглаж хийснээр зурагдах, цуурах эрсдэлээс сэргийлсэн

· Радар бүхий ACC систем нь хурд түгжих бөгөөд таны урд зорчин яваа тээврийн хэрэгслийн хурдыг тооцоолж түүнээс хамааран хурд нэмэх, хасах, эсвэл зогсох үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай

· Шинэчлэгдсэн 12.3” дэлгэц

· Uconnect® үйлдлийн системээр Apple CarPlay, Android Auto ашиглан автомашиныхаа ухаалаг функцуудыг кабел ашиглахгүйгээр хялбараар удирдах боломжтой

· Урд болон хойд эгнээний хажуугийн хөшигний аюулгүйн дэрийг нэмэлтээр байршуулж аюулгүй байдлын үзүүлэлтийг хоёр дахин нэмсэн зэрэг шинэчлэлтүүд хийгдсэн аж.

Энэхүү урамшуулал нь зөвхөн 12 сарын туршид үргэлжлэх тул Jeep Wrangler Rubicon загвар сонирхож буй, урамшуулалд хамрагдах хүсэлтэй хэрэглэгчид МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авч туршилтын жолоодлого хийх боломжтой.

МСМ Группийн тухай

МСМ Групп нь автомотив, индастриал, шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн гурван салбарт дэлхийд тэргүүлэх брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өндөр чанартайгаар хүргэн ажилладаг. Автомотив салбарт Mercedez-Benz, Ford, Jeep, BYD, Fuso Trucks, Ram, Ineos зэрэг дэлхийн алдарт автомашины брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр төлөөлдөг. Харин шингэн хүнсний салбарт Jack Daniel’s, Hennessy, Guinness зэрэг дэлхийд тэргүүлэгч премиум зэрэглэлийн 180 гаруй брэндээр хэрэглэгчдэд танигдсан билээ.

Хаяг: ХУД, Яармагийн гүүр явах замд байрлах МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим

· Даваа – Баасан: 9:00-18:00

· Бямба: 09:00-15:00

· Ням гарагт амарна.

Холбоо барих: 7718-1111

Categories
News mn

Автомашины хөдөлгүүр, салон халаах №1 шийдэл WEBASTO

Монголын тэсгэм хүйтэн өвлийн улиралд жолооч бүр дулаан зогсоол, хучлага, шинэ аккумлятор гээд олон зүйлсийг бэлтгэх шаардлагатай болдог. Эдгээр олон асуудлыг хялбар шийдэхийн тулд хөдөлгүүр халаагч системийг ашиглах боломжтой боловч хямд, баталгаагүй халаагчийг суурилуулснаар автомашины эд ангиа эвдэх, гэнэтийн галын аюул, осол үүсэх зэрэг олон сөрөг тал бий болж илүү эрсдэлд орох шалтгаан болдог.

Эрүүл мэнд, эд хөрөнгөө даатгаж байгаа учраас автомашин халаагчийг сонгохдоо бид хамгийн түрүүнд баталгаатай байдлыг харгалзан үзэх нь чухал байдаг. MСМ Автомотив нь Германы 100 жилийн түүхт автомашины хөдөлгүүр, салон халаагч систем Webasto брэндийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэд нийлүүлдэг ба баталгаат засвар үйлчилгээг 12 сарын хугацаанд үнэ төлбөргүй хийж өгдөг юм.

Webasto-г та өөрийн автомашиндаа суулгаснаар ямар ч нөхцөлд 5-10 минутад автомашинаа асаахгүйгээр хялбар халаах боломжтой ба шатахуун, цаг хугацааг давхар хэмнэнэ. Мөн гар удирдлаганаас гадна ухаалаг утсандаа нэмэлтээр application суулгаж ажил, зуслан хаана ч автоматаар халаах хугацаа, халууны хэмийг ч тохируулах боломжтой.

Бүтээгдэхүүний захиалга суурилуулалт, засвар үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 7718-1111 дугаараар аваарай.

Categories
News mn

INEOS GRENADIER 4X4 ТУН УДАХГҮЙ

“МСМ Групп” ХХК нь Английн бартаат замын автомашин үйлдвэрлэгч INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор сонгогдлоо. Ингэснээр дэлхий даяар 200 гаруй салбартай INEOS Автомотивийн засвар үйлчилгээ, борлуулалтын төв Улаанбаатар хотод нээгдэх юм. Засвар үйлчилгээ, борлуулалтын төв нь хамгийн сүүлийн үеийн засварын багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд INEOS-ийн албан ёсны эрхтэй инженер техникийн ажилтнууд засвар үйлчилгээг хариуцна.

Англи философийг Герман инженерчлэлтэй хослуулсан INEOS Grenadier 4×4 автомашиныг бартаат замын нөхцөлд зориулан бүтээсэн бөгөөд бартаат зам дахь гүйцэтгэл, найдвартай чанар, бат бөх байдлаараа ангилалдаа тэргүүлж байгаа билээ. INEOS Grenadier-д олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн хөдөлгүүр, шаталсан хэлбэрт рам, байнгын дөрвөн дугуй хөтлөх систем, дифференциал цоожлох 3 хүртэлх боломж болон хойд чулакийг суурилуулсан юм. Дээр дурдсан суурь дээр нэмээд олон төрлийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн мөрөөдлийн автомашинаа бүтээх боломжтой билээ.

INEOS-ийн зүгээс Ази Номхон далайн бүс нутагт буй хэрэглэгчдэдээ борлуулалт болон засвар үйлчилгээний төвийг аль болох илүү ойр байлгахаар зорин ажиллаж буй бөгөөд дистрибьютор компаниудын тусламжтайгаар албан ёсны борлуулалт болон засвар үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Ирэх саруудад INEOS Автомотивийн зүгээс “МСМ Групп” ХХК-тай хамтран Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр нягт ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын болон техникийн ажилчдад бүрэн хэмжээний сургалт мөн орох юм.

Та INEOS Grenadier автомашин болон МСМ Автомотивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.

Categories
News mn

FORD-ООР ЯЛГАР | FORD KUGA

Ford KUGA автомашиныг Америк технологийг Европ стандартад нийцүүлж Испани улсад үйлдвэрлэдэг бөгөөд орчин үеийн автомашин сонирхогчдын хэрэгцээнд бүрэн тохирох халдаг жолооны хүрд, суудлууд, ялтсан халаагууртай салхины шил, халдаг толь, гэнэтийн ослоос сэргийлсэн автомат зогсолтын систем, өндөр чанарын дуугаралтын систем гэх мэт бүхий л технологиудыг тав тух, аюулгүй байдлын хамтаар өөртөө шингээж өгсөн Европт борлуулалтаараа тэргүүлэгч автомашинуудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд жолооч болон автомашины уялдаа холбоо, жолоочид туслах удирдлагын систем, зарим хэрэгцээт үйлдлүүд автоматаар ажилладаг технологи улам бүр түгээмэл болж байгаа билээ. Бусад тээврийн хэрэгсэл, замын тэмдэглэгээ, машины урд тулгарч болзошгүй гэнэтийн саадыг илрүүлж, хариу үйлдэл үзүүлэх замаар жолоочид ирэх ачааллыг багасгахад зориулагдсан технологи нь жолоочийг гэнэтийн ослын стресс, санаа зовнилгүй болгоход тусалдаг. Euro NCAP буюу Европын шинэ автомашины үнэлгээний шинжээчдийн жолоочид туслах системийн зэрэглэлээр Ford KUGA нь C-сегментийн SUV ангиллын автомашинуудаас хамгийн түрүүнд 5 од авсан байна.

Ford KUGA нь урдах машинаас аюулгүй зайд жолоодох, эгнээгээ баримтлах, хурдыг зохих хэмжээнд тохируулахад автоматаар туслах технологитой юм. Тус технологи нь урд талын замыг хянахын тулд камер, радар ашигладаг бөгөөд ашиглахад энгийн, ойлгомжтой байхаар бүтээгдсэн.

MSM Automotive үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ford KUGA автомашины туршилтын жолоодлого хийн, туршиж үзээрэй. Ford KUGA автомашины дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9911 8368, 9910 6507, 9905 0260 дугаараас аваарай.

Categories
blogs mn

ДОТРООСОО УНДРАХ ХҮЧ ЧАДАЛ

Ram 1500 Rebel нь Монголын цаг агаар, зам харгуйд бүрэн нийцэх пикап ангиллын автомашин юм. Ram-ийг энгийн нэг пикап машинаар төсөөлөх нь өрөөсгөл бөгөөд Rebel загварын хувьд илүү спортлог, гоё харагдах, эрэмгий байдал, аэродинамикийн оновчтой шийдэл бүгд байхын дээр Монголын зах зээлд буй хамгийн том пикап машин гэхэд буруудахгүй. Их биеийн шугамууд нь агаарын урсгалтай зөв харьцахад шууд тусалдаг. Ram 1500-д шингэсэн инженерчлэлийн үр дүнг гайхахгүй байхын аргагүй юм. Аэродинамикийн маш нарийн тооцооллын ачаар урт замд 54 км/ц хүртэл хэмнэлт гаргаж чаддаг байна. Энэ нь 100 км-т 7.8 литр шатахуун гэсэн үг юм.

Ram 1500 Rebel-ийн 5700 HEMI V8 шиг хөдөлгүүр өнөө үеийн автомашины түүхэнд ховор юм. Автомашины түүхэнд гарсан гайхамшигт ололт болох Variable Valve Timing (VVT) болон MultiDisplacement System (MDS) технологиуд нь энэ хөдөлгүүрийг маш үр ашигтай болгодог. Hemi хөдөлгүүр нь уламжлалт хөдөлгүүрээс бага дулаан, эрчим хүч алдаж илүү их хүч үйлдвэрлэдэг гэсэн үг юм.

Ачих даац 850кг бөгөөд харин чирэх чадал нь тоймгүй юм. HEMI V8 хэмээх бензин мотор нь 12,750 паунд буюу бүхэл бүтэн 5.4 тонныг чирч чадна. Чирэх явц амархан, найдвартай, бүх стандартыг дээд зэргээр хангасан.

Мөн АНУ-ын хамгийн алдарт автомашины сэтгүүл болох MotorTrend-ийн 2019 оны хамгийн шилдэг пикап автомашинаар загвараа шинэчилсэн даруйдаа Chevrolet Silverado Trail Boss, GMC Sierra 1500 AT4 болон Toyota Tundra TRD Pro машинуудтай өрсөлдөн шалгарч байжээ.

MSM Automotive үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ram 1500 Rebel автомашины туршилтын жолоодлого хийн, туршиж үзээрэй. Ram 1500 Rebel автомашины дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9910 9084, 9999 7411, 9907 8052, 8888 9951 дугаараас аваарай.

Categories
News mn

FORD MONGOLIA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧААР ТОДОРЛОО

FORD APDM буюу Ази, Номхон далайн бүсийн борлуулагчдын хурал 2023 оны 03-р сарын 14-17-ны өдрүүдэд Тайланд улсын Паттаяа хотод амжилттай болж өнгөрлөө. Тайланд улсад Ford Motor компанийн салбар үйлдвэр байрладаг бөгөөд дэлхийд хамгийн өндөр эрэлт бүхий Ford Ranger, Ford Everest, Ford Ranger Raptor загварын автомашинуудыг үйлдвэрлэдэг юм. 

Камбож, Непал, Хонгконг, Энэтхэг зэрэг нийт 21 орны 80 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон энэхүү арга хэмжээнд Ford Mongolia-ийн зүгээс Гүйцэтгэх захирал Марк Габел, борлуулалтын дараах засвар үйлчилгээний хэлтсийн захирал болон борлуулалт, маркетинг хариуцсан нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

2022 оны борлуулалтын гүйцэтгэл, засвар үйлчилгээний үнэлгээний хувьд бид бусад зах зээлээс ялгарч “Шилдэг борлуулагч” болон “Шилдэг засвар үйлчилгээ үзүүлэгч” шагналуудыг хамтад нь хүртсэнийг үүгээр харилцагчдадаа хүргэж байгаадаа таатай байна. Бид цаашид илүү их хичээж автомашин нийлүүлэх, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрийн баталгаат сэлбэг хэрэгслээр ханган ажиллах болно.

МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ford автомашинуудын туршилтын жолоодлого хийж үзээрэй. Ford автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9911 8368, 9910 6507, 9905 0260 дугаараас аваарай.