

Асфальт дэвсэгч

Models | Max Paving Thickness/ Дэвсэх зузаан | Paving capacity/Бункер багтаамж | Paving width /Дэвсэх өргөн |
SAP45C-8S | 25 см | 320 тн/цаг | Hydraulic 4.5 м |
SAP60C-8 | 25 см | 450 тн/цаг | Hydraulic 6 м |
SSP80C-8H | 35 см | 800 тн/цаг | Hydraulic 8.2 м |
SSP90C-8 | 50 см | 900 тн/цаг | Hydraulic 9.2 м |
SSP100C-8 | 50 см | 900 тн/цаг | Bolted 10 м |
SSP130C-19 | 55 см | 1200 тн/цаг | Bolted extension 13.5 м |

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой экологийн тэнцвэрт байдлыг хадгалах болон байгалийн шавхагдах нөөцийг хамгаалах зорилгын хүрээнд “Бетастар” ХХК нь “Flor de Caña” брэндийн “Sustainable Cocktail Challenge” олон улсын тэмцээнд албан ёсны эрхтэйгээр 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын дотоодын тэмцээний хоршоо Аварга Д.Номунбилэг төлөөлөн БНХАУ-ын Чөндү хотноо зохион байгуулагдсан “Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээн” -д амжилттай оролцоод ирлээ.

МСМ Бетастар ХХК. 2024 он
ХАМТДАА ИЛҮҮ НОГООН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОЦГООЁ💚

# | Model | Payload /Даац | Max boom length/Үндсэн сумны урт | Max lifting height/Нэмэлт сумны урт | Boom section qty /сумны тоо |
1 | STC250C5 | 25 | 41 м | 49.5 м | 5 |
2 | STC300C5 | 30 | 42.5 м | 51 м | 5 |
3 | STC500C5 | 50 | 44 м | 60.5 м | 5 |
4 | STC600C5 | 60 | 45.5 м | 62 м | 5 |
5 | STC700C5 | 70 | 46 м | 62.5 м | 5 |
6 | STC800C5 | 80 | 49.5 м | 67 м | 5 |
7 | STC900C5 | 90 | 50 м | 77 м | 5 |
8 | STC1000C5 | 100 | 60 м | 87 м | 6 |
9 | STC1100C5 | 110 | 60 м | 102.5 м | 6 |
10 | STC1600T7 | 160 | 75.5 м | 102.5 м | 7 |

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн техник спортын сургалт дугуйланд шаардлагатай гар багаж хэрэгслийг хандивлалаа.
Ид Шидийн Орон Хэнтий хүүхэд хамгаалал, хөгжлийн төв нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг хүргэх, технологийн боловсрол олгох зорилгоор техник спортын сургалтыг үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд хүргэдэг юм. Техник спортын сургалтаар нисэх загвар, усан загвар, авто загвар болон оньсон техник зэрэг загваруудыг зохион бүтээх инженерийн мэдлэг чадвар, ур дүйд хүүхдүүд суралцаж бүтээдэг байна. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгслийг хандивлаж байгаа юм.
Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

“Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro Mongolia 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.
Бид уул уурхай, салбартаа тэргүүлэгч SANY, Manitou, Bobcat, Pramac брэндүүдийн том оврын кран, цахилгаан ачааны машин, , универсал трактор, цахилгаан үүсгүүр мөн RCT, Alfagomma, IMDEX, REFLEX, ANSUL брэндүүдийн бүтээгдэхүүнийг болон ProShack дэлгүүрийн гар цахилгаан багаж, хөдөлмөрийн хамгаалах хэрэгслүүдийг танилцуулан оролцож байгаа бөгөөд та бүхнийг А42-А48 талбайд болон Оюутолгой асрын 10 дугаар павильонд хүрэлцэн ирж бидний нийлүүлдэг дэлхийн шилдэг брэндүүдийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжтэй танилцахыг урьж байна.
2025 RAM 1500 REBEL

ПИКАП ангилалд хүч нэмэхээр 2025 оны RAM 1500 REBEL тун удахгүй Монголд
30 гаруй жилийн хугацаанд алдарт Dodge брэндийн томоохон хэсэг болон оршин тогтнож байсан RAM брэнд нь 2010 оноос эхлэн бие даан өрх тусгаарласнаар менежмент болон технологийн сайжруулалтуудыг зогсолтгүй хийж, өдгөө дэлхийн Pick-Up ангиллын автомашины ертөнцийн урдаа барих шилдэг хүлгүүдийг дэлхий дахинд нийлүүлсээр байна.
RAM брэндийн албан ёсны дистрибьютор МСМ Автомотивын зүгээс энэ оны төгсгөлд бүрэн шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварыг зах зээлд нэвтрүүлж байна.
Энэхүү загварын ялгарах онцлог чанаруудыг танилцуулъя.
HURRICANE 3.0L I6 TWIN TURBO ХӨДӨЛГҮҮР
Шинэчлэгдсэн 2025 оны Ram 1500 Rebel загварын амин зүрх болох Stellantis группээс 2021 оноос хөгжүүлсэн Hurricane 3.0L хос турбо хөдөлгүүр нь Ram Rebel-ын үндсэн хүчин чадлыг бууруулалгүйгээр илүү үр ашигтай зарцуулалттайгаар, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулж илүү байгальд ээлтэйгээр хөгжүүлсэн орчин үеийн хөдөлгүүрийн технологи бөгөөд 850 кг даац болон 5,2 тонн ачааг чирэх боломжтой болгож, их биеийн зөв шийдэл, нарийн хийцлэлийн ачаар RAM 1500 REBEL 100км замд 7.8л шатахуун зарцуулах боломжтой болгосон билээ.
ЗӨВХӨН АЖИЛД ЗОРИУЛАГДААГҮЙ
Пикапууд зөвхөн ажилд л зориулагдсан гэсэн бодолтой хэвээр байгаа бол та ангилалдаа шинэ СТАНДАРТ тунхагласан Ram 1500 Rebel дотор хараахан сууж амжаагүй байгаа гэсэн үг. Энэхүү загвар нь дээд зэрэглэлийн материал, жинхэнэ модон оруулга, металлын хольц, давтагдашгүй өнгөний зохицлууд нэгтгэснээр Хүч чадал, Гоо сайхан хоёрыг эвцэлдүүлэх ажээ. 12 инчийн өргөн TOUCHScreen дэлгэцийг өөрийн хүссэнээр хуваан ашиглах боломжтойгоос гадна нэмэлтээр урд эгнээний зорчигчийн нэмэлт 10.2 инчийн дэлгэцийг суурилуулсан.
Мөн 1953 оноос эхлэн дэлхийн хөгжмийн зах зээлд чанар, дуугаралтаараа хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Harmon Kardon брэндийн 19 спикер бүхий хөгжмийн систем танд өндөр чанартай, бодит дуугаралтыг мэдрүүлнэ.
Шинэчлэгдсэн Ram 1500 Rebel загварын бусад сайжруулалт, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл RAM борлуулалтын менежерүүдийн 9910-9084, 9907-8052, 9999-7411 дугаарт холбогдоорой.

МСМ Групп ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч ажлын уян хатан цаг, ажилтны автобус, унааны нэмэгдэл зэрэг давуу талуудыг олгодог.
- 07:00-09:30 цагаас 16:00-18:30 цагийн хооронд ажлын 8 цаг ажиллах боломж
- Ажилтны унааны нэмэгдэл
- Ажилтны үнэ төлбөргүй автобус
MСM Групп ХХК-ийн Автомотив, Индастриал, Шингэн хүнсний салбарт дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, карьерийн аяллаа ЭНД ДАРЖ эхлүүлээрэй.
МСМ-ЧҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫН 5 ӨНЦӨГ

Ажилтнуудын сэтгэл ханамж бол манай байгууллагын хамгийн том үнэт зүйл, бахархал юм. МСМ-чүүдийг байгууллагадаа ажиллахад юу тэднийг аз жаргалтай болгодог талаар манай 5 ажилтан та бүхэнтэй хуваалцсаныг доорх зургаас хүлээн авч уншина уу.
“МСМ Групп” ХХК-д карьерын аяллаа эхлүүлэх бол ЭНД ДАРЖ зарлагдсан нээлттэй ажлын байруудад анкетаа илгээгээрэй.

Ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун, тав тухтай ажиллах нөхцөлийг хангахад ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал байдаг.
МСМ Групп ажилтнуудынхаа биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч 50,000,000₮ үнэ бүхий эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бөгөөд ажилтан гэр бүлээ даатгуулах, үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө авах, 7 хоног бүр спортоор хичээллэх боломжтой байдгийг дуулгахад таатай байна.