МСМ Групп ХХК (болон охин компаниуд болох “Бетастар”, “SGT”) нь үйл ажиллагаандаа чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон байгаль орчны олон улсын стандартуудыг нэвтрүүлснийг “TÜV Cyprus” байгууллагаас 2024 оны 7-р сард аудит хийж, Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо (ISO9001:2015; ISO14001:2015; ISO45001:2018 Стандартууд)-ын шаардлагыг бүрэн хангаж буйг баталгаажууллаа.
Бид үйл ажиллагаандаа төгс гүйцэтгэлийг эрмэлзэж тасралтгүй сайжруулалтыг хийж байгаа бөгөөд манай компанийн бизнесийн үйл явц, чанар, ХАБЭОБО болон компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журмын хэрэгжилт нь олон улсын стандартын дагуу явагдаж байна.