Ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун, тав тухтай ажиллах нөхцөлийг хангахад ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал байдаг.
МСМ Групп ажилтнуудынхаа биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч 50,000,000₮ үнэ бүхий эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бөгөөд ажилтан гэр бүлээ даатгуулах, үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө авах, 7 хоног бүр спортоор хичээллэх боломжтой байдгийг дуулгахад таатай байна.