МастерГлениум СКАЙ 8588– Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулах шүршдэг бетоны химийн нэмэлт
DESCRIPTION
MasterGlenium SKY 8588 нь сайжруулсан поликарбоксил эфир полимерд үндэслэсэн шинэ үеийн усны орц багасгагч, барьцалдах хугацааг удаашруулагч нэмэлт юм. Өндөр чанарын бетонд зориулагдан бүтээгдсэн ба усны орцыг өндөр хэмжээгээр багасгаж хөдөлгөөнт чанараа алдах байдлыг мэдэгдэхүйц бууруулна. MasterGlenium SKY 8588 нь хлор агуулаагүй бөгөөд ASTM C494/C494 M стандартын А болон F төрөлд багтах нэмэлт ба бүх цементэд олон улсын стандартаар зөвшөөрөгдсөн.
ХИМИ БА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМ:
Полимерийн гинжэн дэх сулфонатын хэсгүүд нь цементийн ширхэгийн гадаргуу дээрх сөрөг цэнэгүүдийг нэмэгдүүлж электростатик түлхэлцлээр цементийн дисперс үүснэ. Дисперслүүлэх механизм нь дан ганц электростатик түлхэлцэлд тулгуурлалгүй стерик саатуулалтанд мөн үндэслэсэн юм. Эдгээр шинж чанарууд нь усны орцыг багасахын хажуугаар бэхжилтийн хатуурал үүсгэлгүйгээр удаан ажиллах чанарыг сайжруулахаар бүтээгдсэн.
ХЭРЭГЛЭГДЭХ САЛБАР:
- Шүршдэг бетон
- Уламжлалт нэмэлт хэрэглэснээс илүү бага усны орцтой бетонд
- Том хэмжээний ажилд хурдан зуурах бэлдэцэд
- Урсалт сайтай бетонд
- Бэлэн хольцод
- Масс бетонд
- Холын зайны тээвэрлэлтэд
- Шахуургын бетонд
- Халуун нөхцөлд цутгах бетонд
- Ажиллах чадвар урттай
ТОХИРОМЖТОЙ БАЙДАЛ:
Өөр төрлийн усны орц бууруулагч болон уян налархайжуулагчтай MasterGlenium SKY 8588 нэмэлтийг хольж болохгүй.
Орц:
MasterGlenium SKY 8588 нэмэлтийг хэрэглэхдээ тухайн бетоны шаардлага, бэхжих орчин, усны орц багасгах хэмжээ хөдөлгөөнт чанарын шаардлагаас хамааран орцыг сонгоно. Дундаж орц нь цементийн жингийн хувиар 1% байх ба ерөнхий хэрэглэх хүрээ нь 0.8-2.0% байна. Тохиромжой орцыг тогтоохын тулд туршилт хийх шаардлагатай.
Савалгаа:
MasterGlenium SKY 8588 1000 кг-ийн торхоор эсвэл их хэмжээгээр савлагдана
Баталгаат хугацаа:
MasterGlenium SKY 8588 Сайн таглаа лац бүхий өөрийнх нь саванд нь 0 °С-аас дээш температурт 6 сар хадгална. Хөлдсөн тохиолдолд гэсгээсний дараа зөөлөн хольж хутгах хэрэгтэй. Их даралттай газар хадгалж болохгүй. Хадгалах явцад бусад төрлийн нэмэлт, борооны ус гэх мэт өөр бохирдол оруулж болохгүй.