ПроМатрикс 90 Бетон зуурмагийн нэмэлт
ProMatrix 90 нь шинэ үеийн усны орц багасгагч нэмэлт бөгөөд поликарбоксил эфир полимерыг өөртөө агуулж усны орцыг мэдэгдэхүйц багасган онус суултын алдагдлыг үр дүнтэйгээр багасгана. ProMatrix 90 нь хлор агуулаагүй бөгөөд MNS
ASTM C494/C494 M стандартын G ангилалд багтах энэхүү нэмэлт нь доорх давуу талуудтай.
Үүнд:
- Усны орцыг багасгаж хөдөлгөөнт чанарыг сайжруулна.
- Орцоос хамааран барьцалдах хугацааг удаашруулна.
- Цементийн орц бага болон үнс хэрэглэсэн ч хөдөлгөөнт чанар, шахуургаар явах чадвар болон өнгөлгөөний чанарыг бүрэн хангана.
- Бат бэхийн үзүүлэлт сайн
- Өөр төрлийн цемент болон дүүргэгчтэй (том дүүргэгч болон буталсан элстэй мөн адил) тохиромж сайтай.
Санал болгох нь:
ProMatrix 90 хөдөлгөөнт чанар сайтай, барьцалдах хугацааг уртасгасан, шахуургаар явах чадвар сайтай, халууны улиралд цутгах бетонд хэрэглэнэ.ProMatrix 90 нь Конус суултын хэмжээ 15 – 25 см байх нөхцөлд илүү тохиромжтой. Дээрх давуу талуудаас хамааран, ProMatrix 90 нь шахуургаар болон уламжлалт аргаар сайжруулна. ProMatrix 90 нэмэлтийг өнгөт болон чимэглэлийн бетонд ашиглах боломжтой.
Шинж чанар:
Нийлүүлэх төлөв | шингэн |
Өнгө | цайвар бор |
Нягт | 1.055±0.01 |
pH | 6.5±1.5 |
Хлор | <0.005 |
ProMatrix 90 нь төмөр беүтөнд зэврэлт үүсгэхгүй. Уг нэмэлтэнд кальцийн холор болон өөр ямар нэг хлор агуулсан бодис агуулаагүй болно.
Тохиромжтой байдал:
ProMatrix 90 -тэй хамт өөр усны орц багасгах, онцгой уян налархайжуулагч нэмэлт хольж хэрэглэж болохгүй. ProMatrix 90 -ийг агаар оруулагч нэмэлттэй хамт хэрэглэж болно. Агаарын нэмэлтийг хэрэглэхдээ тухайн нэмэлтийн зөвлөгчөөс зөвлөгөө авах.
Савлагаа:
ProMatrix 90 1000 кг эзлэхүүнт саванд савлагдан хүргэгдэнэ.
Баталгаат хугацаа:
ProMatrix 90 Сайн таглаа лац бүхий өөрийнх нь саванд нь 5-40 °С-д 24 сар хадгална. Хөлдсөн тохиолдолд гэсгээсний дараа зөөлөн хольж хутгах хэрэгтэй.
Сэрэмжлэл:
Эрүүл мэнд: ProMatrix 90 нь тусгай шошго шаардсан хор хөнөөл агуулаагүй болно. Барилгын үйлдвэрлэлд ашиглагддаг бээлий, аюулгүйн шил зэргийг хэрэглэвэл аюулгүй. Эрүүл мэнд, аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахдаа уг бүтээгдэхүүний Аюулгүй ажиллагааны өгөгдлийг дагаж мөрдөх нь зүйтэй.