Categories
chemical mn

MasterRoc SA167

МастерРок ЭС ЭЙ 167:
Тайлбар:

Газар доох барилга байгууламжийн төгс шийдэл

МастерРок төрлийн бүтээгдэхүүнүүд газар доорх хонгил болон уул уурхайн салбарт зах зээлийн тэргүүлэх шинэлэг, мэрэгжилийн шийдлийг санал болгож байна. Өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт орших чадварлаг баг үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүн болон системийн зөв сонголт хийхэд тусалж шинэлэг технологид тулгуурласан хамгийн шилдэг, эдийн засгийн ашигтай бүрэн шийдлээр хангаж, дэлхийн өндөр түвшний аюулгүйн стандартад нийцүүлэн амжилттай ажиллах бололцоог хангадаг.

MasterRoc® SA 167 нь нойтон болон хуурай шүршдэг бетоны хольцод зориулан бүтээгдсэн өндөр үзүүлэлт бүхий шүлт агуулаагүй барьцалдалтыг хурдасгагч юм. Барьцалдалт болон бэхжилтийн хугацааг шаардлагад нийцүүлэн орцыг өөрчилөх боломжтой шингэн нэмэлт болно. Эрт үеийн болон эцсийн бат бэх өндөртэй ганц удаагийн шүршилтээр маш зузаан давхарга бүхий өндөр конус суулт (>200мм) шаардлагатай бетоны хэрэглээ бүхий доорх газруудад хэрэглэнэ:

  • Түр зуурын болон эцсийн эрдэс нийлүүлэх шугамд
  • Хонгилд
  • Уурхайд
  • Далан тогтоох
Онцлог шинж болон ашигтай талууд:

MasterRoc® SA 167 эрдэс олборлолтын байгууламжийн нойтон шүршдэг бетонд шилдэг хурдасгагч болдог. Учир нь:

Хурдан барьцалдуулах шинж чанар нь доорх үр дүнг үзүүлнэ:

  • Нэг удаагийн хэрэглээгээр тааз байрлалд 150 мм-н зузаан давхрага үүсгэнэ.
  • Маш өндөр конус суулттай (>200)
  • Ажиллах хугацаа хурдан
MasterRoc® SA 167 нь шингэн бүтээгдэхүүн учир:
  • Шүршдэг бетонд хэрэглэхэд хялбар бөгөөд үр дүн бүхий нэмэлт юм.
  • Тоос тоосонцор үүсгэхгүй учир ажиллах орчиныг таатай болгоно.
Хосгүй жор:
  • Эрт үеийн бат бэх өндөр
  • Эцсийн бат бэхийг сайжруулахын хамтаар бат бэхийн бууралтыг хязгаарлана
Уг бүтээгдэхүүн нь шүлтгүй учраас:
  • Шүлтгүй учир аюулгүй байдлыг хангана
  • Ажиллах орчныг сайжруулна
  • Хэрэглэхийн өмнөх урьдчилсан сэрэмжлүүлэх шаардлагыг багасгаснаар эдийн засгийн хэмнэлтийг дээшлүүлнэ.

Барьцалдалт болон 24 цагийн дараах бат бэхийн тооцоо DIN нормд зааснаар: 

Барьцалдаж эхлэхБарьцалдаж дуусах24 цагийн дараах бат бэхҮнэлгээ
2 мин
5 мин
>10 мин
6-8 мин
8-12 мин
> 15 мин
18-20 МПа
12-15 МПа
<10 МПа
Сайн
Дунд
Муу

Тэмдэглэгээ: Барьцалдах хугацаа муу байвал ихэвчлэн 28 хоногийн бат бэх сайн байдаг. Барьцалдах хуугацаа удаан байсан ч хананд 50-70 мм, таазанд 30-50 мм хэрэглэх боломжтой.

Бусад хурдасгагчидтай тохирох байдал:

MasterRoc® SA 167 -г бусад хурдасгагч бодисуудтай хольж хэрэглэж болохгүй. Хэрэглэсэн тохиолдолд бөглөрөл үүснэ.

Тооцоолох мэдээлэл:

MasterRoc® SA 167 -н хэрэглэх тун нь бетоны температур, агаар болон конус суултын хэмжээнээс хамаарна. Тунг тааруулах бас нэг чухал нөхцөл бол цементийн идэвхжилт юм. Шаардлагат барьцалдах хугацаа болон эрт үеийн бат бэхээс шалтгаалан MasterRoc® SA 167 -н тун нь холбогч материалын 3-10%- д хэлбэлзэнэ. Заасан хэмжээнээс илүү хэрэглэсэн тохиолдолд эцсийн бат бэхийг бууруулах магадлалтай.

Баталгаат хугацаа:

MasterRoc® SA 167 нь доод тал нь +5°С, дээд тал нь +35°С –т хадгалах ёстой. MasterRoc® SA 167 нь таглаа бүхий хуванцар торх/саванд эсвэл хуванцар буюу шилэн нөөцлүүрт хадгална. MasterRoc® SA 167 –г удаан хугацаагаар төмөр саванд хадгалж болохгүй ба хадгалснаар төмөр нөөцлүүр болон савыг зэврүүлнэ.

Агуулагч савыг өдөр бүр сайн таглаж агаар оруулахгүй байх шаардлагатай ба агаартай оруулж хадгалсан тохиолдолд химийн урвал явагдаж гадаргуу хэсэгт хальс болон бүлэгнэл үүсгэснээр шахуурга бөглөрөх аюултай. 

MasterRoc® SA 167 –г хэрэглэхийн өмнө үргэлж сэгсэрч холихыг санал болгож байна. Сайн таглаа лац бүхий өөрийнх нь саванд нь 0 °С-д 6 сар хадгалж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *