Categories
News mn

Дэлхийн гүн рүү аялсан нь

Жюль Верний зохиолд дэлхийн төв рүү алхаж очих хэрэгтэй болдог. Харин Аззаяа Mercedes-Benz Arocs хүнд даацын машиныхаа 630 морины хүчийг түшиглэдэг. 28 настай бүсгүй дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойн газар доорх 1,300 метрийн гүнд “Road Train” хэмээх хүнд даацын, аварга автомашиныг жолоодон ажиллуулж байна.

Өглөө юү, шөнө үү гэдгийг Аззаяа аль хэдийн мартжээ. Гадна хасах хэмтэй байгаа нь түүнд бас л чухал биш. Учир нь тэр үргэлж байгалийн гэрэлгүй, харанхуй, жилийн турш 22 хэмийн тогтмол дулаантай орчинд ажилладаг. Тэрээр Өмнөговь дахь Оюу Толгойн зэсийн уурхайн 1,300 метрийн гүнд ажилладаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн огцом өсөлтийн ачаар Оюу Толгойн уурхай дэлхийн хамгийн томд тооцогдох уурхайнуудын нэгт багтах нь улам л ойртсоор.

Уурхайн бусад ажилтнууд тоос шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж, өдөр бүр 30,000 тонн, ирээдүйд бүр 95,000 тонн хүрэх хүдэр олборлож байхад, Аззаяа агааржуулалттай кабинд суун, гоёмсог маникюртай хуруугаараа 30 метр урт, 160 тонн ачаатай Mercedes-Benz Arocs-оо уран жолоодлогоор удирдана. Хоёр талдаа ердөө 50 см орчим зайтай тийм нарийн хонгилоор тээвэрлэлт үргэлжилнэ.

Mercedes-Benz Arocs: хурдны хязгаар 20 км/цаг

Уурхайн 200 км урт хонгилд хурдны дээд хязгаар 20 км/ц байна. Аззаяагийн Arocs-д энэ хурдны хязгаарыг электрон хяналтаар тохируулчихна. Гэсэн ч харанхуйд, зузаан тоосон дунд мөн зөвхөн уулзварууд дээр л гэрэлтэй энэ нарийн сүлжээнд аварга том машиныг жолоодно гэдэг хэний ч хийж чадах амар ажил биш юм. Урьдчилан харах чадвар, нарийн мэдрэмж, төгс төвлөрөл энэ бүхэнд хэрэгтэй.

Аззаяа бол “Дундад газрын охидын” нэг бөгөөд 1,300 метрийн гүн дэх уурхайн сүлжилдсэн замаар аварга том road train-ийг жолооддог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа эндхийн ганц эмэгтэй жолооч биш бөгөөд тэрээр онцгой тохиолдол биш харин нийтлэг дүр төрх юм. Уурхайн олборлолт эхэлснээс хойш хоёр жилийн дотор газрын гүнд дөрвөн road train ажиллаж байгаа ба удахгүй хорь гаруй болох төлөвтэй. Жолооч нарын ихэнх нь Аззаяа шиг эмэгтэйчүүд. Уурхайн бусад ажилтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо улам өсөх төлөвтэй. Тиймээс ч уурхайн булан тохой бүрд байрлуулсан зөөврийн суултуурын тал нь ягаан өнгөтэй харагдана. Улаанбаатар дахь МСМ компанид ягаанаар будаж бэлдсэн Arocs ч байгаа нь “Эмэгтэйчүүд уул уурхайд” хөтөлбөрийг сурталчилж буй хэрэг юм.

Ил уурхайн уурхайчидтай Аззаяаг дүрэмт хувцсаараа л ижил. Бусдаар тэрээр жолооны ард ч гэсэн дуулга, малтлагын гэрэлтэй, хиймэл уушги бүхий амь аврах төхөөрөмжөө бүсэлжээ.

Ердийн ачааны жолооч биш

Түүний ажлын хувцас энгийн ачааны жолооч шиг биш, түүний машин ч бас ердийн Arocs биш юм. Нийт 15 тэнхлэг, 56 дугуйтай Германы Вёрт хотын Mercedes-Benz үйлдвэрээс ирсэн уг машиныг уурхайн орчинд зориулан тусгайлан тоноглосон байна.

Гүний уурхайчдын тал нь эмэгтэйчүүд бөгөөд road train машины жолоочдын дунд энэ тоо бүр ч өндөр. Тиймээс “Эмэгтэйчүүд уул уурхайд” хэмээх уриатай ягаан ачааны машинууд уурхайгаар сүлжилдэнэ.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Уурхайд зориулагдсан аюулгүй байдал хангах радар, автомат гал унтраагч систем, кабин доторх агаар шүүлтүүр, нэмэлтээр бэхжүүлсэн рам, тоормосны нэмэлт бэхэлгээ гэх мэт бүгдийг нэмэлтээр суурилуулжээ. Германы замд нийт жин нь 41 тонн байхаар зохион бүтээсэн Arocs энд зургаа дахин хүнд ачааг зөөж байна. Энэ “Benz” хэмээх араатан 80 тонн хүдэр бүхий хоёр чиргүүлийг чирч яваа.

625 морины хүчтэй, 15.6 литрийн багтаамжтай, 3000Нм мушгих хүч бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр нь дөрвөн хөтлөгч тэнхлэгээр хөтлөгддөг ч багахан өгсүүр газарт ихээхэн хүчин чармайлт шаардана. Тиймээс ч хөдөлгүүр болон холхивчийг хэт халалтаас сэргийлэхийн тулд кабины ард аварга хөргүүр суурилуулжээ.

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.

Аззаяа машинаа явган хүний алхах хурдны хэмжээнд аажим аажмаар урагшлуулж, хүдрийг хоёр том ган тэвшинд жигд тараасны дараа 3 км-ийн тойрог замаар дараагийн агуулах руу явна. Тэндээс хүдэр аварга лифтээр дээш зөөгдөж, дуусашгүй мэт урт туузан дамжлагад ачигдан зөөвөрлөгдөнө. Ингээд бүх зүйл дахин эхэлнэ. Энэ процессыг нэг ээлжид 30 удаа давтдаг.

Төгсгөлгүй тойрог

20 жил барьсан энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 1,300 метрийн гүнд гурван минут тутамд нэг road train тойрог хийнэ. 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр, жилийн 52 долоо хоногт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хоёр тэсэлгээний үед, өглөө 5 ба орой 17 цагт түр зогсоно. Тиймээс газар дор бүрэн тоноглогдсон засварын газар, шатахуун түгээх станц ч байгуулжээ. Удахгүй жилд 35 сая тонн хүдэр олборлож, түүнийгээ боловсруулж, буталж, Хятад руу гаргана.

1 тонн хүдэрт 30 кг зэс, 30 грамм алт, бусад үнэт металлын хольц байдаг. Rio Tinto энэ олборлолтоороо цахилгаан автомашины эрэлтийг хангах зорилготой. Нэг цахилгаан машинд 80 кг зэс ордог нь уламжлалт автомашинаас дөрөв дахин их. Цахилгаан сүлжээ, нэг бүр нь 5 тонн зэс хэрэглэдэг салхин сэнсний хэрэгцээ өсөхийн хэрээр зэсийн эрэлт ч дагаад өсөж байна. Оюу Толгой жилд 500,000 тонн зэс гаргаж, өдөрт 16,400 цахилгаан машин эсвэл 1,600 салхин цахилгаан станцын хэрэгцээг хангах зорилготой.

Оюу Толгойн уурхайг хорь гаруй жил барьсан. Уурхайн ажил өглөөний 5 цагаас оройн 5 цаг хүртэл хоёр ээлжээр, өдөр шөнөгүй үргэлжилдэг.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа ажилдаа маш их төвлөрөх ёстой. Арын тэнхлэг зөв эргэж байгаа эсэхийг толиндоо шалган тун анхааралтайгаар машинаа жолоодох ч энэ нь нэг хэвийн давтагддаг ажил тул хааяа өөрийн эрхгүй ядарна. Дандаа шөнө, дандаа дулаан орчин түүнийг хүрээлнэ. Уг нь газар доор Wi-Fi байдаг ч Arocs-д нь радио байхгүй тул заримдаа дуулж өөрийгөө сэргээнэ.

Ачааны машины романс биш

Мэдээж энэ бүхэн холын замын жолоочийн романтик түүх шиг биш ч Хятад эсвэл Оросоос хуучин машинаар зэсийн хүдэр тээвэрлэж ирдэг холын замын жолооч нартай Аззаяа солигдохыг хүсдэггүй. Учир нь түүний ажил өглөө эхэлсэн газраа л дуусдаг мөн тэр зундаа 40 хэмийн халуунд хөлөрч, өвөлдөө -30 хэмийн хүйтэнд даардаггүй, үргэлж л 22 хэмийн дулаан орчинд ажилладаг. Түүнчлэн газар дээрх жолооч нараас хоёр дахин их цалинтай. Тэгээд ч Жюль Верн шиг дэлхийн төв рүү аялж буй мэт, эсвэл Дундад газрын хоббитууд шиг мэдрэмж төрөх нь ч бас бий.

Эх сурвалж: www.autobild.de

Categories
Захирал

Ч. Наранхүү

Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан захирал, Индастриал

Categories
News mn

МСМ Групп Snap-on брэндийн албан ёсны дилерийн эрхийг авлаа

MCM Групп нь дэлхийн алдарт Snap-on брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг “ТИ И ЭС Индустриал” ХХК-аас шилжүүлэн авч Индастриалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн тэлж байна.

Snap-on брэнд нь 1920 онд байгуулагдсан бөгөөд гар багаж, цахилгаан багаж, оношилгооны систем зэргийг үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч Америк брэнд юм. Нарийвчлал, бат бөх чанар, инновацаар танигдсан Snap-on бүтээгдэхүүнүүд нь автомашин, хүнд даацын тоног төхөөрөмж, төмөр зам зэрэг олон салбарын мэргэжилтнүүдийн тэргүүлэх сонголт болоод байна.

Энэхүү шинэ түншлэлээр MCM Групп нь Snap-on брэндийн дэлхийн түвшний шийдлүүдийг Монголын зах зээлд хүргэж, Индастриалын салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тууштай ажиллан шилдэг чанар, туршлагыг харилцагчдадаа хүргэхийг зорин ажиллаж байна.

Эрхэм чанарыг түүчээлнэ.

Categories
drilling mn reflex

REFLEX ACT- III

ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

· Хэмжээ: Урт 30см, Жин 30кг, Гадна диаметр 42мм

· Ажиллах орчин -30С +60С, 10000 па хүртэлх даралт

· Хэмжилтийн нарийвчлал

Хэмжих хязгаар – 00 – 880 унал, Алдаа +- 10

· Зай – 2 жил

Categories
News mn

ГЭРЭЛТ ЦАМХАГ СОНГОХДОО АНХААРАХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС

Гэрэлт цамхагууд нь барилга, уул уурхай болон гадаа олон нийтийн арга хэмжээний талбайн чухал “гол тулгуур” бөгөөд харанхуй эсвэл үзэгдэх орчин муу үед өргөн хүрээний гэрэлтүүлэг үүсгэдэг. Таны хэрэгжүүлж буй төслийн ажилчдын ажлыг үр ашигтай, аюулгүй гүйцэтгэх боломжийг хангах нь нэн чухал юм. Тиймээс гэрэлт цамхаг худалдаж авах эсвэл түрээслэх нь томоохон шийдвэр бөгөөд сонгохоосоо өмнө хэд хэдэн хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.

  1. LED гэрэлт цамхагийг сонгох нь зөв үү?

Танд хамгийн сайн тохирох гэрэлт цамхагийн төрлийг тодорхойлохын тулд эхлээд гэрэлтүүлэх шаардлагатай талбай, орон зайг үнэлэх, мөн гэрэлт цамхагийг хэр удаан ашиглахыг анхаарч үзэхийг зөвлөж байна. Жишээлбэл, том талбайг гэрэлтүүлэх эсвэл урт хугацаанд гэрэлтүүлэх шаардлагатай бол LED гэрэлт цамхагийг сонгохыг зөвлөж байна. LED цамхагууд нь 5,000 хавтгай дөрвөлжин метр талбайг гэрэлтүүлэхэд ердөө 1,400 ваттын эрчим хүч шаарддаг бол металл галоген цамхагууд 4,000 ватт орчим шаарддаг. 4,000 хавтгай дөрвөлжин метр талбайг гэрэлтүүлэхэд LED чийдэн нь металл галогенээс илүү бат бөх, 50,000 гаруй цагийн ашиглалтын хугацаатай байдаг. Тиймээс барилга, уул уурхай зэрэг хүнд нөхцөлд эсвэл хүнд даацын хэрэглээнд LED нь илүү өргөн хамрах хүрээг хангадаг тул зөвлөмж болгож байна.

2. Гэрэлт цамхагт тохирох эрчим хүчний хангамж юу вэ?

Гэрэлт цамхаг сонгохдоо анхаарах өөр нэг чухал зүйл бол хэрхэн эрчим хүчээр хангах явдал юм. Хэрэв ажлын байранд эрчим хүчний эх үүсвэрт хялбархан холбогдох боломжтой бол цэвэр цахилгаан гэрэлтүүлгийн цамхагийг сонгохыг зөвлөж байна. Эдгээр нь маш сайн залгаад ажиллуулах чадвартай тул хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг төлөөлдөг. Тэд хэрэглэгчдэд туслах эрчим хүчний эх үүсвэр, жижиг дизель эсвэл бензин генератор эсвэл шууд сүлжээнд холбогдох боломжийг олгодог. Зарим цахилгаан гэрэлт цамхагууд нь модульчлагдсан холболтын давуу талтай бөгөөд зарим загварууд нь нэг генератороор ес хүртэлх гэрэлт цамхагийг тэжээх боломжтой байдаг. Энэ нь засвар үйлчилгээ, эрсдлийг бууруулж таны зардлыг хэмнэх эерэг нөлөөтэй.

Үүнээс гадна, цэвэр цахилгаан гэрэлт цамхагууд нь дизель сонголтуудаас илүү олон давуу талтай тул дуу чимээ багатай, байгаль орчинд ээлтэй төдийгүй гэрэлтүүлгийн үйл ажиллагааг шатахуун дүүргэх эсвэл механик эд ангиудыг засварлах шаардлагатай нэмэлт засвар үйлчилгээ тасалдуулахгүйгээр гүйцэтгэх боломжийг хангадаг.

Нөгөөтэйгүүр, хөдөлгүүр эсвэл дизель зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг гэрэлт цамхагууд нь цахилгаан хангамж хязгаарлагдмал эсвэл байхгүй алслагдсан газарт ажиллахад хамгийн тохиромжтой сонголт юм. Гэсэн хэдий ч байнгын шатахуун дүүргэхээс зайлсхийхийн тулд бага түлш зарцуулдаг загваруудыг сонгох нь чухал хэвээр байна. Энэ нь зөвхөн байгаль орчны сөрөг нөлөөллүүдийг бууруулаад зогсохгүй мөн таны урсгал зардлыг бага байлгахад тусална.

3. Гэрэлт цамхгийн тэнхлэгийн хувьд юуг анхаарах вэ?

Босоо тэнхлэгтэй гэрэлт цамхагууд нь дэлхий даяар хэвтээ тэнхлэгтэй хувилбаруудыг орлож байна. Учир нь босоо тэнхлэгтэй гэрэлт цамхагуудыг босоо байдлаар тээвэрлэх, байрлуулах боломжтой тул тээвэрлэлт, суурилуулалт нь илүү аюулгүй болгодог. Үүний үр дүнд босоо тэнхлэгтэй гэрэлт цамхагууд нь бага зай эзэлдэг бөгөөд өөрийн овор хэмжээнээс хамааран ойролцоогоор нэг ачааны машинаар 22 хүртэл нэгжийг тээвэрлэх боломжтой.

Төслийн хэрэгцээнд хамгийн тохиромжтой тэнхлэгийг сонгохын тулд хэрэглээг нь анхаарч үзэх хэрэгтэй. Жишээлбэл, гэрэлт цамхгийг тодорхой богино хугацааны төсөлд ашиглаж байгаа бол гидравлик тэнхлэг нь хамгийн тохиромжтой сонголт болох юм. Учир нь тэнхлэгийн товчлуурыг дарахад л өргөж, буулгах боломжтой тул зогсолтыг багасгаж, илүү энгийн, аюулгүй, хурдан ажиллагаагаар бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Сүүлийн үеийн технологийн дэвшил нь өндөр салхитай үед аюулгүй байдлыг хангахын тулд автоматаар татагддаг гидравлик тэнхлэгтэй гэрэлт цамхгуудыг хөгжүүлсэн байна.

4. Үйлчилгээний шаардлага

Сайн зохион бүтээсэн гэрэлт цамхагууд нь хаалтыг салгахгүйгээр бүх үйлчилгээ, засварын хэсгүүдэд хялбархан нэвтрэх боломжтой байдаг. Тодруулбал, хөдөлгүүр, генератор, хяналтын самбар болон ялгарлын цэгүүдэд хялбархан нэвтрэх боломжийг хангах ёстой байдаг. Учир нь зарим гэрэлт цамхагийн эдгээр хэсгүүдэд нэвтрэхэд их хугацаа шаардагддаг.

Дүгнэлт

Хэдэн жилийн өмнө зарим хүмүүс гэрэлт цамхагийг хязгаарлагдмал ашиглалттай энгийн бараа гэж үздэг байсан бол өнөөдөр олон төрлийн сонголтууд гарч ирснээр гэрэлт цамхагийн бат бөх байдал, үнэ цэнэ нэмэгдсэн байна. Хэрэглэгчид одоо ганцхан төрлийн сонголтыг хийх шаардлагагүй болсон. Тэд өөрсдийн хэрэгцээ шаардлагатаа тулгуурлан сонголтоо хийдэг болсон. Тиймээс худалдан авагчид тодорхой хэрэглээндээ тохирох бүтээгдэхүүнийг сонгохын тулд үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран ажиллахыг зөвлөж байна. Сонгохдоо тухайн гэрэлт цамхагийг байрлуулах байршил, тодорхой үйл ажиллагааны орчин, байгаль орчны нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр, талбайн хэмжээ, шаардлагатай хамрах хүрээ зэрэг бүх нөлөөллийг харгалзан үзэх нь чухал юм.s

МСМ Индастриалд цөөн тооны Италийн PRAMAC брэндийн PTL4 загварын гэрэлт цамхгууд шинээр ирлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7718-1111 дугаараас аваарай.

Categories
News mn

Аж үйлдвэрийн аюулгүй байдал гэж юу вэ?

Аж үйлдвэрийн аюулгүй байдал гэдэг нь осол гарах эрсдлийг бууруулж, хүмүүс, эд хөрөнгө, байгаль орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндсэн дүрэм, журмын цогц юм.

Эдгээр дүрмүүд нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, устгал зэрэгт хамаарна.


Аж үйлдвэрийн аюулгүй байдлын ач холбогдол

  • Ажилчдыг хамгаалах: Аж үйлдвэрийн аюулгүй байдал нь ажилчдын бие махбод, сэтгэл зүйн бүрэн бүтэн байдлыг нэн тэргүүнд тавьж, хөдөлмөрийн осол, өвчнөөс сэргийлдэг. Энэ нь ажилчдад ээлтэй, илүү эерэг, бүтээмжтэй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
  • Хууль, дүрмийг мөрдөх: Аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх нь хуулийн хариуцлага, торгуулиас сэргийлнэ. Үүнийг үл тоомсорлох нь компанийн нэр хүндийг ч мөн сэвтүүлэх эрсдэлтэй.
  • Зардлыг бууруулах: Аюулгүй байдалд хөрөнгө оруулах нь эхэндээ их зардалтай мэт боловч урт хугацаанд хэмнэлт авчирна. Тухайлбал, хөдөлмөрийн нөхөн олговор, үйлдвэрлэлийн саатал, эмчилгээний зардлыг бууруулна.
  • Бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх: Аюулгүй орчин нь ажилчдын итгэлцлийг нэмэгдүүлж, ажилдаа үнэнч хандахад түлхэц болдог.
  • Байгаль орчныг хамгаалах: Аж үйлдвэрийн аюулгүй байдал нь байгаль орчныг хамгаалахад ч мөн чиглэнэ. Компаниуд үйлдвэрлэлээс үүдэх сөрөг нөлөөллийг багасгаж, байгаль орчныг хамгаалах хууль, дүрмийг мөрдөх ёстой.

Аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ

  • Эрсдлийн үнэлгээ: Ажлын байран дахь эрсдэлийг тодорхойлж, үнэлэх нь үр дүнтэй аюулгүйн арга хэмжээ авах эхний алхам юм. Энэ нь ажлын нөхцөл, эрсдэлтэй хүчин зүйлийг шинжлэх, тэдгээрийг бууруулах стратегийг боловсруулахыг багтаана.
  • Сургалт, мэдлэг олгох: Ажилчдад тухайн орчинд тохиолдох аюул, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт өгөх нь маш чухал. Үргэлжилсэн сургалт, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь байгууллагад аюулгүйн соёлыг төлөвшүүлэхэд тусална.
  • Бүтцийн хамгаалалтын суурилуулалт: Ажилчдыг хамгаалахад хувь хүний хамгаалах хэрэгсэл (ХХХ) шаардлагатай байдгийн адил орчныг хамгаалахад хамгаалалтын хаалт, тулгуур, багана хамгаалагч зэргийг суурилуулах нь чухал.
  • Хувийн хамгаалах хэрэгслийн ашиглалт: ХХХ-ийг ажилчдад хангаж, ашиглахыг шаардах нь осол, гэмтлийг бууруулах гол алхам юм. Үүнд дуулга, нүдний шил, хамгаалалтын гутал, бээлий, хамгаалалтын хувцас зэрэг орно.
  • Онцгой байдлын журмыг хэрэгжүүлэх: Гал түймэр, нүүлгэн шилжүүлэлт зэрэг онцгой байдлын үед бэлэн байх нь томоохон осол, хохирлоос сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ажилчид бүгд аюулгүй ажиллагаа, яаралтай үед авах арга хэмжээний талаар сайн мэддэг байх ёстой.

Proshack багаж хэрэгслийн дэлгүүрт MSA брэндийн хамгаалах хэрэгслүүд өргөн сонголттойгоор худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7718-1111 дугаараас аваарай.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, “МСМ Групп” XXK-ийн байр, ProShack багаж хэрэгслийн их дэлгүүр.

Categories
News mn

ӨВЛИЙН УЛИРАЛД БАТТЕРЕЙТ БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ АЖИЛЛУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ

Баттерейт багаж хэрэгслийг ашиглах олон давуу тал бий, гол давуу тал нь тэдгээрийн зөөврийн байдал юм. Утасгүй байх нь хаана ч ашиглах боломжтой гэсэн үг бөгөөд ойролцоо залгуур байгаа эсэх, эсвэл кабелиар үүссэн бүдрэх аюулын талаар санаа зовох шаардлагагүй болно. Урт, хүнд кабелиар дарагдаагүй тул утасгүй  тоног төхөөрөмж нь ерөнхийдөө ажиллахад хөнгөн, хадгалахад хялбар байдаг тул түгээмэл сонголт болдог. Маш тохиромжтой байхаас гадна утасгүй  тоног төхөөрөмж нь маш үр ашигтай байдаг, учир нь батерей нь ихэвчлэн лити-ион байдаг бөгөөд ашиглахгүй байсан ч цаг хугацааны явцад багасахгүйгээр их хэмжээний эрчим хүч хадгалах чадвартай байдаг. Өвлийн улиралд багаж хэрэгслийг арчлах нь үргэлж чухал байдаг ч утасгүй  тоног төхөөрөмжид асуудал үүсгэж болзошгүй цорын ганц зүйл бол хүйтэн цаг агаар юм; хүйтэн цаг агаар нь утасгүй  батерейг цэнэглэхээс татгалзах эсвэл бүрэн ажиллахаа болиход хүргэж болзошгүй тул өвлийн улиралд утасгүй  багаж хэрэгслийг ажиллуулахын тулд зарим шилдэг зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал юм.

Багаж хэрэгслийг цэнэглэхэд бэлтгэх

Хүйтэн цаг агаарт батерейг цэнэглэхэд саад учруулж болзошгүй асуудлуудын нэг нь батерейг цэнэглэхээс сэргийлдэг. Хүйтэн үед батерей цэнэглэх магадлал багатай тул асуудлаас зайлсхийхийн тулд батерейг цэнэглэхээс өмнө халаах нь чухал юм. Лити-ион батерей нь ашиглах үед дулаан ялгаруулдаг тул батерейг цэнэглэхээс өмнө багаж хэрэгслийг бага зэрэг ашиглахыг зөвлөж байна.

Батерейг дулаан байлгах

Дээр дурдсанчлан, өвлийн улиралд утасгүй багажинд үүсч болох асуудлууд нь бүгд хүйтэнтэй холбоотой. Тиймээс батерейг дулаан байлгахын тулд чадах бүхнээ хийх нь чухал юм. Өвлийн улиралд гадаа ажиллаж байхдаа батерейг дулаан байлгахын тулд хэд хэдэн зүйлийг хийж болно; багаж хэрэгслийг ашиглахгүй үед батерейг халаасандаа хийж хэт хүйтэн болохоос сэргийлж, гадаа их цаг зарцуулдаг бол багажны хайрцагт гар халаагч худалдаж авч болно.

Багаж хэрэгслийг гадаа бүү орхи

Утасгүй багажийг хэт хүйтэн болохоос сэргийлэхийн тулд тэдгээрийг дотор байлгах нь чухал; шөнө нь тэдгээрийг гадаа бүү орхи, учир нь энэ нь батерейнд сөрөг нөлөөтэй байж болно. Тэдгээрийг дулаан, аюулгүй байлгахын тулд дотор дулаан газар байлгахыг зөвлөж байна.

Батерейг зөв цагт цэнэглэ

Батерейг бүрэн шавхахын оронд эрчим хүчээ алдах бүрт нь цэнэглэх нь чухал бөгөөд ингэснээр батерей хэт хүйтэн байвал цэнэглэх боломжгүй болох таагүй гэнэтийн зүйлээс зайлсхийх болно. Өмнө дурдсанчлан, батерейг дулаан байлгахын тулд бага зэрэг ашигласны дараа цэнэглэ.

Батерейг цэвэр байлга

Батерейг ашиглах, цэнэглэхэд асуудал үүсгэж болзошгүй тул батерейг цэвэр, хог хаягдлаас ангид байлгахыг анхаарна уу. Зөв хөргөх боломжийг олгохын тулд агааржуулалтад онцгой анхаарал хандуулж, батерейг үе үе цэвэрлэж байгаарай.

МСМ Индастриалын ProShack багаж хэрэгслийн дэлгүүрт Дэлхийн алдарт брэндүүдийн бүх төрлийн гар, цахилгаан багаж, тэдгээрийн хадгалах сав болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “Winter Sale” үргэлжлэн 20%-ийн хямдрал зарласан байна.

Та 7718-1111 утсаар холбогдон “Winter Sale”-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Categories
industrial-brands mn pm mn

Mixer for mining

#DescriptionModelSpecifications
1Mixer for miningMixkret-33m3 drum
2Mixer for miningMixkret-44m3 drum
3Mixer for miningMixkret-55m3 drum
4Mixer for miningMixkret-6 6m3 drum
Categories
industrial-brands mn pm mn

Crawler Concrete pump

#Description ModelSpecificationsSpecial
1Crawler concrete pumpBSC1409 D5 PL67m3 piston side, 97m3 rod sideManual lubrication system
2Crawler concrete pumpBSC1409 D5 67m3 piston side, 97m3 rod sideAutomatic lubrication system
Categories
industrial-brands mn pm mn

Бетон шүрших төхөөрөмж

#DescriptionModelSpecificationsSpecial
1Concrete spraying equipmentWetkret-2140 bar, 13.2 l/minNarrow vein
2Concrete spraying equipmentWetkret-3(35m3/h)Spraying head
3Concrete spraying equipmentWetkret-4(40m3/h)Dual drive
4Concrete spraying equipmentWetkret-5(33m3/h)Automatic lubrication system