Categories
News mn

МСМ ГРУППИЙН АЖИЛТНУУД КОФЕ УУХДАА ХАЯГДАЛ ГАРГАДАГГҮЙ

Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бид дотооддоо ажилтнуудаа хамруулан компанийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулж, ангилан ялгасан хаягдлыг дахин боловсруулах “Zero Waste” санаачилгыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид хог хаягдлаа дахин боловсруулах энгийн хаягдал (гялгар уут, шил, лааз, хуванцар, цаас), дахин боловсруулах үйлдвэрлэлийн тусгай хаягдал (дугуй, батерей, химийн хуванцар канистр, химийн бодисын шуудай, тос масло г.м.), био хаягдал (кофены шаар, хүнсний хаягдал) гэсэн үндсэн 3 төрлөөр ангилан дахин боловсруулагч компаниудад нийлүүлэн ажиллаж байна. 

Санаачилгын хүрээнд 2023 оны I улирлын байдлаар нийт 2 тонн цаас, 50кг хуванцар сав болон шил, 200кг гялгар уут, 1,2 тонн төмөр боошиг, 2,500л тос масло, 20кг батерей болон бусад хаягдлуудыг дахин боловсруулалтын “Эко Орчин” ХХК, “Пластик дизайн өнгө нэм” ХХК, “Түмэн Эгшиг” ХХК, “Цэцүүх” ХХК, “Хай би ойл” ХХК, “Мөөжиг Органик” ХХК, “Лоужистон” ХХК зэрэг компаниудад нийлүүлэн, дахин боловсруулсан хаягдлаар цаасан хайрцаг, хөрсний бохирдлоос хамгаалах нүхэн жорлонгийн доторлогоо, зам хучих материал зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа юм. 

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд эдгээр нь бидний нийгмийн хариуцлагын зорилго юм. 

Categories
Он цаг

Бидний түүх

Categories
Захирал

П.Түвшинбаяр

Бетастар ХХК-ийн

Ерөнхий менежер

Categories
Захирал

Андерс Берглунд

Индастриал хариуцсан

Дэд ерөнхийлөгч

Categories
Ерөнхий

 Бидний тухай

МСМ Групп нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш нийт 670 гаруй мэргэшсэн, чадварлаг ажилтантайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

МСМ Групп нь дэлхийд тэргүүлэх брэндүүд, тэдгээрийн философи, соёл, стандартыг эх орондоо танилцуулан, харилцагч түншүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах төдийгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, урлаг соёл, хүүхдийн боловсрол зэрэг санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг тогтмол дэмжин ажилладаг.