Categories
News mn

МСМ Групп Jebsen & Jessen Группэд олонх хувьцаагаа худалдах болсноо зарлалаа

Энэхүү стратегийн худалдаа нь Jebsen & Jessen Группийн газар зүйн өргөжилтийг тэлж, түгээлтийн бүтээмжийг нь бэхжүүлэн, МСМ Группийн урт хугацааны өсөлт, хөгжлийг Монгол улсад баталгаажуулах юм.

УЛААНБААТАР/СИНГАПУР, 2024 оны 9-р сарын 2 – Индастриал, Автомашин, Химийн салбар, Хөдөө аж ахуй болон Шингэн хүнсний олон салбарт үйл ажиллагаа явуулдаг МСМ Групп өнөөдөр Jebsen & Jessen Группэд олонх хувьцаагаа худалдах болсноо зарлаж, компанийн болон ажилтнуудынхаа тасралтгүй ирээдүйн өсөлтийг баталгаажууллаа.

Монгол улсын тэргүүлэгч конгломератуудын нэг болох МСМ Групп нь олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1998 оноос хойш Монголын зах зээлд олон улсын премиум зэрэглэлийн брэндүүдийг нэвтрүүлж ирсэн бөгөөд 50 гаруй брэндийн цорын ганц дистрибьютор, түнш хэвээр байна. 650 гаруй ажилтантай МСМ Групп нь Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхим, засварын төвүүд, агуулах болон борлуулалтын төвүүдийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймаг болон бусад бүс нутагт мөн үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагчид болон гол хувьцаа эзэмшигчид Лауренц Мелшерс, Дэвид Райнер нар нь хөрөнгө оруулагч Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн хамт энэ мэдэгдлийг зарлаж буйд таатай байна.

Энэхүү худалдан авалт нь хоёр гэр бүлийн бизнесийн технологийн ноу-хау болон давуу талыг нэгтгэн, харилцан эерэг нөлөө бүхий зах зээлд үйл ажиллагаагаа тэлж байна. Хоёр групп нь гэр бүлийн хүрээнд бизнесийн түүхэн холбоотой төдийгүй, МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн индастриалын бүтээгдэхүүний дистрибьютороор Монгол улсад 10 гаруй жил ажиллаж ирсэн юм.

МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг баталгаажуулах нь

МСМ Группийн үүсгэн байгуулагчид нь 30 гаруй жилийн турш Монголын хурдацтай өсөлт бүхий орчинд МСМ Группэд тасралтгүй дахин хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагааг нь өргөжүүлж ирсэн бөгөөд өөрсдийн Монгол улс, бизнесийн орчин, ялангуяа ажилтнуудынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна.

Иймээс тэд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй амжилттайгаар бие даан удирдан зохион байгуулах чадварлаг удирдлагын багийг бүрдүүлж, өргөн боломжоор хангасан юм.

МСМ Группийн олон арван жилийн турш цэцэглэн хөгжихийг баталгаажуулахын тулд үүсгэн байгуулагчид нь ижил үнэт зүйлс, урт хугацааны түүхтэй, мөн хөрөнгийн чадавх, олон улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг гэр бүлийн бизнесийг хайх хэцүү шийдвэрийг гаргасан юм.

Ийнхүү тохирох түншийг олоход багагүй хугацаа зарцуулсан бөгөөд энэ мэдэгдлийг хийх нь хоёр үүсгэн байгуулагчийн хувьд гунигтай бөгөөд баяртай мөч боловч тэд МСМ Группийн ирээдүй сайн гарт байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн тэд МСМ Группийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх бөгөөд Улаанбаатар дахь бусад өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй тул олон жилийн турш Монголд үнэнч хэвээр үлдэх болно.

“Jebsen & Jessen Группийн захирлуудын зөвлөлийн дарга Хайнрих Жессенийг олон жилийн турш мэргэжлийн болон хувийн шугамаар танихын хувьд Дэвид бид хоёр энэ алхам нь зөв бөгөөд МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг олон жилийн турш итгэмжлэх төгс түнш гэдэгт итгэлтэй байна” гэж МСМ Группийн захирлуудын зөвлөлийн дарга Лауренц Мелшерс сэтгэгдлээ хуваалцлаа.

Нэмж дурдахад, МСМ Группийн үүсгэн байгуулагчид болон Jebsen & Jessen Групп нь МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелийг МСМ Группийн шинэ хувьцаа эзэмшигчийн бүтцэд хүлээж авахдаа таатай байна. Марк Габел нь МСМ Группийн гүйцэтгэх захирлын үүргээ үргэлжлүүлэн биелүүлж Jebsen & Jessen Группийн олон боломжийг бүрэн ашиглаж, МСМ Группийг ирэх жилүүдэд амжилттай өсгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын хууль ёсны холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дараа хүчин төгөлдөр болсон. Хонг Конгд зохицуулалттай LCA Solutions нь МСМ Группийн үүсгэн байгуулагчдын санхүүгийн зөвлөхөөр ажилласан. Хонг Конг дахь Wschong & Co, Лондон дахь Mishcon de Reya болон Улаанбаатар дахь Melville Эрдэнэдалай нь үүсгэн байгуулагчдын хууль эрх зүйн зөвлөхөөр ажилласан бол Хонг Конг дахь Herbert Smith Freehills нь Монголын Хөрөнгө Оруулалтын Санд зөвлөхөөр ажилласан.

Зах зээлийн хүрээг өргөжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх, өсөлтийн хамтын хүчин чармайлт

Энэхүү мэдэгдлээр Jebsen & Jessen Групп нь Монголын хурдацтай хөгжиж буй зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж, Зүүн Өмнөд Азид тогтсон зах зээлийн хүчирхэг байр сууриа давуулан дараагийн алхмаа хийж байна.

“МСМ Группийг Jebsen & Jessen гэр бүлийн нэг хэсэг болсонд баяртай байна. Энэхүү худалдан авалт нь бидний олон улс дахь нөлөөллийг өргөжүүлэх, үйлдвэрлэл, түгээлтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн алхам юм” гэж Jebsen & Jessen Группийн гүйцэтгэх захирал Пер Магнуссон хэлэв. “МСМ Группийн Монгол дахь тэргүүлэх зах зээлийн байр суурь, хүчирхэг удирдлагын баг, ажиллах хүч, олон чиглэлийн бизнес нь манай портфолио багцад үнэтэй нэмэлт хүч болох болно. Бид эдгээр үйл ажиллагааны хүрээнд хамтын хүчин чармайлтаар илүү өсөлт хөгжилд хүрэх юм.”

МСМ Группийн хувьд энэхүү худалдан авалт нь Jebsen & Jessen Группийн өргөн хүрээний нөөц, туршлагыг хэрэгжүүлэх боломжийг олгож, өсөлт, хөгжлийн шинэ замыг нээж өгч байна. МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн долоо дахь бизнес нэгж болох юм. МСМ Групп нь одоогийн компанийн нэр, удирдлага дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бүх үйл ажиллагаа, бизнес хэвийн үргэлжлэх болно.

“МСМ Групп нь олон арван жилийн турш хүчтэй өсөлтийг эдэлж, өнөөгийн зах зээлийн тэргүүлэгч компани болсон. Jebsen & Jessen Группт нэгдэх нь бидний үйл ажиллагааг урьд өмнөхөөс өндөр түвшинд хүргэх боломжийг олгож байна. Энэ бол манай баг хамт олон болон бидний төлөөлж буй брэндүүдийн хувьд баяртай мөч юм” гэж МСМ Группийн гүйцэтгэх захирал Марк Габел хэлэв.

Jebsen & Jessen Группийн тухай

1895 онд Хонг Конгт байгуулагдсан худалдааны түншлэлээс үүссэн олон улсын гэр бүлийн бизнесийн нэг хэсэг болох Jebsen & Jessen Групп нь өнөөдөр Сингапурт төвтэй үйлдвэрлэлийн конгломерат бөгөөд үйлдвэрлэл, инженерчлэл, уул уурхай, түгээлтийн үйл ажиллагааг хамарсан олон төрлийн бизнесийн цар хүрээтэй юм. Үндсэн бизнесүүд нь кабелийн технологи, анар чулуу, шинжлэх ухаан, сав баглаа боодол болон бусад үйлдвэрлэлийн технологийг 5 тивийн 15 гаруй оронд хамардаг. 4,000 гаруй ажилтнууд нэг хамт олон болон ажиллаж, үйлчлүүлэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.jjsea.com вэбсайтаас авна уу.

МСМ Группийн тухай

1998 онд байгуулагдсан МСМ Групп нь өдгөө 650 гаруй мэргэжлийн Монгол болон гадаадын ажилтантай автомотив, индастриал, шингэн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг юм. МСМ Групп/SGT нь дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох Оюу Толгойн стратегийн бизнесийн түнш юм. МСМ Групп нь хэрэглэгчид болон түншүүдэд дээд зэргийн чанартай хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг. Үүнээс гадна МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, тогтвортой байдал, урлаг, хүүхдийн боловсрол зэрэг олон салбарт нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.msmgroup.mn вэбсайтаас авна уу.


Танд тодруулах зүйл байвал дараах холбогдох мэдээллээр холбогдоно уу:

Даррен Хау 
Корпорэйт харилцааны захирал 
Jebsen & Jessen Групп 
darren_how@jjsea.com 

Б. Соёл-Эрдэнэ
Үйл ажиллагаа хариуцсан захирал
МСМ Групп
soyolerdene@msmco.net

Categories
Jeep Брэнд ЖИЙП Машинууд

Jeep Grand Cherokee

Хөдөлгүүр2000cc | 3600cc
Хөтлөгч системБүх дугуй хөтлөгчтэй
Мушгих хүч850Nm @ 2,500-3,500rpm
Морины хүч270 мх | 293 мх
Дээд хурд 240 км /h, 4.5 секунд / 100 км /ц
Шатахуун зарцуулалт17л/100км
Шатахууны багтаамж93л
Урт (м)4,915 мм
Өргөн (м)1,968 мм
Өндөр (м)1,800 мм
Цэвэр жин (кг)2650 кг
Тэнхлэг хоорондын зай2,890 м
Дугуйны хэмжээ265/50 R20
Суудал2 эгнээ 5 суудал эсвэл 3 эгнээ 7 суудал
Categories
News mn

SUSTAINABLE COCKTAILS

In recent years, the world has entered a new era in which more and more people are paying more attention to environmental threats, such as climate change, ecological balance and the threat of depletion of natural resources. Following this phenomenon, we all know that we need to pay attention to our lifestyle, foods and drinks. And, so for any cocktails that we enjoy drinking, we must find eco-friendlier ways to make them with zero wastes.

“MSM Betastar” LLC is an official distributor of “Flor de Caña”, world’s finest rum and the leader in sustainability growth policy. The “Flor de Caña – Zero Waste Cocktail Challenge 2022”, an international bartender competition, was officially organized in Mongolia for the first time in 2022 by MSM Betastar. The competition participants present their own zero waste cocktail, and the winner is given the opportunity to compete in the Regional Grand Finals with bartenders from many other countries, participates in world level bartender training, and is part of an unforgettable experiences.

We are pleased to announce this year’s “Flor de Caña – Zero Waste Cocktail Challenge 2023” will be held again in Mongolia very soon. As in the previous year, the champion from Mongolia will be eligible to participate in the Regional Grand Finals abroad and present and serve his own cocktail creation to the world.

Further information on the “Flor de Caña – Zero Waste Cocktail challenge 2023” competition will be post very soon on the MSM Betastar social media pages.

LET’S MAKE FUTURE GREENER TOGETHER!

Flor de Caña: 30YO

Aged in single barrel for 30 years.

A 30-year-old, ultra-luxury rum aged in a single barrel since 1988. Flor de Caña V Generaciones is an exceptionally rare rum in a beautifully packaged bottle. It features the signatures of the five family generations on the label, a bottle cap made from volcanic rock, and the replica of the iconic 1902 volcano postal stamp of Nicaragua. 

Alc: 45%, copper colored. 

Nose: Leather, vanilla, buckwheat honey, toasted coconut, some hazelnuts, a few walnuts, and strangely, plain, unsweetened Cheerios.

Palate: Dried fruit and real, actual coffee beans, tobacco, dark chocolate, nutmeg with a hint of vanilla, and a sharp, peppery finish. Best enjoyed served neat. 

“Sour” liquor shop
Timetable: Open Monday – Sunday from 09:00am – 12:00am.
Address: Khan-Uul district, Zaisan Toiruu, Golden Buddha & Zaisan Central, 1st floor, “Sour” liquor shop.

Categories
News mn

ГЭРТ ХАМГИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ 6 ЦАХИЛГААН
БАГАЖ ХЭРЭГСЭЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Хэрэв та гэрийнхээ “засварын ажил”-ыг хариуцдаг бол танд гарын доорх, заавал хэрэгцээтэй
цахилгаан багажууд байх хэрэгтэй. Эдгээр багажуудын ихэнхийг энгийн өдөр тутмын ч засварын
ажилд хэрэглэж болох тул гэрт байхад хэзээд илүүдэхгүй юм. Та эдгээр цахилгаан багажуудыг бага
багаар өөрийн багажийн цуглуулгадаа нэмж, аливаа гэнэтийн засварын ажилд бэлэн санаа амар
байгаарай.

  1. УТАСГҮЙ ӨРӨМ
    Хамгийн хэрэгцээтэй цахилгаан багажны жагсаалтыг тэргүүлж буй утасгүй өрөм нь батерейгаар тэжээгддэг бөгөөд хэрэглэхэд маш хялбар болгодог. Тэдгээрийг олон янзын хэлбэрээр ашигладаг. Хэрэв та хана, мод эсвэл бусад хатуу гадаргуу дээр нүх гаргах, тогтоолт хийх шаардлагатай бол энэхүү багаж үүнийг хийж чадна. Утастай өрөмний сонголтууд байгаа хэдий ч утасгүй багажуул шиг хялбар зөөж, авч явах боломжгүй байдаг.
  2. ЦОХИЛТОТ ДРАЙВЕР
    Энэхүү цахилгаан багаж нь харагдах байдал болон ерөнхий байдал ч утасгүй өрөмтэй төстэй. Гэхдээ таны мэдэх энгийн өрөмнөөс илүү их хүч гаргаж чадна. Тэд хүчтэй цохилтын ачаар илүү том боолтыг илүү хатуу гадаргуу дээр ч байрлуулж чаддаг. Та энэхүү багажаар илүү өргөн цар хүрээтэй, мэргэжлийн ажлуудыг ч гүйцэтгэх боломжтой байна.
  3. БУЛАН ТАСДАГЧ /ТОЧИЛ/
    Булан таслагч нь төрөл бүрийн материалыг таслах, зүсэх, өнгөлөхөд ашиглагддаг. Тэдгээрийг ган, хавтан гэх мэт зүйлсийг огтлоход ч ашиглаж болно. Ихэвчлэн цахилгаан болон баттерейгаар ажилладаг бол зарим тохиолдолд агаарын компрессор ашиглан даралтат хий болон түлшээр ажилладаг. Булан таслагч нь 90 ° өнцгөөр байрладаг тул бусад тасдагчаас ялгаатай. Энэ нь таныг гараар хүрч чадахгүй газруудад таслахад тусална.
  4. ДУГУЙ ЗҮЛГҮҮР
    Дугуй зүлгүүр нь маш хязгаарлагдмал талбайд чичиргээний тусламжтайгаар зүлгүүр хийдэг багаж юм. Зүлгүүрийн диск нь нарны эргэн тойронд эргэлддэг гаригууд шиг жижиг эллипс хэлбэрээр эргэлддэг. Ийм учраас тэдгээр нь булан руу орох, ирмэг дээр гарахад хамгийн тохиромжтой. Зүлгүүрийн ул мөр үлдээдэггүйгээр давуу талтай байдаг. Эдгээр зүлгүүрийг маш хөнгөн зүлгүүрт ашигладаг тул гүйцэтгэж буй ажлыг төгсгөлд ашиглах нь хамгийн тохиромжтой. Модны гадарга болон будгийн давхаргыг арилгахад хамгийн тохиромжтой.
  5. ЦОХИЛТОТ ЭРЭГ ЧАНГАЛАГЧ ТҮЛХҮҮР
    Манай цахилгаан багажны жагсаалтын дараагийнх нь цохилтот эрэг чангалах түлхүүр юм. Цохилтот эрэг чангалах түлхүүр нь таны гар ажиллагааг хөнгөлөх их хэмжээний даралттай эргэлт үзүүлдэг түлхүүр юм. Тэд олон тонн эргүүлэх хүчийг бий болгодог. Эдгээр нь хэтэрхий хатуу гадаргад боолт суурилуулах болон чангалагдсан боолтыг суллах эсвэл авахад тохиромжтой. Гарт байх багажуудын зайлшгүй нэг сонголт нь мөн юмаа.
  6. ХАЛААГЧ БУУ
    Жижиг гэлтгүй танд зайлшгүй байх шаардлагатай багаж бол халаагч буу юм. Тэд тодорхой зорилтот газарт халуун агаар цацдаг. Бидний мэдэх үс хатаагчтай адилхан боловч агаар нь илүү халуун байдаг. Халаагч буугаар хийж болох олон зүйл бий. Гадаргын материалыг агшаах, мод хатаах, хуванцарыг нугалах, тэр ч байтугай хөлдөөсөн хоолойг гэсгээхэд ашигладаг.
Categories
industrial-brands mn powerscreen mn

Powerscreen – Бутлуур – Premeirtrak 400

Ерөнхий мэдээлэлs: 

Хөдөлгүүрийн хүчин чадал (кВт/морины хүч)194/260
Хөдөлгүүрийн загварCAT C9
Түлшний савны багтаамж (л)450
Хүчин чадал (тн/цаг)400
Дээд хурд (км/ц)2.4
Тээвэрлэлтийн Өндөр/Урт/Өргөн мм3400/15020/2800
Ашиглалтын Өндөр/Урт/Өргөн мм4130/14660/4330
Жин (кг)46300
Categories
industrial-brands mn powerscreen mn

Бутлуур – Powerscreen 1000 Maxtrak

Ерөнхий мэдээлэлs: 

Хөдөлгүүрийн хүчин чадал (кВт/морины хүч)242/325
Хөдөлгүүрийн загварCAT C9
Түлшний савны багтаамж (л)650
Тоног төхөөрөмжийн хүчин чадал (тн/цаг)230
Дээд хурд (км/ц)2.4
Тээвэрлэлтийн Өндөр/Урт/Өргөн мм3460/14600/2800
Ашиглалтын Өндөр/Урт/Өргөн мм4100/14600/2800
Жин (кг)30440
Categories
industrial-brands mn powerscreen mn

Powerscreen – Chieftain 2100

Ерөнхий мэдээлэлs: 

Хөдөлгүүрийн хүчин чадал (кВт/морины хүч)97/130
Хөдөлгүүрийн загварCAT 4.4
Түлшний савны багтаамж (л)336
Тоног төхөөрөмжийн хүчин чадал (тн/цаг)600
Дээд хурд (км/ц)2.4
Тээвэрлэлтийн Өндөр/Урт/Өргөн мм3470/19060/3000
Ашиглалтын Өндөр/Урт/Өргөн мм6290/19470/18300
Жин (кг)37400
Categories
industrial-brands mn powerscreen mn

Powerscreen-Шигшүүр-Chieftain 1700

Ерөнхий мэдээлэлs: 

Хөдөлгүүрийн хүчин чадал (кВт/морины хүч)77/110
Хөдөлгүүрийн загварCAT 4.4
Түлшний савны багтаамж (л)336
Тоног төхөөрөмжийн хүчин чадал (тн/цаг)500
Дээд хурд (км/ц)2.4
Тээвэрлэлтийн Өндөр/Урт/Өргөн мм3500/16530/3000
Ашиглалтын Өндөр/Урт/Өргөн мм5890/17220/17320
Жин (кг)29800
Categories
Service & maintentance

Аккумлятор шалгах, солих

Автомашины аккумлятор нь таны автомашины олон чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн эрчим хүчний эх үүсвэр юм. Та цаг хугацаа болон мөнгөө хэмнэхийн тулд автомашины аккумляторын үзлэг, үйлчилгээг тогтмол хийж байх ёстойг санаарай.

Categories
Service & maintentance

Webasto суурилуулалт

Webasto бол зогсоолын халаагуурын анхдагч бөгөөд дэлхийн зах зээлд тэргүүлэгч юм. Бид автомашины халаалтын шийдлүүдийг боловсруулж, үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүний багцад дизель болон бензин хөдөлгүүртэй автомашины хувилбарууд багтсан байдаг. Webasto-ийн зогсоолын халаагуур нь хамгийн богино хугацаанд автомашины цонхны цана, мөс, цасыг арилгаж дахин цантахаас сэргийлж, автомашины салонд таатай температурыг бий болгодог.