Categories
News mn

FORD-ООР ЯЛГАР | FORD KUGA

Ford KUGA автомашиныг Америк технологийг Европ стандартад нийцүүлж Испани улсад үйлдвэрлэдэг бөгөөд орчин үеийн автомашин сонирхогчдын хэрэгцээнд бүрэн тохирох халдаг жолооны хүрд, суудлууд, ялтсан халаагууртай салхины шил, халдаг толь, гэнэтийн ослоос сэргийлсэн автомат зогсолтын систем, өндөр чанарын дуугаралтын систем гэх мэт бүхий л технологиудыг тав тух, аюулгүй байдлын хамтаар өөртөө шингээж өгсөн Европт борлуулалтаараа тэргүүлэгч автомашинуудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд жолооч болон автомашины уялдаа холбоо, жолоочид туслах удирдлагын систем, зарим хэрэгцээт үйлдлүүд автоматаар ажилладаг технологи улам бүр түгээмэл болж байгаа билээ. Бусад тээврийн хэрэгсэл, замын тэмдэглэгээ, машины урд тулгарч болзошгүй гэнэтийн саадыг илрүүлж, хариу үйлдэл үзүүлэх замаар жолоочид ирэх ачааллыг багасгахад зориулагдсан технологи нь жолоочийг гэнэтийн ослын стресс, санаа зовнилгүй болгоход тусалдаг. Euro NCAP буюу Европын шинэ автомашины үнэлгээний шинжээчдийн жолоочид туслах системийн зэрэглэлээр Ford KUGA нь C-сегментийн SUV ангиллын автомашинуудаас хамгийн түрүүнд 5 од авсан байна.

Ford KUGA нь урдах машинаас аюулгүй зайд жолоодох, эгнээгээ баримтлах, хурдыг зохих хэмжээнд тохируулахад автоматаар туслах технологитой юм. Тус технологи нь урд талын замыг хянахын тулд камер, радар ашигладаг бөгөөд ашиглахад энгийн, ойлгомжтой байхаар бүтээгдсэн.

MSM Automotive үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ford KUGA автомашины туршилтын жолоодлого хийн, туршиж үзээрэй. Ford KUGA автомашины дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9911 8368, 9910 6507, 9905 0260 дугаараас аваарай.

Categories
News mn

“МСМ ГРУПП” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ЦССҮТ-Д ЦУСАА ХАНДИВЛАЛАА

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-тэй хамтран цусны донорын өдрийг зохион байгуулж, хамт олноороо цусаа хандивлан цусаа өгөх чухал хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажиллалаа.

Тус цус цуглуулах арга хэмжээгээр нийт 60 гаруй ажилтан цусны донорын эгнээнд нэгдэж, цусаа өгсөн бөгөөд цугласан нийт цус, цусан бүтээгдэхүүн нь 190 гаруй хүнд нэн шаардлагатай сийвэн, улаан эс, ялтаст эхийн цусан бүтээгдэхүүн болж хүрэх юм.

“МСМ Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ. 

Categories
News mn

BE HUMAN | “МСМ ГРУПП” ХХК БОЛОН SHAMBALA2056 ТӨСЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Shambala2056 төслөөс хэрэгжүүлж буй “BE HUMAN” буюу “Байгальд Хайртай Хүн Бай” аяныг 2021 оноос эхлэн урт хугацаанд дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд хөрсний доройтол, цөлжилтөд өртсөн бүс нутаг болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт тарьж ургуулж буй ой модод 286 мод тарьж, мөн Улаанбаатар хотын Улиастайн эцэс орчмын байршилд 286 мод тарих буюу нийт 572 модыг тарьж ургуулан, тордолт арчилгааг дэмжин ажиллаж байгаа юм.

Үүний хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт ургаж буй “BE HUMAN” лэнд-арт буюу тарьсан модоор хийсэн бичиглэлийн “А” хэсэгт “МСМ Групп” ХХК-ийн нийт 286 мод ургаж байна. Эдгээр тарьсан моддын үр дүнд 2022 оны байдлаар нийт 1,3 сая гаруй кг нүүрсхүчлийн давхар ислийг боловсруулж, 2,1 сая гаруй кг хүчил төрөгчийг ялгаруулан, 7,2 сая гаруй кг биомассыг үүсгэсэн буюу хөрсний бүтцийг сайжруулж байна.   

“МСМ Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ. 

Categories
News mn

БАРИЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗӨВ СОНГОХ 7 ЗӨВЛӨГӨӨ ХЭМЖЭЭ БА ТӨРӨЛ

  1. ХЭМЖЭЭ БА ТӨРӨЛ

Та тоног төхөөрөмжөө худалдан авахаас өмнө барилгын ажлын цар хүрээгээ тодорхойлоорой. Экскаватор, ачигч зэрэг барилгын машинууд нь том ажлыг гүйцэтгэхэд хамгийн төгс хослол болдог. Сүүлийн үеийн шинэ загварын машин, тоног төхөөрөмжүүд нь хэмжээний олон сонголттой байдаг тул та бага зайд ч ажилласан ижил үр дүн гаргах боломжтой.

  1. ОЛОН ҮЙЛДЭЛТ БАЙДАЛ

Нэгээс олон функцийг санал болгодог машинуудыг сонгох хэрэгтэй. Хөрвүүлэх боломжтой буюу олон үйлдэлт төхөөрөмж нь таны хамгийн сайн сонголт тул та ийм тоног төхөөрөмжийг аль болох олон төрлийн ажилд ашиглах боломжтой.

  1. НИЙЛҮҮЛЭГДСЭН УЛС БА СЭЛБЭГ ЭД АНГИУДЫН БЭЛЭН БАЙДАЛ

Тоног төхөөрөмжийн гарал үүсэл нь таны сэлбэг, эд ангиудыг солих явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаадын зарим брэндүүдийн солих эд ангиудыг тээвэрлэхэд удаан хугацаа шаардагддаг бөгөөд энэ нь таны барилгын ажлын хугацааг хойш нь татаж болзошгүй юм.

  1. ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ БА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХҮРЭЛЦЭЭ 

Хуучин загварууд нь шинэ загваруудаас хямд үнэтэй байдаг ч ирээдүйд засвар хийх мэргэжилтнүүдийн олдоц нь хүндрэлтэй байх тохиолдол байдаг. 

  1. ХЯЛБАР АЖИЛЛАГААНД ТОХИРОМЖТОЙ БАЙДАЛ

Тусгай тоног төхөөрөмж нь нарийвчилсан илүү сайн гүйцэтгэлтэй байж болох ч хэрэв ашиглахад хэцүү ойлгомжгүй байвал тусгай давуу тал нь тийм ч хэрэг болохгүй юм. Иймээс тоног төхөөрөмжийн операторуудад хялбархан ашиглаж болох тоног төхөөрөмжийг сонгох нь зүйтэй юм.

  1. МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ

Аливаа техник, тоног төхөөрөмжийг сонгохдоо тухайн тоног төхөөрөмжийн борлуулагч нь давхар мэргэжлийн сургалт, заавар зөвлөгөө өгдөг эсэхийг нягталж сонгох хэрэгтэй юм. Учир нь ашиглах заавар зөвлөгөө, мэргэжлийн сургалтыг авснаар танай баг техник, тоног төхөөрөмжөө зөв ашиглах, болзошгүй осол эрсдэлээс сэргийлэх юм.

  1. ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ

Барилгын машинууд нь операторуудын хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд бүтээгдсэн болохоос тэдэнд илүү ажил нэмэх ёсгүй юм. Тиймээс ашиглахад хялбар, тав тухтай тоног төхөөрөмжийг сонгосноор операторуудын үр бүтээмж нэмэгдэх юм.

МСМ Индастриал нь барилгын бүхий л төрлийн ажилд зориулсан хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг. МСМ Индастриалын нийлүүлдэг SANY брэнд нь олон төрлийн барилгын машин, эд анги, үйлчилгээтэй бөгөөд бид хуучин машинуудыг мөн хямд үнээр санал болгож байна. Та SANY брэндийн тоног төхөөрөмжүүд болон МСМ Индастриалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.

Categories
News mn

ВИСКИНИЙ ТӨРЛҮҮД ЯМАР ЯЛГААТАЙ БАЙДАГ ВЭ?

ВИСКИНИЙ НЭРШИЛ, ГАРАЛ ҮҮСЭЛ

Виски буюу whisk(e)y гэх үг нь Ирланд Gaelic хэлний “uisce” гэх үгний англичлагдсан хувилбар юм. “Uisce” нь “ус”, “beatha” нь “амьдрал” гэсэн утгатай ба “uisce beatha” буюу “амьдралын ус” гэсэн энэ үгийг “иш-ка баа-ха” хэмээн дууддаг байна. Харин шотландууд “uisge beatha” хэмээн дууддаг. Англи хэлнээ вискиг whisky, whiskey хэмээн хоёр өөр маягаар бичдэг нь тухайн  вискиний ямар улсаас гарал үүсэлтэйг илтгэдэг.

Вискиг аль орноос гарал үүсэлтэйг нь таних хялбар арга:

  • Нэрд нь “e” үсэг орсон улсууд (жишээ нь, АНУ ,Ирланд) нь Whiskey гэж бичнэ.
  • Нэрд нь “e” үсэг ороогүй улсууд (жишээ нь, Шотланд, Канад, Япон) нь Whisky хэмээн бичдэг.

15-р зуунд Ирландын гэлэн нар дорнодоос нэрэх арга техникийг сурснаар вискиг анх хийж байжээ. Сүм хийдүүд нэрэх аргыг салхин цэцэг болон бусад халдварт өвчнийг анагаах эм зорилгоор “амьдралын ус”-ыг бий болгосон гэдэг. Тухайн үед тэд вискиг модон торхонд дарах нь илүү амттай болдог гэдгийг нээн илрүүлээгүй байв. Хатуу амттай, шинэхэн дарсан, шингэрүүлээгүй тус анхны нэрмэлийг ихэвчлэн шууд ууж хэрэглэдэг тул гэлэн, тариачид амтыг нь дарах зорилгоор зөгийн бал, ургамал, жимс жимсгэнэ, халуун ногоо, ургамлын гарал бүхий бусад орцуудыг хийж, илүү зөөлөн, уухад тохиромжтой болгосноор нь бидний мэдэх  вискиний амт үүсжээ.

ВИСКИГ ЮУГААР ХИЙДЭГ ВЭ?

Виски нь үр тариа, исгэгч, ус, болон хугацаа (модон торхонд дарах хугацаа) гэсэн дөрвөн үндсэн орцноос бүрддэг.

Виски хийхэд ашигладаг хамгийн түгээмэл үр тариа бол арвай, эрдэнэ шиш, хөх тариа болон улаан буудай бөгөөд ихэнх тохиолдолд  вискиний суурь орц буюу дийлэнх хувийг нь арвай эсвэл эрдэнэ шишээр хийдэг.

Түүхий үр тарианаас элсэн чихрийн найрлагыг салган авч исгэн, исгэсэн үр тариагаа нэрэх замаар вискиг гарган авдаг. Дараа нь модон торхонд дарах бөгөөд энэ нь  вискиний үндсэн шаргал өнгийг гаргах бөгөөд хамгийн багадаа 40%-ийн спиртийн агууламжтай байна. Бидний мэдэх олон төрлийн виски нь холих процесс, ашигласан үр тарианы төрөл, дарах үйл явц зэргээс шалтгаалан олон төрлийн байдаг. Виски брэндүүд нь өөрийн гэсэн өвөрмөц амттай байх боловч ерөнхийдөө хатуу, карамель, ааглаг, чихэрлэг, хуурсан амт гололдог.

БУРБОН ВИСКИ

АНУ-ын хууль зохицуулалтын дагуу аливаа вискиг Бурбон гэж үзэхийн тулд дараах таван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг. Үүнд: зөвхөн АНУ-д үйлдвэрлэгдсэн байх, суурь орц нь дор хаяж 51% эрдэнэ шишээр хийсэн байх, хамгийн багадаа 160 proof буюу 80% -иас доошгүй нэрмэл орсон байх, зөвхөн шинэ, зориулалтын аргаар түлж доторлосон модон торхонд хийхдээ тухайн нэрмэл нь 125 proof буюу 60% -иас доошгүй нэрмэл байх зэрэг шалгууртай байдаг.

Торхонд дарахад ямар нэг тусгай шаардлага байхгүй бөгөөд мөн заавал Кентаки мужид хийх шаардлагагүй байдаг ч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Бурбон вискиг “Кентаки Бурбон” болгох бол модон торхонд 1 жил дарсан байх шаардлагатай.
  • Бурбон вискиг “Straight Bourbon” болгох бол модон торхонд дор хаяж 2 жил дарсан байх шаардлагатай.

ТЕННЕССИ ВИСКИ БОЛОН ХӨХ ТАРИАНЫ ВИСКИ

Теннесси виски нь бурбон виски байх таван шаардлагыг хангадаг ба техникийн хувьд “бурбон” ангилалд багтдаг боловч гол 2 ялгаа нь зөвхөн Теннесси мужид тусгайлан үйлдвэрлэсэн байх бөгөөд ” Lincoln County Process” нэрэх аргаар хийсэн байх ёстой буюу виски нь торхонд хийхээсээ өмнө чихрийн агч модны нүүрсээр давхар шүүсэн байх шаардлагатай байдаг.

Суурь орц нь хамгийн багадаа 51% хөх тариагаар хийсэн бол хөх тарианы виски төрөлд орох ба үлдсэн хувь нь эрдэнэ шиш ашигласан байж болдог. Хөх тарианы виски нь илүү хуурай бөгөөд өөрийн амт, ноотууд нь хурц мэдрэгддэг.

НЭГ АМУУНЫ ВИСКИ

Нэг амууны виски нь зөвхөн нэг төрлийн амуу үр тариаг (ихэвчлэн арвай) ашигладаг бөгөөд зөвхөн нэг л нэрэх үйлдвэрээс гардаг. Эцсийн бүтээгдэхүүн болох лонх нь харин өөр өөр торхноос авсан вискиг нэгтгэж болно. Гол шаардлага нь 100% арвайгаар хийсэн байх ёстой бөгөөд Pot Still аргаар 2-оос доошгүй удаа шүүж, царс модон торхонд дор хаяж 3 жил дарсан байх бөгөөд хамгийн багадаа 40%-ийн спиртийн агууламжтай байх ёстой. Нэг амууны виски нь царс модлог, хуурсан үр тарианы амт голлож, карамель, ваниль, жимс эсвэл самар ч амтагддаг. Нэг амууны виски нь эдгээр амт чанарыг гайхалтай нэгтгэж, амтыг зөөлрүүлдэг тул уухад маш зөөлөн байдаг. 

ХОЛИМОГ ВИСКИ

Холимог виски гэдэг нь хоёр ба түүнээс дээш төрлийн вискиг хольж эцсийн бүтээгдэхүүн гарсныг хэлнэ. Холимог вискиг тодорхойлох шалгуур нь улс орон бүрээс хамааран өөр өөр байдаг ч ихэвчлэн холимог виски нь ямар нэг амт багатай, хямд зардлаар үйлдвэрлэсэн суурь “үндсэн виски” дээр, илүү чанартай бөгөөд өндөр зардлаар үйлдвэрлэсэн, илүү үнэтэй нэмэлт буюу “амттай виски”-тэй холин бий болгодог.

Шотландад холимог вискиг Blended Malt, Blended Grain болон Blended Scotch Whisky гэсэн гурван төрлөөр ангилдаг. Blended Malt нь хоёр ба түүнээс дээш өөр өөр нэрэх үйлдвэрүүдийн нэг амууны виски хольсныг хэлдэг. Blended Grain нь хоёр ба түүнээс дээш нэрэх үйлдвэрт нэрэгдсэн нэг л үр тариагаар хийсэн виски холихыг хэлнэ. Blended Scotch Whisky гэдэг нь нэг нэрэх үйлдвэрийн нэг амууны вискиг өөр нэрэх үйлдвэрийн нэг үр тарианы вискитэй холихыг хэлдэг. Blended Scotch вискиний хувьд “суурь виски” нь ихэвчлэн үр тарианы виски, байх бөгөөд туслах “амттай виски” нь ихэвчлэн соёолжийн виски байдаг. 

Sour” шингэн хүнсний их дэлгүүр
Цагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.
Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.

Categories
News mn

“МСМ ГРУПП” ХХК-ААС ГАР УРЛАЛЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЦАХИЛГААН БАГАЖУУДЫГ ХАНДИВЛАЛАА

“МСМ Групп” ХХК-аас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежид Германы дэлхийд нэртэй Proxxon брэндийн нарийн мэргэжлийн цахилгаан багаж болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг хандивлалаа.

Тус коллеж нь Монгол улсад үндэсний өв соёл шингээсэн, уламжлалт аргыг орчин үеийн арга барилтай хослуулан хүүхэлдэйн урлалын чиглэлээр сургалт явуулдаг цорын ганц коллеж юм. Тодруулбал, 14-18 насандаа уран сийлбэр хийж, үндэсний хэв маягтай бүтээлүүдийг туурвидаг тэдэнд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж хүртээмжгүйн улмаас олон эрсдэл хүндрэл гардаг байна. 

“МСМ Групп” ХХК-аас эдгээр эрсдэлүүдийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, шинэ шинэлэг технологи бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй ажиллах, суралцагч бүрд хүртээмжийг сайжруулах зорилгоор тус ангийг сонгон дээрх тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа юм.

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд эдгээр нь бидний нийгмийн хариуцлагын зорилго юм. 

Categories
News mn

FORD MONGOLIA АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ШИЛДЭГ БОРЛУУЛАГЧААР ТОДОРЛОО

FORD APDM буюу Ази, Номхон далайн бүсийн борлуулагчдын хурал 2023 оны 03-р сарын 14-17-ны өдрүүдэд Тайланд улсын Паттаяа хотод амжилттай болж өнгөрлөө. Тайланд улсад Ford Motor компанийн салбар үйлдвэр байрладаг бөгөөд дэлхийд хамгийн өндөр эрэлт бүхий Ford Ranger, Ford Everest, Ford Ranger Raptor загварын автомашинуудыг үйлдвэрлэдэг юм. 

Камбож, Непал, Хонгконг, Энэтхэг зэрэг нийт 21 орны 80 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон энэхүү арга хэмжээнд Ford Mongolia-ийн зүгээс Гүйцэтгэх захирал Марк Габел, борлуулалтын дараах засвар үйлчилгээний хэлтсийн захирал болон борлуулалт, маркетинг хариуцсан нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

2022 оны борлуулалтын гүйцэтгэл, засвар үйлчилгээний үнэлгээний хувьд бид бусад зах зээлээс ялгарч “Шилдэг борлуулагч” болон “Шилдэг засвар үйлчилгээ үзүүлэгч” шагналуудыг хамтад нь хүртсэнийг үүгээр харилцагчдадаа хүргэж байгаадаа таатай байна. Бид цаашид илүү их хичээж автомашин нийлүүлэх, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрийн баталгаат сэлбэг хэрэгслээр ханган ажиллах болно.

МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ford автомашинуудын туршилтын жолоодлого хийж үзээрэй. Ford автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9911 8368, 9910 6507, 9905 0260 дугаараас аваарай.

Categories
News mn

МСМ ГРУППИЙН АЖИЛТНУУД КОФЕ УУХДАА ХАЯГДАЛ ГАРГАДАГГҮЙ

Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бид дотооддоо ажилтнуудаа хамруулан компанийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулж, ангилан ялгасан хаягдлыг дахин боловсруулах “Zero Waste” санаачилгыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид хог хаягдлаа дахин боловсруулах энгийн хаягдал (гялгар уут, шил, лааз, хуванцар, цаас), дахин боловсруулах үйлдвэрлэлийн тусгай хаягдал (дугуй, батерей, химийн хуванцар канистр, химийн бодисын шуудай, тос масло г.м.), био хаягдал (кофены шаар, хүнсний хаягдал) гэсэн үндсэн 3 төрлөөр ангилан дахин боловсруулагч компаниудад нийлүүлэн ажиллаж байна. 

Санаачилгын хүрээнд 2023 оны I улирлын байдлаар нийт 2 тонн цаас, 50кг хуванцар сав болон шил, 200кг гялгар уут, 1,2 тонн төмөр боошиг, 2,500л тос масло, 20кг батерей болон бусад хаягдлуудыг дахин боловсруулалтын “Эко Орчин” ХХК, “Пластик дизайн өнгө нэм” ХХК, “Түмэн Эгшиг” ХХК, “Цэцүүх” ХХК, “Хай би ойл” ХХК, “Мөөжиг Органик” ХХК, “Лоужистон” ХХК зэрэг компаниудад нийлүүлэн, дахин боловсруулсан хаягдлаар цаасан хайрцаг, хөрсний бохирдлоос хамгаалах нүхэн жорлонгийн доторлогоо, зам хучих материал зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа юм. 

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд эдгээр нь бидний нийгмийн хариуцлагын зорилго юм. 

Categories
News mn

ТАРИАЛАНГИЙН УЛИРАЛД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БЭЛТГЭЛИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Хаврын улирал болж харилцагч та тариалалтын ажилдаа бэлтгэж байгаа бол ажил эхлэхээс өмнө тариалах тоног төхөөрөмжөө шалгаж, засвар үйлчилгээг нь хийж хэвшээрэй. Тоног төхөөрөмж нь байнгын ашиглалт, тэр ч байтугай удаан хугацааны хадгалалтаас болж цаг хугацааны явцад эвдрэл гэмтэл гарах эрсдэлтэй байдаг тул бэлтгэл ажил чухал юм. Бэлтгэл сайн хангагдаагүйн улмаас үр тариалалтын явц муу байх эрсдэлтэй юм. Үрлэгч машины засвар үйлчилгээг оновчтой хийх дараах энгийн зөвлөмжүүдийг танд хүргэж байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЦЭВЭРЛЭХ

Та тариалалтын ажилд ашиглахаасаа өмнө үрлэгч машиныг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг цэвэрлэхдээ тоолуурын бүрэлдэхүүн хэсгүүдийг орхигдуулж болохгүй юм. Хэрэв эдгээр эд ангиудад шороо орж, бөглөрсөн бол үр тариалалтад сөргөөр нөлөөлнө. Үүнээс болж тариалангийн талбайн зарим хэсэг хоосон үлдэх аюултай юм. Үрлэгчийн жигд хөдөлгөөнийг хангахын тулд нэгжийн бүсийг мөн сайн цэвэрлэх хэрэгтэй.

ҮРЛЭГЧИЙН ДИСКЭН ИР БОЛОН ҮРИЙН ХОШУУГ СОЛИХ

Дискэн ир болон үрлэгчийн хошуу нь үр суулгах ба шуудуу үүсгэх зориулалттай тул тариалалтын үрлэгээний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэв тэдгээр нь гэмтсэн бол ховил үүсгэхэд бэрхшээлтэй байх юм. Тиймээс хэрэглэхээс өмнө тэдгээрийг сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв ир нь элэгдэж богиноссон байвал солих цаг нь болжээ. Та өөрийн тоног төхөөрөмж болон ашиглах зориулалтад тохирсон сайн ир худалдаж аваарай.

ҮР СУУЛГАХ ГҮН

Тариалалтад үр суулгах гүн нь маш чухал зүйл юм. Хэрэв үр суулгах гүн нь оновчгүй бол ургацын хэвийн явц алдагдаж, ургац гаралт багасах эрсдэлтэй юм. Тиймээс хөрсний гүнийг тохируулдаг эд ангиудыг бүрэн бүтэн байдлыг шалгахыг зөвлөж байна. Жишээлбэл, тариалах нэгж нь хангалттай жинтэй байх ёстой. Мөн гүний дугуйнуудын угаагчийг сольж, шаардлагатай бол дугуйны гарыг солих замаар засвар үйлчилгээг хийгээрэй. 

СУЛ ХЭСГҮҮДИЙГ ЧАНГАЛАХ

Тариалалтын ачааллаас шалтгаалан үрлэгч машины эд ангиуд элэгддэг. Түүнчлэн, удаан хугацааны хадгалалтаас болж зарим хэсэг нь суларсан байх магадлалтай юм. Тиймээс та машин механизмыг шалгаж, үүссэн аливаа гажгийг илрүүлэхэд нухацтай цаг зарцуулаарай. Тухайлбал, үрлэгч хоолой ба хамгаалалт, чангалагч, эгнээ цэвэрлэгч, дугуйг чангалах хэрэгтэй. Энэ нь тарих явцын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулна.

Тариалах машин, тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг John Deere Mongoliа Facebook хуудас болон 7718 1111 дугаараас аваарай.

Categories
News mn

7 tips in choosing the right construction equipment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam sapien purus, ultricies quis est dapibus, mollis pharetra eros. Nulla quis nulla elementum, aliquet lacus vitae, aliquam elit. Sed eu augue auctor, tincidunt leo convallis, sollicitudin ipsum. Aenean sodales scelerisque risus quis tristique. Ut lacinia tortor nec velit gravida, eu ornare quam hendrerit. Duis eu felis sed dui feugiat cursus. Phasellus nibh massa, consequat id pretium at, posuere non lacus.

Proin vitae felis non ipsum dignissim imperdiet sit amet in nisi. Proin ac odio eget augue imperdiet placerat. Vestibulum imperdiet ligula id nulla porta, at convallis sem hendrerit. Etiam scelerisque tellus quis libero finibus lacinia. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas. Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos. Maecenas lobortis, libero nec convallis ullamcorper, sapien mauris tempus odio, et aliquet nisi augue id velit.

Nam lacinia consequat leo id tincidunt. Sed molestie, diam id ullamcorper ullamcorper, nibh tellus sodales arcu, non euismod purus enim nec tellus. Nulla facilisi. Praesent placerat fermentum ipsum, ac faucibus tortor euismod ac. Sed ex tortor, volutpat non tortor sit amet, cursus finibus est. Donec ut metus ac arcu efficitur aliquam sit amet et purus. Nam congue, orci nec tempor tempor, odio mauris laoreet orci, sed vestibulum turpis nisi nec sapien. Vestibulum risus metus, efficitur eget posuere a, luctus eu dolor. Nulla facilisi. Duis volutpat pulvinar ex non maximus. Curabitur placerat urna nunc, in ullamcorper velit vulputate a.