Categories
News mn

МСМ Групп үйлдвэрийн тусгай хаягдлыг ангилж, устгалд оруулах ба дахин боловсруулж байна

Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд компанийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулж, ангилан ялгасан хаягдлыг дахин боловсруулах “Zero Waste” санаачилгыг хэрэгжүүлэн 2023 онд бид 9,1 тонн шуудай, 3,3 тонн төмөр боошиг, 186кг хуванцар канистр, хагас тонн гялгар уут, 27кг батарей, 6000л тос, масло болон бусад хог хаягдлуудыг дахин боловсруулах компаниудад нийлүүллээ.

МСМ Групп байгаль орчин, хог хаягдлын менежментийн сургалтад дотооддоо нийт ажилтнуудаа хамруулж, дахин боловсруулах боломжтой бүхий л хаягдал болон үйлдвэрийн тусгай хаягдлуудыг хөрсний бохирдол үүсгэхгүй устгалд орууллаа.

“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг чиглэлүүдээр нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.

Categories
News mn

НЭГ МСМ | Ажилтны сэтгэл ханамж бидний үнэт зүйл

Ажилтны сэтгэл ханамж болон харилцагчийн сэтгэл ханамж нь шууд холбоотой байдаг билээ. МСМ Групп нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтыг оны гол зорилтуудын нэгээр тодорхойлон ажилласнаар 2023 онд өөрсдийн 25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ажилтан болон харилцагчийн сэтгэл ханамжуудын үзүүлэлтүүдийг гаргалаа. Бид ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн юм.

Багийн хамтын ажиллагаа – МСМ Групп нь МСМ Автомотив, МСМ Индастриал, МСМ Бетастар гээд төрөлжсөн салбар, бүс нутгуудад үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ. Иймд эдгээр салбаруудын хамтын ажиллагааг дэмжихэд бүх нийтийг хамарсан байгууллагын үйл ажиллагаанууд чухал байдаг ба бид МСМ Наадам, quiz night, спортын наадам, шинэ жилийн үдэш зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Хамтын ажиллагаа нь бидний эрхэм зүйлсийн нэг билээ.

Нийт ажилтны хурал – Ажилтнууддаа нээлттэй харилцаа холбоо, мэдээлэл хүргэх нь аливаа байгууллагын тогтвортой хөгжлийн гол үндэс сууриудын нэг байдаг. Бид энэ зарчмын хүрээнд улирал бүр нийт ажилтны хурлыг зохион байгуулж, үйл ажиллагааны гүйцэтгэл, ололт амжилтууд, тулгарч буй бэрхшээл, алсын хараа зэрэг бүхий л мэдээллийг хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Хурлаар ажилтнууд ТУЗ, удирдах багт нээлттэй хандан бүхий л асуултдаа хариу авах боломжтой.

Ажилтны хөгжил – Бид ажилтнуудаа байгууллагадаа тогтмол хөгжин, шинэ ур чадварт суралцаж, өөрийн цар хүрээг тэлэхэд үргэлж дэмждэг билээ. Мөн бид ажилтан хоорондын 360 манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, бие биеэсээ суралцаж хөгжүүлэх санаачилгыг дэмжин ажиллалаа. Тогтмол сайжруулан хөгжих нь бидний эрхэм зүйлсийн нэг юм.

Талархал – Бид ажилтнуудынхаа өдөр тутам компанийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, шагнаж, тэдний амжилтыг ажилтнуудтайгаа хуваалцдаг билээ. Ажилтнуудаа үнэлэн, тэдэнд талархах нь бидний эрхэмлэдэг зүйлүүдийн нэг юм.

Урамшуулал – Бид ажилтнуудын урамшууллын дүнг тогтмол салбарын шилдэг жишиг болон инфляцтай уялдуулдаг ба гүйцэтгэлд суурилсан шударга тогтолцоог баримталдаг билээ.

МСМ Группэд ажилласнаар дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ажиллахаас гадна мөн нээлттэй харилцаа холбоо, тогтмол хөгжиж, өөрийн цар хүрээгээ тэлэх боломжтой багийн нэг болон ажиллах боломжтой.

Categories
News mn

2024 ОНЫГ МСМ ГРУППИЙН АЖИЛТНУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ЖИЛ БОЛГОЛОО.

Сэтгэл зүйн эрүүл мэнд биеийн эрүүл мэнд шиг чухал байдаг. Тиймээс МСМ Групп 2024 оныг ажилтнуудынхаа сэтгэлзүйнэрүүлмэндэд анхаарах жил болгож 2 удаагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй авч, сургалтад хамрагдаж, сэтгэл зүйн талаар мэдээллүүдийг тогтмол авах юм.

Уг ажлуудын хүрээнд 1-р сард сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хэрхэн хадгалах, сэтгэл зүйгээ таньж мэдэх талаарх сургалтыг Сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн төвийн Захирал Д.Цогзолмаа “Хувь хүний сэтгэл зүйн тэнцвэртэй байдал” сэдвээр орлоо.

Categories
News mn

МСМ ГРУПП “ИД ШИДИЙН УУТ” АЯНД НЭГДЛЭЭ

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах олон төсөл санаачилгуудыг хэрэгжүүлдэг Лантуун ДОХИО ТББ-аас жил бүр шинэ жилээр “ИД ШИДИЙН УУТ 2023” аяныг хэрэгжүүлж байгаа билээ.


МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “ИД ШИДИЙН УУТ 2023” ид шидийг бүтээх аянд нэгдэж, хандив илгээлээ. Ид шидийн бэлгийн уутанд 3000 ширхэг Ocean Spray ундааг хандивласан бөгөөд мөнгөн хандив өгч, бэлгийг машинаар түгээхэд оролцохоор боллоо.


Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтад хамрагдлаа

МСМ Группийн ажилтнуудад сар бүр мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Monthly Speaker Talks” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.
11-р сарын “Monthly Speaker Talks” хөтөлбөрөөр хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй нийгмийн асуудал болон тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгох талаар сургалтыг ХНХЯ-ны мэргэжилтэн, Олон улсын сургагч багш Б.Болороо “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сэдвээр орлоо.
Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүн ямар байх бус тэдний нийгмийн оролцоог хязгаарлах, тусгаарлахаас үүдэж буй бэрхшээл бөгөөд эдгээр бэрхшээлийг бид хандлагаа өөрчилж, орчин нөхцөлөө сайжруулахад зорьсноор тэгш хүртээмжтэй нийгэм бүрдүүлж чадна.
Бидэнд маш үнэ цэнтэй ойлголт, мэдлэгийг олгосон Б.Болороод гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Categories
News mn Uncategorized

МСМ ГРУППИЙН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бид “НЭГ МСМ”-ийн үнэт зүйлс, соёлыг хамтдаа бий болгох зорилгоор нэгдсэн арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Манай байгууллагын соёлын нэг хэсэг болох нийт ажилтнуудын спортын наадмыг жилийн турш сагс, хөлбөмбөг, теннис, шатар, гар бөмбөг болон дартсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулан өндөрлөж байна.
Спортын наадмын сүүлчийн тэмцээн болох гар бөмбөг болон дартсын тэмцээнд нийт 8 эрэгтэй баг, 6 эмэгтэй баг оролцсон бөгөөд ажилтнууд спортын авьяас чадвараа харуулахаас гадна хамтын ажиллагаа, эв нэгдэл, тууштай байдлыг харуулж чадлаа.
“НЭГ МСМ” – БИДНИЙ ҮНЭТ ЧАНАР