Categories
News mn

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг World Masters Games 2025-т амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ

МСМ Группийн ажилтнуудын сайн дурын хөлбөмбөгийн баг болох MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь World Masters Games 2025 спортын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт нь багийн тууштай байдал, спортын ур чадварын төдийгүй ажилтны санаачилгыг дэмжих МСМ Группийн идэвхтэй дэмжлэгийн илэрхийлэл юм.

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь МСМ Групп болон Монгол улсын нэрийг олон улсын тэмцээнд гаргаж буй МСМ Группийн ажилтнуудыэ сайн дурын баг юм. Багийн дэлхийн түвшний энэхүү спортын наадамд оролцоход МСМ Группээс дэмжсэн нь ажилтны сайн дурын оролцоог дэмжих МСМ Группийн компанийн нийгмийн хариуцлагын зорилготой уялдаж буй юм.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг, дэлхийн хэмжээний нэр хүндтэй олон спортын төрөлт энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган сонирхогч тамирчдыг нэгтгэдэг. MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь туршлагатай өрсөлдөгч багуудтай тоглож, бүх тэмцээний туршид үлгэр жишээ спортын ёс зүй, багаар ажиллах чадвараа харуулж чадлаа.

Энэхүү амжилт нь МСМ Группийн ажилтнуудын оролцоог дэмжсэн, олон талт, нээлттэй байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тууштай бодлогын нэг илэрхийлэл юм. Сайн дурын үндсэн дээр ажиллаж буй хөлбөмбөгийн багийг дэмжсэнээр МСМ Групп нь ажилтнуудынхаа хөгжилд болон нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байна.

Нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
Аутомотив баннер Баннер

BYD SEALION 6

Categories
Daimler truck Fuso Брэнд Машинууд

Fuso Rosa

Хөдөлгүүр4,214cc, 4D33-6A
ХөтлөгчRWD
Морины хүч120м.х
Дээд хурд115км/ц
Суудлын тоо23+7 / 26 + 8
Түлшний багтаамж100л
Урт6,990мм / 7,730мм
Өргөн2,010мм
Өндөр2,630мм
Нийт жин5,600кг / 6,100кг
Тэнхлэг хоорондын зай3,995мм
Дугуй7.00R16-10PR
Categories
Аутомотив баннер Баннер

.

Categories
Daimler truck Mercedes-Benz Машинууд

Arocs 6×6 шасси

ЗориулалтАчааны болон аялалын зориулалтаар тоноглох боломжтой
Хөтлөгч6х6, хойд дан дугуйтай, урд хойд болон төвийн диффлок
Хөдөлгүүр476hp, Euro 3 Дизель
Хурдны хайрцагMercedes Power shift 3 автомат, Урагш 12, ухрах 4 шатлалт, давхар диск авцуулах холбоо
Бүх жин26тонн
ТормозХийн, EBS болон ABS
КабинL-Cab буюу ортой, суудал халж хөрнө, хөргөгч, цонхны хөшиг, кабины дулаан тусгаарлагч, Салхины шил болон Толь халаагч, Зорчигчийн урд хураагддаг тавцан, аэр кондишн, хийн сигнал, 12,7см камерын дэлгэц, ФМ радио
Categories
BYD Брэнд Машинууд Пикап

BYD SHARK

БаттерейBYD Blade battery, 29.58кв/ц
Хөдөлгүүр1.5л турбо бензин
ХөтлөгчБүх дугуй /AWD/
М.Х 429
Дээд хурд170 км/ц, 5.7 секунд / 100km/h
Бүтэн цэнэгээр800км (хосолмол горимд)
Цахилгаан зарцуулалт21.2 квц/100км
Урт (м)5.45м
Өргөн (м)1.97м
Өндөр (м)1.92м 
Цэвэр жин (кг)1,830кг
Тэнхлэг хоорондын зай  3.26м
Дугуйн хэмжээ265/65R18
Суудал2 эгнээ 5 суудал
Categories
News mn

Дэлхийн гүн рүү аялсан нь

Жюль Верний зохиолд дэлхийн төв рүү алхаж очих хэрэгтэй болдог. Харин Аззаяа Mercedes-Benz Arocs хүнд даацын машиныхаа 630 морины хүчийг түшиглэдэг. 28 настай бүсгүй дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойн газар доорх 1,300 метрийн гүнд “Road Train” хэмээх хүнд даацын, аварга автомашиныг жолоодон ажиллуулж байна.

Өглөө юү, шөнө үү гэдгийг Аззаяа аль хэдийн мартжээ. Гадна хасах хэмтэй байгаа нь түүнд бас л чухал биш. Учир нь тэр үргэлж байгалийн гэрэлгүй, харанхуй, жилийн турш 22 хэмийн тогтмол дулаантай орчинд ажилладаг. Тэрээр Өмнөговь дахь Оюу Толгойн зэсийн уурхайн 1,300 метрийн гүнд ажилладаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн огцом өсөлтийн ачаар Оюу Толгойн уурхай дэлхийн хамгийн томд тооцогдох уурхайнуудын нэгт багтах нь улам л ойртсоор.

Уурхайн бусад ажилтнууд тоос шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж, өдөр бүр 30,000 тонн, ирээдүйд бүр 95,000 тонн хүрэх хүдэр олборлож байхад, Аззаяа агааржуулалттай кабинд суун, гоёмсог маникюртай хуруугаараа 30 метр урт, 160 тонн ачаатай Mercedes-Benz Arocs-оо уран жолоодлогоор удирдана. Хоёр талдаа ердөө 50 см орчим зайтай тийм нарийн хонгилоор тээвэрлэлт үргэлжилнэ.

Mercedes-Benz Arocs: хурдны хязгаар 20 км/цаг

Уурхайн 200 км урт хонгилд хурдны дээд хязгаар 20 км/ц байна. Аззаяагийн Arocs-д энэ хурдны хязгаарыг электрон хяналтаар тохируулчихна. Гэсэн ч харанхуйд, зузаан тоосон дунд мөн зөвхөн уулзварууд дээр л гэрэлтэй энэ нарийн сүлжээнд аварга том машиныг жолоодно гэдэг хэний ч хийж чадах амар ажил биш юм. Урьдчилан харах чадвар, нарийн мэдрэмж, төгс төвлөрөл энэ бүхэнд хэрэгтэй.

Аззаяа бол “Дундад газрын охидын” нэг бөгөөд 1,300 метрийн гүн дэх уурхайн сүлжилдсэн замаар аварга том road train-ийг жолооддог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа эндхийн ганц эмэгтэй жолооч биш бөгөөд тэрээр онцгой тохиолдол биш харин нийтлэг дүр төрх юм. Уурхайн олборлолт эхэлснээс хойш хоёр жилийн дотор газрын гүнд дөрвөн road train ажиллаж байгаа ба удахгүй хорь гаруй болох төлөвтэй. Жолооч нарын ихэнх нь Аззаяа шиг эмэгтэйчүүд. Уурхайн бусад ажилтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо улам өсөх төлөвтэй. Тиймээс ч уурхайн булан тохой бүрд байрлуулсан зөөврийн суултуурын тал нь ягаан өнгөтэй харагдана. Улаанбаатар дахь МСМ компанид ягаанаар будаж бэлдсэн Arocs ч байгаа нь “Эмэгтэйчүүд уул уурхайд” хөтөлбөрийг сурталчилж буй хэрэг юм.

Ил уурхайн уурхайчидтай Аззаяаг дүрэмт хувцсаараа л ижил. Бусдаар тэрээр жолооны ард ч гэсэн дуулга, малтлагын гэрэлтэй, хиймэл уушги бүхий амь аврах төхөөрөмжөө бүсэлжээ.

Ердийн ачааны жолооч биш

Түүний ажлын хувцас энгийн ачааны жолооч шиг биш, түүний машин ч бас ердийн Arocs биш юм. Нийт 15 тэнхлэг, 56 дугуйтай Германы Вёрт хотын Mercedes-Benz үйлдвэрээс ирсэн уг машиныг уурхайн орчинд зориулан тусгайлан тоноглосон байна.

Гүний уурхайчдын тал нь эмэгтэйчүүд бөгөөд road train машины жолоочдын дунд энэ тоо бүр ч өндөр. Тиймээс “Эмэгтэйчүүд уул уурхайд” хэмээх уриатай ягаан ачааны машинууд уурхайгаар сүлжилдэнэ.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Уурхайд зориулагдсан аюулгүй байдал хангах радар, автомат гал унтраагч систем, кабин доторх агаар шүүлтүүр, нэмэлтээр бэхжүүлсэн рам, тоормосны нэмэлт бэхэлгээ гэх мэт бүгдийг нэмэлтээр суурилуулжээ. Германы замд нийт жин нь 41 тонн байхаар зохион бүтээсэн Arocs энд зургаа дахин хүнд ачааг зөөж байна. Энэ “Benz” хэмээх араатан 80 тонн хүдэр бүхий хоёр чиргүүлийг чирч яваа.

625 морины хүчтэй, 15.6 литрийн багтаамжтай, 3000Нм мушгих хүч бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр нь дөрвөн хөтлөгч тэнхлэгээр хөтлөгддөг ч багахан өгсүүр газарт ихээхэн хүчин чармайлт шаардана. Тиймээс ч хөдөлгүүр болон холхивчийг хэт халалтаас сэргийлэхийн тулд кабины ард аварга хөргүүр суурилуулжээ.

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.

Аззаяа машинаа явган хүний алхах хурдны хэмжээнд аажим аажмаар урагшлуулж, хүдрийг хоёр том ган тэвшинд жигд тараасны дараа 3 км-ийн тойрог замаар дараагийн агуулах руу явна. Тэндээс хүдэр аварга лифтээр дээш зөөгдөж, дуусашгүй мэт урт туузан дамжлагад ачигдан зөөвөрлөгдөнө. Ингээд бүх зүйл дахин эхэлнэ. Энэ процессыг нэг ээлжид 30 удаа давтдаг.

Төгсгөлгүй тойрог

20 жил барьсан энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 1,300 метрийн гүнд гурван минут тутамд нэг road train тойрог хийнэ. 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр, жилийн 52 долоо хоногт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хоёр тэсэлгээний үед, өглөө 5 ба орой 17 цагт түр зогсоно. Тиймээс газар дор бүрэн тоноглогдсон засварын газар, шатахуун түгээх станц ч байгуулжээ. Удахгүй жилд 35 сая тонн хүдэр олборлож, түүнийгээ боловсруулж, буталж, Хятад руу гаргана.

1 тонн хүдэрт 30 кг зэс, 30 грамм алт, бусад үнэт металлын хольц байдаг. Rio Tinto энэ олборлолтоороо цахилгаан автомашины эрэлтийг хангах зорилготой. Нэг цахилгаан машинд 80 кг зэс ордог нь уламжлалт автомашинаас дөрөв дахин их. Цахилгаан сүлжээ, нэг бүр нь 5 тонн зэс хэрэглэдэг салхин сэнсний хэрэгцээ өсөхийн хэрээр зэсийн эрэлт ч дагаад өсөж байна. Оюу Толгой жилд 500,000 тонн зэс гаргаж, өдөрт 16,400 цахилгаан машин эсвэл 1,600 салхин цахилгаан станцын хэрэгцээг хангах зорилготой.

Оюу Толгойн уурхайг хорь гаруй жил барьсан. Уурхайн ажил өглөөний 5 цагаас оройн 5 цаг хүртэл хоёр ээлжээр, өдөр шөнөгүй үргэлжилдэг.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа ажилдаа маш их төвлөрөх ёстой. Арын тэнхлэг зөв эргэж байгаа эсэхийг толиндоо шалган тун анхааралтайгаар машинаа жолоодох ч энэ нь нэг хэвийн давтагддаг ажил тул хааяа өөрийн эрхгүй ядарна. Дандаа шөнө, дандаа дулаан орчин түүнийг хүрээлнэ. Уг нь газар доор Wi-Fi байдаг ч Arocs-д нь радио байхгүй тул заримдаа дуулж өөрийгөө сэргээнэ.

Ачааны машины романс биш

Мэдээж энэ бүхэн холын замын жолоочийн романтик түүх шиг биш ч Хятад эсвэл Оросоос хуучин машинаар зэсийн хүдэр тээвэрлэж ирдэг холын замын жолооч нартай Аззаяа солигдохыг хүсдэггүй. Учир нь түүний ажил өглөө эхэлсэн газраа л дуусдаг мөн тэр зундаа 40 хэмийн халуунд хөлөрч, өвөлдөө -30 хэмийн хүйтэнд даардаггүй, үргэлж л 22 хэмийн дулаан орчинд ажилладаг. Түүнчлэн газар дээрх жолооч нараас хоёр дахин их цалинтай. Тэгээд ч Жюль Верн шиг дэлхийн төв рүү аялж буй мэт, эсвэл Дундад газрын хоббитууд шиг мэдрэмж төрөх нь ч бас бий.

Эх сурвалж: www.autobild.de

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд Wings for Life by Red Bull олон улсын хандивын гүйлтэд оролцлоо

MСМ Группийн ажилтнууд анх удаа Red Bull-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын “Wings for Life World Run” нийгмийн сайн сайхны төлөөх гүйлтийн тэмцээнд оролцлоо. Тус уралдааны хураамжийг 100% нуруу нугасны гэмтлийн эмчилгээний судалгаанд зориулдаг юм.

МСМ-чүүд нийт 523.4км зам туулж, нийт 9,997 багаас 367 дугаарт эрэмбэлэгдэн шилдэг 5%-д багтаж, албан ёсны аппликэйшн ашигласан оролцогчдын тоогоор дэлхийд #140-д жагссан бахархам амжилтыг үзүүллээ.

Бид хамтын хүчин чармайлтаараа нийт 1,073 еврогийн хандив босгож, Швед, Герман, Итали, Сингапур, Украин зэрэг улсын хамт олонтой мөр зэрэгцэн гүйсэн нь бидний бас нэг онцлох бахархал боллоо.

Дэлхийн хэмжээнд “Wings for Life World Run” уралдаан өмнөх амжилтаа ахиулж, нийт 310,719 оролцогчтой болсон бөгөөд нэг оролцогч дунджаар 12.4 км гүйж, нийт 3.85 сая км туулсан байна. Энэ нь дэлхийг 64 удаа тойрсонтой тэнцэхүйц үзүүлэлт юм. Тус уралдааны хүрээнд ойролцоогоор 9.7 сая ам.доллар хандив цугларсан ба энэ нь 100% нугасны гэмтлийн судалгаанд зориулагдах юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
batalgaa

Batalgaa mn

БАТАЛГААНД ХАМААРАХ ЗҮЙЛС

Баталгаат хугацаанд механик эвдрэлийн жагсаалтад орсон бүх эд анги, тэдгээртэй холбоотой үйлчилгээний зардал болон баталгааны нөхцөлд заасан нөхцлүүд хамаарна.
Нэхэмжлэл гаргахдаа баталгааны нөхцөл, журам, шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.