МСМ Групп ХХК жил бүр салбар, хэлтсүүдийн амжилт, бүтээлээрээ тэргүүлж буй ажилтнуудаа тодруулан гадаадад аялах эрхээр шагнадаг уламжлалтай билээ. 2024 онд нийт 20 ажилтан шилдэг ажилтнаар шалгарч, 2025 оны 1-р сард Вьетнам улсын үзэсгэлэнт Фукуок арал руу аялаад ирлээ. Энэхүү аялал нь ажилтнуудын хувьд алжаал тайлах төдийгүй, хамт олны уур амьсгалыг сайжруулж, ирээдүйн амжилтад урам зориг өгсөн гайхалтай аялал боллоо.
Амжилт, хичээл зүтгэлээрээ шалгарсан шилдэг ажилтнуудаа баяр хүргэе!