МСМ Групп ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-тэй хамтран цус хандивлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд манай 60 гаруй ажилтан оролцож, цусаа хандивлан донорын эгнээнд нэгдсэн бөгөөд цугласан цус, цусан бүтээгдэхүүн нь 190 гаруй хүнд шаардлагатай сийвэн, улаан эс, ялтаст цусан бүтээгдэхүүн болж хүрэх боломжтой боллоо.
Цусаа өгч, амьдрал бэлэглэе. Та ч мөн донорын эгнээнд нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулаарай.