Ажилтны сэтгэл ханамж болон харилцагчийн сэтгэл ханамж нь шууд холбоотой байдаг билээ. МСМ Групп нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтыг оны гол зорилтуудын нэгээр тодорхойлон ажилласнаар 2023 онд өөрсдийн 25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ажилтан болон харилцагчийн сэтгэл ханамжуудын үзүүлэлтүүдийг гаргалаа. Бид ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн юм.
Багийн хамтын ажиллагаа – МСМ Групп нь МСМ Автомотив, МСМ Индастриал, МСМ Бетастар гээд төрөлжсөн салбар, бүс нутгуудад үйл ажиллагаагаа эрхэлдэг билээ. Иймд эдгээр салбаруудын хамтын ажиллагааг дэмжихэд бүх нийтийг хамарсан байгууллагын үйл ажиллагаанууд чухал байдаг ба бид МСМ Наадам, quiz night, спортын наадам, шинэ жилийн үдэш зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм. Хамтын ажиллагаа нь бидний эрхэм зүйлсийн нэг билээ.
Нийт ажилтны хурал – Ажилтнууддаа нээлттэй харилцаа холбоо, мэдээлэл хүргэх нь аливаа байгууллагын тогтвортой хөгжлийн гол үндэс сууриудын нэг байдаг. Бид энэ зарчмын хүрээнд улирал бүр нийт ажилтны хурлыг зохион байгуулж, үйл ажиллагааны гүйцэтгэл, ололт амжилтууд, тулгарч буй бэрхшээл, алсын хараа зэрэг бүхий л мэдээллийг хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Хурлаар ажилтнууд ТУЗ, удирдах багт нээлттэй хандан бүхий л асуултдаа хариу авах боломжтой.
Ажилтны хөгжил – Бид ажилтнуудаа байгууллагадаа тогтмол хөгжин, шинэ ур чадварт суралцаж, өөрийн цар хүрээг тэлэхэд үргэлж дэмждэг билээ. Мөн бид ажилтан хоорондын 360 манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, бие биеэсээ суралцаж хөгжүүлэх санаачилгыг дэмжин ажиллалаа. Тогтмол сайжруулан хөгжих нь бидний эрхэм зүйлсийн нэг юм.
Талархал – Бид ажилтнуудынхаа өдөр тутам компанийн үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, шагнаж, тэдний амжилтыг ажилтнуудтайгаа хуваалцдаг билээ. Ажилтнуудаа үнэлэн, тэдэнд талархах нь бидний эрхэмлэдэг зүйлүүдийн нэг юм.
Урамшуулал – Бид ажилтнуудын урамшууллын дүнг тогтмол салбарын шилдэг жишиг болон инфляцтай уялдуулдаг ба гүйцэтгэлд суурилсан шударга тогтолцоог баримталдаг билээ.
МСМ Группэд ажилласнаар дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ажиллахаас гадна мөн нээлттэй харилцаа холбоо, тогтмол хөгжиж, өөрийн цар хүрээгээ тэлэх боломжтой багийн нэг болон ажиллах боломжтой.