Хурдны хайрцийн шингэн нь таны автомашины хурдны хайрцаг доторх хөдөлгөөнт хэсгүүдийг тосолж, гүйцэтгэлийг нь нэмэгдүүлдэг. Хөдөлгүүрийн тостой нэгэн адилаар цаг хугацаа өнгөрөх тусам хурдны хайрцгийн шингэн мууддаг. Хурдны хайрцгийн шингэнээ солих нь чухал боловч таны хурдны хайрцгийн төрлөөс хамаарч солих хугацаа өөр байдаг. Хэрэв та механик хурдны хайрцагтай автомашин жолооддог бол ихэнх үйлдвэрлэгчид хурдны хайрцгийн шингэнийг 20,000-40,000 км тутамд солихыг зөвлөдөг. Хэрэв та автомат хурдны хайрцагтай автомашинтай бол үйлдвэрлэгчид шингэнийг 40,000-аас 60,000 км-т солихыг зөвлөдөг.
Month: May 2023
Хөдөлгүүрийн тос солих
Автомашины хөдөлгүүр нь олон хөдөлгөөнт эд ангиудаас бүрддэг. Хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийг тосолж, дулааныг шингээж, дотоод эд ангиудыг хэт халахгүйгээр үр дүнтэй ажиллах боломжийг олгодог. Цаг хугацаа өнгөрөхөд хөдөлгүүрийн тос тослох чанараа алдаж муудаж эхэлдэг. Энэ үед хөдөлгүүрийг тослох, дулаан шингээх чадвар мууддаг. Тэгэхээр та тосоо хэр хугацаанд солих ёстой вэ? Автомашины үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээсээ хамааран хөдөлгүүрийн тосыг өөр өөр зай эсвэл километрт солихыг санал болгодог. Хамгийн түгээмэл нь хөдөлгүүрийн тосыг 5000км тутамд солих явдал юм.
MITSUBISHI FUSO 4D33-6A
Хөдөлгүүр | 4214cc, 4 cylinders |
Хөтлөгч систем | 4×2 |
Морины хүч | 120hp |
Дээд хурд | 112 km/h |
Түлш зарцуулалт | 12L/100km |
Түлшний багтаамж | 100L |
Урт (м) | 6,030m |
Өргөн (м) | 2,035m |
Өндөр (м) | 2,210m |
Өөрийн жин (кг) | 2330 kg |
Тэнхлэг хоорондын зай | 3,106m |
Дугуйны хэмжээ | 7.50R16-10PR |
Барилга бүтээн байгуулалтын салбарт олон мянган жилийн өмнөөс краныг гол тулгуур болгон ашиглаж ирсэн урт түүхтэй. Эртний Грекүүд анхны краныг зохион бүтээж, МЭӨ 515 онд хэрэглэж байсан тухай баримтууд ч байдаг. Зарим эх сурвалжаас үзэхэд краныг үүнээс бүр мянган жилийн өмнө эртний Месопотамид усалгааны зориулалтаар ашиглаж байжээ. Эртний олон түүхэн барилга байгууламжуудыг барихад ямар нэг хэлбэрийн краныг ашигласан байх нь дамжиггүй юм.
Орчин үед бид олон төрлийн краныг ямар ч барилгын ажил дээрээс харж болох билээ. Тэдгээрүүд нь тус бүр өөр өөрийн тусгай үүрэг, үйл ажиллагаатай байдаг. Тухайлсан барилгын төсөл, ажилд тохирох краныг сонгоход туслахын тулд бид барилга, бүтээн байгуулалтын салбарт түгээмэл ашигладаг хөдөлгөөнт болон суурин кранууд болон тэдгээрийн хэрэглээний онцлогийг хүргэж байна.
1. ГИНЖИТ КРАН
Гинжит мөлхөгч кран нь дугуйны оронд мөлхөгч хос резинэн гинжин хэлхээс замтай байдгаараа онцлог юм. Хэдийгээр энэ нь гинжит краны эргэлтийн тойргийг хязгаарладаг ч гинжин хэлхээс замууд нь зөөлөн хөрс болон тогтворжуулаагүй талбайд хөрсөнд суух эрсдэлгүйгээр ашиглах боломжтой байдаг. Зарим гинжит кранууд нь холбосон телескоп гартай байдаг бөгөөд энэ нь хэмжээгээ өөрчлөх болон олон төрлийн газрын гадарга дээр тохируулан ажиллах боломжийг олгодог. Мөн зөөвөрлөх тавцангаас ялгаатай нь гинжит мөлхөгч кран нь илүү бат бөх, том хэмжээтэй ба олон тусгай тохиргоо болон зөөвөрлөхөд хялбараараа урт хугацааны төслүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой байдаг байна.
2. БАРТААТ ЗАМ ГАДАРГУУН КРАН
Эдгээр кранууд нь бартаат зам болон гадаргуу дээр ажиллахад зориулагдсан юм. Бартаат зам гадаргуун кран нь гинжит крантай адилаар бүтээгдсэн боловч гинжин хэлхээс замын оронд үндсэн дөрвөн дугуй хөтлөгчөөр тоноглогдсон дөрвөн том резинэн дугуйтай юм. Бартаат зам гадаргуун краны бартаатай гадаргуу дээрх тогтвортой байдлыг сайжруулж, хөдөлгөөнийг нь илүү хялбар болгохын тулд телескоп дамжлага, тулгуураар тоноглосон байдаг.
3. АЧААНЫ МАШИНД СУУРИЛУУЛСАН КРАН
Ачааны машинд суурилуулсан кран нь тээвэрлэгч (ачааны машин) ба бум (гар) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өвөрмөц бүтэцтэй учраас ямар ч өвөрмөц тохиргоо, нэмэлт тээврийн хэрэгсэлгүйгээр зам дээр хялбархан явах боломжтой юм. Ачааны машинд суурилуулсан кран нь тогтворжуулах зориулалттай эсрэг жин, тулгуураар тоноглогдсон тул их хэмжээний ачааг нарийвчлалтайгаар өргөх, зөөхөд зориулагдсан юм.
4. БҮХ ЗАМЫН КРАН
Бүх замын кран нь замгүй болон алслагдсан барилгын талбайд тохиромжтой. Иймээс ч газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой суурилуулах, салхин сэнс суурилуулах, цутгамал бетонон барилгын хэсгүүдийг өргөх болон бусад барилгын болон хүнд даацын ачааны ажилд гэх мэт томоохон төслүүд дээр ихэвчлэн ашигладаг. Бүх замын кран нь хамгийн даац ихтэй, хамгийн түгээмэл хөдөлгөөнт крануудын нэг юм. Ачааны машин дээр суурилуулсан краны хөдөлгөөнт байдал болон бартаат замын краны маневрлах чадварын төгс хослол нь бүх замын кран юм. Ихэнх бүх замын кран нь бүх дугуй хөтлөгчтэй бөгөөд нэг эсвэл нэмэлт хөдөлгүүртэй ажилладаг. Бүх замын краны өргөх гол механизм нь гидравлик хөдөлгүүртэй телескоп өргөлтийг ашигладаг. Бүх замын краныг олон төрлөөр ашиглах боломжтойгоороо бусад кранаас илүү давуу талтай юм.
5. ЦАМХАГТ КРАН
Өндөр барилга барихад ихэвчлэн ашигладаг цамхагт кран нь өргөх хүчин чадлаараа тэргүүлэгч нь юм. Цамхагт кран нь краныг бүхэлд нь удирддаг үйлдлийн кабинтай байдаг. Цамхагт краны өргөгч сум нь бетон суурь дээр тулгуурласан тулгуураас (цамхгийн хэсэг) хэвтээ байдлаар сунадаг. Өргөгч сум нь дээш доош хөдөлдөг бол суурин жийргэвч нь ачааг хэвтээ байдлаар хөдөлгөдөг байна. Краны эргэлтийг хянадаг хөдөлгүүр (эргэлтийн хэсэг гэж нэрлэдэг) нь тулгуурын орой дээр байрладаг.
ХЭРХЭН КРАНЫГ СОНГОХ ВЭ?
Та барилга, бүтээн байгуулалтын ажил, төсөлдөө тохиромжтой краныг сонгохын тулд тухайн төслийн газар зүйн байршил, талбайн хэмжээ, цаг агаарын нөхцөл байдал, ачаа материалын жин зэргийг тодорхойлох шаардлагатай юм. Төслийн бүх үзүүлэлтүүдээ жагсаан, тодорхойлсны дараа та тухайн барилгын төсөлд зориулалт, хүчин чадал, үзүүлэлтээрээ хамгийн илүү тохирох краныг сонгоорой.
“МСМ ГРУПП” ХХК SANY БРЭНДИЙН ДИСТРИБЬЮТОР БОЛЛОО
“МСМ Групп” ХХК нь хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх SANY брэндийн албан ёсны дистрибьютор боллоо. Бид 2023 оны I-р улиралд ирэх бүх тонны даацтай SANY брэндийн краны урьдчилсан захиалга авч байна. Мөн та захиалгаар хүссэн даацын краны захиалгыг өгөн, богино хугацаанд хүлээн аваарай. Та SANY брэндийн кран болон МСМ Индастриалын дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.
INEOS GRENADIER 4X4 ТУН УДАХГҮЙ
“МСМ Групп” ХХК нь Английн бартаат замын автомашин үйлдвэрлэгч INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор сонгогдлоо. Ингэснээр дэлхий даяар 200 гаруй салбартай INEOS Автомотивийн засвар үйлчилгээ, борлуулалтын төв Улаанбаатар хотод нээгдэх юм. Засвар үйлчилгээ, борлуулалтын төв нь хамгийн сүүлийн үеийн засварын багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд INEOS-ийн албан ёсны эрхтэй инженер техникийн ажилтнууд засвар үйлчилгээг хариуцна.
Англи философийг Герман инженерчлэлтэй хослуулсан INEOS Grenadier 4×4 автомашиныг бартаат замын нөхцөлд зориулан бүтээсэн бөгөөд бартаат зам дахь гүйцэтгэл, найдвартай чанар, бат бөх байдлаараа ангилалдаа тэргүүлж байгаа билээ. INEOS Grenadier-д олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн хөдөлгүүр, шаталсан хэлбэрт рам, байнгын дөрвөн дугуй хөтлөх систем, дифференциал цоожлох 3 хүртэлх боломж болон хойд чулакийг суурилуулсан юм. Дээр дурдсан суурь дээр нэмээд олон төрлийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн мөрөөдлийн автомашинаа бүтээх боломжтой билээ.
INEOS-ийн зүгээс Ази Номхон далайн бүс нутагт буй хэрэглэгчдэдээ борлуулалт болон засвар үйлчилгээний төвийг аль болох илүү ойр байлгахаар зорин ажиллаж буй бөгөөд дистрибьютор компаниудын тусламжтайгаар албан ёсны борлуулалт болон засвар үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Ирэх саруудад INEOS Автомотивийн зүгээс “МСМ Групп” ХХК-тай хамтран Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр нягт ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын болон техникийн ажилчдад бүрэн хэмжээний сургалт мөн орох юм.
Та INEOS Grenadier автомашин болон МСМ Автомотивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.
“МСМ ГРУПП” ХХК-ИЙН 25 ЖИЛ
“МСМ Групп” ХХК нь байгуулагдсанаас хойш 500 гаруй мэргэшсэн, чадварлаг ажиллагсадтайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.
Бид 1998 онд анх үйл ажиллагаагаа дэлхийн тэргүүлэгч Mercedes-Benz, Jeep автомашины брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон эхлүүлсэн ба 2023 онд тохиож буй 25 жилийн ойгоор үйл ажиллагаагаа борлуулалт нийлүүлэлтээс гадна засвар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ, мэргэшсэн ажиллах хүчний хүний нөөцийн үйлчилгээ, үйлдвэрлэлээр өргөжүүлэн аливаа улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөлөл үзүүлдэг барилга, аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрийг оруулан үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Бидний түүхийн онцлох үеүдтэй та танилцаарай.
Үйлдвэрийн халаагуурыг янз бүрийн зориулалтаар ашиглаж болдог. Үйлдвэрлэлийн хатаах үйл ажиллагаанд ашиглах үед дулаан нь материалаас чийгийг зайлуулах уур үүсгэснээр хатаах процесс явагддаг байна. Үйлдвэрийн халаагуур нь бетон, асфальт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм.
Таны ажлын хэрэгцээ, онцлогт хамгийн оновчтой тохирсон үйлдвэрлэлийн халаагуурыг хэрхэн сонгох зөвлөгөөг танд хүргэж байна.
Үйлдвэр, аж ахуйн халаагуур нь түлш эсвэл эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүчийг систем, процессын урсгал эсвэл хаалттай орчинд дулааны энерги болгон хувиргадаг байна.
Аливаа үйлдвэрлэл, аж ахуйн халаалтын системийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь үйлдвэрлэлийн халаалтын төхөөрөмжүүд юм. Хэрэглээнээс үл хамааран үйлдвэрлэлийн халаагуурыг зөв сонгосноор бүтээмж нэмэгдэж, зардал, цагийг хэмнэх болно.
ҮЙЛДВЭРИЙН ХАЛААГУУРЫН ТӨРӨЛ БА ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
Үйлдвэрийн халаагуур худалдаж авахдаа өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан сонголтоо хийх нь чухал юм. Жишээ нь, ямар төрлийн халаалтын систем авах нь хэр их зайг халаах шаардлагатай зэрэг хүчин зүйлээс шалтгаална. Мэдээж хүйтэн том агуулах, жижиг өрөө хоёрт өөр өөр халаагуур ашиглах хэрэгтэй. Танд хамгийн түгээмэл ашигладаг үйлдвэрлэлийн халаагуурын төрлүүдийг танилцуулж байна.
АГААР ХАЛААГЧ
Агаар халаагчид гэрлэн халаагуур, орчны халаагуур, автомат агаарын төхөөрөмжүүд хамаарна.
ЭРГЭЛТИЙН ХАЛААГУУР
Эргэлтийн халаагуур нь урсаж буй, хөдөлгөөнд буй эсвэл эргэлдэж буй шингэний урсгалыг халаахад ашигладаг. Ингэснээр халаагуураар дамжин өнгөрөх шингэн нь халдаг байна.
СУВГИЙН ХАЛААГУУР
Сувгийн халаагуур нь хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнт агаар эсвэл хийг халаана.
УЯН ХАТАН ХАЛААГУУР
Уян хатан халаагуур нь тодорхой хэлбэрийг халаахын тулд цутган тус хэвийг халаадаг байна.
ДҮРДЭГ ХАЛААГУУР
Энэ төрлийн халаагуурыг халааж буй бодист дүрэн, бодисыг халаах зориулалттай юм.
ОРЧНЫ ХАЛААГУУР
Орчны халаагуур нь жижиг зайд хамгийн тохирох сонголт юм. Орчны халаагуур нь хэрэглэхэд аюулгүй мөн зөөврийн гэдгээрээ давуу талтай юм.
Үйлдвэрлэл, аж үйлдвэрийн халаагуурыг зөөлрүүлэх, дулаанаар боловсруулах, хатууруулах, хатаах, хайлуулах, захиалгат халаалт зэрэг үйлдвэрлэлийн өргөн хүрээний хэрэглээнд ашигладаг. Хэрэгцээ, шаардлагадаа тохирох халаагуурыг сонгох нь илүү аюулгүй, хэмнэлттэй, урт хугацаанд илүү үр ашигтай байх юм.
Та SIAL брэндийн цахилгаан болон дизель халаагуурууд болон МСМ Индастриалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.
FORD-ООР ЯЛГАР | FORD KUGA
Ford KUGA автомашиныг Америк технологийг Европ стандартад нийцүүлж Испани улсад үйлдвэрлэдэг бөгөөд орчин үеийн автомашин сонирхогчдын хэрэгцээнд бүрэн тохирох халдаг жолооны хүрд, суудлууд, ялтсан халаагууртай салхины шил, халдаг толь, гэнэтийн ослоос сэргийлсэн автомат зогсолтын систем, өндөр чанарын дуугаралтын систем гэх мэт бүхий л технологиудыг тав тух, аюулгүй байдлын хамтаар өөртөө шингээж өгсөн Европт борлуулалтаараа тэргүүлэгч автомашинуудын нэг юм.
Сүүлийн жилүүдэд жолооч болон автомашины уялдаа холбоо, жолоочид туслах удирдлагын систем, зарим хэрэгцээт үйлдлүүд автоматаар ажилладаг технологи улам бүр түгээмэл болж байгаа билээ. Бусад тээврийн хэрэгсэл, замын тэмдэглэгээ, машины урд тулгарч болзошгүй гэнэтийн саадыг илрүүлж, хариу үйлдэл үзүүлэх замаар жолоочид ирэх ачааллыг багасгахад зориулагдсан технологи нь жолоочийг гэнэтийн ослын стресс, санаа зовнилгүй болгоход тусалдаг. Euro NCAP буюу Европын шинэ автомашины үнэлгээний шинжээчдийн жолоочид туслах системийн зэрэглэлээр Ford KUGA нь C-сегментийн SUV ангиллын автомашинуудаас хамгийн түрүүнд 5 од авсан байна.
Ford KUGA нь урдах машинаас аюулгүй зайд жолоодох, эгнээгээ баримтлах, хурдыг зохих хэмжээнд тохируулахад автоматаар туслах технологитой юм. Тус технологи нь урд талын замыг хянахын тулд камер, радар ашигладаг бөгөөд ашиглахад энгийн, ойлгомжтой байхаар бүтээгдсэн.
MSM Automotive үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ford KUGA автомашины туршилтын жолоодлого хийн, туршиж үзээрэй. Ford KUGA автомашины дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9911 8368, 9910 6507, 9905 0260 дугаараас аваарай.
“МСМ Групп” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-тэй хамтран цусны донорын өдрийг зохион байгуулж, хамт олноороо цусаа хандивлан цусаа өгөх чухал хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажиллалаа.
Тус цус цуглуулах арга хэмжээгээр нийт 60 гаруй ажилтан цусны донорын эгнээнд нэгдэж, цусаа өгсөн бөгөөд цугласан нийт цус, цусан бүтээгдэхүүн нь 190 гаруй хүнд нэн шаардлагатай сийвэн, улаан эс, ялтаст эхийн цусан бүтээгдэхүүн болж хүрэх юм.
“МСМ Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.