Барилга бүтээн байгуулалтын салбарт олон мянган жилийн өмнөөс краныг гол тулгуур болгон ашиглаж ирсэн урт түүхтэй. Эртний Грекүүд анхны краныг зохион бүтээж, МЭӨ 515 онд хэрэглэж байсан тухай баримтууд ч байдаг. Зарим эх сурвалжаас үзэхэд краныг үүнээс бүр мянган жилийн өмнө эртний Месопотамид усалгааны зориулалтаар ашиглаж байжээ. Эртний олон түүхэн барилга байгууламжуудыг барихад ямар нэг хэлбэрийн краныг ашигласан байх нь дамжиггүй юм.
Орчин үед бид олон төрлийн краныг ямар ч барилгын ажил дээрээс харж болох билээ. Тэдгээрүүд нь тус бүр өөр өөрийн тусгай үүрэг, үйл ажиллагаатай байдаг. Тухайлсан барилгын төсөл, ажилд тохирох краныг сонгоход туслахын тулд бид барилга, бүтээн байгуулалтын салбарт түгээмэл ашигладаг хөдөлгөөнт болон суурин кранууд болон тэдгээрийн хэрэглээний онцлогийг хүргэж байна.
1. ГИНЖИТ КРАН
Гинжит мөлхөгч кран нь дугуйны оронд мөлхөгч хос резинэн гинжин хэлхээс замтай байдгаараа онцлог юм. Хэдийгээр энэ нь гинжит краны эргэлтийн тойргийг хязгаарладаг ч гинжин хэлхээс замууд нь зөөлөн хөрс болон тогтворжуулаагүй талбайд хөрсөнд суух эрсдэлгүйгээр ашиглах боломжтой байдаг. Зарим гинжит кранууд нь холбосон телескоп гартай байдаг бөгөөд энэ нь хэмжээгээ өөрчлөх болон олон төрлийн газрын гадарга дээр тохируулан ажиллах боломжийг олгодог. Мөн зөөвөрлөх тавцангаас ялгаатай нь гинжит мөлхөгч кран нь илүү бат бөх, том хэмжээтэй ба олон тусгай тохиргоо болон зөөвөрлөхөд хялбараараа урт хугацааны төслүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой байдаг байна.
2. БАРТААТ ЗАМ ГАДАРГУУН КРАН
Эдгээр кранууд нь бартаат зам болон гадаргуу дээр ажиллахад зориулагдсан юм. Бартаат зам гадаргуун кран нь гинжит крантай адилаар бүтээгдсэн боловч гинжин хэлхээс замын оронд үндсэн дөрвөн дугуй хөтлөгчөөр тоноглогдсон дөрвөн том резинэн дугуйтай юм. Бартаат зам гадаргуун краны бартаатай гадаргуу дээрх тогтвортой байдлыг сайжруулж, хөдөлгөөнийг нь илүү хялбар болгохын тулд телескоп дамжлага, тулгуураар тоноглосон байдаг.
3. АЧААНЫ МАШИНД СУУРИЛУУЛСАН КРАН
Ачааны машинд суурилуулсан кран нь тээвэрлэгч (ачааны машин) ба бум (гар) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өвөрмөц бүтэцтэй учраас ямар ч өвөрмөц тохиргоо, нэмэлт тээврийн хэрэгсэлгүйгээр зам дээр хялбархан явах боломжтой юм. Ачааны машинд суурилуулсан кран нь тогтворжуулах зориулалттай эсрэг жин, тулгуураар тоноглогдсон тул их хэмжээний ачааг нарийвчлалтайгаар өргөх, зөөхөд зориулагдсан юм.
4. БҮХ ЗАМЫН КРАН
Бүх замын кран нь замгүй болон алслагдсан барилгын талбайд тохиромжтой. Иймээс ч газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой суурилуулах, салхин сэнс суурилуулах, цутгамал бетонон барилгын хэсгүүдийг өргөх болон бусад барилгын болон хүнд даацын ачааны ажилд гэх мэт томоохон төслүүд дээр ихэвчлэн ашигладаг. Бүх замын кран нь хамгийн даац ихтэй, хамгийн түгээмэл хөдөлгөөнт крануудын нэг юм. Ачааны машин дээр суурилуулсан краны хөдөлгөөнт байдал болон бартаат замын краны маневрлах чадварын төгс хослол нь бүх замын кран юм. Ихэнх бүх замын кран нь бүх дугуй хөтлөгчтэй бөгөөд нэг эсвэл нэмэлт хөдөлгүүртэй ажилладаг. Бүх замын краны өргөх гол механизм нь гидравлик хөдөлгүүртэй телескоп өргөлтийг ашигладаг. Бүх замын краныг олон төрлөөр ашиглах боломжтойгоороо бусад кранаас илүү давуу талтай юм.
5. ЦАМХАГТ КРАН
Өндөр барилга барихад ихэвчлэн ашигладаг цамхагт кран нь өргөх хүчин чадлаараа тэргүүлэгч нь юм. Цамхагт кран нь краныг бүхэлд нь удирддаг үйлдлийн кабинтай байдаг. Цамхагт краны өргөгч сум нь бетон суурь дээр тулгуурласан тулгуураас (цамхгийн хэсэг) хэвтээ байдлаар сунадаг. Өргөгч сум нь дээш доош хөдөлдөг бол суурин жийргэвч нь ачааг хэвтээ байдлаар хөдөлгөдөг байна. Краны эргэлтийг хянадаг хөдөлгүүр (эргэлтийн хэсэг гэж нэрлэдэг) нь тулгуурын орой дээр байрладаг.
ХЭРХЭН КРАНЫГ СОНГОХ ВЭ?
Та барилга, бүтээн байгуулалтын ажил, төсөлдөө тохиромжтой краныг сонгохын тулд тухайн төслийн газар зүйн байршил, талбайн хэмжээ, цаг агаарын нөхцөл байдал, ачаа материалын жин зэргийг тодорхойлох шаардлагатай юм. Төслийн бүх үзүүлэлтүүдээ жагсаан, тодорхойлсны дараа та тухайн барилгын төсөлд зориулалт, хүчин чадал, үзүүлэлтээрээ хамгийн илүү тохирох краныг сонгоорой.
“МСМ ГРУПП” ХХК SANY БРЭНДИЙН ДИСТРИБЬЮТОР БОЛЛОО
“МСМ Групп” ХХК нь хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх SANY брэндийн албан ёсны дистрибьютор боллоо. Бид 2023 оны I-р улиралд ирэх бүх тонны даацтай SANY брэндийн краны урьдчилсан захиалга авч байна. Мөн та захиалгаар хүссэн даацын краны захиалгыг өгөн, богино хугацаанд хүлээн аваарай. Та SANY брэндийн кран болон МСМ Индастриалын дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.