Categories
News mn

Дэлхийн гүн рүү аялсан нь

Жюль Верний зохиолд дэлхийн төв рүү алхаж очих хэрэгтэй болдог. Харин Аззаяа Mercedes-Benz Arocs хүнд даацын машиныхаа 630 морины хүчийг түшиглэдэг. 28 настай бүсгүй дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойн газар доорх 1,300 метрийн гүнд “Road Train” хэмээх хүнд даацын, аварга автомашиныг жолоодон ажиллуулж байна.

Өглөө юү, шөнө үү гэдгийг Аззаяа аль хэдийн мартжээ. Гадна хасах хэмтэй байгаа нь түүнд бас л чухал биш. Учир нь тэр үргэлж байгалийн гэрэлгүй, харанхуй, жилийн турш 22 хэмийн тогтмол дулаантай орчинд ажилладаг. Тэрээр Өмнөговь дахь Оюу Толгойн зэсийн уурхайн 1,300 метрийн гүнд ажилладаг. Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн огцом өсөлтийн ачаар Оюу Толгойн уурхай дэлхийн хамгийн томд тооцогдох уурхайнуудын нэгт багтах нь улам л ойртсоор.

Уурхайн бусад ажилтнууд тоос шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж, өдөр бүр 30,000 тонн, ирээдүйд бүр 95,000 тонн хүрэх хүдэр олборлож байхад, Аззаяа агааржуулалттай кабинд суун, гоёмсог маникюртай хуруугаараа 30 метр урт, 160 тонн ачаатай Mercedes-Benz Arocs-оо уран жолоодлогоор удирдана. Хоёр талдаа ердөө 50 см орчим зайтай тийм нарийн хонгилоор тээвэрлэлт үргэлжилнэ.

Mercedes-Benz Arocs: хурдны хязгаар 20 км/цаг

Уурхайн 200 км урт хонгилд хурдны дээд хязгаар 20 км/ц байна. Аззаяагийн Arocs-д энэ хурдны хязгаарыг электрон хяналтаар тохируулчихна. Гэсэн ч харанхуйд, зузаан тоосон дунд мөн зөвхөн уулзварууд дээр л гэрэлтэй энэ нарийн сүлжээнд аварга том машиныг жолоодно гэдэг хэний ч хийж чадах амар ажил биш юм. Урьдчилан харах чадвар, нарийн мэдрэмж, төгс төвлөрөл энэ бүхэнд хэрэгтэй.

Аззаяа бол “Дундад газрын охидын” нэг бөгөөд 1,300 метрийн гүн дэх уурхайн сүлжилдсэн замаар аварга том road train-ийг жолооддог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа эндхийн ганц эмэгтэй жолооч биш бөгөөд тэрээр онцгой тохиолдол биш харин нийтлэг дүр төрх юм. Уурхайн олборлолт эхэлснээс хойш хоёр жилийн дотор газрын гүнд дөрвөн road train ажиллаж байгаа ба удахгүй хорь гаруй болох төлөвтэй. Жолооч нарын ихэнх нь Аззаяа шиг эмэгтэйчүүд. Уурхайн бусад ажилтнуудын тал хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо улам өсөх төлөвтэй. Тиймээс ч уурхайн булан тохой бүрд байрлуулсан зөөврийн суултуурын тал нь ягаан өнгөтэй харагдана. Улаанбаатар дахь МСМ компанид ягаанаар будаж бэлдсэн Arocs ч байгаа нь “Эмэгтэйчүүд уул уурхайд” хөтөлбөрийг сурталчилж буй хэрэг юм.

Ил уурхайн уурхайчидтай Аззаяаг дүрэмт хувцсаараа л ижил. Бусдаар тэрээр жолооны ард ч гэсэн дуулга, малтлагын гэрэлтэй, хиймэл уушги бүхий амь аврах төхөөрөмжөө бүсэлжээ.

Ердийн ачааны жолооч биш

Түүний ажлын хувцас энгийн ачааны жолооч шиг биш, түүний машин ч бас ердийн Arocs биш юм. Нийт 15 тэнхлэг, 56 дугуйтай Германы Вёрт хотын Mercedes-Benz үйлдвэрээс ирсэн уг машиныг уурхайн орчинд зориулан тусгайлан тоноглосон байна.

Гүний уурхайчдын тал нь эмэгтэйчүүд бөгөөд road train машины жолоочдын дунд энэ тоо бүр ч өндөр. Тиймээс “Эмэгтэйчүүд уул уурхайд” хэмээх уриатай ягаан ачааны машинууд уурхайгаар сүлжилдэнэ.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Уурхайд зориулагдсан аюулгүй байдал хангах радар, автомат гал унтраагч систем, кабин доторх агаар шүүлтүүр, нэмэлтээр бэхжүүлсэн рам, тоормосны нэмэлт бэхэлгээ гэх мэт бүгдийг нэмэлтээр суурилуулжээ. Германы замд нийт жин нь 41 тонн байхаар зохион бүтээсэн Arocs энд зургаа дахин хүнд ачааг зөөж байна. Энэ “Benz” хэмээх араатан 80 тонн хүдэр бүхий хоёр чиргүүлийг чирч яваа.

625 морины хүчтэй, 15.6 литрийн багтаамжтай, 3000Нм мушгих хүч бүхий зургаан цилиндрт хөдөлгүүр нь дөрвөн хөтлөгч тэнхлэгээр хөтлөгддөг ч багахан өгсүүр газарт ихээхэн хүчин чармайлт шаардана. Тиймээс ч хөдөлгүүр болон холхивчийг хэт халалтаас сэргийлэхийн тулд кабины ард аварга хөргүүр суурилуулжээ.

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Хэдий 3 км урт налуу зам байгаа ч гэлээ хүдрийг дээш машинаар зөөх нь тохиромжгүй бөгөөд харин Аззаяа аварга шанага дор машинаа байрлуулж, доргиурын удирдлагаар жижиг машины хэмжээтэй кузов руугаа хүдрийг унагаан савлана. Хүдрийг дээд талын түвшинд өдөрт хоёр удаа тэсэлгээ хийн, доош гулсуулан унагаж олборлодог.

Road train-ий жолооч бүсгүйчүүд зөвхөн жолоодоод зогсохгүй, засварын газар хүргэж, техникийн засвар үйлчилгээнд ч оролцдог.

Аззаяа машинаа явган хүний алхах хурдны хэмжээнд аажим аажмаар урагшлуулж, хүдрийг хоёр том ган тэвшинд жигд тараасны дараа 3 км-ийн тойрог замаар дараагийн агуулах руу явна. Тэндээс хүдэр аварга лифтээр дээш зөөгдөж, дуусашгүй мэт урт туузан дамжлагад ачигдан зөөвөрлөгдөнө. Ингээд бүх зүйл дахин эхэлнэ. Энэ процессыг нэг ээлжид 30 удаа давтдаг.

Төгсгөлгүй тойрог

20 жил барьсан энэ уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 1,300 метрийн гүнд гурван минут тутамд нэг road train тойрог хийнэ. 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр, жилийн 52 долоо хоногт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хоёр тэсэлгээний үед, өглөө 5 ба орой 17 цагт түр зогсоно. Тиймээс газар дор бүрэн тоноглогдсон засварын газар, шатахуун түгээх станц ч байгуулжээ. Удахгүй жилд 35 сая тонн хүдэр олборлож, түүнийгээ боловсруулж, буталж, Хятад руу гаргана.

1 тонн хүдэрт 30 кг зэс, 30 грамм алт, бусад үнэт металлын хольц байдаг. Rio Tinto энэ олборлолтоороо цахилгаан автомашины эрэлтийг хангах зорилготой. Нэг цахилгаан машинд 80 кг зэс ордог нь уламжлалт автомашинаас дөрөв дахин их. Цахилгаан сүлжээ, нэг бүр нь 5 тонн зэс хэрэглэдэг салхин сэнсний хэрэгцээ өсөхийн хэрээр зэсийн эрэлт ч дагаад өсөж байна. Оюу Толгой жилд 500,000 тонн зэс гаргаж, өдөрт 16,400 цахилгаан машин эсвэл 1,600 салхин цахилгаан станцын хэрэгцээг хангах зорилготой.

Оюу Толгойн уурхайг хорь гаруй жил барьсан. Уурхайн ажил өглөөний 5 цагаас оройн 5 цаг хүртэл хоёр ээлжээр, өдөр шөнөгүй үргэлжилдэг.
Зураг: Томас Гайгер / Фабиан Хоберг

Аззаяа ажилдаа маш их төвлөрөх ёстой. Арын тэнхлэг зөв эргэж байгаа эсэхийг толиндоо шалган тун анхааралтайгаар машинаа жолоодох ч энэ нь нэг хэвийн давтагддаг ажил тул хааяа өөрийн эрхгүй ядарна. Дандаа шөнө, дандаа дулаан орчин түүнийг хүрээлнэ. Уг нь газар доор Wi-Fi байдаг ч Arocs-д нь радио байхгүй тул заримдаа дуулж өөрийгөө сэргээнэ.

Ачааны машины романс биш

Мэдээж энэ бүхэн холын замын жолоочийн романтик түүх шиг биш ч Хятад эсвэл Оросоос хуучин машинаар зэсийн хүдэр тээвэрлэж ирдэг холын замын жолооч нартай Аззаяа солигдохыг хүсдэггүй. Учир нь түүний ажил өглөө эхэлсэн газраа л дуусдаг мөн тэр зундаа 40 хэмийн халуунд хөлөрч, өвөлдөө -30 хэмийн хүйтэнд даардаггүй, үргэлж л 22 хэмийн дулаан орчинд ажилладаг. Түүнчлэн газар дээрх жолооч нараас хоёр дахин их цалинтай. Тэгээд ч Жюль Верн шиг дэлхийн төв рүү аялж буй мэт, эсвэл Дундад газрын хоббитууд шиг мэдрэмж төрөх нь ч бас бий.

Эх сурвалж: www.autobild.de

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд Wings for Life by Red Bull олон улсын хандивын гүйлтэд оролцлоо

MСМ Группийн ажилтнууд анх удаа Red Bull-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын “Wings for Life World Run” нийгмийн сайн сайхны төлөөх гүйлтийн тэмцээнд оролцлоо. Тус уралдааны хураамжийг 100% нуруу нугасны гэмтлийн эмчилгээний судалгаанд зориулдаг юм.

МСМ-чүүд нийт 523.4км зам туулж, нийт 9,997 багаас 367 дугаарт эрэмбэлэгдэн шилдэг 5%-д багтаж, албан ёсны аппликэйшн ашигласан оролцогчдын тоогоор дэлхийд #140-д жагссан бахархам амжилтыг үзүүллээ.

Бид хамтын хүчин чармайлтаараа нийт 1,073 еврогийн хандив босгож, Швед, Герман, Итали, Сингапур, Украин зэрэг улсын хамт олонтой мөр зэрэгцэн гүйсэн нь бидний бас нэг онцлох бахархал боллоо.

Дэлхийн хэмжээнд “Wings for Life World Run” уралдаан өмнөх амжилтаа ахиулж, нийт 310,719 оролцогчтой болсон бөгөөд нэг оролцогч дунджаар 12.4 км гүйж, нийт 3.85 сая км туулсан байна. Энэ нь дэлхийг 64 удаа тойрсонтой тэнцэхүйц үзүүлэлт юм. Тус уралдааны хүрээнд ойролцоогоор 9.7 сая ам.доллар хандив цугларсан ба энэ нь 100% нугасны гэмтлийн судалгаанд зориулагдах юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
batalgaa

Batalgaa mn

БАТАЛГААНД ХАМААРАХ ЗҮЙЛС

Баталгаат хугацаанд механик эвдрэлийн жагсаалтад орсон бүх эд анги, тэдгээртэй холбоотой үйлчилгээний зардал болон баталгааны нөхцөлд заасан нөхцлүүд хамаарна.

Нэхэмжлэл гаргахдаа баталгааны нөхцөл, журам, шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

Categories
hamaarahgui mn

Hamaarahgui mn

БАТАЛГААНД ХАМААРАХГҮЙ ЗҮЙЛ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Цахилгаан тээврийн хэрэгслийн зай хураагуур
  • Осол болон буруу ашиглалтаас үүдсэн гэмтэл
  • Хэвийн элэгдэл (жийргэвч, тосны гоожилт гэх мэт)
  • Хийц өөрчилсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй буюу хуурамч, дуураймал сэлбэг эд
    анги ашигласан тохиолдолд
  • Албан бус засварын газарт хийлгэсэн засвар үйлчилгээ
  • Баталгаанд хамаарахгүй эд ангиас үүдсэн гэмтэл
  • Баталгаат хугацаа эхлэхээс өмнөх гэмтэл
  • Засвар хийхээр эргүүлэн татсан эд ангиуд
  • Тос, шүүлтүүр, хөтлөгч бүс, хөргөлтийн шингэн зэрэг үйлчилгээний эд ангиуд
  • Эйр кондишн цэнэглэх
  • Одометрийн заалтыг өөрчилсөн тохиолдолд
  • Дайн, байгалийн гамшгаас үүссэн хохирол
Categories
shaardlaga-mn

Shaardlaga mn

УРАТСГАСАН БАТАЛГААГ ХҮЧИНТЭЙ БАЙЛГАХ ШААРДЛАГА .

  • Үйлчлүүлэгч заавал Stellantis-н албан ёсны засварын төвөөр үйлчилүүлсэн байх ёстой.
  • Албан ёсны оргинал сэлбэг болон тос тосолгооны матэриал ашигласан байх.
  • Үйлдвэрлэгчээс өгөгдсөн засвар үйлчилгээний хуваарийн дагуу (МСМ-с гаргасан хуваарь) засвар үйлчилгээндээ хамаарагдсан байх.
  • Хуваарьт үйлчилгээг хамгийн ихдээ 3,000 км эсвэл 60 хоногоос хэтрэхгүй хийлгэсэн байх.

Categories
service-mn

Service mn

  • ҮЙЛЧИЛГЭЭ

Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн санал болгосон хуваарийн
дагуу баталгаажсан үйлчилгээний төвд хийлгэнэ.
Бүх сэлбэг хэрэгсэл, тос бусад хэрэглээний материалууд нь үйлдвэрлэгчийн
баталгаанд хамаарах тул зөвхөн албан ёсны сэлбэг ашиглахыг зөвлөж байна.

Categories
Nehemjlel-mn

Nehmjlel mn

  • НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЖУРАМ

Баталгааны дагуу нэхэмжлэл гаргахдаа:

Албан ёсны борлуулагчтай холбогдож, эвдрэлийн шалтгааныг тодорхойлох

Бүх үйлчилгээний баримтыг шалгаж, үйлчилгээний хуваарьт нийцэж буй эсэхийг
баталгаажуулах

Зөвшөөрлийн маягт хүлээн авах хүртэл ямар нэг засварын ажил эхлүүлэхгүй байх

Categories
text10mn

Text10 mn

  • Нэмэлт зүйлс

Эйр кондишн систэм

Програм хангамжийн сайжруулалт

Цахилгаан автомашины батарeй

Categories
text9 mn

явах эд анги text9 mn

  • Явах эд анги болон рулийн мeханизм

Рулийн аппарат

Цахилгаан рулийн аппарат

Гидрийин нассос

Амортизаторын пүрш

Амортизатор

Шарикнууд

Categories
text8 mn

Text8 Hurdni hairtsag

  • Хурдны хайрцаг болон хөтлөх анги

Xагас гол

Чагтан гол болон холбооснууд

Автомат хурдны хайрцаг

Мeханик хурдны хайрцаг

Диффeрeнциал