Categories
Баннер

Тасалбар авах

Categories
News mn

Paulaner Oktoberfest 2025 шар айргийн баяр Монголд анх удаа

МСМ Групп Герман улсын нэр хүндтэй Paulaner брэндтэй хамтран дэлхийн хамгийн алдартай шар айргийн баяр Октоберфест-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн зүрхэнд, Аса циркийн гадна талбайд 2025 оны 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 2-ны өдрийг дуустал долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд жинхэнэ Баварийн уур амьсгал, амьд хөгжим, амтат хоол, шинэхэн шар айргаар зочдоо угтах болно.

Баярын үеэр дараах онцлох үйл явдлуудыг мэдрэх боломжтой:

  • Мюнхен хотоос ирсэн Bavarian амьд хөгжмийн хамтлагийн тоглолт
  • Германаас ирсэн шинэхэн Paulaner шар айраг
  • Бавари уламжлалт хоол, зууш,претцел, герман зайдас гэх мэт олон зүйлс багтсан.

    Түүнчлэн 28 жилийн түүхтэй Монголын Chinggis брэнд энэ жилийн Paulaner Oktoberfest-ийн албан ёсны хамтрагчаар оролцоно.

    Пауланер – Жинхэнэ Мюнхений амт

1634 онд Мюнхенд Пауланерийн шашны бүлгэмийн гэлэн нарын үүсгэн байгуулсан Пауланер шар айраг нь 400 жилийн турш шар айргийн урлагийг төгөлдөржүүлсээр иржээ. Paulenar шар айргийг Баварийн 1516 онд тунхагласан Reinheitsgebot (Райнхайтсгебот) буюу шар айраг нэрэх стандартын дагуу зөвхөн ус, буудай, арвай, хөрөнгө гэсэн 4 төрлийн орцоор нэрдэг бөгөөд нэмэлт бодисгүй цэвэр шар айраг юм.

Октоберфестийн түүх

Анх 1810 онд Баварийн хунтайж Людвиг болон гүнж Терезегийн хуримын баяраар эхэлсэн Октоберфест нь өнөөдөр жил бүр 6 сая гаруй зочин хүлээн авдаг дэлхийн хамгийн том шар айргийн баяр болон хөгжжээ. Үндэсний хувцас, амьд хөгжим, уламжлалт хоол, баярын уур амьсгал гээд бүхнийг нэг дор багтаасан энэхүү арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирдэг. Та ч бас уг гайхалтай баярын уур амьсгалыг амжиж мэдрээрэй.

Тасалбар худалдаанд гарлаа

Paulaner Oktoberfest-2025-ийн тасалбар худалдаанд гарлаа.

📅 Хугацаа: 2025 оны 8-р сарын 27 – 9-р сарын 2

📍 Байршил: Аса циркийн гадна талбай

Тасалбар худалдан авах: https://www.portal.mn/

Categories
News mn

МСМ Групп ХХК 2024 оны ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгарлаа

МСМ Групп нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, салбартаа тогтвортой өсөлт, үр дүнтэй үйл ажиллагаагаараа үнэлэгдэн, 2024 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгдлээ. Энэ нэр хүндтэй шалгаруулалт нь МСМ Группийн үнэт зүйлс, урт хугацааны стратеги, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буйн илэрхийлэл болж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас жил бүр хамтран гаргадаг энэхүү жагсаалт нь тэргүүлэгч компаниудыг тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн таван шалгуураар үнэлдэг. Мөн байгууллагын улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөө, тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг харгалзан онцолдог юм.

2024 оны энэхүү амжилт бол МСМ Группийн хамт олон, багийн бүх гишүүдийн чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, тууштай зүтгэлийн үр дүн юм. МСМ Групп нь автомашин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэрэглээний бараа, үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өндөр чанар, инновац, хэрэглэгч төвтэй үйлчилгээг эрхэмлэн, түншүүд, харилцагчид, нийгэмд бодит үнэ цэнэ хүргэхийг зорин ажилласаар байна.

Цаашид ч МСМ Групп нь бизнесийн шилдэг туршлагыг түгээн, үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр зорилго, хариуцлагатай хандлагынхаа хүрээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.

Categories
News mn

EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EБСХБ) Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжих амлалт, зорилтоо дахин бататгаж, борлуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг МСМ Группт 26.2 тэрбум төгрөгийн (7 сая евро) санхүүжилтийг олгон, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зориулагдах бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ үэрэг олборлолтын бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн нь Монгол дахь EБСХБ-ны тэргүүлэх зорилтуудын нэгийг илтгэж байна.

МСМ Групп нь химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашин болон индастриал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон засвар үйлчилгээ, шингэн хүнсний борлуулалт үйлчилгээ зэрэг томоохон чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ. EБСХБ-ны тус санхүүжилт нь орчин үеийн агуулах, засвар үйлчилгээний төв, автомашины үзэсгэлэнгийн танхим байгуулах зориулалттай бөгөөд мөн компанийн эргэлтийн хөрөнгийн суурийг бэхжүүлэхэд чиглэх юм.

2024 онд Монгол Улсад автомашины импорт 67%-иар өсөн МСМ Группийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг илүү хүртээмжтэй, чанартайгаар хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зөвхөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг болж, олборлолтын бус салбарт чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлогыг улам бататгаж байна.

МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалт нь илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн үе шат болж байна. Одоогийн байдлаар EБСХБ нь Монгол Улсад нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн байна.

EБСХБ нь Монгол Улсад тогтвортой өсөлт, инновацийг дэмжих, олборлох салбараас хамааралтай байдлыг бууруулах, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг цогцлоон бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.

Categories
News mn

МСМ Групп үйл ажиллагаагаа Ханбогд суманд тэлнэ

Ханбогд сум нь Өмнөговь бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум бөгөөд аймгаасаа 295км, Улаанбаатар хотоос 779км алслагдсан хэдий ч засмал замаар бүрэн холбогдсон давуу талтай. Урд талаараа Хятад улстай хил залгаа Гашуун сухайт боомттой. Баруун талаараа Баян-Овоо сум, Зүүн талаараа Дорноговийн Хатанбулаг, Мандах сумтай, зүүн хойд талаараа Манлай сумтай хил залгаа. Сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд, түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын яг гол, төв хэсэгт байрладаг.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тэлэх, хэрэглэгчдэдээ илүү ойртох хүрээнд МСМ Группийн Засвар үйлчилгээ, агуулах, үзэсгэлэнгийн төвийн шав тавих ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд амжилттай болж өндөрлөлөө.

Шав тавих ёслолд “МСМ Групп” ХХК-ийн удирдлагууд, Ханбогд сумын төрийн болон орон нутгийн удирдлагууд, “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөгчид, төслийн үндсэн гүйцэтгэгч болох “Говийн Нар Констракшн” ХХК-ийн удирдлага, ажилтнууд зэрэг олон зочид төлөөлөгч оролцож, шинэ төвийн ирээдүй, орон нутагт үзүүлэх эерэг нөлөөний талаар санал бодлоо хуваалцсан юм.

Энэхүү төслөөр дамжуулан МСМ Группээс үзүүлдэг чанартай үйлчилгээ, албан ёсны бараа бүтээгдэхүүнийг Ханбогд сум болон бүс нутгийн иргэд, хэрэглэгчдэд түргэн шуурхай, шууд хүргэх боломж бүрдэх төдийгүй, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал бүтээн байгуулалт болж байна. Шинэ төв ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, инженер, техникч, үйлчилгээний ажилтнууд орон нутгаас бэлтгэгдэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн бизнес, худалдааны урсгал нэмэгдэж, бүс нутгийн эдийн засагт урт хугацааны эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Төслийн хүрээнд:

• Индастриал тоног төхөөрөмж болон автомашины засвар үйлчилгээний төв
• Автомашины үзэсгэлэнгийн танхим
• Гар болон цахилгаан багаж хэрэгслийн дэлгүүр
• Шингэн хүнсний брэнд дэлгүүр
• Тоног төхөөрөмж, автомашин техникийн сэлбэг хэрэгслийн болон барилгын нэмэлт материалын агуулах бүхий цогц байгууламж баригдах юм.

Энэхүү бүтээн байгуулалтын онцлог нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэвтрүүлж буй юм. Цогцолборын эрчим хүчний эх үүсвэрийг нарны цахилгаан үүсгүүрээр хангаж, хэрэглээний саарал усыг дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь ногоон хөгжилд чиглэсэн бодит алхам болж байна.

МСМ Группийн хувьд энэхүү төв нь бүс нутгийн иргэд, хэрэглэгч, харилцагчдад орчин үеийн дэвшилтэт, чанартай үйлчилгээг хүргтээмжтэй байдлаар хүргэх шинэ жишиг болохоор зорьж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Categories
News mn

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг World Masters Games 2025-т амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ

МСМ Группийн ажилтнуудын сайн дурын хөлбөмбөгийн баг болох MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь World Masters Games 2025 спортын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт нь багийн тууштай байдал, спортын ур чадварын төдийгүй ажилтны санаачилгыг дэмжих МСМ Группийн идэвхтэй дэмжлэгийн илэрхийлэл юм.

MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь МСМ Групп болон Монгол улсын нэрийг олон улсын тэмцээнд гаргаж буй МСМ Группийн ажилтнуудыэ сайн дурын баг юм. Багийн дэлхийн түвшний энэхүү спортын наадамд оролцоход МСМ Группээс дэмжсэн нь ажилтны сайн дурын оролцоог дэмжих МСМ Группийн компанийн нийгмийн хариуцлагын зорилготой уялдаж буй юм.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг, дэлхийн хэмжээний нэр хүндтэй олон спортын төрөлт энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган сонирхогч тамирчдыг нэгтгэдэг. MSM Mongolia FC хөл бөмбөгийн баг нь туршлагатай өрсөлдөгч багуудтай тоглож, бүх тэмцээний туршид үлгэр жишээ спортын ёс зүй, багаар ажиллах чадвараа харуулж чадлаа.

Энэхүү амжилт нь МСМ Группийн ажилтнуудын оролцоог дэмжсэн, олон талт, нээлттэй байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тууштай бодлогын нэг илэрхийлэл юм. Сайн дурын үндсэн дээр ажиллаж буй хөлбөмбөгийн багийг дэмжсэнээр МСМ Групп нь ажилтнуудынхаа хөгжилд болон нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байна.

Нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Группийн ажилтнууд Wings for Life by Red Bull олон улсын хандивын гүйлтэд оролцлоо

MСМ Группийн ажилтнууд анх удаа Red Bull-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын “Wings for Life World Run” нийгмийн сайн сайхны төлөөх гүйлтийн тэмцээнд оролцлоо. Тус уралдааны хураамжийг 100% нуруу нугасны гэмтлийн эмчилгээний судалгаанд зориулдаг юм.

МСМ-чүүд нийт 523.4км зам туулж, нийт 9,997 багаас 367 дугаарт эрэмбэлэгдэн шилдэг 5%-д багтаж, албан ёсны аппликэйшн ашигласан оролцогчдын тоогоор дэлхийд #140-д жагссан бахархам амжилтыг үзүүллээ.

Бид хамтын хүчин чармайлтаараа нийт 1,073 еврогийн хандив босгож, Швед, Герман, Итали, Сингапур, Украин зэрэг улсын хамт олонтой мөр зэрэгцэн гүйсэн нь бидний бас нэг онцлох бахархал боллоо.

Дэлхийн хэмжээнд “Wings for Life World Run” уралдаан өмнөх амжилтаа ахиулж, нийт 310,719 оролцогчтой болсон бөгөөд нэг оролцогч дунджаар 12.4 км гүйж, нийт 3.85 сая км туулсан байна. Энэ нь дэлхийг 64 удаа тойрсонтой тэнцэхүйц үзүүлэлт юм. Тус уралдааны хүрээнд ойролцоогоор 9.7 сая ам.доллар хандив цугларсан ба энэ нь 100% нугасны гэмтлийн судалгаанд зориулагдах юм.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Групп болон Shambala2056 төсөл 2024 онд нийт 266 тонн нүүрсхүчлийн давхар ислийг боловсрууллаа

МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн цөлжилттэй бүсэд мод тарьж ногоон байгаль орчныг бүрдүүлэх зорилготой Shambala2056 төслийг 2021 оноос эхлэн урт хугацаанд дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд хөрсний доройтол, цөлжилтөд өртсөн бүс нутаг болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт тарьж ургуулж буй ой модод нийт 286 мод тарьж ургуулан, тордолт арчилгааг дэмжин ажиллаж байгаа юм.

Эдгээр тарьсан моддын үр дүнд 2024 онд нийт 266.96 тонн нүүрсхүчлийн давхар ислийг боловсруулж шингээн, 568.01 тонн биомассыг үүсгэсэн буюу тус бүс нутгийн хөрсний бүтцийг сайжруулж байна.

Нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
News mn

МСМ Групп Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуульд Дизайн технологийн сургалтын багаж хэрэгслийг хандивлалаа

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн Дизайн технологийн кабинетад шаардлагатай гар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлалаа.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургууль нь тусгай хэрэгцээт сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэх, засан сайжруулах, нөхөн сэргээх засал зэрэг мэргэжлийн үйлчилгээг хүргэдэг сургууль юм. 63 дугаар сургуулийн Дизайн технологийн анги нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн боловсрол олгох, мэргэжлийн сургалтыг хүүхдүүдэд хүргэдэг. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлаж байна.

Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Categories
Захирал

С. Мөнхцэцэг

Ерөнхий нягтлан бодогч