Categories
News mn Uncategorized

МСМ ГРУППИЙН СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бид “НЭГ МСМ”-ийн үнэт зүйлс, соёлыг хамтдаа бий болгох зорилгоор нэгдсэн арга хэмжээ, сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Манай байгууллагын соёлын нэг хэсэг болох нийт ажилтнуудын спортын наадмыг жилийн турш сагс, хөлбөмбөг, теннис, шатар, гар бөмбөг болон дартсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулан өндөрлөж байна.
Спортын наадмын сүүлчийн тэмцээн болох гар бөмбөг болон дартсын тэмцээнд нийт 8 эрэгтэй баг, 6 эмэгтэй баг оролцсон бөгөөд ажилтнууд спортын авьяас чадвараа харуулахаас гадна хамтын ажиллагаа, эв нэгдэл, тууштай байдлыг харуулж чадлаа.
“НЭГ МСМ” – БИДНИЙ ҮНЭТ ЧАНАР

Categories
Баннер бевериж баннер

.

Categories
blogs mn News mn бевереж блог

Дарсны танилцуулга

Categories
Баннер бевериж баннер

.

Categories
blogs mn News mn бевереж блог

Amaro Montenegro

Амаро ба түүний төрлүүд.
Амаро нь Италиар “bitter” гэсэн утгатай бөгөөд ганц тоон дээр Амари, олон тоон дээр Амаро гэгддэг ургамлын гаралтай ликёр юм. Дэлхий даяар олон төрлийн биттер байдаг ч Амаро нь ургамал, үндэс, цэцэг, халуун ногоо зэрэг олон төрлийн ургамлын гаралтай Итали согтууруулах ундаа гэдгээрээ онцлог. Амарогийн амт чанар нь гашуунаас чихэрлэг, ургамлагаас цэцэгсийнх зэргээр орц нь баяжихын хэрээр амт нь ч мөн баяждаг онцгой бүтээгдэхүүн юм.

Амаоро Монтенегрогийн өв уламжлал
Амаро нь эртний Грек, Ромын үеэс улбаатай бөгөөд анхандаа ургамлын хандтай дарс байсан боловч 1800-аад он гэхэд дарсыг нэрмэл спиртээр сольж хийдэг болжээ. Сүм хийд гэлтгүй хүмүүс гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байсан ба ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай хэрэглэдэг байж. Амарогийн жорууд нь олон зуун жил, олон арван үе дамжин уламжлагдан ирсэн онцгой жорууд байдаг.


Харин Амаро Монтенегро брэндийн хувьд 135 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг брэндийг Италийн Болонья хотод 1885 онд Станислао Кобианчи үүсгэн байгуулжээ. 1862 онд төрсөн Станислао, гэр бүлийнхээ түүнийг санваартан болох хүслийг нь эсэргүүцэж, адал явдалт замыг сонгосон урт хугацааны аялалд гарчээ. Тэрээр аяллынхаа хугацаанд асар олон чамин ургамлын ургамалтай танилцаж, Итали руу буцаж ирэхдээ онцгой бэлдмэл, ликёр хийх урам зориг дүүрэн иржээ.

Олон жил туршилт хийсний эцэст Станислао өөрийн Кобианчи Станислао гэх уурын нэрэх үйлдвэрийг байгуулжээ. Тэрээр амарогоо анх Элисир Лунгавита гэж нэрлэсэн бөгөөд дараа нь Монтенегрогийн гүнж Елена Италийн хаан болох хунтайж III Виктор Эммануэльтай гэрлэснийг нь бэлгэшээн Амаро Монтенегро хэмээн нэрлэжээ.

Гар урлал ба найрлага
Амаро Монтенегро нь дэлхийн өнцөг булан бүрээс амтлагч, хатаасан жимс, үндэс, үр, холтос, цитрусын хальс, үндэслэг иш, цэцэг, модны төрөл зүйл зэрэг 40 төрлийн ургамлын гаралтай түүхий эдийг ашиглан урладаг. Эдгээрээс зөвхөн 13 төрлийн ургамал нь л олон нийтэд зарлагдсан бөгөөд анхны жор нь 1885 оноос хойш өөрчлөгдөөгүй гэдгээрээ онцлог юм. Амаро Монтенегрогийн Ургамал судлаач Маттео Боноли үүгсэн байгуулагч Станислаогийн өвийг үргэлжлүүлж, хамгийн сайн орц найрлагыг олж, сонгож, чанарын хатуу стандартыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байна.

Үйлддвэрийн явц
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц нь буцалгах, дэвтээх, нэрэх гэсэн гурван чухал үе шаттай. Нэгдүгээрт, сонгосон ургамлыг нарийн нунтаглаж, амтыг нь гаргаж авахын тулд буцалгана. Дараагаар нь хүссэн үнэрийг гаргаж авахын тулд бусад ургамлуудтай уусмалд дэвтээн, чихрийн манжингийн спиртийг нэмж олон төрлийн хэмжээтэй саванд хийнэ. Энэ үе шат нь 20-30 хоног үргэлжилдэг. Нэрэхийн тулд 1000 литрийн багтаамжтай тусгай зэс саванд дэвтээн боловсруулж, тодорхой үнэрээр баяжуулсан спиртийн уурыг нягтруулж, чанартай спирт үүсгэдэг.

Дэвтээж хийсэн 12 эессэнийг сайтар хольж, Амаро Монтенегрогийн зургаан үндсэн ноотыг бий болгоно. Үүнд Дулаан ба халуун орны, гашуун ба өвслөг, халуун ногоотой ба цэцэгт, чихэрлэг ба хуурсан, шинэхэн ба бальзам гэсэн ноотууд багтана. Эцсийн бөгөөд хамгийн чухал үе шат бол зөвхөн Ургамлын мастер болон цөөн хэдэн хүний мэддэг ховор таван ургамлыг нэрж хийсэн нууц жор болох Премиог нэмэх. Premio нь маш хүчтэй амттай учир 15,000 литр тутамд ердөө 1 литр Премио шаардлагатай буюу 1 лонх Амаро Монтенегрод 1 дусал л ордог гэсэн үг. Premio гэдэг нь итали хэлээр “шагнал” гэсэн утгатай бөгөөд Премиогүйгээр Амаро Монтенегро хэзээ ч бий болохгүй байсан.

Амаро Монтенегро бол адал явдал, хүсэл тэмүүлэл, төгс төгөлдөр байдлын баталгаа юм. Орц ургамлаа сонгохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл хамгийн өндөр стандартыг баримталж ирсэн үүсгэн байгуулагчийнхаа үнэ цэн, үнэт зүйлийг үеийн үед хадгалж Амаро Монтенегрогийн лонх бүрд уламжлал, шинэчлэлийг хослуулсан гайхамшигт өв бий болгосоор байна.

Categories
Баннер бевериж баннер

.

Categories
blogs mn News mn бевереж блог

Glendalough Distillery

Виклов уулан дээр байрлах Глендалоу Дистиллерид бид дээд зэрэглэлийн хатуулагтай бүтээгдэхүүнийг хийдэг. Эдгээр хатуулагтай бүтээгдэхүүнүүд амтныхаа гүнд байр сууриа мэдрүүлснээр эдгээр уулсад бид яагаад хайртай вэ гэдэг зүйлийн илэрхийлэл учраас амт нь гүн гүнзгий мэдрэмж төрүүлнэ гэдэгт бид найдаж байна.

St.Kevin ий түүх бол бидний урам зоригоо авдаг зураглал юм. Тэр хүсэл зоригоо дагаж, ууланд илүү утга учиртай зүйл бүтээхийн тулд амар амгалан аюулгүй, тайван байдлаа орхисон юм.

Глендалоу бол Виклов уулсын гүнд үүрээ зассан хөндий юм. Үзэсгэлэнт гоо үзэсгэлэнгээрээ алдартай газар “Ирландын цэцэрлэг” хэмээн нэрлэгддэг энэ бүс нь толгод, элбэг дэлбэг ой мод, үзэсгэлэнт нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Глендалоу нь мөн Кевиний суурьшсан 6-р зууны гэр юм. Энэхүү залуу нь илүү утга учиртай зүйл хайж эд баялаг, онцгой эрхээс татгалзсан. St.Kevin Ирландын цөлийг олон жил судалсны эцэст гэр гэж дуудаж болох сүрлэг хөндийг олж илрүүлжээ. Тэрээр цааш нь байгальд амьдралаа зориулав.

St.Kevin Нэг өдөр тэр Глендалогийн хөндийд хүрч ирэн, Тэр гараа сунган зогсож, гоо үзэсгэлэнг нь гайхан байтал . Нэгэн хар шувуу түүний гар дээр бууж, өндөглөжээ. Тэр энийг дохио хэмээн бодон өөрийнхөө шийдвэрийг шалгахаар болсон нь энэ юм. Тиймээс тэр тэнд өндөг хагарч, шувуудыг нистэл тууштай, өдөр шөнөгүй зогсож байлаа. Энэ түүх болон St.Kevin тухай бусад олон түүх Ирландын өнцөг булан бүрээс хүмүүсийг энэ хөндий рүү татсан юм.

Botanicals
Бид жинг хийхийн тулд үйлдвэрийн эргэн тойрон дахь уулнаас зэрлэг ургамлыг өдөр бүр гараар түүдэг. Тэд 250 литрээс бага жижиг хэсгүүдэд нарийн амтыг гаргаж авахын тулд нөр их хөдөлмөрлөдөг

Categories
Баннер бевериж баннер

.

Categories
blogs mn News mn бевереж блог

Дэлхийн анхны шанхай жин “Peddlers”

Дэлхийн хамгийн том худалдааны боомтын бужигнаан, шуугиантай Шанхай хотын гудамжны их хөдөлгөөний өрнөл нь Peddlers Gin-ийн үүдэл, адал явдлын эхлэл юм.

Peddler’s gin Peddlers гэдэг нэр нь Шанхай хотын уламжлалт гудамжны соёлоос гаралтай нэр бөгөөд 2018 оноос эхлэн жин үйлдвэрлэж эхэлсэн. Орцонд нь ордог органик ургамлуудыг Сычуань, Юньнань, Ганьсу зэрэг бүс нутгуудаас авдаг бөгөөд бусад төрлийн жинээс ялгаатай нь дорнын өвөрмөц амтыг шингэсэн байдаг.

BARREL AGED SHANGHAI GIN

SALTED PLUM GIN

PEDDLERS SHANGHAI GIN

Categories
Баннер бевериж баннер

HENNESSY V.S.O.P шинэчлэгдлээ