Уртасгасан баталгаанд юу хамаарах вэ?
УРТАСГАСАН БАТАЛГАА
СЭТГЭЛД АМАР ЖОЛООД
Uilchilgeeni shaardlaga 03 mn

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ шаардлагууд
Баталгаажуулалт:
Үйлчилгээ хийлгэсэн хуудаснуудыг зөв бөглүүлж, үйлчилгээний
төвийн тамга даруулах, холбогдох баримтуудыг хадгалах.
- Нэхэмжлэл гаргах: Үйлчилгээний баримтуудыг хадгалах.
- Хүчинтэй хугацааны хязгаарлалт: Үйлчилгээг тогтоосон хугацаанаас 3000 км
- эсвэл 60 хоногийн дотор хийлгэх.
- Баталгаажсан үйлчилгээний төв: Зөвхөн албан ёсны үйлчилгээний төвд засвар
- үйлчилгээнд хамрагдах.
- Баталгаат сэлбэг хэрэглэх: Тос, сэлбэг хэрэгсэл болон бусад хэрэглээний материал нь Jeep-ийн баталгаат бүтээгдэхүүн байх ёстой.
Todorhoilolt 2 mn

Тодорхойлолтууд
- 1.1. Компани
Баталгааны хүлээн авах хуудсанд бичсэн хувь хүн эсвэл байгууллага.
- 1.2. Механик болон Цахилгааны эвдрэл
Баталгаанд хамаарах эд ангиудад урьдчилан таамаглаагүй эвдрэл гарч,
яаралтай засвар эсвэл солих шаардлагатай болсон тохиолдлыг хэлнэ.
- 1.3. Тос их хэмжээгээр гоожих
Баталгаанд хамаарах эд ангийн эвдрэлээс болж хөдөлгүүр, хурдны хайрцаг
эсвэл дифференциалыг салгахуйц хэмжээнд их хэмжээгээр тос алдагдахыг
хэлнэ.
- 1.4. Бүртгэгдсэн километр
Тээврийн хэрэгслийг худалдан авах үед одометрт бүртгэгдсэн заалт.
- 1.5. Баталгаанд хамаарах тээврийн хэрэгсэл
Баталгааны хүлээн авах хуудсанд бичигдсэн тээврийн хэрэгсэл.
- 1.6. Баталгааны эзэмшигч
Баталгааны хүлээн авах хуудсанд бичсэн хувь хүн эсвэл байгууллага.

МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн цөлжилттэй бүсэд мод тарьж ногоон байгаль орчныг бүрдүүлэх зорилготой Shambala2056 төслийг 2021 оноос эхлэн урт хугацаанд дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд хөрсний доройтол, цөлжилтөд өртсөн бүс нутаг болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт тарьж ургуулж буй ой модод нийт 286 мод тарьж ургуулан, тордолт арчилгааг дэмжин ажиллаж байгаа юм.
Эдгээр тарьсан моддын үр дүнд 2024 онд нийт 266.96 тонн нүүрсхүчлийн давхар ислийг боловсруулж шингээн, 568.01 тонн биомассыг үүсгэсэн буюу тус бүс нутгийн хөрсний бүтцийг сайжруулж байна.
Нийгмийн хариуцлагын зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслүүдийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.

Gentleman’s Cut Bourbon Whiskey

М. Золжаргал

Хуулийн хэлтсийн захирал

МСМ Группээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн Дизайн технологийн кабинетад шаардлагатай гар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлалаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургууль нь тусгай хэрэгцээт сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэх, засан сайжруулах, нөхөн сэргээх засал зэрэг мэргэжлийн үйлчилгээг хүргэдэг сургууль юм. 63 дугаар сургуулийн Дизайн технологийн анги нь хүүхдүүдийн инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн боловсрол олгох, мэргэжлийн сургалтыг хүүхдүүдэд хүргэдэг. “МСМ Групп” ХХК-аас суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилгоор сургалтад шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлаж байна.
Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.
С. Мөнхцэцэг

Ерөнхий нягтлан бодогч