Categories
Construction Mn

GROUTS

MasterFlow 810 нь барилгын ерөнхий инженерийн ажилд хэрэглэхэд зориулагдсан, агшиж багасахгүй, байгалийн гаралтай дүүргэгч бетон зуурмаг юм. MasterFlow 810 эдэлгээ урттай, өндөр/ эрт үеийн бат бөх чанартай.  

Санал болгосон хэрэглээ:

MasterFlow 810- ийг дараах байдлаар хэрэглэхэд тохиромжтой:

  • Тулгуур суурийн хавтан болон багана 
  • Угсармал бетонон хавтан болон дам нуруу 
  • Гүүрний тулгуур хавтан 
  • Анкер боолт боох болон хашлага хийхэд 
  • Ивээс
  • Нөхөөс, засварын ажил зэрэгт хэрэглэх боломжтой.

Онцлог шинж чанар, давуу тал: 

  • Өндөр бэхжилт- Эдэлгээ урттай, бат бөх чанартай хэрэглэхэд хялбар, богино хугацаанд ашиглалтад бэлэн болдог. 
  • Агшиж багасахгүй – Урсгал шингэн байдлаар байршуулах үед тогтвортой тэгш байдалд дотроо чийггүй хатаж, хатуурч бэхжидэг.
  • Нөхөх хэсэгт жигд тархан урсан орох байдал- Нарийн хөндий хэсгийн нөхөхөд төвөгтэй зай, нүх сүвийг ч дарж, шавах шаардлагагүй бүрэн бөглөж нөхөх чадвартай.
  • Ажиллах хугацаа урт – орчны температур өндөр үед ч 1 цаг хүртэлх хугацаанд цутгалт хийх боломжтой. 
  • Нягт, нягтаршил сайтай зуурмаг – Дотроо чийггүй хатаж, хатуурч бэхждэг.
  • Хэмнэлттэй – Их хэмжээтэй зуурмагийг холиход бага ажиллагаа шаардана.
  • Хэрэглэхэд хялбар – Холих тусгай төхөөрөмж шаардагддаггүй бөгөөд стандарт бетон холигч эсвэл зуурмагны   хутгуур ашиглан саванд хольж хутгаж болно.
  • Хлорид агуулаагүй- Бүтцэд нь хлорид агуулаагүй 
  • Загварчилсан Суурь хавтангийн  техникийн нөхцлийн дагуу туршиж үзэхэд – Агшдаггүй зуурмагын үзүүлэлтийг бүрэн хангасан. 
  • Хөдөлгөөнтэй бетон зуурмаг – Урсамтгай шингэн зуурмаг байдлаас эхлэн зузаан нийвийдэх боломжтой байдалд цутгалт хийх боломжтой. 

Тооцооллын мэдээлэл:  

25 кг-ийн нэг уут MasterFlow 810 нь урсгал байдалтай шингэн буюу нийвийдэх боломжтой өтгөн зуурмаг болж холилдох үед дараах хэмжээний гарцтай болно:

Урсамтгай шингэн байдалтай:

  1. литр ус нэмнэ. Гарц:13.5 литр зуурмаг нь 0.0135 м³ 

Нийвийдэх боломжтой өтгөн:

3.4 литр ус нэмнэ. Гарц: 12.5 литр зуурмаг нь 1 см зузаантай хучхад 1,35 м²  

Categories
Construction Mn

WATERPROOFING

Ашигтай талууд:
  • Цохилт тэсвэрлэлт сайтай, бат бөх.
  • Үрэлт болон зуралт тэсвэрлэлт сайн
  • Бэхжилтийн үед агшилт бага учраас хэмжээсийн тогтвор маш сайн
  • Гадаргуугийн хамгаалатад хэрэглэж болохуйц бага нэвтрүүлэлт
  • Гадаа болон далайн усанд тэсвэртэй
  • Маш хурдан бэхжиж ашиглалтад бэлэн болно (24 цагаас бага хугацаанд)
Давуу талууд:
  • Агаарт ууршимтгай химийн бодис бага
  • Механик шинж чанар маш бага
  • 0°C температурт ч бэхжинэ
  • Бэхжих явц чийгтэй үед ч тогтвортой
  • Химийн бодист өндөр тэсвэртэй
Categories
Construction Mn

ELASTOPOR

Давуу талууд:

  • Дулаан тусгаарлалт маш сайн
  • Суурилуулалт хурдан бөгөөд хялбар
  • Бат бөх
  • Уртын өргөн сонголт
  • Галын тэсвэр сайтай
  • Эдэлгээний хугацаа урт
  • Загварын өргөн сонголт
  • Засвар үйлчилгээ хийхэд хялбар

 Санал болгох хэрэглээ:

  • Хаалга/дээврийн хийцэд
  • Хөдөө аж ахуйн барилга: фермийн жүчээ
  • Хүнсний үйлвэрлэл : нядалгааны газар , мах болон хүнсний ногооны боловсуулах газар, шарсан төмсний үйлдвэр, хүйтэн зоорь, түргэн хөлдөөгч гэх мэт
  • Том хэмжээний сэрүүн агуулах өрөө
  • Цэвэрлэгээний өрөө
  • Температурын тохируулгатай байрууд гэх мэт
Categories
Construction Mn

NEOPOR

  • Дулаан дамжуулалтын итгэлцүүр бага-KS A ангиллын материал
  • HFC/CFC төрлийн хий үүсгэгч хэрэглээгүй  – Экологид ээлтэй (дэлхийн дулаарлын эсрэг)
  • Зардал зарцуулалтын харьцаа хамгийн сайн – Дулаалгын өндөр гүйцэтгэлийг өрсөлдөхүйц зардлаар
    хөрөнгө оруулалтаа буцаан олох (энерги хадгалалт, зай талбайн ашиглалт)
  • Дуу тусгаарлах шинж чанар маш сайн- Дуу болон дулаан тусгаарлалтыг 1 материалаар
  • Эко-ашигтай дулаалгын материал – Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, 
    эцсийн хэрэглэгчийг экологид ээлтэй бүтээгдэхүүнээр хангана                                                       
  • Шинэ технологи – Европоос гарсан шинэ патент бүхий дулаалгын шинэлэг бүтээл 
Studio Neopor Sortiment Rohstoff
Categories
Construction Mn

Шал

UCRETE:

Хамгийн бат бөх шал:

UCRETE үйлдвэрийн шал нь хийц загвараараа өргөн сонголттой төдийгүй чанарын үзүүлэлийг бүрэн хангасан иж бүрэн давтагдашгүй бүтээгдэхүүн юм. Уг цогц шийдэл нь хүчтэй химийн бодис, хүнд ачаалал болон дулааны эрс үйлчлэлд онцгой тэсвэртэй болно. Орон орны мянга мянган үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нь

UCRETE – ийн ямар нэг асуудалгүй, хэмнэлттэй, хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч шалыг хамгаалдгийг тод гэрчилнэ. UCRETE нь хамгийн ажигч гярхай хэрэглэгч, үйлчлүүлэгч, шал бэлтгэгчдийн сонголт эргэлзээгүй мөн юм.

.

Ucrete гэж юу вэ ?
  1. Ucrete материалын хамгийн сайн тодорхойлолт бол полиуритан сайжруулсан цементэн материал юм. 
  2. Өргөн хүрээг хамарсан, гадаргуугийн нарийн төвөгтэй байдал болон гүйцэтгэлийн ур чадвар шандасыг шалгасан эдгээр газруудад Ucrete –ийн үнэ цэнэтэй бүтээгдэхүүнүүд болон бүтэц таньд хүрч үйлчлэх болно. 
  3. Эдгээр системүүд нь онцгой эсэргүүцэлтэй, хүчтэй химийн бодисонд тэсвэртэй, хүнд цохилтонд тэсвэртэй мөн дулааны цочролоос хамгаалагдсан шал юм. 
  4. Ucrete шал нь 50 гаруй жилийн турш дэлхий дээрх маш олон улс орон болон үйлдвэрүүдэд өргөн ашиглагдаж байна. 
Давуу талууд:
  • Химийн болон уусгагч материалд тэсвэр маш сайн 
  • Үрэлт болон цохилт тэсвэрлэлт өндөр 
  • Эдэлгээний чанар болон насжилт урттай 30 – 50 жил
  • Эрүүл ахуй болон аюулгүй байдлыг хангасан хальтиргаа гулгаад тэсвэртэй 
Санал болгох хэрэглээ:
  • Хүнс болон шингэн хүнсний үйлдвэр
  • Агуулахын байр
  • Эмийн үйлдвэр
  • Химийн бодисын үйлдвэр
  • Чихэр, нарийн боовны үйлдвэр
  • Даавуу болон зургийн хальсны үйлдвэр