Categories
Construction Mn

GROUTS

MasterFlow 810 нь барилгын ерөнхий инженерийн ажилд хэрэглэхэд зориулагдсан, агшиж багасахгүй, байгалийн гаралтай дүүргэгч бетон зуурмаг юм. MasterFlow 810 эдэлгээ урттай, өндөр/ эрт үеийн бат бөх чанартай.  

Санал болгосон хэрэглээ:

MasterFlow 810- ийг дараах байдлаар хэрэглэхэд тохиромжтой:

  • Тулгуур суурийн хавтан болон багана 
  • Угсармал бетонон хавтан болон дам нуруу 
  • Гүүрний тулгуур хавтан 
  • Анкер боолт боох болон хашлага хийхэд 
  • Ивээс
  • Нөхөөс, засварын ажил зэрэгт хэрэглэх боломжтой.

Онцлог шинж чанар, давуу тал: 

  • Өндөр бэхжилт- Эдэлгээ урттай, бат бөх чанартай хэрэглэхэд хялбар, богино хугацаанд ашиглалтад бэлэн болдог. 
  • Агшиж багасахгүй – Урсгал шингэн байдлаар байршуулах үед тогтвортой тэгш байдалд дотроо чийггүй хатаж, хатуурч бэхжидэг.
  • Нөхөх хэсэгт жигд тархан урсан орох байдал- Нарийн хөндий хэсгийн нөхөхөд төвөгтэй зай, нүх сүвийг ч дарж, шавах шаардлагагүй бүрэн бөглөж нөхөх чадвартай.
  • Ажиллах хугацаа урт – орчны температур өндөр үед ч 1 цаг хүртэлх хугацаанд цутгалт хийх боломжтой. 
  • Нягт, нягтаршил сайтай зуурмаг – Дотроо чийггүй хатаж, хатуурч бэхждэг.
  • Хэмнэлттэй – Их хэмжээтэй зуурмагийг холиход бага ажиллагаа шаардана.
  • Хэрэглэхэд хялбар – Холих тусгай төхөөрөмж шаардагддаггүй бөгөөд стандарт бетон холигч эсвэл зуурмагны   хутгуур ашиглан саванд хольж хутгаж болно.
  • Хлорид агуулаагүй- Бүтцэд нь хлорид агуулаагүй 
  • Загварчилсан Суурь хавтангийн  техникийн нөхцлийн дагуу туршиж үзэхэд – Агшдаггүй зуурмагын үзүүлэлтийг бүрэн хангасан. 
  • Хөдөлгөөнтэй бетон зуурмаг – Урсамтгай шингэн зуурмаг байдлаас эхлэн зузаан нийвийдэх боломжтой байдалд цутгалт хийх боломжтой. 

Тооцооллын мэдээлэл:  

25 кг-ийн нэг уут MasterFlow 810 нь урсгал байдалтай шингэн буюу нийвийдэх боломжтой өтгөн зуурмаг болж холилдох үед дараах хэмжээний гарцтай болно:

Урсамтгай шингэн байдалтай:

  1. литр ус нэмнэ. Гарц:13.5 литр зуурмаг нь 0.0135 м³ 

Нийвийдэх боломжтой өтгөн:

3.4 литр ус нэмнэ. Гарц: 12.5 литр зуурмаг нь 1 см зузаантай хучхад 1,35 м²  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *