Categories
blogs mn

ГАР БАГАЖИЙН ТӨРӨЛ БОЛОН ТЭДГЭЭРИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Бидний өдөр тутмын ажил, амьдралыг гар багаж маш их хөнгөвчилдөг билээ. Хүн төрөлхтний түүхийн эхэд гар багаж хэрэгслүүд байсан гэж хэлж болох юм. Маш олон төрлийн гар багаж хэрэгсэл байдаг бөгөөд зарим нь олон үйлдэлтэй байдаг байхад харин зарим нь зөвхөн нэг “даалгаварт” зориулсан тусгай гар багаж хэрэгслүүд байдаг.

ГАР БАГАЖИЙН АНГИЛАЛ

Гар багажийг дараах төрлүүдэд ангилж болно. Эдгээр нь бүгд өөр өөрийн зориулалттай бөгөөд зориулалтын дагуу зөв ашиглах нь чухал юм. 

• Бариулын хэрэгсэл – Хавчаар ба бахь

• Цохих хэрэгсэл – Лантуу ба алх

• Хэмжих хэрэгслүүд

• Металл хайчлах хэрэгсэл – Тайруулагч, файл, өрөм

• Нунтаглах хэрэгслүүд

• Үзүүрлэх хэрэгслүүд 

ГАР БАГАЖИЙН ТӨРӨЛ

Маш олон төрлийн гар багажууд байдаг. Бид дараах жагсаалтаар хамгийн түгээмэл гар багаж хэрэгслүүд болон тэдгээрийн хэрэглээ, ач холбогдлыг танд танилцуулж байна:

АЛХ

Алх нь хязгаарлагдмал орон зайд маш их хүч үзүүлэхэд зориулалттай гар багаж хэрэгсэл юм. Алх нь төмөр блок дээр бэхлэгдсэн урт модон саваанаас бүрдэнэ.

Алх нь дугуйрсан тал болон өнцөгт тал гэсэн хоёр талтай. Алх маш өргөн хэрэглээтэй юм. Do-It-Yourself (DIY) буюу өөрөө юм урлах, хийх дуртай олон хүмүүсийн хувьд алх нь ямар нэг зүйлийг эвдэж дахин ашиглах эсвэл хадаж бүтээхэд аль альд нь хэрэгтэй зайлшгүй байх хэрэгтэй хэрэгслүүдийн нэг юм. Хэтэрхий том бөгөөд хүнд алх нь хэрэглэхэд хүндрэлтэй байж болзошгүй юм. Иймээс та алхыг сонгохдоо жин болон хэмжээг нь өөртөө тохируулан сонгоорой.

ХАЛИВ

Халив нь төрөл бүрийн хэмжээ, хэлбэртэй боолт, эрэг, шургыг чангалах зориулалттай юм. Айл өрх бүрд хэрэгцээндээ тулгуурласан олон төрлийн халивууд байдаг. Эдгээр халивууд нь өөр өөр толгойтой, янз бүрийн хэмжээтэй байна. Иймд ямар ч боолт, эрэг, шургийг чангалж, суллахад хэрэгтэй халивтай байх нь чухал юм.

ТУУЗАН МЕТР

Үйлдвэрлэгч эсвэл гар урлалын хүн бүрд туузан метр шаардлагатай байдаг. Хэрэв та барилгын салбарт ажилладаг бол танд хамгийн хэрэгтэй эхний багаж бол туузан метр юм. Өрөөний болон ханын хэмжилт хийхээс авхуулаад маш шаардлагатай багаж хэрэгсэл юм. Туузан метр нь ихэвчлэн металл болон даавуун материалаар хийгдсэн байдаг.

ТУСГАЙ ТҮЛХҮҮР

Тусгай түлхүүр нь зургаан өнцөгт толгойтой эрэг, боолт суурилуулахыг хялбарчилж өгдөг. Тусгай түлхүүр нь L хэлбэртэй, тэгш бус бариултай байдаг. Тусгай түлхүүрийг ихэвчлэн унадаг дугуй, тавилга болон бусад механик төхөөрөмжийг засахад ашигладаг байна. Мөн янз бүрийн хэмжээтэй байдаг тул та янз бүрийн хэмжээтэй боолтыг задлах боломжтой юм.

БАХЬ

Бахь нь хамгийн өргөн хэрэглэгддэг гар багаж хэрэгслийн нэг юм. Бахийг хадаас боолт зэргийг салгах, янз бүрийн материалыг нугалах, эд зүйлсийг чанга барих зэргээр ашигладаг. Кабел утсыг зүсэх, нугалах, тэгшлэх, хадаас авах, эсвэл зүгээр л эд зүйлсийг байранд нь чанга барихад ашиглаж болно. Хамгийн сайн төрлийн бахь нь утас таслах боломжтой зүү үзүүртэй байдаг.

Бүх төрлийн гар багаж хэрэгсэл нь удахгүй болох “Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан эрчүүдэд бэлэглэх хэрэгцээт бэлэг байж болох юм. Та ProShack багаж хэрэгслийн дэлгүүрээс гар багаж хэрэгслийн дэлхийд нэртэй Bosch, Stanley, BLACK&DECKER, Proxxon, RIDGID, DeWALT, Nogard зэрэг брэндийн олон төрлийн гар багаж хэрэгслээс сонгон бэлгээ бэлдээрэй. Та ProShack багаж хэрэгслийн дэлгүүр болон МСМ Индастриалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.

Categories
blogs mn

RAM ПИКАП МАШИНЫ САР

Автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа АНУ-ын Ford, Ram зэрэг брэндүүд жил бүрийн 2-4 сарыг албан ёсоор Truck Month хэмээн нэрлэдэг билээ. Truck Month сарын хүрээнд дилерүүдийн хувьд борлуулж буй пикап ангиллын автомашинууддаа харилцагчдад хамгийн таатай байж болох үнийг санал болгохоос гадна хамгийн хэрэгцээт урамшууллыг бэлдэн бэлэг болгож өгдөг нь дэлхий даяар хэдий нь уламжлал болж автомашин авахаар төлөвлөж буй хүмүүсийн дунд хүлээлт бий болгоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ.
МСМ Автомотивийн зүгээс Монгол орны цаг уур, харилцагчдынхаа худалдан авалтын сэтгэл зүйд үндэслэн Truck Month сарыг 4-р сард зарласан бөгөөд 5-р сарыг дуустал үргэлжлэх болсныг дуулгаж байгаадаа таатай байна.

Энэ жилийн Truck Month-д бид Ram 1500 Rebel загварыг онцолж байгаа бөгөөд худалдан авалт бүрд доорх урамшууллыг санал болгож байна:

  • Тэвшний таг
  • Үнийн дүнгээс 5 сая төгрөгийн бодит хямдрал
  • 10 жилийн баталгаат Suntek хамгаалалтын хуулга 
  • Flames брэндийн шороо, тоос, усны хамгаалалттай тэвшний цүнх
  • 5700cc HEMI V8 хөдөлгүүр (125 литрийн багтаамжтай банк)
  • Морины хүч – 395HP @5600rpm I Мушгих хүч 556nm
  • Автомат 8 шатлалт хурдны хайрцаг
  • Хөтлөгч – 4WD L/H PART TIME DRIVE
  • Бензин зарцуулалт – 15-20л/100км
  • Их бие загвар Crew Cab 5’7″
  • Урт 5915мм I Өргөн 2085мм I Өндөр 1971мм I Цэвэр жин 2254кг

Үндсэн үнэ: 285 сая.төг

Танилцуулга татах: https://bit.ly/RamRebel_br 

МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим нь өдөр бүр ажилладаг тул та аль ч өдөр өөрт тохирох цагтаа ирэн Ram 1500 Rebel автомашины туршилтын жолоодлого хийж үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111, 9910 9084, 9999 7411, 9907 8052 дугаараас аваарай.

RAM ПИКАП МАШИНЫ САР | RAM TRUCK MONTH