Явах эд анги нь зам болон автомашины хооронд үүссэн олон төрлийн хүчийг шилжүүлэх, шингээх, уусгаж автомашиныг замтай үргэлж холбоотой байлгахад зориулагдсан. Энэ нь аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй жолоодлогын тав тухыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулдаг. Энэхүү оношилгоо нь амортизатор, хөндлөн гар, резинэн татуурга, резинэн втулка, лап, тулгуур эд анги, өндгөн тулгуур зэрэг бүх явах эд ангиудыг үзлэгийн багтаадаг.
Author: admin
Компьютер оношилгоо
Компьютер оношилгоо нь орчин үеийн автомашины засварын чухал хэсэг юм. Цахилгаан удирдлагын хэсэг(ECU) гэж нэрлэдэг бөгөөд автомашины үзүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулдаг олон тооны мэдрэгчийг агуулдаг. Эдгээр нарийн төвөгтэй компьютерын системүүдэд ямар нэг асуудал үүсэхэд тусгай компьютер эсвэл оношилгооны багаж ашиглахгүйгээр асуудлыг тодорхойлоход хэцүү байдаг. Энд л компьютер оношилгоо хийх шаардлага үүсдэг.Компьютер оношилгоо нь мэдрэгчээр цуглуулсан мэдээллүүдийг уншиж, тайлбарлахын тулд оношилгооны багажны тусламжтайгаар засварчинд автомашины нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй тайланг өгдөг.
Сүүлийн үед ихэнх автомашин үйлдвэрлэгчид хөдөлгүүрийг бүрэн хамгаалахын тулд удаан эдэлгээтэй хөргөлтийн шингэнийг ашигладаг болсон.
Хөргөлтийн шингэн нь цаг хугацааны явцад муудах бөгөөд шингэнийг хараад муудсан эсэхийг хэлэхэд хүндрэлтэй байдаг тул шалгаж байх шаардлагатай.
Тиймээс автомашины хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол солих шаардлагатай.
Хурдны хайрцагны тос солих
Хурдны хайрцийн шингэн нь таны автомашины хурдны хайрцаг доторх хөдөлгөөнт хэсгүүдийг тосолж, гүйцэтгэлийг нь нэмэгдүүлдэг. Хөдөлгүүрийн тостой нэгэн адилаар цаг хугацаа өнгөрөх тусам хурдны хайрцгийн шингэн мууддаг. Хурдны хайрцгийн шингэнээ солих нь чухал боловч таны хурдны хайрцгийн төрлөөс хамаарч солих хугацаа өөр байдаг. Хэрэв та механик хурдны хайрцагтай автомашин жолооддог бол ихэнх үйлдвэрлэгчид хурдны хайрцгийн шингэнийг 20,000-40,000 км тутамд солихыг зөвлөдөг. Хэрэв та автомат хурдны хайрцагтай автомашинтай бол үйлдвэрлэгчид шингэнийг 40,000-аас 60,000 км-т солихыг зөвлөдөг.
Хөдөлгүүрийн тос солих
Автомашины хөдөлгүүр нь олон хөдөлгөөнт эд ангиудаас бүрддэг. Хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийг тосолж, дулааныг шингээж, дотоод эд ангиудыг хэт халахгүйгээр үр дүнтэй ажиллах боломжийг олгодог. Цаг хугацаа өнгөрөхөд хөдөлгүүрийн тос тослох чанараа алдаж муудаж эхэлдэг. Энэ үед хөдөлгүүрийг тослох, дулаан шингээх чадвар мууддаг. Тэгэхээр та тосоо хэр хугацаанд солих ёстой вэ? Автомашины үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээсээ хамааран хөдөлгүүрийн тосыг өөр өөр зай эсвэл километрт солихыг санал болгодог. Хамгийн түгээмэл нь хөдөлгүүрийн тосыг 5000км тутамд солих явдал юм.
MITSUBISHI FUSO 4D33-6A
Хөдөлгүүр | 4214cc, 4 cylinders |
Хөтлөгч систем | 4×2 |
Морины хүч | 120hp |
Дээд хурд | 112 km/h |
Түлш зарцуулалт | 12L/100km |
Түлшний багтаамж | 100L |
Урт (м) | 6,030m |
Өргөн (м) | 2,035m |
Өндөр (м) | 2,210m |
Өөрийн жин (кг) | 2330 kg |
Тэнхлэг хоорондын зай | 3,106m |
Дугуйны хэмжээ | 7.50R16-10PR |
Барилга бүтээн байгуулалтын салбарт олон мянган жилийн өмнөөс краныг гол тулгуур болгон ашиглаж ирсэн урт түүхтэй. Эртний Грекүүд анхны краныг зохион бүтээж, МЭӨ 515 онд хэрэглэж байсан тухай баримтууд ч байдаг. Зарим эх сурвалжаас үзэхэд краныг үүнээс бүр мянган жилийн өмнө эртний Месопотамид усалгааны зориулалтаар ашиглаж байжээ. Эртний олон түүхэн барилга байгууламжуудыг барихад ямар нэг хэлбэрийн краныг ашигласан байх нь дамжиггүй юм.
Орчин үед бид олон төрлийн краныг ямар ч барилгын ажил дээрээс харж болох билээ. Тэдгээрүүд нь тус бүр өөр өөрийн тусгай үүрэг, үйл ажиллагаатай байдаг. Тухайлсан барилгын төсөл, ажилд тохирох краныг сонгоход туслахын тулд бид барилга, бүтээн байгуулалтын салбарт түгээмэл ашигладаг хөдөлгөөнт болон суурин кранууд болон тэдгээрийн хэрэглээний онцлогийг хүргэж байна.
1. ГИНЖИТ КРАН
Гинжит мөлхөгч кран нь дугуйны оронд мөлхөгч хос резинэн гинжин хэлхээс замтай байдгаараа онцлог юм. Хэдийгээр энэ нь гинжит краны эргэлтийн тойргийг хязгаарладаг ч гинжин хэлхээс замууд нь зөөлөн хөрс болон тогтворжуулаагүй талбайд хөрсөнд суух эрсдэлгүйгээр ашиглах боломжтой байдаг. Зарим гинжит кранууд нь холбосон телескоп гартай байдаг бөгөөд энэ нь хэмжээгээ өөрчлөх болон олон төрлийн газрын гадарга дээр тохируулан ажиллах боломжийг олгодог. Мөн зөөвөрлөх тавцангаас ялгаатай нь гинжит мөлхөгч кран нь илүү бат бөх, том хэмжээтэй ба олон тусгай тохиргоо болон зөөвөрлөхөд хялбараараа урт хугацааны төслүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой байдаг байна.
2. БАРТААТ ЗАМ ГАДАРГУУН КРАН
Эдгээр кранууд нь бартаат зам болон гадаргуу дээр ажиллахад зориулагдсан юм. Бартаат зам гадаргуун кран нь гинжит крантай адилаар бүтээгдсэн боловч гинжин хэлхээс замын оронд үндсэн дөрвөн дугуй хөтлөгчөөр тоноглогдсон дөрвөн том резинэн дугуйтай юм. Бартаат зам гадаргуун краны бартаатай гадаргуу дээрх тогтвортой байдлыг сайжруулж, хөдөлгөөнийг нь илүү хялбар болгохын тулд телескоп дамжлага, тулгуураар тоноглосон байдаг.
3. АЧААНЫ МАШИНД СУУРИЛУУЛСАН КРАН
Ачааны машинд суурилуулсан кран нь тээвэрлэгч (ачааны машин) ба бум (гар) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өвөрмөц бүтэцтэй учраас ямар ч өвөрмөц тохиргоо, нэмэлт тээврийн хэрэгсэлгүйгээр зам дээр хялбархан явах боломжтой юм. Ачааны машинд суурилуулсан кран нь тогтворжуулах зориулалттай эсрэг жин, тулгуураар тоноглогдсон тул их хэмжээний ачааг нарийвчлалтайгаар өргөх, зөөхөд зориулагдсан юм.
4. БҮХ ЗАМЫН КРАН
Бүх замын кран нь замгүй болон алслагдсан барилгын талбайд тохиромжтой. Иймээс ч газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой суурилуулах, салхин сэнс суурилуулах, цутгамал бетонон барилгын хэсгүүдийг өргөх болон бусад барилгын болон хүнд даацын ачааны ажилд гэх мэт томоохон төслүүд дээр ихэвчлэн ашигладаг. Бүх замын кран нь хамгийн даац ихтэй, хамгийн түгээмэл хөдөлгөөнт крануудын нэг юм. Ачааны машин дээр суурилуулсан краны хөдөлгөөнт байдал болон бартаат замын краны маневрлах чадварын төгс хослол нь бүх замын кран юм. Ихэнх бүх замын кран нь бүх дугуй хөтлөгчтэй бөгөөд нэг эсвэл нэмэлт хөдөлгүүртэй ажилладаг. Бүх замын краны өргөх гол механизм нь гидравлик хөдөлгүүртэй телескоп өргөлтийг ашигладаг. Бүх замын краныг олон төрлөөр ашиглах боломжтойгоороо бусад кранаас илүү давуу талтай юм.
5. ЦАМХАГТ КРАН
Өндөр барилга барихад ихэвчлэн ашигладаг цамхагт кран нь өргөх хүчин чадлаараа тэргүүлэгч нь юм. Цамхагт кран нь краныг бүхэлд нь удирддаг үйлдлийн кабинтай байдаг. Цамхагт краны өргөгч сум нь бетон суурь дээр тулгуурласан тулгуураас (цамхгийн хэсэг) хэвтээ байдлаар сунадаг. Өргөгч сум нь дээш доош хөдөлдөг бол суурин жийргэвч нь ачааг хэвтээ байдлаар хөдөлгөдөг байна. Краны эргэлтийг хянадаг хөдөлгүүр (эргэлтийн хэсэг гэж нэрлэдэг) нь тулгуурын орой дээр байрладаг.
ХЭРХЭН КРАНЫГ СОНГОХ ВЭ?
Та барилга, бүтээн байгуулалтын ажил, төсөлдөө тохиромжтой краныг сонгохын тулд тухайн төслийн газар зүйн байршил, талбайн хэмжээ, цаг агаарын нөхцөл байдал, ачаа материалын жин зэргийг тодорхойлох шаардлагатай юм. Төслийн бүх үзүүлэлтүүдээ жагсаан, тодорхойлсны дараа та тухайн барилгын төсөлд зориулалт, хүчин чадал, үзүүлэлтээрээ хамгийн илүү тохирох краныг сонгоорой.
“МСМ ГРУПП” ХХК SANY БРЭНДИЙН ДИСТРИБЬЮТОР БОЛЛОО
“МСМ Групп” ХХК нь хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх SANY брэндийн албан ёсны дистрибьютор боллоо. Бид 2023 оны I-р улиралд ирэх бүх тонны даацтай SANY брэндийн краны урьдчилсан захиалга авч байна. Мөн та захиалгаар хүссэн даацын краны захиалгыг өгөн, богино хугацаанд хүлээн аваарай. Та SANY брэндийн кран болон МСМ Индастриалын дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.
INEOS GRENADIER 4X4 ТУН УДАХГҮЙ
“МСМ Групп” ХХК нь Английн бартаат замын автомашин үйлдвэрлэгч INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор сонгогдлоо. Ингэснээр дэлхий даяар 200 гаруй салбартай INEOS Автомотивийн засвар үйлчилгээ, борлуулалтын төв Улаанбаатар хотод нээгдэх юм. Засвар үйлчилгээ, борлуулалтын төв нь хамгийн сүүлийн үеийн засварын багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд INEOS-ийн албан ёсны эрхтэй инженер техникийн ажилтнууд засвар үйлчилгээг хариуцна.
Англи философийг Герман инженерчлэлтэй хослуулсан INEOS Grenadier 4×4 автомашиныг бартаат замын нөхцөлд зориулан бүтээсэн бөгөөд бартаат зам дахь гүйцэтгэл, найдвартай чанар, бат бөх байдлаараа ангилалдаа тэргүүлж байгаа билээ. INEOS Grenadier-д олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн хөдөлгүүр, шаталсан хэлбэрт рам, байнгын дөрвөн дугуй хөтлөх систем, дифференциал цоожлох 3 хүртэлх боломж болон хойд чулакийг суурилуулсан юм. Дээр дурдсан суурь дээр нэмээд олон төрлийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн мөрөөдлийн автомашинаа бүтээх боломжтой билээ.
INEOS-ийн зүгээс Ази Номхон далайн бүс нутагт буй хэрэглэгчдэдээ борлуулалт болон засвар үйлчилгээний төвийг аль болох илүү ойр байлгахаар зорин ажиллаж буй бөгөөд дистрибьютор компаниудын тусламжтайгаар албан ёсны борлуулалт болон засвар үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Ирэх саруудад INEOS Автомотивийн зүгээс “МСМ Групп” ХХК-тай хамтран Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр нягт ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын болон техникийн ажилчдад бүрэн хэмжээний сургалт мөн орох юм.
Та INEOS Grenadier автомашин болон МСМ Автомотивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.
“МСМ ГРУПП” ХХК-ИЙН 25 ЖИЛ
“МСМ Групп” ХХК нь байгуулагдсанаас хойш 500 гаруй мэргэшсэн, чадварлаг ажиллагсадтайгаар Автомотив, Индастриал, Шингэн хүнс зэрэг бизнесийн үндсэн 3 салбарт үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.
Бид 1998 онд анх үйл ажиллагаагаа дэлхийн тэргүүлэгч Mercedes-Benz, Jeep автомашины брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон эхлүүлсэн ба 2023 онд тохиож буй 25 жилийн ойгоор үйл ажиллагаагаа борлуулалт нийлүүлэлтээс гадна засвар үйлчилгээ, түрээсийн үйлчилгээ, мэргэшсэн ажиллах хүчний хүний нөөцийн үйлчилгээ, үйлдвэрлэлээр өргөжүүлэн аливаа улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөлөл үзүүлдэг барилга, аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрийг оруулан үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Бидний түүхийн онцлох үеүдтэй та танилцаарай.