Categories
News mn

Тендерийн урилга

Огноо: 2025 оны 09-р сарын 16
Сонгон шалгаруулалтын дугаар: MSMUB-KB-2025

МСМ Групп ХХК нь Улаанбаатар хот дахь өөрийн агуулахаас Өмнөговь аймаг, Ханбогд сум руу ачаа тээвэрлэлтэд тээвэрлэгч сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна:

Сонгон шалгаруулалт зарлаж материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 10-р сарын 31 хүртэл.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хэлбэр: Цаасаар битүүмжилсэн байдлаар болон доорх и-мэйл хаягаар хүлээн авна. Хэрэв и-мэйл хаягаар материал илгээх бол сонгон шалгаруулалтын дугаарыг (MSMUB/KB-2025) и-мэйлийн гарчиг хэсэгт заавал бичнэ.

• И-мэйл хаяг: logistics@msmco.net

Асуулт, тодруулга авах: Сонгон шалгаруулалтад оролцож буй тал тухайн сонгон шалгаруулалттай холбоотой асуултыг доорх хаягаар явуулах ба асуулт, тодруулга авах эцсийн хугацаа нь 2025 оны 10-р сарын 24 хүртэл байна.

• И-мэйл хаяг: logistics@msmco.net

Маршрут:

  • Улаанбаатар, МСМ Групп компаниас Өмнөговь, Ханбогд сум руу ачаатай.
  • Өмнөговь, Ханбогд сумаас Улаанбаатар, МСМ Групп компани хүртэл ачаатай.

Гэрээний үргэлжлэх хугацаа:

  • 1-ээс 2 жилийн хугацаатай ба дахин сунгагдах нөхцөлтэйгөөр.

Шаардагдах ачааны автомашины даац:

  • 1 тонноос дээших төрөл бүрийн даацтай (3тн, 5тн, 10тн-оос дээших тавцант болон бүхээгтэй) ачааны автомашин.

Ачих ачааны мэдээлэл:

  • Олон төрлийн сэлбэг, эд анги.
  • Суудлын болон Ачааны автомашин.
  • Зарим төрлийн согтууруулах ундаа.

Тээвэрлэлтийн давтамж, тоо хэмжээ:

  • 7 хоногт дунджаар 1-3 рейс, ачааны дундаж жин нь тухайн тээврийн хэрэгслийн даац болон тухайн үеийн ачигдах ачааны жин тонноор.

Оролцогч талд тавих шаардлага:

  • Өөрийн болон түрээсийн тээврийн хэрэгсэлтэй,
  • Мэргэшсэн, туршлагатай жолоочтой,
  • 3-аас дээш жил МУ доторх тээвэрлэлтийн ажлын туршлагатай,
  • Үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэл нь Оюу Толгой уурхайн ХАБЭАБО-ны стандартад нийцсэн,
  • Тээврийн хэрэгслийн хурд, байршлыг хянах, тодорхойлох боломжтой GPS системтэй,
  • Жолооч нарыг алжаал, ядаргаанд өртөхөөс сэргийлсэн бодлоготой, сэлгэж ажиллах жолооч нарын нөөцтэй,
  • Осол, осолд дөхсөн тохиолдол, байгаль орчны бохирдол, асгаралт болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, бодлоготой,
  • ХАБЭАБО-ны асуудал хариуцсан ажилтан эсвэл хэлтэстэй байх,
  • Тээвэрлэлтийн тогтмол үйл ажиллагааг хангаж ажиллаж чадах санхүүгийн болон бусад нөөцтэй,
  • Байгууллагын дотоод ачаа тээврийн даатгал хамгийн багадаа 1 тэрбум төгрөгийн даатгалтай,
  • Жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /Албан бичгээр/
  2. Байгууллагын танилцуулга
  3. Байгууллагын болон бусад тусгай зөвшөөрлүүдийн хуулбарууд
  4. Нийт жолооч нар, ХАБ болон тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл
  5. Санхүүгийн тайлан 2023, 2024 онууд болон 2025 оны хагас жилийн тайлан
  6. Татварын газрын тодорхойлолт 2023, 2024 онууд болон 2025 оны тодорхойлолт /тухайн өдөр хүртэлх/
  7. Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлуудын танилцуулга
  8. Үнийн санал болон тээвэрлэлтэд явах жолооч, тээврийн хэрэгслийн мэдээлэл.

Сонгон шалгаруулалт:

МСМ Группийн сонгон шалгаруулах журмын дагуу оролцох албан тушаалтнууд тус бүрийн үнэлгээг хийн хамгийн өндөр оноо бүхий 2 тээвэрлэгчийг сонгон дээд тал нь 1 сарын хугацаанд гэрээний нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *