Огноо: 2025 оны 09-р сарын 16
Сонгон шалгаруулалтын дугаар: MSMUB-KB-2025
МСМ Групп ХХК нь Улаанбаатар хот дахь өөрийн агуулахаас Өмнөговь аймаг, Ханбогд сум руу ачаа тээвэрлэлтэд тээвэрлэгч сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна:
Сонгон шалгаруулалт зарлаж материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 10-р сарын 31 хүртэл.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хэлбэр: Цаасаар битүүмжилсэн байдлаар болон доорх и-мэйл хаягаар хүлээн авна. Хэрэв и-мэйл хаягаар материал илгээх бол сонгон шалгаруулалтын дугаарыг (MSMUB/KB-2025) и-мэйлийн гарчиг хэсэгт заавал бичнэ.
• И-мэйл хаяг: logistics@msmco.net
Асуулт, тодруулга авах: Сонгон шалгаруулалтад оролцож буй тал тухайн сонгон шалгаруулалттай холбоотой асуултыг доорх хаягаар явуулах ба асуулт, тодруулга авах эцсийн хугацаа нь 2025 оны 10-р сарын 24 хүртэл байна.
• И-мэйл хаяг: logistics@msmco.net
Маршрут:
- Улаанбаатар, МСМ Групп компаниас Өмнөговь, Ханбогд сум руу ачаатай.
- Өмнөговь, Ханбогд сумаас Улаанбаатар, МСМ Групп компани хүртэл ачаатай.
Гэрээний үргэлжлэх хугацаа:
- 1-ээс 2 жилийн хугацаатай ба дахин сунгагдах нөхцөлтэйгөөр.
Шаардагдах ачааны автомашины даац:
- 1 тонноос дээших төрөл бүрийн даацтай (3тн, 5тн, 10тн-оос дээших тавцант болон бүхээгтэй) ачааны автомашин.
Ачих ачааны мэдээлэл:
- Олон төрлийн сэлбэг, эд анги.
- Суудлын болон Ачааны автомашин.
- Зарим төрлийн согтууруулах ундаа.
Тээвэрлэлтийн давтамж, тоо хэмжээ:
- 7 хоногт дунджаар 1-3 рейс, ачааны дундаж жин нь тухайн тээврийн хэрэгслийн даац болон тухайн үеийн ачигдах ачааны жин тонноор.
Оролцогч талд тавих шаардлага:
- Өөрийн болон түрээсийн тээврийн хэрэгсэлтэй,
- Мэргэшсэн, туршлагатай жолоочтой,
- 3-аас дээш жил МУ доторх тээвэрлэлтийн ажлын туршлагатай,
- Үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэл нь Оюу Толгой уурхайн ХАБЭАБО-ны стандартад нийцсэн,
- Тээврийн хэрэгслийн хурд, байршлыг хянах, тодорхойлох боломжтой GPS системтэй,
- Жолооч нарыг алжаал, ядаргаанд өртөхөөс сэргийлсэн бодлоготой, сэлгэж ажиллах жолооч нарын нөөцтэй,
- Осол, осолд дөхсөн тохиолдол, байгаль орчны бохирдол, асгаралт болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, бодлоготой,
- ХАБЭАБО-ны асуудал хариуцсан ажилтан эсвэл хэлтэстэй байх,
- Тээвэрлэлтийн тогтмол үйл ажиллагааг хангаж ажиллаж чадах санхүүгийн болон бусад нөөцтэй,
- Байгууллагын дотоод ачаа тээврийн даатгал хамгийн багадаа 1 тэрбум төгрөгийн даатгалтай,
- Жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай байх.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /Албан бичгээр/
- Байгууллагын танилцуулга
- Байгууллагын болон бусад тусгай зөвшөөрлүүдийн хуулбарууд
- Нийт жолооч нар, ХАБ болон тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл
- Санхүүгийн тайлан 2023, 2024 онууд болон 2025 оны хагас жилийн тайлан
- Татварын газрын тодорхойлолт 2023, 2024 онууд болон 2025 оны тодорхойлолт /тухайн өдөр хүртэлх/
- Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлуудын танилцуулга
- Үнийн санал болон тээвэрлэлтэд явах жолооч, тээврийн хэрэгслийн мэдээлэл.
Сонгон шалгаруулалт:
МСМ Группийн сонгон шалгаруулах журмын дагуу оролцох албан тушаалтнууд тус бүрийн үнэлгээг хийн хамгийн өндөр оноо бүхий 2 тээвэрлэгчийг сонгон дээд тал нь 1 сарын хугацаанд гэрээний нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулна.