Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EБСХБ) Монгол Улсын хувийн хэвшлийг дэмжих амлалт, зорилтоо дахин бататгаж, борлуулалт, үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг МСМ Группт 26.2 тэрбум төгрөгийн (7 сая евро) санхүүжилтийн олгон, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зориулагдах бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ үэрэг олборлолтын бус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн нь Монгол дахь EБСХБ-ны тэргүүлэх зорилтуудын нэгийг илтгэж байна.
МСМ Групп нь химийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, автомашин болон индастриал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон засвар үйлчилгээ, шингэн хүнсний борлуулалт үйлчилгээ зэрэг томоохон чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ. EБСХБ-ны тус санхүүжилт нь орчин үеийн агуулах, засвар үйлчилгээний төв, автомашины үзэсгэлэнгийн танхим байгуулах зориулалттай бөгөөд мөн компанийн эргэлтийн хөрөнгийн суурийг бэхжүүлэхэд чиглэх юм.
2024 онд Монгол Улсад автомашины импорт 67%-иар өсөн МСМ Группийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг илүү хүртээмжтэй, чанартайгаар хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь зөвхөн хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахаас гадна улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын нэг хэсэг болж, олборлолтын бус салбарт чиглэсэн тогтвортой хөгжлийн бодлогыг улам бататгаж байна.
МСМ Групп нь 2008 оноос хойш EБСХБ-тай хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн хөрөнгө оруулалт нь илүү тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг бий болгох урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн үе шат болж байна. Одоогийн байдлаар EБСХБ нь Монгол Улсад нийт 158 төсөлд ойролцоогоор 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс 90 орчим хувь нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн байна.
EБСХБ нь Монгол Улсад тогтвортой өсөлт, инновацийг дэмжих, олборлох салбараас хамааралтай байдлыг бууруулах, илүү тэнцвэртэй, хүртээмжтэй эдийн засгийн ирээдүйг цогцлоон бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.
Categories
EBRD Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор МСМ Группийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олголоо
