MСМ Группийн ажилтнууд анх удаа Red Bull-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын “Wings for Life World Run” нийгмийн сайн сайхны төлөөх гүйлтийн тэмцээнд оролцлоо. Тус уралдааны хураамжийг 100% нуруу нугасны гэмтлийн эмчилгээний судалгаанд зориулдаг юм.
МСМ-чүүд нийт 523.4км зам туулж, нийт 9,997 багаас 367 дугаарт эрэмбэлэгдэн шилдэг 5%-д багтаж, албан ёсны аппликэйшн ашигласан оролцогчдын тоогоор дэлхийд #140-д жагссан бахархам амжилтыг үзүүллээ.
Бид хамтын хүчин чармайлтаараа нийт 1,073 еврогийн хандив босгож, Швед, Герман, Итали, Сингапур, Украин зэрэг улсын хамт олонтой мөр зэрэгцэн гүйсэн нь бидний бас нэг онцлох бахархал боллоо.
Дэлхийн хэмжээнд “Wings for Life World Run” уралдаан өмнөх амжилтаа ахиулж, нийт 310,719 оролцогчтой болсон бөгөөд нэг оролцогч дунджаар 12.4 км гүйж, нийт 3.85 сая км туулсан байна. Энэ нь дэлхийг 64 удаа тойрсонтой тэнцэхүйц үзүүлэлт юм. Тус уралдааны хүрээнд ойролцоогоор 9.7 сая ам.доллар хандив цугларсан ба энэ нь 100% нугасны гэмтлийн судалгаанд зориулагдах юм.
Нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрх, боловсрол хөгжилд урт хугацааны бодит хувь нэмэр оруулж буй төслийг дэмжин ажиллах нь бидний нийгмийн хариуцлагын зорилго билээ.