МСМ Группийн шингэн хүнсний МСМ Бетастар компани болон Lotte Chilsung корпорац хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өмнөд Солонгос улсын премиум зэрэглэлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж эхлэхээр боллоо.
Өмнөд Солонгос улсад төвтэй Lotte Chilsung Beverages компани нь Азийн хамгийн томоохон шингэн хүнсний компаниудын нэг бөгөөд жилийн борлуулалтын орлого нь 4.3 их наяд воноос давдаг. 1950 онд байгуулагдсанаасаа хойш тус компани шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч болж, хийжүүлсэн ундаа, жүүс, савласан ус, хатуулагтай шингэн хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж ирсэн. Хамгийн алдартай брэндүүдийн нэг нь Chum Churum бөгөөд зөөлөн, шинэлэг амтаараа дэлхий даяар алдаршсан солонгос сөжү юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МСМ Групп нь Chum Churum Original, Chum Churum Soonhari, Searo Soju зэрэг брэндүүдийг 2025 оны 4-р сараас эхлэн албан ёсоор түгээх эрхтэй болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь МСМ Группийн шингэн хүнсний зах зээл дэх тэргүүлэгч байр суурийг улам бэхжүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын сөжүний брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна.