МСМ Автомотив-д 2024 оны цоо шинэ Ford Bronco Raptor загвар гурван өнгийн сонголттойгоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү өндөр хүчин чадалтай офф-роуд SUV нь адал явдал эрэлхийлэгчдэд төгс тохирсон унаа билээ.
Bronco Raptor нь 3.0 литрийн хос турбо EcoBoost® V6 хөдөлгүүртэй, 420 морины хүчтэй бөгөөд 600Nm мушгих хүчтэй. 37 инчийн офф-роуд дугуй нь бүх төрлийн зам дээр барьцалдах чадвар сайн байх бөгөөд тогтвортой байдлыг дээд зэргээр хангана.
Bronco Raptor-ийн онцлогууд:
- 3.0 литрийн хоёр турбо EcoBoost® V6 хөдөлгүүр нь 10 шатлалт хурдны хайрцагтай
- Хүчэтгэсэн явах эд (HOSS4.0) анги нь Fox брэндийн 3.1 инчийн амортизатортой.
- Тухтай бөгөөд тансаг салон: 12 инчийн өргөн дэлгэцээр та Apple CarPlay, Android Auto, Wi-Fi ашиглах боломжтой. Мөн орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн Bang & Olufsen дууны системтэй.
- Baja горим: Уг горим нь элс, шавар зэрэг сул гадаргуу дээр автомашины тогтвортой байдал болон хүчийг хадгалж, өндөр хурдтай жолоодох боломжийг олгодог.
2024 оны Bronco Raptor нь Ford Co-Pilot360™ технологийн тусламжтайгаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Уг технологи нь 360 градусын камер, адаптив хурд хянах систем зэрэг онцлогуудтай.
Та бүхэн Ford үзэсгэлэнгийн танхимаар зочилж 2024 оны шинэ Bronco Raptor-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч туршилтын жолоодлого хийгээрэй.