Categories
blogs mn News mn бевереж блог

Шингэн хүнсний баталгаат бүтээгдэхүүнийт хэрхэн таних вэ?

МСМ БЕТАСТАР ХХК | SOUR LIQUOR SHOP

“МСМ Бетастар” ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг Moёt & Chandon, Hennessy, Jack Daniel’s, Johnnie Walker зэрэг дэлхийд танигдсан 180 гаруй төрлийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэн “MSM Betastar” аппликэйшн болон “Sour” шингэн хүнсний их дэлгүүрээс худалдан авах, захиалан хүргүүлэх үйлчилгээг санал болгодог билээ.

Баяр ёслолын үеэр шингэн хүнсний аюулгүй байдлыг хангаж аливаа гарал үүсэл тодорхойгүй, хуурамч бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж та бүхэнд дараах зөвлөгөөг хүргүүлж байна.

ЧАНАРЫН БАТАЛГААТ ТЭМДЭГТ

ХУУРАМЧ САВЛАГАА БОЛОН LOT ДУГААРЫГ ШАЛГАХ

Аливаа шингэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа тагийг бүрэн бүтэн, эвдэрсэн эсвэл өмнө нь онгойлгосон шинж тэмдэг илрээгүй эсэхийг шалгаарай. Мөн бөглөөний наалт, лац нь сайн чанарын байх ёстой байдаг.
Бүтээгдэхүүний брэнд шошго хэвлэл нь өндөр чанартай, тод, тодорхой харагдах бөгөөд бүдэг эсвэл зөв бичгийн дүрмийн алдаатай байх нь хуурамч байх магадлалтай.
Бүтээгдэхүүн бүрийн савлагаа доод хэсэгт LOT код шивэгдсэн байдаг. Жинхэнэ буюу оргинал бүх савлагаанд брэнд эзэмшигчид бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноог хянах боломжтой LOT кодыг бичдэг.

Бусад хуурамч бүтээгдэхүүний савлагаанд ижил LOT кодыг давтан хэрэглэх, мөн мөшгөх боломжоос сэргийлэн кодыг устгаж, дарсан байдгийг анхаарах хэрэгтэй.
Мөн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний хувьд савлагаа нь зарим тохиолдолд шингэний хэмжээг хянахад зориулагдсан доозлогчтой болон доозлогчгүй байдаг нь тухайн бүтээгдэхүүний нь үйлдвэрлэгч компаниас ашиглах зориулалтаас (катеринг, арга хэмжээ) хамааран өөр өөр байдаг.


“МСМ Бетастар” ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг, дэлхийд танигдсан 180 гаруй төрлийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэн “MSM Betastar” аппликэйшн болон “Sour” шингэн хүнсний их дэлгүүрээс худалдан авах, захиалан хүргүүлэх үйлчилгээг санал болгож байна.

“ХАМГИЙН САЙХАН ДУРСАМЖИЙГ ХАМГИЙН САЙН СОНГОЛТООС”

Categories
blogs mn News mn бевереж блог

Vecchia Romagna

18-р зууны эхэн үеэс Францад Бутоны гэр бүл нэрэх урлагт зүрх сэтгэлээ зориулж, томьёолол, нууц жоруудаар баяжуулж, үеэс үед уламжлагдан үлдэх нандин дэвтэр болох “Бутоны жор” номыг бий болгожээ.

I Наполеон эзэн хааны ордонд ханган нийлүүлэгч хэмээх тухайн үеийн хамгийн нэр хүндтэй цолыг хүртэх хэмжээнд амжилттай коньяк үйлдвэрлэдэг байсан. Дэглэм нуран унаснаар тус гэр бүлийн өв залгамжлагчдын хамгийн авьяаслаг Жан Бутон Итали руу нүүн суурьшихаар явахдаа жорын номоо авч очсоноор Итали брендигийн эхлэл болжээ.

Зуу гаруй жилийн дараа буюу 1939 онд тус компани бүтээгдэхүүнээ Италийн шинж чанарыг сайжруулахаар сонгож, Vecchia Romagna Buton Brandy гэж нэрлэжээ. Бүтээгдэхүүний гол онцлог болох гурвалжин талт лонх нь ч зах зээлд танигдахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хэдийгээр дэлхийн I-р дайны үеэр үйлдвэр бөмбөгдөлт өртөж сүйрсэн ч дахин сэргээж чадсан түүхтэй. Түүний дараагаар 1999 онд тус компанийг Группо Монтенегро компани худалдаж авсан нь арилжааны амжилт, түүхэн үйлдвэрлэлийн үйлдвэрийг шинэчлэн засварласнаар бизнест шинэ амьдрал өгч, Италийн архины салбарын тэргүүлэх компани болсон юм.

Categories
Баннер бевериж баннер

Volcan De Mi Tierra

Categories
blogs mn News mn бевереж блог

VOLCAN DE MI TIERRA

Текилагийн түүх
Ацтекүүд анх агава ургамлаар пульк (pulque) хэмээх ундаа бүтээж байв. Энэхүү ундааг агавын шүүсийг исгэж, шашны болон аливаа хүндэтгэлийн ёслол, зан үйлд ашигладаг байсан нь бидний мэдэх текилагын эхлэл билээ. Испанийн эзлэн түрэмгийлэгчид Мексикт ирэх үед тэд мезкал хэмээх maguey төрлийн агавын пульк хувилбарыг хийж эхэлсэн нь Мезкал буюу өөр төрлийн агавын шүүсээр хийгдсэн боловч нэрмэл хэлбэртэй байсан бөгөөд энэ нь Испанийн оршин суугчдын дунд маш хурдан алдартай болсон билээ.


Орчин үеийн Текила нь анх 16-р зуунд Халиско (Jalisco) мужид байрладаг Текила хотод үйлдвэрлэгдсэн байдаг. Анхны текила архины үйлдвэрийг Altamira-ийн Marquis бий болгожээ. Текила нь анх Цэнхэр Агав (agave azul) гэгддэг агавагийн төрлөөр хийгдсэн байв. Энэ төрлийн агавыг өнөөг хүртэл текила хийхэд ашигладаг.
Текила хэрхэн урладаг бэ


Текила бол цэнхэр агава ургамлаас гаргаж авсан нэрмэл ундаа юм. Уг ундаа нь ихэвчлэн эзлэхүүний 40-60% (80-120 proof) спиртээс бүрддэг бөгөөд Мексикт үйлдвэрлэдэг билээ. Текила нь агава ургамлын голоор хийгдэх бөгөөд үүнийг пина (piña) гэж нэрийддэг. Пинаг шарах шүүгээнд болгож, жижиглэн нунтаг болгоно. Дараа нь целлюлозыг ус, мөөгөнцөртэй хольж, том саванд хоёроос гурван долоо хоногийн турш исгэж дардаг. Исгэлт дууссаны дараагаар уг хольцыг хоёроос гурван удаа нэрж эцсийн бүтээгдэхүүн буюу Текилаг гарган авдаг.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН | VOLCAN DE MI TIERRA
BEFORE TEQUILA WAS A DRINK IT WAS A VOLCANO

“VOLCAN DE MI TIERRA” нь Мексикийн Халиско нутагт 200,000 гаруй жилийн өмнө дэлбэрсэн “ТЕКИЛА” галт уулын хөрснөөс хамт эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл ” VOLCAN DE MI TIERRA ” гэдэг нь “Галт уулын нутаг” хэмээн орчуулагддаг билээ.
300 жилийн түүхтэй “VOLCAN DE MI TIERRA” нь “GALLARDO ГЭР БҮЛ” болон “MOËT HENNESSY’ -тэй хамран Мексикийн хөрсний гүнээс гайхамшгийг хамтдаа урлаж байгаа билээ.

BLANCO
АГАВ УРГАМЛЫН ЗҮРХНИЙ ЯРУУ АМТ.

Volcan De Mi Tierra BLANCO текила нь эмийн ургамал, нам дор газрын цитрус болон халуун ногоотой амтыг өндөр уулын интоор, лийр зэрэг жимсний ноотуудтай хослуулсан билээ.
Түүний амт нь амтат агав ноотыг бэрсүүт жүржийн нарийн торгон амт, хар перцний үл ялиг амттай хослуулан, тэнцвэртэй төгсгөл амтийг бий болгодог

RISTALINO
Дахин давтагдашгүй, төгс хэмээн дарсан Текила

Бид añejo болон extra-añejo (3-6 жил тусгай аргаар дарсан текила) хольж, текила даралтын хил хязгаарыг давж өөрчлөлтийг бий болгосон. Мөн торхны насжилтаас бий болсон өнгийг арилгаж, модон торход шингэсэн агавын гайхалтай тод амтыг хадгалан авч үлдэв.
Volcan de mi tierra CRISTALINO нь табако, хатаасан жимс, шоколад, карамель, ваниль, чанаж болгосон агавын анхилуун үнэрийг энэхүү өвөрмөц, гоёмсог хэв маягаар хослуулсан урлав.
Эдгээр нь нэгдэж, шууд (neat) болон мөстэй хэрэглэхэд (on the rock) гайхалтай амт, үнэрийг бий болгодог

Categories
Баннер бевериж баннер

White Claw Hard Seltzer

Categories
blogs mn News mn бевереж блог

White Claw Hard Seltzer

THE NEW WAVE OF REFRESHMENT
Байгалийн амтыг шингээсэн, шууд хэрэглэх зориулалттай, хатуулагтай хийжүүлсэн ундаа.

HARD SELTZER ГЭЖ ЮУ ВЭ?
Seltzer water гэдэг нь CO2 буюу нүүрстөрөгчийн давхар исэл нэмсэн ус бөгөөд HARD SELTZER нь алкохол агуулсан гэсэн утгатай билээ.

Hard Seltzer, Hard sparkling water (карбонатлаг ус) зэрэг нь спирт болон жимсний амт агуулсан ундааны төрөл юм. АНУ-д ихэвчлэн нишингийн элсэн чихэр эсвэл соёолжтой арвайн исгэх замаар HARD SELTZER хийдэг бол бусад орнуудад саармаг спирт эсвэл жимс исгэхийг ашигладаг. Спиртийн хэмжээ ойролцоогоор 4%-өөс 5%, илчлэгийн агууламж харьцангуй бага байдаг.


1993 онд анх Австраоийн Two Dogs бренд алкохолтой лемоний жүүс гаргаснаар эхлэлийн тавьсан гэж үздэг ч түүнээс өмнө ч жимсний амттай алкохолтой бүтээгдэхүүнүүүд байдаг байсан аж. Two Dogs-н гаргасан concept-ийн ачаар Hooper’s Hooch, Mike’s Hard Lemonade зэрэг брендүүд бий болсон юм.

White Claw Hard Seltzer-ийн спирт нь соёолж, цавуулаггүй үр тарианаас гарган авдаг. Иймд шар айрагнаас ялгаатай нь цавуулаггүй (gluten-free), илчилгийн хэмжээ харьцангуй бага юм. Жимсний амттай хэдий ч нэг лаазтай бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 2 грамм сахар агуулсанаар онцлогтой.


Иймд аливаа хүнсний бүтээгдэхүүндээ эрүүл сонголтыг эрхэмлэгч танд төгс зохицох шинэ бүтээгдэхүүн юм.

Categories
Баннер бевериж баннер

McLAREN болон Jack Daniel’s -ийн албан ёсны түншлэл

Categories
blogs mn News mn бевереж блог

MCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ

McLAREN RACING болон Jack Daniel’s нар Теннесси вискиний тусгай загвараа зарлалаа.

ШИНЭ САВЛАГААНЫ ТУСГАЙ ЗАГВАР
Jack Daniel’s-ийн тусгай загварт McLaren-ийн өвөрмөц papaya (улбар шаргал) өнгө, захиалгат шошго, сав баглаа боодлыг өөрчлөв.

Jack Daniel’s нь McLaren Formula 1 багтай хамтран ажиллаж, түншлэл болсныхоо баярыг тохиолдуулан тусгай загварыг бүтээж, тус 2 брэндийн түүхэн мөчийг үнэнч шүтэн бишрэгчид эзэмших боломжтой боллоо. Jack Daniel’s Теннесси вискиний энэхүү гайхалтай, тусгай лонхны загвар нь мөн эдгээр алдартай брэндүүдийн ард байх, анхдагч үүсгэн байгуулагч болох ноён Jasper Newton Daniel болон Bruce McLaren нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм. Энэхүү тусгай загвар бүхий Jack Daniel’s-ийг 2023 оны Formula 1 уралдаан зохион байгуулагдах хотуудаар худалдаалагдаж эхэлсэн билээ.

Томоохон хоёр брэнд хамтын ажиллагаагаа өөрсдийн баялаг түүхийн эхлэлийг тавьж, гагцхүү шүтэн бишрэгчдэдээ сэтгэл хөдөлгөм, өвөрмөц зүйлийг харуулахыг зорьжээ. 2023 оны Австралийн Гран Приг уралдааныг тохиолдуулан Jack Daniel’s нь McLaren F1 багаас санаа авч “Papaya Pit-Stop” шинэ коктейлийг Melbourne хотноо худалдаанд гаргажээ.

ТОМООХОН ХОЁР БРЭНДИЙН НЭГДЭЛ.
Jack Daniel’s болон McLaren Racing нь урт хугацааны хамтын ажиллагаатай, түншлэл болсноо зарлаж буй нь Jack Daniel’s Tennessee Whiskey бүтээгдсэний 155 гаруй жилийн өв уламжлал, түүхийнхээ хувьд анх удаагаа Formula 1-д нэгдэж байгаа билээ. McLaren -ийн хувьд ч дэлхий даяарх өөрийн байр сууриа баталгаажуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэг алхам боллоо.
McLaren & Jack Daniel’s


MCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ 2023.

Categories
Салбар

Төв салбар

Categories
News mn

МСМ Групп Jebsen & Jessen Группэд олонх хувьцаагаа худалдах болсноо зарлалаа

Энэхүү стратегийн худалдаа нь Jebsen & Jessen Группийн газар зүйн өргөжилтийг тэлж, түгээлтийн бүтээмжийг нь бэхжүүлэн, МСМ Группийн урт хугацааны өсөлт, хөгжлийг Монгол улсад баталгаажуулах юм.

УЛААНБААТАР/СИНГАПУР, 2024 оны 9-р сарын 2 – Индастриал, Автомашин, Химийн салбар, Хөдөө аж ахуй болон Шингэн хүнсний олон салбарт үйл ажиллагаа явуулдаг МСМ Групп өнөөдөр Jebsen & Jessen Группэд олонх хувьцаагаа худалдах болсноо зарлаж, компанийн болон ажилтнуудынхаа тасралтгүй ирээдүйн өсөлтийг баталгаажууллаа.

Монгол улсын тэргүүлэгч конгломератуудын нэг болох МСМ Групп нь олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1998 оноос хойш Монголын зах зээлд олон улсын премиум зэрэглэлийн брэндүүдийг нэвтрүүлж ирсэн бөгөөд 50 гаруй брэндийн цорын ганц дистрибьютор, түнш хэвээр байна. 650 гаруй ажилтантай МСМ Групп нь Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхим, засварын төвүүд, агуулах болон борлуулалтын төвүүдийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймаг болон бусад бүс нутагт мөн үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагчид болон гол хувьцаа эзэмшигчид Лауренц Мелшерс, Дэвид Райнер нар нь хөрөнгө оруулагч Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн хамт энэ мэдэгдлийг зарлаж буйд таатай байна.

Энэхүү худалдан авалт нь хоёр гэр бүлийн бизнесийн технологийн ноу-хау болон давуу талыг нэгтгэн, харилцан эерэг нөлөө бүхий зах зээлд үйл ажиллагаагаа тэлж байна. Хоёр групп нь гэр бүлийн хүрээнд бизнесийн түүхэн холбоотой төдийгүй, МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн индастриалын бүтээгдэхүүний дистрибьютороор Монгол улсад 10 гаруй жил ажиллаж ирсэн юм.

МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг баталгаажуулах нь

МСМ Группийн үүсгэн байгуулагчид нь 30 гаруй жилийн турш Монголын хурдацтай өсөлт бүхий орчинд МСМ Группэд тасралтгүй дахин хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагааг нь өргөжүүлж ирсэн бөгөөд өөрсдийн Монгол улс, бизнесийн орчин, ялангуяа ажилтнуудынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна.

Иймээс тэд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй амжилттайгаар бие даан удирдан зохион байгуулах чадварлаг удирдлагын багийг бүрдүүлж, өргөн боломжоор хангасан юм.

МСМ Группийн олон арван жилийн турш цэцэглэн хөгжихийг баталгаажуулахын тулд үүсгэн байгуулагчид нь ижил үнэт зүйлс, урт хугацааны түүхтэй, мөн хөрөнгийн чадавх, олон улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг гэр бүлийн бизнесийг хайх хэцүү шийдвэрийг гаргасан юм.

Ийнхүү тохирох түншийг олоход багагүй хугацаа зарцуулсан бөгөөд энэ мэдэгдлийг хийх нь хоёр үүсгэн байгуулагчийн хувьд гунигтай бөгөөд баяртай мөч боловч тэд МСМ Группийн ирээдүй сайн гарт байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн тэд МСМ Группийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх бөгөөд Улаанбаатар дахь бусад өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй тул олон жилийн турш Монголд үнэнч хэвээр үлдэх болно.

“Jebsen & Jessen Группийн захирлуудын зөвлөлийн дарга Хайнрих Жессенийг олон жилийн турш мэргэжлийн болон хувийн шугамаар танихын хувьд Дэвид бид хоёр энэ алхам нь зөв бөгөөд МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг олон жилийн турш итгэмжлэх төгс түнш гэдэгт итгэлтэй байна” гэж МСМ Группийн захирлуудын зөвлөлийн дарга Лауренц Мелшерс сэтгэгдлээ хуваалцлаа.

Нэмж дурдахад, МСМ Группийн үүсгэн байгуулагчид болон Jebsen & Jessen Групп нь МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелийг МСМ Группийн шинэ хувьцаа эзэмшигчийн бүтцэд хүлээж авахдаа таатай байна. Марк Габел нь МСМ Группийн гүйцэтгэх захирлын үүргээ үргэлжлүүлэн биелүүлж Jebsen & Jessen Группийн олон боломжийг бүрэн ашиглаж, МСМ Группийг ирэх жилүүдэд амжилттай өсгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын хууль ёсны холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дараа хүчин төгөлдөр болсон. Хонг Конгд зохицуулалттай LCA Solutions нь МСМ Группийн үүсгэн байгуулагчдын санхүүгийн зөвлөхөөр ажилласан. Хонг Конг дахь Wschong & Co, Лондон дахь Mishcon de Reya болон Улаанбаатар дахь Melville Эрдэнэдалай нь үүсгэн байгуулагчдын хууль эрх зүйн зөвлөхөөр ажилласан бол Хонг Конг дахь Herbert Smith Freehills нь Монголын Хөрөнгө Оруулалтын Санд зөвлөхөөр ажилласан.

Зах зээлийн хүрээг өргөжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх, өсөлтийн хамтын хүчин чармайлт

Энэхүү мэдэгдлээр Jebsen & Jessen Групп нь Монголын хурдацтай хөгжиж буй зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж, Зүүн Өмнөд Азид тогтсон зах зээлийн хүчирхэг байр сууриа давуулан дараагийн алхмаа хийж байна.

“МСМ Группийг Jebsen & Jessen гэр бүлийн нэг хэсэг болсонд баяртай байна. Энэхүү худалдан авалт нь бидний олон улс дахь нөлөөллийг өргөжүүлэх, үйлдвэрлэл, түгээлтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн алхам юм” гэж Jebsen & Jessen Группийн гүйцэтгэх захирал Пер Магнуссон хэлэв. “МСМ Группийн Монгол дахь тэргүүлэх зах зээлийн байр суурь, хүчирхэг удирдлагын баг, ажиллах хүч, олон чиглэлийн бизнес нь манай портфолио багцад үнэтэй нэмэлт хүч болох болно. Бид эдгээр үйл ажиллагааны хүрээнд хамтын хүчин чармайлтаар илүү өсөлт хөгжилд хүрэх юм.”

МСМ Группийн хувьд энэхүү худалдан авалт нь Jebsen & Jessen Группийн өргөн хүрээний нөөц, туршлагыг хэрэгжүүлэх боломжийг олгож, өсөлт, хөгжлийн шинэ замыг нээж өгч байна. МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн долоо дахь бизнес нэгж болох юм. МСМ Групп нь одоогийн компанийн нэр, удирдлага дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бүх үйл ажиллагаа, бизнес хэвийн үргэлжлэх болно.

“МСМ Групп нь олон арван жилийн турш хүчтэй өсөлтийг эдэлж, өнөөгийн зах зээлийн тэргүүлэгч компани болсон. Jebsen & Jessen Группт нэгдэх нь бидний үйл ажиллагааг урьд өмнөхөөс өндөр түвшинд хүргэх боломжийг олгож байна. Энэ бол манай баг хамт олон болон бидний төлөөлж буй брэндүүдийн хувьд баяртай мөч юм” гэж МСМ Группийн гүйцэтгэх захирал Марк Габел хэлэв.

Jebsen & Jessen Группийн тухай

1895 онд Хонг Конгт байгуулагдсан худалдааны түншлэлээс үүссэн олон улсын гэр бүлийн бизнесийн нэг хэсэг болох Jebsen & Jessen Групп нь өнөөдөр Сингапурт төвтэй үйлдвэрлэлийн конгломерат бөгөөд үйлдвэрлэл, инженерчлэл, уул уурхай, түгээлтийн үйл ажиллагааг хамарсан олон төрлийн бизнесийн цар хүрээтэй юм. Үндсэн бизнесүүд нь кабелийн технологи, анар чулуу, шинжлэх ухаан, сав баглаа боодол болон бусад үйлдвэрлэлийн технологийг 5 тивийн 15 гаруй оронд хамардаг. 4,000 гаруй ажилтнууд нэг хамт олон болон ажиллаж, үйлчлүүлэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.jjsea.com вэбсайтаас авна уу.

МСМ Группийн тухай

1998 онд байгуулагдсан МСМ Групп нь өдгөө 650 гаруй мэргэжлийн Монгол болон гадаадын ажилтантай автомотив, индастриал, шингэн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг юм. МСМ Групп/SGT нь дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох Оюу Толгойн стратегийн бизнесийн түнш юм. МСМ Групп нь хэрэглэгчид болон түншүүдэд дээд зэргийн чанартай хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг. Үүнээс гадна МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, тогтвортой байдал, урлаг, хүүхдийн боловсрол зэрэг олон салбарт нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.msmgroup.mn вэбсайтаас авна уу.


Танд тодруулах зүйл байвал дараах холбогдох мэдээллээр холбогдоно уу:

Даррен Хау 
Корпорэйт харилцааны захирал 
Jebsen & Jessen Групп 
darren_how@jjsea.com 

Б. Соёл-Эрдэнэ
Үйл ажиллагаа хариуцсан захирал
МСМ Групп
soyolerdene@msmco.net