Энэхүү стратегийн худалдаа нь Jebsen & Jessen Группийн газар зүйн өргөжилтийг тэлж, түгээлтийн бүтээмжийг нь бэхжүүлэн, МСМ Группийн урт хугацааны өсөлт, хөгжлийг Монгол улсад баталгаажуулах юм.
УЛААНБААТАР/СИНГАПУР, 2024 оны 9-р сарын 2 – Индастриал, Автомашин, Химийн салбар, Хөдөө аж ахуй болон Шингэн хүнсний олон салбарт үйл ажиллагаа явуулдаг МСМ Групп өнөөдөр Jebsen & Jessen Группэд олонх хувьцаагаа худалдах болсноо зарлаж, компанийн болон ажилтнуудынхаа тасралтгүй ирээдүйн өсөлтийг баталгаажууллаа.
Монгол улсын тэргүүлэгч конгломератуудын нэг болох МСМ Групп нь олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1998 оноос хойш Монголын зах зээлд олон улсын премиум зэрэглэлийн брэндүүдийг нэвтрүүлж ирсэн бөгөөд 50 гаруй брэндийн цорын ганц дистрибьютор, түнш хэвээр байна. 650 гаруй ажилтантай МСМ Групп нь Улаанбаатар хотод үзэсгэлэнгийн танхим, засварын төвүүд, агуулах болон борлуулалтын төвүүдийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймаг болон бусад бүс нутагт мөн үйл ажиллагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагчид болон гол хувьцаа эзэмшигчид Лауренц Мелшерс, Дэвид Райнер нар нь хөрөнгө оруулагч Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн хамт энэ мэдэгдлийг зарлаж буйд таатай байна.
Энэхүү худалдан авалт нь хоёр гэр бүлийн бизнесийн технологийн ноу-хау болон давуу талыг нэгтгэн, харилцан эерэг нөлөө бүхий зах зээлд үйл ажиллагаагаа тэлж байна. Хоёр групп нь гэр бүлийн хүрээнд бизнесийн түүхэн холбоотой төдийгүй, МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн индастриалын бүтээгдэхүүний дистрибьютороор Монгол улсад 10 гаруй жил ажиллаж ирсэн юм.
МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг баталгаажуулах нь
МСМ Группийн үүсгэн байгуулагчид нь 30 гаруй жилийн турш Монголын хурдацтай өсөлт бүхий орчинд МСМ Группэд тасралтгүй дахин хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагааг нь өргөжүүлж ирсэн бөгөөд өөрсдийн Монгол улс, бизнесийн орчин, ялангуяа ажилтнуудынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна.
Иймээс тэд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй амжилттайгаар бие даан удирдан зохион байгуулах чадварлаг удирдлагын багийг бүрдүүлж, өргөн боломжоор хангасан юм.
МСМ Группийн олон арван жилийн турш цэцэглэн хөгжихийг баталгаажуулахын тулд үүсгэн байгуулагчид нь ижил үнэт зүйлс, урт хугацааны түүхтэй, мөн хөрөнгийн чадавх, олон улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг гэр бүлийн бизнесийг хайх хэцүү шийдвэрийг гаргасан юм.
Ийнхүү тохирох түншийг олоход багагүй хугацаа зарцуулсан бөгөөд энэ мэдэгдлийг хийх нь хоёр үүсгэн байгуулагчийн хувьд гунигтай бөгөөд баяртай мөч боловч тэд МСМ Группийн ирээдүй сайн гарт байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн тэд МСМ Группийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх бөгөөд Улаанбаатар дахь бусад өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй тул олон жилийн турш Монголд үнэнч хэвээр үлдэх болно.
“Jebsen & Jessen Группийн захирлуудын зөвлөлийн дарга Хайнрих Жессенийг олон жилийн турш мэргэжлийн болон хувийн шугамаар танихын хувьд Дэвид бид хоёр энэ алхам нь зөв бөгөөд МСМ Групп болон ажилтнуудын ирээдүйг олон жилийн турш итгэмжлэх төгс түнш гэдэгт итгэлтэй байна” гэж МСМ Группийн захирлуудын зөвлөлийн дарга Лауренц Мелшерс сэтгэгдлээ хуваалцлаа.
Нэмж дурдахад, МСМ Группийн үүсгэн байгуулагчид болон Jebsen & Jessen Групп нь МСМ Группийн Гүйцэтгэх захирал Марк Габелийг МСМ Группийн шинэ хувьцаа эзэмшигчийн бүтцэд хүлээж авахдаа таатай байна. Марк Габел нь МСМ Группийн гүйцэтгэх захирлын үүргээ үргэлжлүүлэн биелүүлж Jebsen & Jessen Группийн олон боломжийг бүрэн ашиглаж, МСМ Группийг ирэх жилүүдэд амжилттай өсгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын хууль ёсны холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дараа хүчин төгөлдөр болсон. Хонг Конгд зохицуулалттай LCA Solutions нь МСМ Группийн үүсгэн байгуулагчдын санхүүгийн зөвлөхөөр ажилласан. Хонг Конг дахь Wschong & Co, Лондон дахь Mishcon de Reya болон Улаанбаатар дахь Melville Эрдэнэдалай нь үүсгэн байгуулагчдын хууль эрх зүйн зөвлөхөөр ажилласан бол Хонг Конг дахь Herbert Smith Freehills нь Монголын Хөрөнгө Оруулалтын Санд зөвлөхөөр ажилласан.
Зах зээлийн хүрээг өргөжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх, өсөлтийн хамтын хүчин чармайлт
Энэхүү мэдэгдлээр Jebsen & Jessen Групп нь Монголын хурдацтай хөгжиж буй зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж, Зүүн Өмнөд Азид тогтсон зах зээлийн хүчирхэг байр сууриа давуулан дараагийн алхмаа хийж байна.
“МСМ Группийг Jebsen & Jessen гэр бүлийн нэг хэсэг болсонд баяртай байна. Энэхүү худалдан авалт нь бидний олон улс дахь нөлөөллийг өргөжүүлэх, үйлдвэрлэл, түгээлтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн алхам юм” гэж Jebsen & Jessen Группийн гүйцэтгэх захирал Пер Магнуссон хэлэв. “МСМ Группийн Монгол дахь тэргүүлэх зах зээлийн байр суурь, хүчирхэг удирдлагын баг, ажиллах хүч, олон чиглэлийн бизнес нь манай портфолио багцад үнэтэй нэмэлт хүч болох болно. Бид эдгээр үйл ажиллагааны хүрээнд хамтын хүчин чармайлтаар илүү өсөлт хөгжилд хүрэх юм.”
МСМ Группийн хувьд энэхүү худалдан авалт нь Jebsen & Jessen Группийн өргөн хүрээний нөөц, туршлагыг хэрэгжүүлэх боломжийг олгож, өсөлт, хөгжлийн шинэ замыг нээж өгч байна. МСМ Групп нь Jebsen & Jessen Группийн долоо дахь бизнес нэгж болох юм. МСМ Групп нь одоогийн компанийн нэр, удирдлага дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бүх үйл ажиллагаа, бизнес хэвийн үргэлжлэх болно.
“МСМ Групп нь олон арван жилийн турш хүчтэй өсөлтийг эдэлж, өнөөгийн зах зээлийн тэргүүлэгч компани болсон. Jebsen & Jessen Группт нэгдэх нь бидний үйл ажиллагааг урьд өмнөхөөс өндөр түвшинд хүргэх боломжийг олгож байна. Энэ бол манай баг хамт олон болон бидний төлөөлж буй брэндүүдийн хувьд баяртай мөч юм” гэж МСМ Группийн гүйцэтгэх захирал Марк Габел хэлэв.
Jebsen & Jessen Группийн тухай
1895 онд Хонг Конгт байгуулагдсан худалдааны түншлэлээс үүссэн олон улсын гэр бүлийн бизнесийн нэг хэсэг болох Jebsen & Jessen Групп нь өнөөдөр Сингапурт төвтэй үйлдвэрлэлийн конгломерат бөгөөд үйлдвэрлэл, инженерчлэл, уул уурхай, түгээлтийн үйл ажиллагааг хамарсан олон төрлийн бизнесийн цар хүрээтэй юм. Үндсэн бизнесүүд нь кабелийн технологи, анар чулуу, шинжлэх ухаан, сав баглаа боодол болон бусад үйлдвэрлэлийн технологийг 5 тивийн 15 гаруй оронд хамардаг. 4,000 гаруй ажилтнууд нэг хамт олон болон ажиллаж, үйлчлүүлэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.jjsea.com вэбсайтаас авна уу.
МСМ Группийн тухай
1998 онд байгуулагдсан МСМ Групп нь өдгөө 650 гаруй мэргэжлийн Монгол болон гадаадын ажилтантай автомотив, индастриал, шингэн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг юм. МСМ Групп/SGT нь дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох Оюу Толгойн стратегийн бизнесийн түнш юм. МСМ Групп нь хэрэглэгчид болон түншүүдэд дээд зэргийн чанартай хувийн болон үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг. Үүнээс гадна МСМ Групп нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, тогтвортой байдал, урлаг, хүүхдийн боловсрол зэрэг олон салбарт нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.msmgroup.mn вэбсайтаас авна уу.
Танд тодруулах зүйл байвал дараах холбогдох мэдээллээр холбогдоно уу:
Даррен Хау
Корпорэйт харилцааны захирал
Jebsen & Jessen Групп
darren_how@jjsea.com
Б. Соёл-Эрдэнэ
Үйл ажиллагаа хариуцсан захирал
МСМ Групп
soyolerdene@msmco.net