Categories
News mn

ГЭРТ ХАМГИЙН ХЭРЭГЦЭЭТЭЙ 6 ЦАХИЛГААН
БАГАЖ ХЭРЭГСЭЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Хэрэв та гэрийнхээ “засварын ажил”-ыг хариуцдаг бол танд гарын доорх, заавал хэрэгцээтэй
цахилгаан багажууд байх хэрэгтэй. Эдгээр багажуудын ихэнхийг энгийн өдөр тутмын ч засварын
ажилд хэрэглэж болох тул гэрт байхад хэзээд илүүдэхгүй юм. Та эдгээр цахилгаан багажуудыг бага
багаар өөрийн багажийн цуглуулгадаа нэмж, аливаа гэнэтийн засварын ажилд бэлэн санаа амар
байгаарай.

  1. УТАСГҮЙ ӨРӨМ
    Хамгийн хэрэгцээтэй цахилгаан багажны жагсаалтыг тэргүүлж буй утасгүй өрөм нь батерейгаар тэжээгддэг бөгөөд хэрэглэхэд маш хялбар болгодог. Тэдгээрийг олон янзын хэлбэрээр ашигладаг. Хэрэв та хана, мод эсвэл бусад хатуу гадаргуу дээр нүх гаргах, тогтоолт хийх шаардлагатай бол энэхүү багаж үүнийг хийж чадна. Утастай өрөмний сонголтууд байгаа хэдий ч утасгүй багажуул шиг хялбар зөөж, авч явах боломжгүй байдаг.
  2. ЦОХИЛТОТ ДРАЙВЕР
    Энэхүү цахилгаан багаж нь харагдах байдал болон ерөнхий байдал ч утасгүй өрөмтэй төстэй. Гэхдээ таны мэдэх энгийн өрөмнөөс илүү их хүч гаргаж чадна. Тэд хүчтэй цохилтын ачаар илүү том боолтыг илүү хатуу гадаргуу дээр ч байрлуулж чаддаг. Та энэхүү багажаар илүү өргөн цар хүрээтэй, мэргэжлийн ажлуудыг ч гүйцэтгэх боломжтой байна.
  3. БУЛАН ТАСДАГЧ /ТОЧИЛ/
    Булан таслагч нь төрөл бүрийн материалыг таслах, зүсэх, өнгөлөхөд ашиглагддаг. Тэдгээрийг ган, хавтан гэх мэт зүйлсийг огтлоход ч ашиглаж болно. Ихэвчлэн цахилгаан болон баттерейгаар ажилладаг бол зарим тохиолдолд агаарын компрессор ашиглан даралтат хий болон түлшээр ажилладаг. Булан таслагч нь 90 ° өнцгөөр байрладаг тул бусад тасдагчаас ялгаатай. Энэ нь таныг гараар хүрч чадахгүй газруудад таслахад тусална.
  4. ДУГУЙ ЗҮЛГҮҮР
    Дугуй зүлгүүр нь маш хязгаарлагдмал талбайд чичиргээний тусламжтайгаар зүлгүүр хийдэг багаж юм. Зүлгүүрийн диск нь нарны эргэн тойронд эргэлддэг гаригууд шиг жижиг эллипс хэлбэрээр эргэлддэг. Ийм учраас тэдгээр нь булан руу орох, ирмэг дээр гарахад хамгийн тохиромжтой. Зүлгүүрийн ул мөр үлдээдэггүйгээр давуу талтай байдаг. Эдгээр зүлгүүрийг маш хөнгөн зүлгүүрт ашигладаг тул гүйцэтгэж буй ажлыг төгсгөлд ашиглах нь хамгийн тохиромжтой. Модны гадарга болон будгийн давхаргыг арилгахад хамгийн тохиромжтой.
  5. ЦОХИЛТОТ ЭРЭГ ЧАНГАЛАГЧ ТҮЛХҮҮР
    Манай цахилгаан багажны жагсаалтын дараагийнх нь цохилтот эрэг чангалах түлхүүр юм. Цохилтот эрэг чангалах түлхүүр нь таны гар ажиллагааг хөнгөлөх их хэмжээний даралттай эргэлт үзүүлдэг түлхүүр юм. Тэд олон тонн эргүүлэх хүчийг бий болгодог. Эдгээр нь хэтэрхий хатуу гадаргад боолт суурилуулах болон чангалагдсан боолтыг суллах эсвэл авахад тохиромжтой. Гарт байх багажуудын зайлшгүй нэг сонголт нь мөн юмаа.
  6. ХАЛААГЧ БУУ
    Жижиг гэлтгүй танд зайлшгүй байх шаардлагатай багаж бол халаагч буу юм. Тэд тодорхой зорилтот газарт халуун агаар цацдаг. Бидний мэдэх үс хатаагчтай адилхан боловч агаар нь илүү халуун байдаг. Халаагч буугаар хийж болох олон зүйл бий. Гадаргын материалыг агшаах, мод хатаах, хуванцарыг нугалах, тэр ч байтугай хөлдөөсөн хоолойг гэсгээхэд ашигладаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *