Categories
Журам

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО 

МСМ Групп ХХК нь бид бүхий л үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх замаар нийт ажиллагсад болон бидэнтэй хамтран ажиллаж байгаа хэн бүхнийг эрүүл, аюулгүй ажлын байраар хангах болно. Бид бүс нутагтаа, салбартаа тэргүүлэгч компани байхыг, мөн үнэт зүйлстэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулах, ажиллагсдадаа санаа тавих, хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж ажиллана.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд:

  • Бизнесийн үйл ажиллагаандаа бэртэл гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа таслагдахад хүргэж болзошгүй, мөн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж болзошгүй осол зөрчлүүдээс сэргийлж ажиллана. 
  • Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн арга барил болон стандартуудыг баримтална. 
  • Үйлдвэрлэлийн бүтээмж буюу ашигт ажиллагаа зэрэг бизнесийн тулгамдсан асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.
  • Аюулгүй ажиллагааг сайжруулах, тэргүүн туршлагыг бий болгох, нэвтрүүлэх зорилго, зорилтуудаа тодорхойлж, түүнийг биелүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг эдгээр зорилго, зорилтуудын биелэлттэй харьцуулж хянана. 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд бий болгож, тасралтгүй сайжруулж байхын төлөө компанийн дээд удирдлага идэвхтэй дэмжин ажиллах ба уг тогтолцоо нь олон улсын ISO 45001 болон ISO 9001 стандартад нийцсэн байна. Ингэснээр бид бүхий л үйл ажиллагааны явцад аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэн, шаардлагатай хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Ажиллагсдад шаардагдах сургалтыг зохион байгуулж, ажилд нь тохирсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган, ажил үүргээ аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд ажиллагсад хувь нэмрээ оруулах оролцоог хангана. 
  • Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц зохих нөөцөөр хангана.
  • Энэхүү бодлогыг олон нийтэд нээлттэй байлгана. 

Манай компанийн бүх ажиллагсад, гэрээтүүд болон зочид энэхүү бодлогыг дагаж мөрдөх ба компанийн талбайд ажиллах, зочлох үедээ МСМ Групп ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны бодлого, журмуудыг заавал дагаж мөрдөнө. 

Бизнесийн нэгжийн ахлах менежерүүд нь өөрсдийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэхүү бодлогыг дагаж мөрдүүлж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *