Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд:
- Бизнесийн үйл ажиллагаандаа бэртэл гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа таслагдахад хүргэж болзошгүй, мөн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж болзошгүй осол зөрчлүүдээс сэргийлж ажиллана.
- Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн арга барил болон стандартуудыг баримтална.
- Үйлдвэрлэлийн бүтээмж буюу ашигт ажиллагаа зэрэг бизнесийн тулгамдсан асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг нэн тэргүүнд харгалзан үзнэ.
- Аюулгүй ажиллагааг сайжруулах, тэргүүн туршлагыг бий болгох, нэвтрүүлэх зорилго, зорилтуудаа тодорхойлж, түүнийг биелүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг эдгээр зорилго, зорилтуудын биелэлттэй харьцуулж хянана.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд бий болгож, тасралтгүй сайжруулж байхын төлөө компанийн дээд удирдлага идэвхтэй дэмжин ажиллах ба уг тогтолцоо нь олон улсын ISO 45001 болон ISO 9001 стандартад нийцсэн байна. Ингэснээр бид бүхий л үйл ажиллагааны явцад аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэн, шаардлагатай хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Ажиллагсдад шаардагдах сургалтыг зохион байгуулж, ажилд нь тохирсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган, ажил үүргээ аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд ажиллагсад хувь нэмрээ оруулах оролцоог хангана.
- Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц зохих нөөцөөр хангана.
- Энэхүү бодлогыг олон нийтэд нээлттэй байлгана.
Манай компанийн бүх ажиллагсад, гэрээтүүд болон зочид энэхүү бодлогыг дагаж мөрдөх ба компанийн талбайд ажиллах, зочлох үедээ МСМ Групп ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны бодлого, журмуудыг заавал дагаж мөрдөнө.
Бизнесийн нэгжийн ахлах менежерүүд нь өөрсдийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэхүү бодлогыг дагаж мөрдүүлж ажиллана.