Бетон зуурмагийн нэмэлт бодисууд

MастерГлениум

Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулах бетоны химийн нэмэлт

MастерГлениум – Усны орцыг өндөр хэмжээгээр бууруулах бетоны химийн нэмэлт яаж ажилладаг вэ?

BASF компаниас санал болгож буй МастерГлениум бүтээгдэхүүнүүд нь бетоны хөдөлгөөнт чанар хадгалах, өндөр/эрт үеийн бат бэх болон эдэлгээний чанарын шаардлагыг хангах шинэ үеийн усны хэмжээг өндөр хэмжээгээр бууруулах нэмэлт юм. Энэ өндөр үзүүлэлт бүхий нэмэлтийг агуулсан бетон зуурмаг нь хол зайн тээвэрлэлт болон халуун, хүйтэн цаг уурын нөхцөлд гүйцэтгэлийг хадгалах хэрэглээнд тохиромжтой. 

MастерСэт

Бетоны барьцалдах хугацааг тохируулагч

МастерСэт яаж ажилладаг вэ?

МастерСэт бүтээгдэхүүний бүлэг нь бетон үйлдвэрлэгчдэд тусгай төслийн шаардлагбн дагуу бетоны барьцалдах хугацаах тохируулах боломжийг олгоно. Бүтээгдэхүүний сонголтоос хамааран эдгээр нэмэлтүүд түргэсгэх бас удаашруулах үйлчилгээг үзүүлэх бөгөөд түүнчлэн удаан хүлээлгийн бетонд гидратацын урвалыг хянахад маш тохиромжтой.

МастерРок

Газар доох барилга байгууламжийн төгс шийдэл

МастерРок төрлийн бүтээгдэхүүнүүд газар доорх хонгил болон уул уурхайн салбарт зах зээлийн тэргүүлэх шинэлэг, мэрэгжилийн шийдлийг санал болгож байна. Өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт орших чадварлаг баг үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүн болон системийн зөв сонголт хийхэд тусалж шинэлэг технологид тулгуурласан хамгийн шилдэг, эдийн засгийн ашигтай бүрэн шийдлээр хангаж, дэлхийн өндөр түвшний аюулгүйн стандартад нийцүүлэн амжилттай ажиллах бололцоог хангадаг. 

МастерФаибер

Бетоны хагарал хянах утсан мяндсан арматур МастерФаибер яаж ажилладаг вэ?

Мастерфаибер нь бетон болон элс цементэн зуурмагийн хагаралыг хянахад зориулан бүтээгдсэн өндөр үзүүлэлт бүхий утсан мяндсан арматур юм. Эдгээр тусгай бүтээгдэхүүн нь бетоны бүтцийг холбоосийн онцгой сайн шинж чанартай болгоно. Ингэснээр хагарал, хялгасан ан цавыг бууруулж бетоны ашиглалтын хугацааг уртасгана. 

МастерЭйр

Хөлдөөлт гэсгээлтийн тэсвэрлэлтийг сайжруулах агаар оруулах нэмэлт

МастерЭйр яаж ажилладаг вэ?

МастерЭйр агаар оруулах нэмэлт бетонд агаарын нүх сүвийн тогтвортой бүтцийг үүсгэж эдэлгээний чанарыг нэмэгдүүлдэг. Эдгээр нэмэлтийг хэрэглэсэнээр хөлдөлт гэсэлтийн мөчлөгтэй нөхцлөөс үүсэх өгөршилд тэсвэрлэлт сайжирна. Түүгээр зогсохгүй бетоны хөдөлгөөнт чанар болон зууралданги чанарыг сайжруулснаар цутгалтын ажлыг хялбаршуулна.

МастерРок HCA

Гидратацыг хянах МастерРок HCA (хуучнаар DELVO®CRETE) бүтээгдэхүүн нь шүршдэг бетон болон цементэн зуурмаг, цементэн хүчитгэл гэх зэрэг цементийн хэрэглээнд зориулсан гидратац хянах систем юм. Энэ нь ажиллах хугацааг 72 цаг хүртэл хадгалж бетоны тээвэрт уян хатан байдал олгоно.

МастерРок MS

МастерРок MS нь микро цахиурын нунтаг бөгөөд шүршдэг бетон хольц болон бетон зуурмагийн шахуургын чанар, хөдөлгөөнт чанарыг сайжруулж, бэхжсэн үед нэвтрүүлэлтийг бууруулан, нягт болон урт хугацааны бат бэхийг нэмэгдүүлнэ. Энэ бүтээгдэхүүн нь нягтруулсан нунтаг болон шингэн хэлбэртэй байна.