Categories
Эд анги

Духны ремень

РЕМЕНЬ

Ремень нь хоёр ба түүнээс дээш эргэлтийн голуудыг механикаар холбох уян резинэн материал юм. Хөдөлгүүрийн эргэлтийг жигд ажиллах нөхцөлөөр хангаж бүх эргэлтийг нэгэн зэрэг байлгадаг моторын урд хэсэгт байрладаг ременийг духны ремень гэдэг.

Дуураймал ремен нь баталгаат ременьтэй ижил урттай байдаг ба өөр материалаар хийгдсэн, цаг хугацаа өнгөрөх тусам сунаж хөдөлгүүрт догол гарч хүчгүй болох бензин их зарцуулах, бүр цаашилбал хүмүүсийн хэлдгээр мотор цохих буюу эвдрэх эрсдэлтэй дагуулдаг.

Хагарсан эсвэл урагдсан ремень нь хянах самбарт алдаа заалгүй тасарч хөдөлгүүрт том гэмтэл үүсгэх аюултай. Тиймээс та өөрийн машинд тогтмол засвар үйлчилгээг хийлгэж хуучирсан ременийг шинэ баталгаат ременээр сольж байх нь чухал юм.

Categories
Эд анги

Тоормос

Машин дахь тормосны шингэн нь тормосны дөрөөн дээр гишгэхэд үүсэх даралтыг тормосны наклад руу дамжуулах юм. Өөрөөр хэлбэл тормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг учраас түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэх зорилгоор тормосны системд ашигладаг. Тормосны шингэн нь температурын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай байдлаар зохиогдсон байдаг. 

Албан ёсны тормосны шингэний давуу талууд: 

  • Зэврэлт болон резин эд ангийн насжилт уртасна. 
  • Тослог чанартай. 
  • Хэт халалт болон хөрөлтийг тэсвэрлэх чадвартай. 

Албан ёсны тормосны шингэн нь жолоодлогын үед найдвартай ажиллах ба  чанар муу тормосны шингэн нь стандартад нийцэхгүйгээс гадна автомашины тормослох чадварыг бууруулж аюул осол гарах боломжтой.

Categories
Эд анги

Хөдөлгүүрийн тос

Хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн энерги алдалт, дулаан алдалт, элэгдэл хорогдол болон халалт зэргээс сэргийлэх болон хөдөлгүүрийн механизмуудыг тослох үүрэгтэй. 

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэдэг. 

Зуурамтгай чанар нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тусам багасаж, багасах тусам ихэсдэг. Өндөр халалттай үед зуурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дэхь үрэлцэж буй гадаргууны тосны плёнкны бат бөх чанар ба систем дэхь даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутанд тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй байх юм. Дээрх нөхцөл байдлуудтай уялдаж хөдөлгүүрийн тосыг чанараар нь:

  • Өвлийн тос 

Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог.

  • Зуны тос 

Зуурамтгай чанар нь өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог.

  • Бүх улирлын тос 

Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг, өндөр температурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдоггүй чанарыг бий болгосноороо онцлогтой. 

Монголын эрс тэс уур амьсгалд бүх улирлын тос нь зохицохгүй ба тухайн улиралд нь таарсан зориулалтын тосыг цаг тухайд нь сольж байх нь зөв. 

Баталгаат хөдөлгүүрийн тос нь дараах үндсэн давуу талуудтай.  

  1. Тослох, үрэлт болон элэгдлийг багасгах – Хөдөлгүүр ажиллаж байх үед эд ангиуд хоорондоо харилцан үрэлтэд орж байдаг. Тос нь эд ангиуд дээр тосон бүрхүүл үүсгэж хуурай үрэлт үүсэхээс сэргийлнэ. 
  2. Хөргөх – Хөдөлгүүрийн ажиллагаанаас үүсэх халалтыг өөртөө шингээж халалт үүсэхээс сэргийлдэг.
  3. Тусгаарлах – Поршин болон цилиндрийн хананы хооронд тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэдэг. 
  4. Зэврэлтээс сэргийлэх – зэврэлт үүсэхээс сэргийлнэ. 
  5. Цэвэрлэх – Хөдөлгүүрт үүсэх болон үүссэн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй.
Categories
Эд анги

Хурдны хайрцаг

Хурдны хайрцгийн тос нь араа дискүүдийг тослох болон тэдгээрийн найдвартай ажиллагааг хангаснаар араа шилжилт дуу багатай, зөөлөн шилжих боломжийг бүрдүүлдэг. Замын нөхцөл байдлаас шалтгаалж автомашинд тохирсон хөдлөх хүч шаардагдах бөгөөд кроп нь араагаар дамжуулан эргэх хүчийг зохицуулна. Бага хурдтай явахад хүнд араа шаардагдана хурд нэмэх тусам хөнгөн араа руу шилжинэ.

Автомашины хурдны хайрцаг нь дотроо “Механик” болон “Автомат” гэсэн 2 төрөл байдаг.

Механик кроптой бол арааг консоор дамжуулан салгаж шилжүүлнэ. Хөдөлж эхлэхдээ нэгдүгээр араанд залгаж улмаар хөнгөн араа руугаа шилжүүлнэ.

Автомат кроп нь конс гишгэх, араа солих зэрэг ажлыг таны өмнөөс хийнэ. Та замаа хараад жолоодох л үлдэнэ. Олон төрлийн мэдрэгч, соленоид хавхлагууд, гидрийн хүч болон компьютерын удирдлагаар дамжуулагдаж замын нөхцөл байдал автомашины хурданд тохирох арааг залгаж шилжүүлнэ.  

Энэхүү 2 төрлийн хурдны хайрцагт өөр төрлийн тос ашиглана.  

Categories
Эд анги

Тосны шүүр

Автомашин асах, явах болон огцом хурдлах үед хөдөлгүүрт маш өндөр эргэлт үүсэж байдаг тул хөдөлгүүрийн тос нь тослох, хөргөх, цэвэрлэх, хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах гэх мэт үүрэг гүйцэтгэнэ. Хөдөлгүүрийн ажиллах явцад үүсэх тортог болон бусад хаягдлыг тосноос ялгаж хөдөлгүүрт шаардагдах тодорхой даралт бүхий тосны хэрэгцээг зохицуулж, хөдөлгүүрийг гэмтээж болзошгүй тоосонцрыг шүүдэг элемент, оруулах, гарах хавхлагаас бүрдэнэ. 

Сайн чанарын тосны шүүр хэрэглэх нь:

  • Тосыг жигд тараана
  • Хөдөлгүүрийн насжилтыг уртасгаж элэгдэлтээс хамгаалах
  • Бохирдыг дээд зэргээр шүүх

Дуураймал болон зориулалтын бус шүүр хэрэглэснээс автомашины гол цөм болсон хөдөлгүүрт эвдрэл гарч, эдэлгээ богиносно. 

Categories
Эд анги

Очлуур

Асаалтын очлуур нь хийцийн хувьд металл болон шаазанг холбосон энгийн зүйл мэт боловч хөдөлгүүрийн үйл ажиллагааны маш чухал эд анги юм. Очлуурын үндсэн үүрэг нь агаар түлшний холимогийг тэслэх зориулалтаар асаах оч хаях үүрэгтэй 2000-2500 хэм хүртэлх халуунд, 20000-30000 вольт өндөр хүчдэлийг хүлээн авч, 50кг/см2 даралтыг тэсвэрлэж хөлгүүрийн түлш болон гадагшилж буй хийн нөлөөллөөс үүсэх химийн коррозийн нөхцөлд ажилладаг. Энэхүү шаталтаас үүсэх энерги нь хөдөлгүүрийг эргэлтэнд оруулан автомашиныг хөдөлгөх нөхцлийг бүрдүүлдэг. Автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч дөрвөөс найман очлууртай байдаг. 

Баталгаат очлуур дараах давуу талтай:  

  • Түргэн шуурхай асалт

Баталгаат очлуур нь хурдан асах нөхцөлийг бүрдүүлж жигд хурд авах, шатахууныг бүрэн гүйцэт зарцуулах боломжтой.  

  • Бусад цахилгаан төхөөрөмжүүдийн элэгдэлтээс хамгаалах 

Хүчтэй цахилгаан гүйдэл нь очлуураар дамждаг тул муудсан эсвэл чанаргүй очлуур нь бусад цахилгааны хэсгүүдыг доголдуулах эрсдэлтэй байдаг. Баталгаат очлуур нь бусад цахилгаан эд ангиудыг гэмтээхээс сэргийлдэг функцтэй хийгддэг.

ДАВХАР ПЛАТИНУМ ОЧЛУУР 

  • Газардуулах болон үзүүрт байрлах платинум электродуудтай нь элэгдлийг багасгах ба 100,000км хүртэл ашиглах заалттай. 
  • Никел болон иридиум агуулснаар илүү бат бөх байх ба эдэлгээ удаантай, хайлштай учир хагарал гарах нь бага. 

ИРИДИУМ ОЧЛУУР 

  • Жижиг хэмжээтэй голын электрод нь илүү сайн оч хаях чадвартай. 
  • Иридиум нь платинум материалаас илүү сайн чанарын материал юм. Хайлах температур нь платинумаас ойролцоогоор 1200°F (648°C)-р өндөр байдаг.

Иридиум очлуур нь энгийн очлуураас илүү удаан ашиглагддагаараа давуу талтай.

Categories
Эд анги

Агаар шүүгч

САЛОНЫ АГААР ШҮҮГЧ

Салоны агаар шүүгч нь агаарт байгаа бохирдол, тоосжилт болон ургамлын янз бүрийн тоосжилт гэх мэт нүдэнд харагдахгүй тоосыг автомашины салон руу орхоос хамгаалж шүүх зориулалттай ба жолооч болон зорчигчдод эрүүл, тав тухтай зорчих орчныг бүрдүүлж өгөх чухал үүрэгтэй.  

Сайн чанарын нүүрсэн салоны агаар шүүгчийн давуу тал: 

  • Хурц үнэрийг багасгах, салонд орж ирэх агаарын бохирдлыг багасгаж, хорт хийг (нүүрстөрөгчийн исэл, нүүрсхүчлийн хий, азотын исэл г.м) шүүх зарчмаар нүүрсийг холин оруулсан. 
  • Нүүрсэн давхарга нь нүдэнд харагдахгүй тоосонцруудын (хөө тортог, ургамлын тоос, тоос шороо) шүүлтийг сайжруулдаг.   
  • Салоны агаар шүүгчээ цаг хугацаанд нь сольсноор халаагч болон агааржуулагч муу үлээх, эвгүй үнэр гарах болон өвлийн улиралд цонх цантах, цан арилахгүй байх гэх мэт муу талуудаас сэргиилнэ.

Хөдөлгүүрийн агаар шүүгч 

Автомашины хөдөлгүүр байнгын найдвартай ажиллахын тулд хөдөлгүүрт цэвэр агаар шаардлагатай байдаг. Хөдөлгүүрийн агаар шүүгч нь нүдэнд үл харагдах олон тооны тоос, тоосонцорыг хөдөлгүүрт оруулахгүй шүүж хөдөлгүүрийг цэвэр агаараар байнга хангаж байх зориулалттай сэлбэг юм.  

Сайн чанарын агаар шүүгчийн онцлог шинж чанарууд: 

  • Шүүлтүүрийн тусламжтайгаар агаар шүүгч нь шороо тоос болон бусад төрлийн бохирдлыг маш сайн шүүдэг. 
  • Сайн чанарын агаар шүүгч хэрэглэн 5000км тутамд сольсноор хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.
Categories
Эд анги

Нэмэлт шингэнүүд

ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН

Хөргөлтийн шингэн нь эд ангийг халалтаас сэргийлдэг. Авто машины хөдөлгүүрийн ажиллагааны явцад, түүний эд ангиудад их хэмжээний халалт үүсч байдаг. Хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30%-ийг гадагшлуулж чаддаг. 

Заасан км-ийг яваад хөргөлтийн шингэнээ солиорой. Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүй явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд  дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.

ГИДРИЙН ШИНГЭН

Гидрийн шингэн нь техникийн гидравлик системд энергийг дамжуулахад хэрэглэдэг. Гидрийн шингэн нь маш сайн тослох шинж чанартай байх ёстой бөгөөд ширгэж муудах явц удаан, тослох чадвар сайн байдаг.

Хэрвээ таны руль бага зэрэг хатуу болсон байвал, руль дарахад сонин авиа гарч байвал солих цаг болсныг илтгэж байгаа юм.

Categories
Эд анги

Амортизатор

Амортизатор нь автомашины тулгуур системийн нэг чухал эд анги бөгөөд автомашиныг тэнцвэртэй байлгах үүднээс жолооч болон зорчигчийг ая тухтай найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм. 

Амортизаторыг ажиллах төрлөөр нь шингэн ба хий гэж хоёр ангилдаг. Шингэн амортизатор нь зуурамтгай өтгөн тос ашигладаг бол хийн амортизатор нь хий ба зуурамтгай тосыг хамтад нь ашигладаг. 

Амортизаторыг ажиллах төрлөөр нь хоёр ангилдаг: 

  1. Нэг талдаа ажиллагаатай амортизатор нь агших үедээ сул, сунаж байгаа үедээ эсэргүүцэл их буюу хатуу байна. 
  2. Хоёр талын ажиллагаатай амортизатор нь агших болон сунах үедээ эсэргүүцэл ихтэй ажилладаг. 

Амортизатор муудсанаар бартаа саадыг мэдрэх, ингэснээр зорчход тав тухгүй аюултай болж бусад тулгуур эд ангиудад муугаар нөлөөлнө. 

Categories
Эд анги

Нэмэлт эд анги