Categories
News mn

Mercedes-Benz G580 EQ: Бүрэн Цахилгаан G-Class Монгол улсад худалдаалж эхэллээ

Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийн бүрэн цахилгаан G580 EQ загвар Монгол улсын зах зээлд албан ёсоор борлуулагдаж эхэллээ. Та бидний сайн мэдэх G-Class автомашины цахилгаан загвар нь Mercedes-Benz брэндийн бие даан хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрийн дэвшилтэт технологи, олон зуун жил туршигдсан бат бөх чанарыг тансаг зэрэглэлийн дизайнтай хослуулсан гайхамшигтай шийдэл болж байна.

Техникийн Үзүүлэлт

G580 EQ загвар нь өндөр гүйцэтгэл бүхий 4ш цахилгаан мотортой 0-100 км/цаг хурдыг ердөө 4.6 секунд хурдалдаг. 116 кВт.ц хүчин чадалтай батарей нь нэг удаагийн цэнэглэлтээр 470 км хүртэлх зайг туулах бөгөөд хурдан цэнэглэгчээр 0-80% хүртэлх цэнэгийг 45 минутад авах хүчин чадалтай. Цахилгаан автомашины ертөнцөд бат бөх байдал, хурд хүч хийгээд технологийн дэвшлийг цогцлоон гарч ирж буй G580 EQ загвар нь цаглашгүй хийцлэл, дэвшилтэт аюулгүй байдлын систем, дээд зэргийн тав тухыг эзэмшигчдээ санал болгох болно.

МСМ Групп ХХК: Албан Ёсны Борлуулагч

Mercedes-Benz брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч МСМ Групп нь 1998 оноос эхлэн Монгол улсад Mercedes-Benz автомашинуудыг албан ёсны эрхтэйгээр, баталгаат хугацаа, засвар үйлчилгээ болон баталгаат сэлбэгийн хамтаар борлуулж эхэлсэн түүхтэй. МСМ Групп ХХК нь Mercedes-Benz брэндийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж олон улсын үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
G580 EQ Монгол улсад борлуулагдаж эхэлсэн нь Монголын хэрэглэгчдэд байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий хамгийн сүүлийн үеийн автомашиныг эзэмших боломж олгож байгаагаас гадна Монгол улс дахь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж агаар болон дуу чимээний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *