Амортизатор нь автомашины тулгуурын системийн нэг чухал эд анги юм. Тогтвортой, тав тухтай жолоодлогыг хангахын тулд амортизатор нь бусад бүрэлдэхүүн хэсгүүдтэй хамтран ажиллаж тогтвортой тав тухтай аялах нөхцөлийг хангадаг. Тиймээс бид амортизаторуудаа тогтмол шалгаж хэрэв шаардлагатай бол оригиналь сэлбэгээр солиулах шаардлагатай.
Month: May 2023
Тоормос бол таны автомашины аюулгүй байдлын системийн хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Хяхтнах, үрэгдэх, чичиргээ, тоормосны зай уртсах, тоормосны гэрэл асах, эсвэл наклад нимгэрэх гэх мэт тоормостой холбоотой аливаа асуудалд анхаарлаа хандуулаарай. Та тоормосны накладаа жил бүр эсвэл 10,000км тутамд шалгаж байх ёстой боловч накладны чанар, жолоодлогын арга барил болон тоормосны бусад эд ангиудаас хамаарч накладыг дунджаар 20,000-30,000 км-н дараа солих шаардлагатай болдог. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл манай мэргэжилтэнд хандаарай.
Тэнхлэг тохиргоо
Хэрэв та жолоо барьж байх үед таны автомашин нэг тал руугаа руль булаах эсвэл жолооны хүрд нь хазгай байгааг анзаарсан бол энэ нь таны автомашин тэнхлэг тохиргоо хийлгэх ёстой гэсэн үг юм. Тэнхлэг тохиргоо алдагдах нь дугуйны хэвийн бус элэгдэл, амортизаторын эвдрэл, аюулгүй ажиллагаа, жолооны хүрд хэт их сул явалт, гэх мэт шалтгаан болдог. Тэнхлэг тохиргоог тохируулснаар шатахууны хэмнэлт, дугуйны ашиглалтын хугацаа болон таны автомашины ерөнхий үзүүлэлтийн гүйцэтгэлийг дээд зэргээр нэмэгдүүлдэг.
Гэрэл тохиргоо
Урд их гэрэл нь таны автомашины хамгийн чухал аюулгүй байдлын нэг хэсэг юм. Өөрийнхөө болон бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гэрлийн тохиргоо зөв эсэхийг баталгаажуулах нь чухал юм. Тиймээс бид их гэрлийг тогтмол шалгаж, тохируулж байх шаардлагатай.
Таны эйр кондишн халуунаар үлээх хэд хэдэн шалтгаан байж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам автомашины эйр кондишны систем нь хөргөлтийн шингэн алдагдах, салоны шүүр бөглөрөх, битүүмжлэлээ алдах зэргээс шалтгаалан муудаж байдаг. Гэсэн хэдий ч таны эйр кондишн муу ажиллах, ажиллахгүй байгаа гол бөгөөд хамгийн их магадлалтай шалтгаан нь эйр кондишны системд хөргөлтийн бодис бага байгаа явдал юм. Тиймээс бид агааржуулагчийг шалгаж, цэнэглэхийн тулд зохих шингэн бүхий төхөөрөмжийг ашиглах хэрэгтэй.
Дугуй солих, баланс хийх
Хэрэв та дугуйгаа улирлын чанартай солих (жишээ нь зуны дугуйнаас өвлийн дугуй руу эсвэл эсрэгээр) эсвэл эвдэрсэн зэрэг шалтгааны улмаас дугуйгаа сольж байгаа бол дугуйн баланс хийх шаардлагатай.
Дугуйг обуданд дахин суулгахдаа чичиргээ болон дугуйн хэвийн бус элэгдлийг арилгахын тулд дугуйн балансыг зөв тэнцвэржүүлэхийг зөвлөж байна.
Автомашины урсгал засвар үйлчилгээний хүрээнд жолооч нар 5,000-10,000 км явсны дараа эсвэл 1-2 жилийн дараа (аль нь түрүүлж ирсэн) дугуйндаа баланс хийлгэж байхыг хичээх хэрэгтэй.
Хөдөлгүүр оношилгоо
Хүмүүс ихэвчлэн “Check engine” гэрэл ассан эсвэл автомашины хөдөлгүүрт доголдол үүссэн үед хөдөлгүүрээ оношлуулахаар автомашинаа авчирдаг.
Хөдөлгүүрийн оношилгоо нь хөдөлгүүр хэвийн бус, доголдолтой ажиллаж байгаа талаар илүү дэлгэрэнгүй тодорхойлохын тулд хийгддэг оношилгоо юм. Хөдөлгүүрийн оношилгоог чадварлаг механикууд зохих тоног төхөөрөмжөөр хийдэг.
Явах эд ангийн оношилгоо
Явах эд анги нь зам болон автомашины хооронд үүссэн олон төрлийн хүчийг шилжүүлэх, шингээх, уусгаж автомашиныг замтай үргэлж холбоотой байлгахад зориулагдсан. Энэ нь аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй жолоодлогын тав тухыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулдаг. Энэхүү оношилгоо нь амортизатор, хөндлөн гар, резинэн татуурга, резинэн втулка, лап, тулгуур эд анги, өндгөн тулгуур зэрэг бүх явах эд ангиудыг үзлэгийн багтаадаг.
Компьютер оношилгоо
Компьютер оношилгоо нь орчин үеийн автомашины засварын чухал хэсэг юм. Цахилгаан удирдлагын хэсэг(ECU) гэж нэрлэдэг бөгөөд автомашины үзүүлэлтийн талаарх мэдээллийг цуглуулдаг олон тооны мэдрэгчийг агуулдаг. Эдгээр нарийн төвөгтэй компьютерын системүүдэд ямар нэг асуудал үүсэхэд тусгай компьютер эсвэл оношилгооны багаж ашиглахгүйгээр асуудлыг тодорхойлоход хэцүү байдаг. Энд л компьютер оношилгоо хийх шаардлага үүсдэг.Компьютер оношилгоо нь мэдрэгчээр цуглуулсан мэдээллүүдийг уншиж, тайлбарлахын тулд оношилгооны багажны тусламжтайгаар засварчинд автомашины нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй тайланг өгдөг.
Сүүлийн үед ихэнх автомашин үйлдвэрлэгчид хөдөлгүүрийг бүрэн хамгаалахын тулд удаан эдэлгээтэй хөргөлтийн шингэнийг ашигладаг болсон.
Хөргөлтийн шингэн нь цаг хугацааны явцад муудах бөгөөд шингэнийг хараад муудсан эсэхийг хэлэхэд хүндрэлтэй байдаг тул шалгаж байх шаардлагатай.
Тиймээс автомашины хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол солих шаардлагатай.