“МСМ Групп” ХХК нь Английн бартаат замын автомашин үйлдвэрлэгч INEOS Автомотивийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор сонгогдлоо. Ингэснээр дэлхий даяар 200 гаруй салбартай INEOS Автомотивийн засвар үйлчилгээ, борлуулалтын төв Улаанбаатар хотод нээгдэх юм. Засвар үйлчилгээ, борлуулалтын төв нь хамгийн сүүлийн үеийн засварын багаж хэрэгслээр тоноглогдсон бөгөөд INEOS-ийн албан ёсны эрхтэй инженер техникийн ажилтнууд засвар үйлчилгээг хариуцна.
Англи философийг Герман инженерчлэлтэй хослуулсан INEOS Grenadier 4×4 автомашиныг бартаат замын нөхцөлд зориулан бүтээсэн бөгөөд бартаат зам дахь гүйцэтгэл, найдвартай чанар, бат бөх байдлаараа ангилалдаа тэргүүлж байгаа билээ. INEOS Grenadier-д олон улсын тэмцээнүүдээс шагнал хүртсэн хөдөлгүүр, шаталсан хэлбэрт рам, байнгын дөрвөн дугуй хөтлөх систем, дифференциал цоожлох 3 хүртэлх боломж болон хойд чулакийг суурилуулсан юм. Дээр дурдсан суурь дээр нэмээд олон төрлийн нэмэлт тоноглолын тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн мөрөөдлийн автомашинаа бүтээх боломжтой билээ.
INEOS-ийн зүгээс Ази Номхон далайн бүс нутагт буй хэрэглэгчдэдээ борлуулалт болон засвар үйлчилгээний төвийг аль болох илүү ойр байлгахаар зорин ажиллаж буй бөгөөд дистрибьютор компаниудын тусламжтайгаар албан ёсны борлуулалт болон засвар үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Ирэх саруудад INEOS Автомотивийн зүгээс “МСМ Групп” ХХК-тай хамтран Монгол дахь албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр нягт ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын болон техникийн ажилчдад бүрэн хэмжээний сургалт мөн орох юм.
Та INEOS Grenadier автомашин болон МСМ Автомотивийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7718 1111 дугаараас аваарай.